• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үзэсгэлэн гоо үзэмчин мисс

CRI       (GMT+08:00) 2011-07-07 18:07:03

  

  

     Нутаг нутгийн өнгө үзэмж ондоо ондоо байдаг төдийгүй тэр нутгийн хүн ард ч өөр өөрийн онцлогтой бөлгөө. Энэ нь өмсгөл засал, үг яриа, үйл заншил гээд олон талаар илэрдэг. Тэгэхээрээ монголчууд "Аль нутгийн хэн гэгч вэ ? " хэмээн асуудаг юм. Үзэмчин нутгийн онцлог, тэр дундаа үзэмчин бүсгүйн гоо сайхныг илтгэн харуулж чадсан охин бол баруун Үзэмчин нутагтай Бадмаацэцэг байгаа юм. 2007 оны баруун Үзэмчин хошууны мөнгөн өвлийн наадмаар Бадмаацэцэг "Үзэмчин мисс"-ээр тодорчээ. Үзэмчин өнгөт дээл, үнэгэн малгай, бас түүний цайлган шулуухан үг яриа, эгэл борхон мөртөө эрхэмсэг үйл хөдлөлийг нь ажихад л монгол охин, бүр үзэмчин охин болох нь тодорхой билээ. Бүсгүй хүний гоо сайханы хувьд тэрээр зөвхөн биеийн галбир төрхийн гоо сайхныг л үзэх биш, харин дотоод сэтгэлийн гоо сайхныг иүү чухалчилдаг нэгэн. Өөрийнхөө гоёлол заслын хувьд ч Бадмаацэцэг хэтэрхий их будаж гооддоггүй, даруу, борхон, унаган төрхөөрөө гангарч, гэзгээ үргэлж гурваар гүрж явдаг. Баруун Үзэмчин хошууны соёлын ордонд ажил албатай Бадмаацэцэг, орон нутгийн сурвалжлагчын ажил үүргийг шуурхай биелүүлдэг билээ. Тэрээр бас ус нутгийнхаа хөвгүүд охидыг зохион байгуулж, "Үзэмчин гоо" моделийн хамтлагийг бүрдүүлжээ. 2010 онд бүх Хятадын хэмжээнд болсон монгол хувцас заслын шалгаруулалтад Бадмаацэцэг "үзэмчин гоо" моделийн хамтлагаа дагуулан оролцож, загвар өмсөгчийн тэмцээнд өөрөө гуравдугаар байр эзэлжээ. Бадмаацэцэг өөрөө бүхэл бүтэн загварын хамтлагийг ахлан яваа мисс төдийгүй хошуун төвдөө "Ханьхан" зүс гоёлын газрыг ажлууж, үзэмчин нутгийнхаа охидуудад үйлчилдэг байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе