• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУСГЗ, яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа

CRI       (GMT+08:00) 2013-08-08 16:07:38


      Энэ удаад МҮОНР-гийн ерөнхий редактор, Урлаг, соёл, утга зохиолын редакцын дарга, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт болон МҮЧЗХ-ний шагналт зохиолч, яруу найрагч, Соёл яруу найргийн академийн гишүүн Данзангийн Нямаатай ярилцлаа.

      Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас төрсөн найрагч тэрээр МҮОНР-д 32 дахь жилдээ ажиллаж байгаа, тэгэхээр түүний амьдралын замнал, уран бүтээл, баяр хөөрийг Монголын радиогоос салгаж ярихын аргагүй юм. Мөн энэ хугацаандаа маш олон сайхан нэвтрүүлэг бэлтгэж бичиж, сонсогчдоо хүргэж байсан юм. Мөн тэрээр сэтгүүлч, яруу найрагч, уран бүтээлч Ц.Чимэддоржтой хамт Монголын радиод зэрэг орж байлаа гэдэг.

      МУСГЗ, яруу найрагч Данзангийн Нямаа "Алс цагийн аяс" анхны яруу найргийн түүврээ уншигчдын алганд тавьснаас хойш арав гаруй уран сайхны кино, жүжиг, тууж, хүүхдийн бичил өгүүллэг гээд арван хэдэн ном хэвлүүлж, маш олон дуу төрүүлсэн уран бүтээлч хүн. Бүрнээбаяр гавьяатын дуулдаг "Амьдрал аа би чамд хайртай дуу"-ны шүлгийг тэрээр бичсэн юм, мөн түүний "18 нас" дуугаар "Камертон" хамтлаг рок попын алтан босгоор алхан орж ирсэн гэдэг. Түүнийг утга зохиолын нөхөд нь их уян зөөлөн хүн , "Хайрын бадрангуй дууч" хэмээн хүндэлдэг. Түүний хайрын шүлгийн ном гэргийдээ зориулж бичсэн шүлгээр эхэлдэг гэсэн. Тэдний гэр бүлийн хамтын зургийг харахад халуун дулаан аз жаргал мэдрэгддэг юм.

     МУСГЗ, Дэлхийн урлаг соёлын академийн дэд тэргүүн, Гомбожавын Мэнд-Ооёогийн Соёл яруу найргийн академи гэж байдаг юм. Энэ академийн гишүүний хувьд, тэрээр дэлхийн олон орны яруу найргийн их хуралд олон удаа оролцсон. Мөн өнгөрөх намар гэхэд тэрээр МЗЭ-ийнхэнтэй Америк явж, уран зохиолын үйл ажиллагаанд оролцоод ирсэн байлаа. Ярилцлагынхаа эхэнд түүнээр шүлэг хэлүүлсэн бол ярилцлагын төгсгөлд тэрээр сэтгэлд хоногшсон өөрийн бүтээлээрээ манай сонсогчдод ая барьсан юм, цаг заваа гаргаж бидэнд ярилцлага өгсөн яруу найрагч Д.Нямаа гуайд маш их баярлалаа, танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе