Хүндэт сонсогчид оо, та бүхэндээ өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Өнөө, бид Хятад улсын нийслэл Бээжингийн Тянь Аньмэний талбайгаас БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх өргөн их цуглааныг газар дээрээс нь шууд мэдээлж байна.

60 жилийн өмнөх энэ өдөр шинэ Хятад улсын удирдагч Мао Зэдүн эндээс бүх дэлхийд хандан "БНХАУ байгуулагдлаа" гэж тунхаглан мэдэгдсэн юм.

60 жилийн харвасан од шиг өгрөн одлоо. Өнөөдрийн Хятад улс тухайн үеийн ядуу хоцрогдонгуй байсан байдлаасаа бүх дэлхийд гуравдугаар байранд орсон эдийн засгийн цогц болж, олон улсын байр суурь нь байнга дээшилсэн байна.

60 жилийн ороо босгоо цаг үеийг өнгөрүүлж, ХКН-ын удирдлага дор, Хятадын ард түмэн ер бусын ур ухаан, бүтээлч хөдөлмөрөөрөө өөрийн улс орноо бүтээн байгуулж, баян хүчирхэг, ардчилал, соёл иргэншил, эвсэг зохицонгуй социалист нийгмийг алхам алхмаар байгууллаа.

Өнөөдөр нийслэл Бээжингийн олон ажил төрөл, салбар нэгжийн иргэдийн төлөөлөгчид, бүх Хятадын олон муж, район, шууд харьяа хотууд, Шянган, Аомэнь, Тайвань районы төлөөлөгчид, хилийн чанад дахь Хятадын харьяат нар, гадаадын найрсаг хүмүүсийн төлөөлөгчид 200 мянга шахам хүн энд хуран цугларч, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг хамтаар өргөн ихээр тэмдэглэж байна.

Тэмдэглэх цуглааны талбайг Тянь Аньмэнь талбайд байрлуулжээ. Уг талбай бол дэлхий дээрх хотын хамгийн том талбай юм. Уг талбайн хойд талд нь Тянь Аньмэний индэр байдаг, энэ нь эрт дээр үед Хятадын хаадын өвлийн ордны гол хаалга байжээ. Хэдэн зуун жилийн ороо босгоо цаг эринийг туулсан хэдий ч, Тянь Аньмэний индрийн алтан шаргал гэрэл гялбаа нь өнгөрсний хэв намбаа алдаагүй юм.

Өнөөдрийн өргөн их цуглааны дарга нарын тайзыг Тянь Аньмэний индэр байрлуулжээ. Удахгүй, Хятадын удирдагчид энд Хятадын цэргийн парад, зэвсэг тоноглол болон олон нийтийн сүр далайцтай баярын жагсаалыг хүлээн авах болно.

Тянь Аньмэний талбайн төвд Ардын Баатруудын Дурсгалын Хөшөө сүндэрлэж байдаг. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа байгуулсан энэ хөшөө бол шинэ Хятад улсыг байгуулах, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтад амь насаа зориулсан баатруудыг дурсгахын тулд байгуулсан байгаа юм. Уг дурсгалын хөшөөнд Дарга Мао Зэдүн "Ардын баатрууд үүрд мөнхөрнө" гэсэн бичээс бичиж өгсөн билээ.

Ардын Баатруудын Дурсгалын Хөшөөний хойд талд нь Хятадын ардын хувьсгалын хошууч, Хятадын Гоминьдан намыг үндэслэн байгуулагч Сүнь Етсений том хөрөг сүндэрлэж байдаг. Сүнь Етсен 20-р зууны эхээр Хятадын ардчилсан хувьсгалыг удирдан, Хятадын феодалын хамгийн сүүлчийн хаант төрийг түлхэн унагажээ. Өнөө гэхэд, үндэсний баяр зэрэг том том баяр наадмын үер, Тянь Аньмэнь өргөн талбайд ноён Сүнь Етсений хөргийг байрлуулдаг нь зуршил болсон арга хэмжээ юм.

Баяр цэнгээнт байдалд чимэг нэмэхийн тулд, өнөөдөр Тянь Аньмэний талбайн хоёр талд үндэстний эв санааны нэгдлийг бэлэгшээсэн улаан өнгөт 56 багана босгосон. Тус бүрдээ 26 орчмын тоннын жинтэй эдгээр баганууд нь Хятадын 56 үндэстнийг төлөөлж байгаа юм.

Өргөн талбайн агаарт гэрэлтэж байгаа улаан өнгийн 60 дэнлүү нь шинэ Хятад улс эснэн мэндэлсний 60 жилийн ойг бэлэгшээж байгаа юм. Өргөн талбайн өмнөд талд буй хоёр том электрон самбар нь Хятадын өнгө үзэмж болон уриа лоозонг харуулж, өргөн талбайн зүүн баруун талд ч тус тус нэг том электрон самбар буй бөгөөд тэдгээр нь ч өргөн их цуглааны нижгэр байдлыг бүх талаар үзүүлж байна.

Одоо, 80 мянган залуу багачууд өргөн талбайн төвд цугларлаа. Тэд таван өнгийн цэцэгт хэлхээгээр өргөн талбайн чимэглэлийн 41 зураг дүрсийг харуулж байна. 1500 хүнээс бүрдсэн цэргийн хөгжмийн анги, 2500 хүнээс бүрдсэн иргэдийн хөгжмийн анги, найрал дуучдын хамтлаг ч өргөн талбайд цугларлаа. Тэд талбай дээр хөгжим дууны тоглолт тоглох болно.

Хүндэт сонсогчид оо, одоо, Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нарын зэрэг нам төрийн удирдагчид Тянь Аньмэни индэрт морилон саатлаа. Тянь Аньмэний индэрт морилон саатсан хүмүүсийн дотор мөн ХКН-ын Төв Хороо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Төрийн Зөвлөл, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо, Цэргийн Төв Зөвлөлийн удирдах хүмүүс болон ахмадуудын төлөөлөгчид байна. Тэмдэглэх цуглааны ёслол удахгүй эхлэх гэж байна.

БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх нийслэлийн олон салбарынхны өргөн их ажиллагаа эхэллээ" гэж ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Бээжин хотын Хорооны нарийн бичгийн дарга Лю Чи мэдэгдлээ.

Өргөн талбайд ёслолын буудлага хийж байна. Ёслолын бууг нийт 60 удаа буудаж, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийг бэлэгшээх болно. Ёслолын бууг Тянь Аньмэний талбайн өмнө талд байрлуулсан бөгөөд нийт 56 бууг хоёр хэсэгт тус бүр 28 болгон хувааж ёслолын буудлагын үүргийг гүйцэтгүүлэхээр зохиожээ. Энэ хоёр тоо нь ч маш утга учиртай байгаа юм, үүнд 56 нь Хятадын 56 үндэстнийг, 28 нь ХКН-ын байгуулагдсанаас шинэ Хятад улсыг байгуулах хүртэлх 28 жилийг тус тус төлөөлж байгаа юм.

Ёслолын бууны дууны зэрэгцээ, ёслолын ангийнхны 200 цэрэг БНХАУ-ын төрийн далаа—таван хошуут улаан далбааг хамгаалан, Ардын Баатруудын Дурсгалын Хөшөөнөөс урамш 185 метр явж, Тянь Аньмэний талбайн умард этгээд дэх төрийн далбааны ишинд хүрснийхээ дараа, далбаа мандуулах сүр жавхаатай төв ихэмсэг ёслол хийлээ. Өнөө, өргөн талбай дахь ёслолын цэргийн ангийнхны эмх цэгцтэй сайхан тэгш алхаа нь тэдний дуу чимээнээс тодорхой мэдэгдэж байгаа биз ээ. Өргөн талбай дахь 80 мянган хүүхэд залуучууд улаан, шар цэцэгт хэлхээгээр үндэсний баяр гэсэн хоёр том үсгийг бүрдүүлж, түүний эргэн тойрон дахь үндэстний эв санааны нэгдлийн багана болон ордны асар том дэнлүүтэй өнгө булаалдан солонгорч байна.

Бүгдээр бос, төрийн далбаа мандуулж, төрийн дууллыг эгшиглүүл гэж ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Бээжин хотын Хорооны нарийн бичгийн дарга Лю Чи мэдэгдлээ.

Цэргийн парадыг эхлүүл гэж тэр мөн мэдэгдэв.

Сүр жавхаатай өргөн их цэргийн парад эхэллээ. Жавхаа төгөлдөр "Хятадын ардын чөлөөлөх армийн марш хөгжим"-ийн эгшгийн дунд, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн Хунчи буюу Улаан туг маркийн парад хүлээн авах машинаар Жинь Шүйчяо гүүрээс Чан-ань өргөн чөлөөнд гарч байна.

Нэгдүгээр хэсэг: Дарга Хү Жиьтаогийн парад хүлээн авалт нь Тянь Аньмэниэс эхэлж, Жянь Гүөмэньд хүрч дуусна

Цэрийн парад эхэллээ. Дарга Хү Жиньтаод Цэргийн парадын ерөнхий командлагч, Бээжингийн Цэргийн тойргийн командлагч Фан Фэнхүйн бараа болж парадыг хүлээн авч байна. Дарга Хү Жиньтаогийн суусан машин баруунаас зүүн тийш чиглэлээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хуурай, агаар, тэнгис, Стратегийн пуужинт цэргийн анги, ардын зэвсэгт цагдаагийн анги, өрхийн цэрэг болон бэлтгэл ангиас бүрдсэн сүр хүчин ихтэй жагсаалын 44 хайрцгийг хүлээн авч айна.

Хамгийн тэргүүнд явган 14 хайрцгийг хүлээн авлаа. Эдгээр ангиуд нь хуурай, агаар, тэнгис, Стратегийн пуужинт цэргийн анги, ардын зэвсэгт цагдаагийн анги, өрхийн цэрэг болон цэргийн их дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн байгаа юм. Үндэсний баярын 50 жилийн ойн цэргийн парадтай зэрэгцүүлбэл, тооны хувьд хэдийгээр багассан боловч, цэргийн төрөл зүйл нь нэн бүрэн, бүтэц нь нэн зохистой шилдэгжсэн байгаа юм. Үүнд байлдааны тусгай хүчнийхэн анх удаагаа үндэсний баярын парадын арга хэмжээнд оролцож байна. Энэ нь Хятадын цэргийн анги дэлхийн цэрэг дайны өөрчлөлт хөгжлийн хэрэгцээ шаардлагад зохицож, цэргийн ангийн бүтцэд шинэ өөрчлөлт гарсныг харуулж байгаа болно.

Явган хайрцагласан жагсаал нь Хятадын цэргийн түүх болон уламжлалыг харуулсан юм. Парадад оролцож байгаа цэргийн ангиуд нь бүр дайны гавьяа зүтгэл ихтэй баатарлаг ангиуд болон газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах, терроризмын эсрэг тэмцэж энхийг дэмжин сахиулах, олон улсын энхийг дэмжин сахиулах зэрэг цэрэг дайны олон янзын үүрэг гүйцэтгэх явцад гарамгай ажилласан үлгэр жишээ сайчуул, хамт олноос бүрдсэн байгаа юм. Үүнд парадын цэргийн ангийн хагас хувиас дээших нь дайны үед буй болсон, тэдний зонхилох нь бүгд найрамдах улсаас ч урт түүхтэй Улаан армийн дайчид байгаа юм. Тэд олон олон дайн дажныг өнгөрүүлсэн хэдий ч , одоо ч гэсэн жавхаа төгөлдөр хэвээр байна.

Офицер дайчдын бүтцээс үзвэл, энэ нь 80, 90-ээд оноос хойших үеийн залуучууд зонхилсон, соёл боловсролын нэн өндөр төвшинтэй, мэргэжлийн бүтэц нэн зохистой, бодол хараа нэн уудам холынх болсон юм. Үүнд их дээд сургуулийн үндсэн ангиас дээд боловсрол хүртэгсэд 1400 байж, парадад оролцсон офицер дайчдын 30 хувийг эзэлжээ. Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил болон Хятадын онцлогтой цэрэг ангийн өөрчлөлт байнга ахихын хирээр, цэрэг ангийн офицер дайчдын боловсролын төвшин тодорхой дээшилснийг энэ нь харуулж байгаа юм.

"Нөхд сайн байцгаана уу" гэж Дарга Хү Жиньтао парадын офицер дайчдад хандан мэндчиллээ.

"Дарга сайн уу" гэж парадын офицер дайчид дуу нэгтэй хариу мэндчилэв.

"Нөхөд зүдэрлээ" гэж Дарга Хү Жиньтао хэллээ.

"Ард түмэнд үйлчилье" гэж парадын офицер дайчид өндөр дуунаар хариуллаа.

Залгаад Дарга Хү Жиньтао бас шинэ хэлбэрийн 99 хэмээх байлдааны танкт хайрцагласан жагсаалын ангиар тэргүүлсэн зэвсэг тоноглолтой 30 хайрцагласан жагсаалын ангийг хүлээн авлаа. Энэхүү парадын ангийн харуулж буй 52 хэлбэрийн зэвсэг тоноглолыг бүхнийг нь Хятад улс өөрийн орондоо үйлдвэрлэсэн байгаа юм. Үүнд урьдчилсан дохиоллын нисэх онгоц, шинэ үеийн дайны тэрэг, шинэ хэлбэрийн радар, нисэгчгүй онгоц болон дагуулын холбоо зэрэг тэргүүний мэдээлэлжүүлэлтийн тоног төхөөрөмжүүд багтаж байгаа бөгөөд тэдгээрийн зонхилохыг нь анх удаагаа парадад оролцуулж байгаа болно.

Үүнд "Цасны ирвэс-гавшгай анги"-ас бүрдсэн зэвсэгт цагдаагийн тоног төхөөрөмжийн хайрцагласан жагсаалын анги, шинэ хэлбэрийн радарын хайрцагласан жагсаалын анги, холбооны цэргийн хайрцагласан жагсаалын анги, нисэгчгүй тагнуулын онгоцот хайрцагласан жагсаалын анги, далавчит пуужинт хайрцагласан жагсаалын анги зэрэг зэвсэг тоноглолын хайрцагласан жагсаалын ангиуд бүр нь үндэсний баярын парадад анх оролцож байгаа юм. Зарим хэлбэрийн зэвсэг тоноглол нь хэдийгээр өнгөрсөнд парадад оролцож байсан хэдий ч, энэ удаагийн үзүүлэгт орсон нь бүр шинэ хэлбэрийнх болох бөгөөд техникийн чанар төвшин нь шинээр дээшилсэн байгаа юм. Шинэ цаг эринд Хятадын цэрэг ангийн зэвсэг тоноглолын төрөл зүйлүүд нь нэн олон янзын болж, дотоод үйлдвэржилтийн төвшин нь нэн өндөржин, мэдээлэлжүүлэлтийн хэмжээ нь ихээр дээшилжээ.

Шинэ зуун шинэ цаг эринд Хятад улс батлан хамгаалалтын болон цэрэг ангийн орчин үеийн хөгжилтэй болох байгуулалтыг төлөвлөгөөтэй, алхам дараатайгаар ахиулна. Энэ тэргүүнд, мэдээлэлжүүлэлтийг батлан хамгаалалт болон цэрэг ангийн орчин үеийн хөгжилтэй болохын чиглэл болгон, Хятадын онцлогтой цэрэг ангийн өөрчлөлтийг нааштай ахиулж, 2020 оноос өмнө, мехникжүүлэлтийг үндсэнд нь биелүүлэн, мэдээлэлжүүлэлтийн байгуулалтыг чухал том ахицад хүргэж, 21-р зууны дунд үе гэхэд батлан хамгаалалт болон цэрэг ангийн орчин үеийн хөгжилтэй болох зорилтыг үндсэнд нь биелүүлнэ.

Хятад улс эдийн засгийн байгуулалт болон батлан хамгаалалтын байгуулалтыг зохицонгуй хөгжүүлэх чиг шугам баримтлан, баян чинээлэг улс орон болон хүчирхэг цэрэг ангитай болох ажлыг нэгтгэн, батлан хамгаалалт болон цэрэг ангийн хөгжлийн стратегийг улс орны хөгжлийн стратегитай харилцан уялдуулсан юм. Хятад улс батлан хамгаалалтын байгуулалтыг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй нягт холбож, эдийн засаг болон батлан хамгаалалтын байгуулалт зохицонгуй хөгжих шинжлэх ухаанч механизм бүрдүүлэн, батлан хамгаалалт болон цэрэг ангийн байгуулалтыг орчин үеийн хөгжилтэй болгоход баялаг нөөц хүч, цаашдын хөгжлийн хөдөлгөх хүч хангасан юм.

Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлж байна. Хятад улс улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс орныхоо хөгжлийн ашиг сонирхлыг баталгаажуулах болон ард түмний ашиг сонирхлыг хамгаалах явдлыг аливаагаас дээгүүр байранд тавьж, улс орны аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхолтой зохицсон бат бэх батлан хамгаалалт, хүчирхэг их цэрэг анги байгуулахын тулд хүчин чармайлт гарган ажиллаж, баян чинээлэг улс орон болон хүчирхэг цэрэг ангийн нэгдмэл байдалд хүрэх болно.

Хятад улс цэрэг дайны сэргийлэлтийн нааштай стратеги хэрэгжүүлж байна. стратегийн талаар сэргийлэх, өөрийгөө хамгаалах болон урьдчилан ажиллагаа авахгүй байх зарчим баримталж байна.

Шинэ цаг эринд Хятад улс мэдээлэлжүүлэлтийн нөхцөлд хэсэг талын дайнд ялалт байгуулах явдалд үндэслэн, хямрал, дайн гарахыг хориглон зогсоож, олон зүйлийн аюул заналхийлэлтэй тэмцэн, цэрэг дайны олон янзын үүрэг гүйцэтгэх цэрэг ангийн чадавхыг дээшлүүлнэ.

Хятад улс ардын дайны стратегийн үзэл санааг баримтлан хөгжүүлнэ. Ард түмэнд түшиглэн батлан хамгаалалт хийж, цэрэг ангиа байгуулан, шилдэг ердийн цэрэг болон ар талын албаны хүчирхэг их бэлтгэл хүчийг уялдуулж, улс орны дайны нөөц хүч болон батлан хамгаалалтын бодит хүчийг нэмэгдүүлнэ.

Хятад улс харилцан итгэсэн, харилцан ашигтай, эрх тэгш аюулгүйн шинэ үзэл баримтлан, энхийн арга хэлбэрээр олон улсын маргаан зөрчил,халуун цэгийн асуудлыг зохицуулан, олон оронтой аюулгүйн яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа ахиулж, цэргийн холбоог өргөтгөхийг эсэргүүцэж, түрэмгийлэл өргөтгөлийг эсэргүүцнэ. Одоо, ирээдүйд гэсэнгүй, цаашид хөгжөөд ямар төвшинд хүрсэн ч, Хятад улс хэзээд жанжлагч болохгүй, цэргийн өргөтгөл хийхгүй гэж Хятад улс бас ёс төртэй амлалт хийсэн юм.

Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг чухалд үзэж, харилцан ашигтай, хамтаар ялах нээлттэй стратеги хэрэгжүүлэн, өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад тус дөхөм үзүүлнэ.

Хоёрдугаар хэсэг: Дарга Хү Жиньтао машинаар парад хүлээн авсныхаа дараа, Жянь Гүөмэниэс Тянь Аньмэний индэрт буцаж ирлээ.

БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа энэхүү баясгалант цаг мөчид, жавхаа төгөлдөр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дайчид тэгш сайхан эгнээ жагсаал, омог бадрангуй сүр сүлд, идэрхэг хүчтэй дүр төрхөөрөө улс орон, ард түмний шалгалтыг хүлээн авч байна. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао парад хүлээн авах машинаар офицер дайчдын хүндэтгэлийн ёслолыг хүлээж, гоёж чимэгдэн цоо шинэ дүр төрхтэй болсон Чан Ань өргөн гудамжаар зүүнээс баруун тийш чиглэлээр Тянь Аньмэний индэр зүг алгуурхан явж байна.

Цэргийн парад нь ёслолын парад, хэсэгчилсэн парад гэж хоёр хэсэгт хуваагддаг. Цэрэг ангийн офицер дайчид тогтсон журмын дагуу жагсан ёслол хийж, парад хүлээн авч даргын шалгалтыг хүлээхийг цэргийн парад гэдэг. Хэсэгчилсэн парадын эгнээ жагсаал бүрдүүлэн, парад хүлээн авах үзэгчдийн тайзны өмнүүр өнгөрөн шалгалт хүлээх ёслолыг хэсэгчилсэн парад гэдэг байна. Одоо явагдаж байгаа нь ёслолын парад болно. Дарга Хү Жиньтао ёслолын парадыг шалгаж дууссаныхаа дараа, машинаар Тянь Аньмэний индэрт хүрч ирэхэд, хэсэгчилсэн парадын өвдөгш их үзүүлэг эхэлж, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн парадынхан жавхаа төгөлдрөөр парад хүлээн авах үзэгчдийн тайзны өмнүүр өнгөрөн шалгалт хүлээж байна.

Парад бол улс орон, цэрэг ангийн сүр сүлд, үндэстний үзэл сэтгэлгээг хөгжөөн бадраах, эх оронч халуун сэтгэлийг оргилуулан хөвчлөх баяр тэмдэглэх чухал том ёслол, дэлхийн олон орны түгээмэл ашиглаж буй арга хэмжээ юм. 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш, парад хүлээн аватыг 13 удаа хийсэн. Удахгүй болох гэж байгаа үндэсний баярын 14 дэх парад нь шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жил ялангуяа өөрчлөлт нээлтийн 30 жил дэх батлан хамгаалалт болон цэрэг ангийн байгуулалтын ололт амжилтыг хураангуй төвлөрсөн үзүүлэг, арми байгуулагдсаны 82 жил ялангуяа шинэ зууны шинэ үе шатан дахь Хятадын зэвсэгт хүчний байгуулалт хөгжлийн сүр жавхаатай үзүүлэг болох юм. Энэ нь Хятад улс болон Хятадын армийн байгуулалтын хөгжлийн түүхэнд шинэ хуудас нэмэх юм.

60 жилийн тэртээх энэ өдөр, 1949 оны 10-р 1ний өдөр Дарга Мао Зэдүн Бээжингийн Тянь Аньмэний индэр дээрээс дэлхий нийтэд хандан: "БНХАУ-ын Төв Газар байгуулагдлаа. Хятадын ард түмний өнөөгөөс эхлэн улс орныхоо эзэн нь боллоо" гэж сүр жавхаатай мэдэгдсэн юм. Дэлхий нийтийн анхаарлыг татсан тэр өргөн их ёслол дээр, 22 жилийн цэрэг дайны тэмцлийг туулсан Ардын Чөлөөлөх Арми шинэ Хятад улсыг байгуулж, Хятадын үндэстнүүд болон Хятадын түүхийн шинэ цаг эриний ардын армийг бүрдүүлж, Мао Зэдүнгээр тэргүүлүүлсэн Намын Төв Хороо болон төрийн удирдагчдын шалгалтыг хүлээсэн юм.

1984 оны 10-р сарын 1-ний өдөр үндэсний баярын 35 жилийн ойн үеэр, Хятадын өөрчлөлт нээлтийн ерөнхий зохион бүтээгч, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Дэн Шяопин машинаар Хятадын армийн 3 замын цэргийн офицер дайчдын парадыг хүлээн авсан байна. Энэ нь шинэ Хятад улсын хийсэн 12 дахь парад, Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжил түргэн хөгжлийн шинэ түүхт цаг үед орсон үед болсон анхны парад юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлэн, улс орноо хөгжөөн мандуулж, ард иргэдээ баяжуулан, армиа хүчирхэгжүүлж, Хятадын арми нь орчин үеийн хүчирхэгжсэн журамжсан хувьсгалт арми тийш дорвитой алхам хийж байна. Энэ удаагийн их парад нь Хятадын өөрчлөлт нээлтийн баялаг үр дүн, цэрэг ангийн цоо шинэ дүр төрхийг дэлхий нийтэд бүрэн харуулж байгаа юм.

1999 оны 10-р сарын 1-ний өдөр үндэсний баярын 50 жилийн парадын үеэр, Хятад улсын Дарга Жян Зэминь Тянь Аньмэний талбайд 3 замын цэргийн парадыг хүлээн авчээ. Хятадын цэрэг анги Хятадын онцлогтой цэрэг дайны өөрчлөлтийг нааштай ахиулан, шат үе алгасан хөгжихийн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Шинэ түүхэн нөхцөлд Хятадын батлан хамгаалалт болон цэрэг ангийн орчин үеийн байгуулалт нь шинэ үе шатанд дэвшин орлоо. Энэ удаагийн парад нь Хятадын цэрэг ангийн дэлхийн цэрэг дайны шинэ өөрчлөлтийн хөгжлийн их байдалд зохицож, орчин үеийн байгуулалтаа түүхт чухал том амжилтаа байнга эрчимжүүлж байгааг бүх талаар харуулсан юм.

Шинэ зуунд дэвшин орсны дараа, Хятадын нам, Засгийн газар улс орны аюулгүй байдал болон хөгжлийн стратегийн бүх талын үүднээс шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг батлан хамгаалалт болон цэрэг ангийн байгуулалтын чухал жолоодох чиг шугам болгож, Хятадын онцлогтой цэрэг ангийн өөрчлөлтийг түргэтгэн, цэрэг ангийн хувьсгалжуулалт, орчин үеийн хөгжил, журамжсан байгуулалтыг бүх талаар эрчимжүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцдаа баян чинээлэг улс орон, хүчирхэг армитай болохыг уялдуулан, батлан хамгаалалт болон цэрэг ангийн байгуулалт хөгжлийн шинэ үе шатанд орсон байна.

Хятадын арми дэлхийн цэрэг дайны өөрчлөлтийн хандлагад санаачилгаасаа зохицож, мэдээлэлжүүлсэн цэрэг анги байгуулах, мэдээлэлжүүлсэн дайнд ялалт байгуулах гэсэн стратегийн зорилтын дагуу, батлан хамгаалалт болон армийн байгуулалтын өөрчлөлтийг байнга гүнзгийрүүлэн, мэдээлэлжүүлсэн зэвсэг тоноглолын хөгжлийг түргэтгэн, цэрэг дайны өндөр ур чадвартай шинэ хүмүүсийг дорвитой бэлтгэн хүмүүжүүлж, мэдээлэлжүүлэлтийн нөхцөлд хэсэг талын дайнд ялах байлдах чадавхаа чангатгахаар гол агуулга болгон, олон төрлийн аюулгүйн заналхийлэлтэй тэмцэх, цэрэг дайны олон янзын үүрэг гүйцэтгэх чадавхаа дээшлүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж, улс орны нутаг дэвсгэр, бүрэн эрх болон далай тэнгисийн эрх ашгийг эрс шуурхай хамгаалан, эх орны нэгдэл болон нийгмийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн энх тайвны үйлст хүч нэмрээ нааштай оруулж ирсэн юм.

Хятад улс шинэ цаг үед цэрэг дайны сэргийлэлтийн стратегийн чиг шугам нааштай хэрэгжүүлэн, хямрал, дайн гарахыг хориглон зогсооход голцуу анхаарч, өндөр үр ашигтай, шилдэгжсэн сүр хүч бүрдүүлэн, түүнийг уян хатнаар ашиглаж байна. Хятад улс цөмийн зэвсгийг юуны өмнө хэрэглэхгүй байх бодлого эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, өөрийгөө хамгаалах цөмийн стратеги баримтлан, ямарваа улс оронтой ч гэсэн, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй. Хятадын арми бол дэлхийн энх тайван байдлыг хангах чухал хүчин байгаа юм.

Улс орны аюулгүй байдал болон бүрэн эрх өрсөлдөөн сорилтод тулгарсан үед, Хятадын үндэстнүүдийн ашиг сонирхол хохиролд учирсан үед, ард иргэдийн амь нас, эд хөрөнгө заналхийлэлд учирсан үед, Хятадын цэрэг ангийнхан улс орны хэрэгцээ шаардлагыг ариун дархан үүрэг хариуцлага хэмээн үзэж, ард түмний ашиг сонирхлыг тэргүүн байранд тавьж, өөрийн үхэж сэхэхээ үл хайхран, эн тэргүүнд гавшгайлан эрэлхэгээр тэмцэж явсан юм. Бүс нутаг болон олон улсын аюулгүйн хамтын ажиллагаа, НҮБ-ын энхийг дэмжин сахиулах, терроризмын эсрэг олон улсын тэмцэл, олон улсын хүмүүнлэгийн тусламж зэрэг үйл ажиллагааны явцад, Хятадын цэрэг ангийнхны оролцоог ч хүмүүс улмаар олон харах болж байна. Хятадын армийнхан цэргийн салбарт олон хэлбэрийн солилцоо идэвхтэй хийж, цэргийн салбарт итгэлцлийн механизм тогтоох үйл явцыг ахиулсан юм. Хятадын арми нь бүх Хятадын ард түмний сайшаалыг хүртэж байгаа төдийгүй бас олон улсын хамтын нийгэмлэгийн хүндэтгэлийг ч хүлээсэн байгаа юм.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао үг хэлнэ гэж ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Бээжин хотын Хорооны нарийн бичгийн дарга Лю Чи мэдэгдлээ.

 Хү Жиньтао:

Бүх Хятадын ах дүү нар аа, Нөхөд өө, найз нар аа:

Өнөөдөр бид энд өргөн их цуглаан хийж, БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Баяр баясгалантай, сүр жавхаатай энэ цаг мөчид, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн агуу их эх орныхоо хөгжил дэвшилд хязгаалшгүй омогшин баярлаж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх гэрэл цацрангуй ирээдүйд итгэл зориг төгс байна.

Үндэстний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлт, улс орны баяжил хүчирхэгжил болон ард түмний аз жаргалын төлөө балрашгүй гавьяа байгуулсан хувьсгалт ахмад үеийнхэн болон үрэгдсэн баатруудыг гүнээ дурсан санаж байгаагаа энд би ХКН-ын Төв Хороо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Төрийн Зөвлөл, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо болон Цэргийн Төв Зөвлөлийн өмнөөс илэрхийлж байна. Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн болон дотоод гадаад дахь эх оронч ах дүү нарт баярын өдрийн цогтой халуун баяр хүргэж байна. Хятад улсын хөгжилд сэтгэл тавьж дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн олон орны найз нарт чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлж байна.

60 жилийн тэртээх энэ өдөр, Хятадын ард түмэн нэн ойр үеэс хойших 100 гаруй жилийн цус урсгасан шаргуу тэмцлээр Хятадын хувьсгалын агуу их ялалтыг тэмцэн олж, Дарга Мао Зэдүн энд дэлхий дахинд хандан, БНХАУ байгуулагдсаныг сүр жавхаатай тунхагласан юм. Хятадын ард түмэн тэр үеэс эхлэн улс орныхоо эзэн нь болж, 5000 гаруй жилий соёл иргэншлийн түүхтэй Хятадын үндэстнүүд тэр үеэс хөгжил дэвшлийн түүхт шинэ цаг эринд орсон билээ.

60 жилд нөхөр Мао Зэдүн, нөхөр Дэн Шяопин, нөхөр Жян Зэминиэр гол болгосон Намын Төв Хорооны 3 үеийн удирдах хамт олон болон Намын 16-р их хурлаас хойших Намын Төв Хорооны удирдлага дор, ажилч хөдөлмөрч, ур ухаантай Хятадын үндэстнүүдийн ард түмэн сэтгэл санаа нэгтэйгээр шаргуу ажиллан, зүйл зүйлийн хүнд хэцүү нугарал бүдэрэл болон эрсдэл хүндрэлийг даван туулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан агуу их ололт амжилтад хүрч, цуцалтгүй урагшлан дэвших жавхаа төгөлдөр яруу дууллыг бичиглэсэн юм. Өнөөдөр, орчин үеийн хөгжилд хүрэх, дэлхий нийттэй уялдах чиглэлээр ирээдүйд хандан хөгжиж буй социалист Хятад улс дорно дахинд сүндэрлэж байна.

Социализм л сая Хятад улсыг аварч чадна, өөрчлөлт нээлттэй байвал сая Хятад улсыг хөгжүүлж, социализмыг хөгжүүлж, Марк-Лениний үзлийг хөгжүүлж чадна гэдгийг шинэ Хятад улсын 60 жилийн хөгжил дэвшил бүрэн гэрчилсэн юм. Улс орноо сайтар бүтээн байгуулах итгэл зориг, хүчин чадал Хятадын ард түмэнд байгаа бөгөөд дэлхийд өөрийн зохих хувь нэмрээ оруулах итгэл зориг, хүчин чадал ч Хятадын ард түмэнд байна.

Бид Хятадын онцлогтой социализмын замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, намын үндсэн онол, үндсэн шугам, үндсэн хөтөлбөр, үндсэн туршлагыг бүх талаар тууштай хэрэгжүүлж, үзэл санаагаа цаашид чөлөөлөн, өөрчлөлт нээлтийн бодлогоо баримталж, шинжлэх ухаанч хөгжлийг ахиулан, нийгмийн эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцыг ахиулж, Хятадын онцлогтой социалист үйлсийн шинэ байдлыг байнга нээж, ард түмний сайн сайхан амьдралын шинэ түүхэн хуудсыг бичиглэх болно.

Бид "Энх тайван нэгдэл, нэг орон хоёр систем"-ийн чиг шугамыг эрс хэлбэрэлтгүй баримталж, Шянган, Аомэний урт хугацааны цэцэглэл хөгжил, тогтвортой байдлыг хэвээр хадгалан, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлж, эх орноо бүрэн нэгтгэх гэсэн Хятадын үндэстнүүдийн энэхүү хамтын эрэл хүслийг биелүүлэхийн тулд цаашид чармайн ажиллана.

Бид бие даасан энх тайванч дипломат бодлого эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замаар замнаж, харилцан ашигтай хамтаар ялах нээлттэй стратеги хэрэгжүүлэн, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр, буй бүхий улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлж, дэлхийн олон орны ард түмэнтэй хамтаар хүн төрөлхтөний энх тайван, хөгжлийн эрхэм дээд үйлсийг цаашид ахиулан, өнө үүрд энх тайван, хамтаар хөгжин цэцэглэсэн эвсэг зохицонгуй дэлхий ертөнцийг байгуулахад тус дөхөм үзүүлнэ.

Хятадын Ардын Чөлөөлөх Арми болон Ардын Зэвсэгт Цагдаагийн хүчин яруу алдарт уламжлалаа бадруулж, өөрийн байгуулалтаа эрчтэй хийж, үүрэг хариуцлагаа нухацтай хэрэгжүүлж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан, дэлхийн энх тайван байдлыг хамгаалах үйлст дахин шинэ гавьяа байгуулна.

Урагшлах зам хэзээ ч шууд шулуун байсангүй боловч, өөрийн хувь заяаныхаа эзэн нь болж, эв санаа нэгтэй ажилладаг ард түмэн хүндрэл бэрхшээл бүхнийг ялж, түүхт агуу үйлсийг байнга бүтээж чадна гэдгийг түүх бидэнд сануулсан байгаа юм.

Алс ирээдүйгээ бараалахад, Хятад улсын хөгжлийн хэтийн төлөв хязгаалшгүй сайхан байна. Бүх нам, бүх арми, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн нэн эв санаа нэгтэй байж, Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт өргөж, цаг эринтэй алхаа нийлүүлэн урагшилж, зоригтой алхам хийж, баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй социалист орчин үеийн хөгжилд хүрсэн улс орныг байгуулах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын аугаа зорилтыг биелүүлэхийн тулд цаашид баатарлан урагшилж, өөрийн шаргуу хөдөлмөр, уйгагүй хүчин чармайлтаар хүн төрөлхтөний тусын тулд нэн их шинэ хувь нэмэр цаашид оруулна!

Агуу их БНХАУ мандтугай!

Агуу их ХКН мандтугай!

Агуу их Хятадын ард түмэн мандтугай!

Хэсэглэсэн парадыг эхлүүл гэж Лю Чи мэдэгдэв.

Үндэсний баярын өвдөгш их ёслолын хэсэгчилсэн парад эхэлж байна.

БНХАУ-ын зэвсэгт хүчин нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн өнөөгийн жинхэнэ цэргийн анги, бэлтгэл цэргийн анги, Хятадын Ардын Зэвсэгт Цагдаагийн анги болон өрхийн цэргээс бүрддэг. Хэсэгчилсэн парадад оролцож байгаа 14 хайрцагласан жагсаалын анги, зэвсэг тоноглолын 30 хайрцагласан жагсаалын анги, агаарын цэргийн шаталсан 12 анги нь цэргийн олон тойрог, цэргийн олон төрөл, зэвсэгт цагдаа, Бээжин хотын иргэдийн бэлтгэл цэргийн хүчин зэргээс бүрдсэн байгаа юм.

Одоо, "Хэсэгчилсэн парадын марш" эгшиглэж эхэллээ. Үндэсний өргөн их баярын ёслолын хөгжмийн үүргийг гүйцэтгэж байгаа нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэргийн хөгжмийн ангийхны гол гол хөгжимчдөөс бүрдсэн 1000 хүнтэй хамтлаг юм.

Парадын цэрэг анги нь сүр далайцтай, тэгш сайхан эгнээ, сүр жавхаатай байдлаар, Тянь Аньмэний өмнөгүүр өнгөрөн, төрийн удирдагчид, бүх Хятадын ард түмэн, бүх дэлхийд хандан, Хятадын армийн байгуулалтын гэрэл цацрангуй ололт амжилтыг харуулж, Хятадын армийн сүрлэг хүчирхэг, соёл боловсон, энх тайвны цоо шинэ дүр төрхийг харуулж, Хятадын армийн шинэ зууны шинэ үе шатанд түүхт үүрэг гүйцэтгэж, мэдээлэлжүүлэлтийн цэрэг анги байгуулан, мэдээлэлжүүлсэн дайнд ялалт байгуулах гэсэн эрс бат шийдвэр зоригийг харуулж, Хятадын армийн улс орныхоо ашиг сонирхлыг хамгаалан, дэлхийн энх тайван, хөгжилд тус дөхөм үзүүлэх асар их хүчнийг харуулсан байгаа юм.

Энэ бол шинэ ялалт тийш, шинэ цацрангуй ирээдүй тийш байнга урагшилж буй ардын арми юм.

1. 3 замын цэргийн ёслолын хайрцагласан жагсаалын анги

Цэргийн далбаа бол цэрэг ангийн яруу алдрын бэлэг тэмдэг, ялалтын бэлэг тэмдэг юм. Хуурай тэнгис агаар 3 замын цэргийн ёслолын ангиуд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэргийн далбааг хамгаалан Тянь Аньмэний талбайгаар тэргүүлэн өнгөрч байна.

"Цэрэг ангийн шилдгүүд" хэмээн нэрлэгдсэн энэхүү анги нь улс орны өмнөөс ёслолын үүргийг 3000 гаруй удаа гүйцэтгэж, Шянган, Аомэний эх орныхоо мэдэлд шилжсэн зэрэг түүхт чухал том том үйл хэргийг биечлэн өнгөрүүлж, Хятадын армийн цог сүлд болон бүгд найрамдах улсын нэр алдрыг дэлхий дахинд харуулсан байгаа юм.

2.Хуурай замын цэргийн дээд сургуулийн оюутнуудын хайрцагласан жагсаал

Ёслолын ангийн дараагаар өргөн талбайд дагалдан орж байгаа нь Ши Жяжуангийн Механикжсан явган цэргийн дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн хуурай замын цэргийн дээд сургуулийн оюутнуудын эгнээ болно.

82 жилийн хайлт хөгжлийн явцыг өнгөрүүлээд, Хятадын цэргийн их дээд сургууль нь заан сургалт болон цэрэг ангийн сургуулилалтыг уялдуулах, цэрэг дайны боловсрол болон улс орны боловсролыг зэрэгцээгээр хийх, улсын дотоодын бэлтгэл сургалт болон гадаад дахь бэлтгэл сургалтыг хамруулах боловсролын шинэ тогтолцоо бүрдүүлж, их дээд сургуулийн боловсрол хүртсэн цэргийн салбарын шинэ үеийн чадварлаг хүмүүс армийн байгуулалт дахь бат бэх түшиг хүчин болсон байна.

3. Явган цэргийн хайрцагласан жагсаалын анги

Одоо өргөн талбайд орж ирж байгаа нь яруу алдарт уламжлалтай Улаан цэргийн ангиас бүрдсэн явган цэргийн хайрцагласан жагсаалын эгнээ болно. Шинэ Хятад улсын нэгдүгээр үеийн удирдагч Мао Зэдүнгийн 1933 онд анх үндэслэн байгуулсан "Улаан арми" гэж нэрлэгдсэн энэ анги нь их олон дайн дажныг өнгөрүүлж, дайны баатрууд тэдний дундаас олон цолгорон гарсан билээ.

Өнөөдөр, Хятадын хуурай замын цэрэг нь явган цэрэг, хуягт тэрэгт цэрэг, буут цэрэг, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг, электрон эсэргүүцлийн цэрэг, агаарын тээврийн цэрэг зэргээс бүрдсэн орчин үеийн хуурай замын цэрэг болон хөгжиж, "маневарлан дайдах, бүх талыг хамарсан хамгаалалт довтолгоо хийх" стратегийн шаардлагын дагуу, агаар-газрын нэгдсэн хамгаалалт хийх, алс зайд хөдөлгөөн хийх, түргэн шуурхай цохилт өгөх хүчин чадлаа чармайн дээшлүүлсэн юм.

4. Байлдааны тусгай хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайгаар өнгөрч яваа нь үндэсний баярын парадад анх илэрч байгаа байлдааны тусгай хүчнийнх нь болно.

Хятадын армийн байлдааны тусгай хүчин нь туршуулын уламжлалт анги байснаасаа байлдааны шинэ хэлбэрийн тусгай хүчин болон хөгжих тийш шилжих түүхт алхмыг хийж байна. Тэд чанга дадлага сургуулилалттай бөгөөд дайдах чадавхаа бүх талаар нэмэгдүүлэн, ямар ч шалгалтыг туулж чадах шуурхай анги болсон юм.

5. Тэнгисийн цэргийн дээд сургуулийн оюутнуудын хайрцагласан жагсаалын анги

Одоо ирж яваа нь тэнгисийн цэргийн дээд сургуулийн оюутнуудын хайрцагласан жагсаалын эгнээ болно. Тэд бол үндэстний баярын парадад олон удаа оролцож байсан Да-ляний флотын дээд сургуулийн оюутнууд байгаа юм.

60 жилийн байгуулалтыг өнгөрүүлээд, Хятадын тэнгисийн цэрэг нь тэнгис дээрх хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоц, агаарын тээврийн цэрэг, тэнгисийн эргийн хамгаалалт болон тэнгисийн цэргийн десант зэрэг ерөнхийлсөн цэргийн төрөл болон хөгжиж, "Ойр тэнгисийн хамгаалалт хийх, алс далайн сэргийлэлт хийх" стратегийн шаардлагын дагуу, стратегийн далайлгах хүч, алс далайд хөдөлгөөн хийх, ойр тэнгист дайдах ерөнхий хүчин чадавхаа дээшлүүлэхээр чармайж байна.

6. Тэнгисийн цэргийн хайрцагласан жагсаалын анги

Тэнгисийн флотын дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн тэнгисийн цэргийн хайрцагласан жагсаалын анги бол парадын тодрох хамгийн залуу эгнээ юм. Дундажаар зөвхөн 18 настай тэд оргилом цалгим халуун сэтгэлгээгээр бүгд найрамдах улсын мэндэлсний 60 жилийн ойд залуу насны сайн сайхан ерөөл дэвшүүлж байгаа юм.

Хятадын армийн түүхт үүргийг гүйцэтгэх шаардлагад нийцсэн ардын хүчирхэг тэнгисийн цэргийг байгуулахын тулд, шинэ үеийн тэнгисийн цэргийнхэн шинэ зууны аялалд эрч зориг төгөлдөр, давалгааныг сөрөн баатарлагаар урагшилж байна.

7.Тэнгисийн цэргийн десантын хайрцагласан жагсаалын анги

Одоо, идэрхэг алхаагаар ирж яваа нь "хоёр нутагт гавшгай дайчид" гэж нэрлэгдсэн Хятадын тэнгисийн цэргийн десантын хайрцагласан жагсаалын эгнээ болно. Тэнгисийн цэргийн десант нь хуурай, тэнгис, усан доор байлдах олон зүйлийн чадавхтай, хуурайд гарч дайдах "гавшгай цэрэг", тэнгис дээр эрчтэй дайдах "аварга луу", онц байдалд тусгай үүрэг гүйцэтгэх "щуурхай манцрага" байгаа бөгөөд тэнгисийн хилийн аюулгүй байдлыг хамгаалах, тэнгис далай дахь ашиг сонирхлыг хангах, арал хойгууд дахь байлдаанд туслах явцад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм.

8. Агаарын цэргийн дээд сургуулийн оюутнуудын хайрцагласан жагсаалын анги

Агаарын цэргийн дээд сургуулийн оюутнуудын хайрцагласан жагсаалын анги нь Агаарын цэрэг, агаарын тээврийн их сургуулийн оюутнуудаас бүрдсэн байгаа юм. Хятадын агаарын цэрэг нь 60 жилийн байгуулалтыг өнгөрүүлээд, агаарын тээврийн цэрэг, агаарын довтолгооноос сэргийлэх газар дээрх цэрэг, агаарын десантын цэрэг, радарын цэрэг, электрон эсэргүүцлийн цэрэг зэрэг ерөнхийлсөн цэргийн төрлүүдтэй болж, "Агаар-газрыг хамарсан довтолгоо сэргийлэлтийг нэгтгэх" стратегийн шаардлагын дагуу, агаараас дайрах, агаарын болон пуужингийн дайралтаас хамгаалах, стратегийн зөөвөрлөлт, шүхрээр бууж дайдах чадавхаа байнга нэмэгдүүлж байна.

9. Агаарын десантын цэргийн хайрцагласан жагсаалын анги

Одоо, идэрхэг алхаагаар өргөн талбайд орж ирж байгаа нь агаарын десантын хайрцагласан жагсаалын ангийнхан болно. Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн дараа, Хятадын армийн агаарын десантын цэргийн ангийнхан цаг агаар, газар зүйн байдал маш тааруухан байсан нөхцөлд 5000 метрийн өндөр агаараас шүхрээр бууж, амь бие үл хайхрах баатарлаг үзэл сэтгэлгээгээр ард түмэнд үйлчилдэг Хятадын армийн үндсэн зорилт, цэрэг ангийн хатуу чанга боловсролын төвшнийг амьд бодиттой жишээгээр харуулсныг Хятадын ард түмэн мартахгүй юм.

Стратегийн пуужинт цэргийн оюутнуудын хайрцагласан жагсаалын анги

Стратегийн пуужинт цэргийн оюутнуудын хайрцагласан жагсаалын анги өргөн талбай руу ирж явна. Стратегийн пуужинт цэргийн анги бол Хятад улсын стратегийн далайлгах гол хүчин байгаа юм. Уг цэргийн ангийнхан "Цөмийн зэвсэг болон ердийн зэвсгийг хамтад нь бүрдүүлж, үр ашигтай, далайц ихтэй дайдах" стратегийн шаардлагын ёсоор цөмийн нэгбүрчилсэн цэрэг анги байснаасаа цөмийн зэвсэг болон ердийн зэвсгийг хамтад нь бүрдүүлэх, тогтмол байранд дайдахаас хөдөлгөөнт байдлаар дайдах чигэллээр хөгжиж, стратегийн цөмийн хариу цохилт өгөх, дунд зайд нарийвчилсан оновчтой дайралт хийх хүчин чадавх нь тодорхой дээшилж, улс орны аюулгүй байдал болон хөгжлийн стратегийн тулгуур хүч, бат бэх суурь түшиг болж байгаа юм.

10. 3 замын цэргийн бүсгүй цэргийн хайрцагласан жагсаалын анги

3 замын цэргийн гоё үзэсгэлэнт бүсгүй цэргийн хайрцагласан жагсаалын ангийнхан өргөн талбайд орж байна. Уг анги нь Цэргийн эмнэлгийн 4-р их сургууль, Бээжингийн цэргийн тойрог, тэнгисийн цэрэг болон агаарын цэргийнхнээс бүрдсэн, бүгд найрамдах улсын зэвсэгт хүчний яруу алдарт нэг мөрийн хүчин байгаа юм.

Эх орноо хамгаалах үйлст, гамшгаас авран туслах эгнээнд, өндөр уул, тэнгис далайн арал хойгт, газар бүхэнд бүсгүй цэргийн гоёхон дүр харагдаж, тэд Хятадын бүсгүй цэргийн гэрэл цацрангуй хуудсыг бичигдсэн байгаа юм.

11. Зэвсэгт цагдаагийн хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж байгаа нь зэвсэгт цагдаагийн Бээжин хотын ерөнхий ангийнхнаас бүрдсэн зэвсэгт цагдаагийн хайрцагласан жагсаалын ангийнхан болно. Хятадын ардын зэвсэгт цагдаагийн анги нь улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах, ард иргэдийн амар амгалан аж төрөхийг баталгаажуулах ариун дархан үүрэг хариуцлага хүлээж байгаа юм.

Харуул хамгаалалтын газрууд, онц байдлыг зохицуулах тухайн газрууд, аюул түгшүүрээс авран туслах фронтод, зэвсэгт цагдаагийн офицер дайчид амь биеэ үл хайхран, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг хангах, ард түмний аз жаргалтай амьдралыг батлахын тулд, аюулгүй баталгааны нэг мөрийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

12. Бэлтгэл цэргийн хайрцагласан жагсаалын анги

Бээжингийн бэлтгэл цэргийн агаарын их буут дивизийнхний өнөөгийн алба хааж буй хүмүүсээр гол болгон, бэлтгэл цэргийн офицер дайчдаас бүрдсэн бэлтгэл цэргийн хайрцагласан жагсаалын анги өргөн талбайд орж ирж байна.

Хятадын бэлтгэл цэргийн ангийн байгуулалт хөгжил нь өнөөгийн алба хааж буй цэрэг ангийн байгуулалтай нягт уялдах, давуу талаараа харилцан нөхөх, харилцан ахиулах байдлыг бүрдүүлэн, хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаарын цэрэг болон стратегийн пуужинт цэргийн ангийн бэлтгэл цэргээс бүрдсэн чухал бэлтгэл хүчин болж хөгжлөө.

13. Бүсгүй өрхийн цэргийн хайрцагласан жагсаалын анги

Нийслэлийн бүсгүй өрхийн цэргээс бүрдсэн хайрцагласан жагсаалын анги бол үндэсний энэ их баярын гоё үзэсгэлэн үзэмж нүүдийн нэг нь юм. Эдгээр бүсгүй өрхийн цэргүүдэд улсын албан хаагчид, үйлдвэр аж ахуйн нэгжийн ажилтнууд, нийгэм дээрх залуучууд, их дээд сургуулийн оюутнууд оролцсон байгаа юм. Тэд 80, 90-ээд оноос хойш төрсөн хүмүүсийн цоглог дэгжин байдлаар "Нийслэлийн өрхийн цэргийн цэцэг" болсон намба төрхийг харуулж, урь залуу насны дууллаар эх орноо хайлах сэтгэлгээ болон эх орондоо үнэнч шударга үзэл сэтгэлийг илтгэж байгаа юм.

Өрхийн цэрэг бол улс орны цэргийн ангийн бэлтгэл хүчин юм. Хятад улс ардын дайны стратегийн үзэл санааг баримтлан хөгжүүлж, ердийн шилдэг цэрэг болон хүчирхэг бэлтгэл цэргийн хүчинтэй байхыг уялдуулан, цэрэг нь арддаа түшиглэж, цэрэг ардыг нэгтгэн, ард иргэдийн хүчинд түшиж батлан хамгаалалтын байгуулалт, цэрэг ангийн байгуулалт хийж, батлан хамгаалалтын бодит хүчнээ байнга нэмэгдүүлж, бат бэх сүйршгүй болд ханыг босгож байгуулсан байна.

Гуравдугаар хэсэг: Явган хайрцагласан жагсаалын эгнээний сүүлчийн хэсэг ёслох шугамыг өнгөрч тоног төхөөрөмжийн хайрцагласан жагсаалын ангийн түрүүчийн хэсэг нь ёслох шугам хүртэл

Одоо, зэвсэг тоноглолын хайрцагласан 30 жагсаалын анги цоо шинэ дүр төрхөөр үзэгчдийн тайзны өмнүүр хүрч, шалгалтыг хүлээж байна.

Эдгээр зэвсэг тоноглол бол бүхнээрээ Хятад улсын өөртөө судлан үйлдсэн зүйлүүд болох бөгөөд түүний 90 хувь нь анх удаа үзүүлэгт оролцож байгаа болно. Эдгээр зэвсэг тоноглол нь шинжлэх ухаан техникийн дэвшил, техникийн шинэ бүтээлийн хамгийн шинэ шинэ ололт амжилтуудыг харуулж, Хятадын батлан хамгаалалт болон цэрэг ангийн орчин үеийн байгуулалтын асар их ололт амжилтыг бүрэн үзүүлж байгаа юм.

Хятадын арми зэвсэг тоноглолын байгуулалтдаа бие даан шинэлэг зүйлийг бүтээх, гол чухал салбарт шат алгасан хөгжих, системжсэн байгуулалт хийх, нэгдсэн хөгжлийн замаар замнахыг баримтлан, улс орны ерөнхий хүчний хөгжилд түшиглэн, цэрэг ардын уялдааг чухалд үзэж, шинжлэх ухаан техникээр шинэлэг зүйлийг бүтээх ажлыг эрчимжүүлснээр, зэвсэг тоноглолын механикжүүлэлт, мэдээлэлжүүлэлтийн төвшин алхам алхмаар дээшилж, шат өгсөлт болон шинэчлэлт нь түргэссэн байна.

Сүүлийн жилүүдэд дэвшилт технологиор бүтээгдсэн зэвсэг тоноглолоор цэрэг ангийг залгаагаар зэвсэглэх болж, Хятадын арми нь дайны шинэ шинэ гол тоног төхөөрөмжөөр төв боолгосон, электрон мэдээллийн тоног төхөөрөмж болон баталгааны тоног төхөөрөмж зохицонгуй хөгжсөн, Хятадын онцлогтой орчин үеийн зэвсэг тоноглолын системийг бүрдүүлж, олон зүйлийн аюул заналхийлэлтэй тэмцэх, цэрэг дайны олон зүйлийн үүрэг гүйцэтгэхэд бат дорвитой эдийн материйн болон техникийн баталгаа хангасан байна.

Өнөө, Хятад улс түргэн хөдөлгөөнт, агаар-газрыг хамарсан шуурхай дайралтын хуурай замын цэргийн зэвсэг тоноглолын систем, тэнгис-агаарыг хамарсан, тэнгис дээрх хамгаалалтын дайнд зохицсон тэнгисийн цэргийн тоног төхөөрөмжийн систем, агаар-газрыг хамарсан довтолгоо сэргийлэлтийн агаарын цэргийн зэвсэг тоноглолын систем, цөмийн болон стратегийн пуужинт цэргийн ангийн ердийн зэвсэглэлийг хамарсан, зайн тусгалт харилцан уялдсан газар-газар ангиллын пуужингийн тоног төхөөрөмжийн систем болон нягтруулан нэгтгэсэн, интегралчилсан хөгжлийн электрон мэдээллийн тоног төхөөрөмжийн системийг анх бүрдүүлээд байна.

1. Танкт хүчний хайрцагласан жагсаалын 1-р анги

Дайны шинэ хэлбэрийн танкт хүчний хайрцагласан хоёр жагсаалын анги бол зэвсэг тоноглолын хайрцагласан ангийн "хошууч анги" юм.

Танкт хүчний хайрцагласан 1-р жагсаалын анги бол 1928 онд мэндэлсэн "Улаан хороо"-ноос бүрдсэн байгаа юм. Энэ бол бүгд найрамдах улсаас ч нас ах баатар анги болно.

Үндэсний баярын 35 жилийн ойн үеэр, энэ хороо нь бас моторжсон хайрцагласан жагсаалын анги байснаа 50 жилийн парадын үеэр механикжуулсан явган цэргийн байлдааны машинт хүчний хайрцагласан жагсаалын анги болон өөрчлөгджээ.

Энэ удаагийн парадын үеэр, "Улаан хороо" нь мэдээлэлжүүлэлтийн нэлээд өндөр төвшинтэй 3 дахь үеийн 99 хэлбэрийн танкт анги болон өөрчлөгдсөн байна. Энэхүү баатарлаг ангийн зэвсэг тоноглол шинэчлэгдэн өөрчлөгдсөн явдал нь Хятадын армийн орчин үеийн байгуулалт шат алгасан хөгжиж байгаагийн амьд дүрслэг багц зураглал болж байгаа юм.

2. Танкт хүчний хайрцагласан жагсаалын 2-р анги

Танкт хүчний хайрцагласан жагсаалын 2-р анги нь 96А хэлбэрийн танкуудаас бүрдсэн байгаа юм. Уг танк бол Хятадын армийн гол танк болно.

Шинэ цаг эринд Хятадын хуурай замын цэргийн байгуулалт нь "Шилдэг шуурхай байхыг хослуулах, хөнгөн гавшгай олон чадавхтай байх" зорилтын дагуу, шинэ алхам хийж, "Бага хэлбэрийн болгох, олон чадавхтай болгох, хэсэгчлэх" чиглэлээр хөгжиж байгаа болохоор, мэдээлэлжүүлэлтийн нөхцөл дэх Хятадын хуурай замын цэргийн байлдааны нэгдсэн хүчин чадал нь байнга дээшилсээр байна.

3. Ус хуурайд байлдах машинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Залгаад өргөн талбайд орж ирж байгаа нь ус хуурайд байлдах 05 хэлбэрийн машинт хүчний хайрцагласан ангийнхан болно. 1927 онд үүсэж хөгжсөн энэхүү анги нь түүхэн дээр, "8.1"-ийн Наньчангийн бослогод оролцож өнгөрчээ. Тэр бослого нь ХКН-ын удирдсан ардын арми үүсч бүрэлдсэнийг харуулсан билээ. Шинэ цаг эринд энэхүү цэргийн анги нь Хятадын түүхэн дэх ус хуурайд байлдах машинт хүчин болж хөгжсөн байгаа юм.

Мэдээлэлжүүлэлтээр гол боолгон, механикжуулалт болон мэдээлэлжүүлэлтийг хослуулан хөгжих нь Хятадын армийн шилжилтийн үеийн байгуулалтын эрхбиш замнах зам байгаа юм. Хятадын арми өнөө шинэ үеийн зэвсэг тоноглолоор зэвсэглэн, хүчний бүтцийг шилдэгжүүлж, байлдааны хүчний хэв загварын өөрчлөлтийг түргэтгэж, механикжуулсан шинэ хэлбэрийн цэрэг анги байгуулахын тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна.

4. Байлдааны машинт явган цэргийн хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж ирж яваа нь байлдааны машинт явган цэргийн 2 анги болно.

Байлдааны шинэ хэлбэрийн машинт явган цэргийн хайрцагласан анги бол Хятадын хуурай замын цэргийн орчин үеийн байгуулалтын чухал илрэл байгаа юм. Шинэ цаг эринд Хятадын хуурай замын цэргийн механикжуулалт, мэдээлэлжүүлэлтийн төвшин ихээр дээшилж, цэрэг ангийн хөдөлгөөнт чадавх, дайралтын хүч, хамгаалалтын хүч нь тодорхой эрчимжиж, ээдрээн будлиантай газар зүйн нөхцөл байдалтай зам дахь довтолгоо сэргийлэлтийн чадавх нь бүх талаар дээшилсэн байна.

5. Байлдааны дугуйт машинт хуурай замын хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо өнгөрөн гарч буй шинэ хэлбэрийн байлдааны дугуйт машины хөдөлгөөнт чадавх, мэдээлэлжүүлэлтийн байлдааны чадавх нь тодорхой хэмжээгээр дээшилжээ.

Хятадын хуурай замын хүчин нь мэдээлэлжүүлсэн дайнд ялах шаардлагын дагуу, механикжуулсан нөхцөлд дэх цэрэг дайны сургуулилалтыг мэдээлэлжүүлэлтийн нөхцөл дэх цэрэг дайны сургуулилалт тийш шилжих шилжилтийг биелүүлж, мэдээлэлжүүлэлтийн мэдлэг боловсролд нэвтэрсэн, мэдээлэлжүүлсэн зэвсэг тоноглолын арга мэргэжлийг эзэмшсэн шинэ хэлбэрийн командлалын нэг бүлэг чадварлаг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлснээр, мэдээлэлжүүлэлтийн нөхцөл дэх Хятадын хуурай замын цэргийн байлдааны бодит хүчин чадал нь байнга дээшилсээр байна.

6. Тэнгисийн десантын байлдааны машинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, ирж яваа нь тэнгисийн цэргийн десантаас бүрдсэн ус хуурайд байлдах 05 хэлбэрийн байлдааны машинт хүчний хайрцагласан жагсаалын анги юм.

Тэнгисийн цэргийн 1980 онд ан эмхлэн байгуулагдсан энэ десант бол ус хуурайд хөдөлгөөнт байлдаан хийх чадавхтай залуу анги юм. Тэдний зэвсэг тоноглол болох ус хуурайд явдаг 05 хэлбэрийн байлдааны машин нь гарамгай хөдөлгөөнт чадавх, нэлээд их галын хүч, хамгаалалтын ерөнхий чадавхаараа Хятадын тэнгисийн десантын гол гол тоног төхөөрөмжийг дэлхийн тэргүүний эгнээнд оруулсан байгаа юм.

7. Агаарын десантын байлдааны машинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, ирж яваа нь агаарын десантын байлдааны машинт хүчний хайрцагласан жагсаалын анги юм. Тэд хөх цэнхэр өнгөт алаг хувцас өмсөж, Хятад улсын бие даан судалж үйлдсэн шүхэрт цэргийн шинэ үеийн байлдааны машиныг жолоодон парадын шалгалт хүлээж байна.

Хятадын агаарын десант нь нэгбүрчилсэн хэлбэрээсээ нэгдсэн хэлбэр рүү шат алгасан хөгжиж, алс зайд хөдөлгөөн хийх, хүнд зэвсгийг агаараас буулгаж туслах, шүхрээр буух, онгоцоор газардахыг уялдуулсан байлдааны чадавхыг бүрдүүлж, зангилаагийн цаг мөчид, зангилаагийн хэсэгт зангилаагийн стратегийн чухал үүрэг гүйцэтгэх хүчин болон хөгжлөө.

8. Зэвсэгт цагдаагийн хуягт хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж ирж байгаа цагаан өнгөт хуягт хүчний хайрцагласан жагсаалын анги бол зэвсэгт цагдаагийн 08 хэлбэрийн хуягт хүчний хайрцагласан жагсаалын анги болно. Хятадын зэвсэгт цагдаагийн "Цаст газрын ирвэс-гавшгай анги" хэмээн нэрлэгдсэн энэхүү анги нь Бээжин хотын зэвсэгт цагдаагийн ерөнхий ангийн байлдааны тусгай их ангийнхнаас бүрдсэн байгаа юм.

Энэ бол онц байдлыг зохицуулах, терроризмтой тэмцэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах гавшгай хүчин юм. 2007 онд байгуулагдсанаасаа хойш, зэвсэгт цагдаагийн байлдааны тусгай их ангийнхан онц байдлыг зохицуулах, хүчирхийллийн хэмт хэрэгт цохилт өгөх, аюулгүйн чухал чухал хамгаалалт зэрэг үүргүүдийг гарамгай амжилттай биелүүлжээ.

9. Гаубиц автомат буут хүчний хайрцагласан жагсаалын анги

Өргөн талбайд ороход өнөө бэлэн болоод байгаа нь буут хүчний хайрцагласан 5 анги юм.

Буут хүчний хайрцагласан жагсаалын 1-р анги бол гаубиц 05 хэлбэрийн автомат буут анги болно.

Хятадын гаубиц буут цэрэг дайны гал дүрэлзсэн цаг үед мэндэлсэн бөгөөд орчин үеийн байгуулалтын явцад хөгжин өргөжиж, бууны төрөл зүйл бүрэн, бүтэц зохистой, дусгалтын зай харилцан уялдаатай, мэдээлэлжүүлэлтийн төвшин нэлээд өндөр хүчний бүтцийн системийг алхам алхмаар бүрдүүлснээр, хуурай замын хүчний байлдааны чухал хүчин болсон билээ.

10. Гаубиц автомат буут хүчний хайрцагласан жагсаалын анги 

Гаубиц 07 хэлбэрийн автомат буут хүчний хайрцагласан жагсаалын ангийн эх үүсвэр болсон цэрэг ангийнхан дайн утаа манарсан тэдгээр он жилүүдэд байлдааны гарамгай гавьяа байгуулсан юм.

Хөт- Дэлхийн цэрэг дайны шинэ өөрчлөлтийн боломж дохиол болон өрсөлдөөн сорилтод тулгарч буй байдалд, Хятадын армийн буут хүчний мэдээлэлжүүлэлтийн алхаа байнга түргэсч, автоматжуулалт, алс зайн хөдөлгөөнжүүлэлт, нарийвчлалтын төвшин нь тодорхой дээшилж, буут хүчний шуурхай тусгал, хөдөлгөөнт чадавх, галын хүчний хүрээ, цохилтын нарийвчлалт нь бүр чухал чухал томоохон хөгжилд хүрчээ. "Дайны сахиулсан" хэмээн алдаршсан энэхүү уламжлалт цэргийн төрөлд өнөө дижиталжуулалтын шинэ ид хүч сэлбэлээ.

11. Автоматаар эргэдэг миномёт-гаубиц буут хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, ирж яваа нь автомат эргэдэг миномёт-гаубиц буут хүчний хайрцагласан жагсаалын ангийн эгнээ юм. Энэ анги нь дайны он жилүүдэд "Төмөр цэрэг" хэмээн алдаршсан баатар анги байсан юм.

Автомат миномёт-гаубиц буу нь Хятадын буут цэргийн галын хүчний бүрдэлд шинэ өөрчлөлт гарч, нэн уян хатан олон арга хэлбэрээр цохилт өгч, байлдааны талбарын орчин ахуйд зохицох чадавх нь цаашид эрчимжин нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

1. 12. Автоматаар эргэдэг буут дайралтын хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж ирж байгаа нь 100 см-ын галбиртай автоматаар эргэдэг буут хүчний хайрцагласан жагсаалын анги юм. Энэ ангийн зэвсэг тоноглол нь газар дээрх буут цэргийн ангийн зэвсэг тоноглолын систем улмаар төгөлдөржин, дагалдан туслах хүчин чадавх нь тодорхой дээшилсныг харуулж байгаа юм.

Шинэ цаг эринд Хятадын армийн буут хүчний нарийвчилсан цохилт өгөх чадавх, эвдэлж шархдуулах ерөнхий хүчин чадал болон байлдааны талбарт зохицох чадавх нь тодорхой нэмэгдэж, бут цэрэг хэмээх энэхүү уламжлалт цэргийн төрөл нь шинэ гэрэл гялбаа бадруулж байна.

13. Пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Байлдааны 16 машинаас бүрдсэн алс зайн тусгалтай 300 см-ын галбиртай пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги тайзны өмнүүр өнгөрч байна.

Хятадын буут хүчин нь мэдээлэлжүүлэлт гэсэн цаг эриний энэ гол агуулгын хүрээнд, командлалын мэдээллийн систем болон мэдээлэлжүүлэлтийн зэвсэг тоноглолын байгуулалтаар гол талаа болгож, мэдээллийн эх үүсвэрийг хөгжүүлэх ашиглах эрч хүчээ байнга нэмж, мэдээлэлжүүлэлтийн байгуулалтын чиглэлээр бат ирмүүн алхам хийсэн байна.

14. Танк сөнөөгч пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Өргөн талбайд одоо танк сөнөөгч пуужин хөөргөх төхөөрөмж ачсан машины 18 багаас бүрдсэн танк сөнөөгч хүнд хэлбэрийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын эгнээ орж ирлээ.

Парадад оролцож буй Улаан зэв-9 хэмээх танк сөнөөгч пуужин бол танк сөнөөгч тэргүүний хүчин чадалтай зэвсэг байгаа юм. Өнөө, Хятадын арми нь ганц хүний авч авж болох, машинд ачиж автоматаар ажиллах, нисдэг тэргэнд ачих гэх зэрэг танк сөнөөгч пуужингийн цуврал зэвсэгтэй болж, хуягийг эвдлэх байлдааны чадавх нь тогтвортой дээшилж байна.

15. Агаарын автомат их буут хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо талбайд орж ирж буй агаарын автомат буут хүчний хайрцагласан жагсаалын анги бол агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах пуужин, агаарын их бууг уялдуулсан, агаарын довтолгооноос газар дээрээс сэргийлэх зэвсгийн систем байгаа юм. Уг систем нь буудлага түргэн, онолтын нарийвчилсан хэмжээ өндөр, саатуулалтыг эсэргүүцэх чадавх их, ойр зайд нисч буй обьектыг үр ашигтай дайрч чаддаг юм.

Урьдчилсан сэрэмжийн дохионы тэргүүний шинжилгээний систем, галын хүчний цохилтын систем болон командлалын хяналтын систем байнга хөгжихийн хирээр, агаарын долвтолгооноос эсэргүүцэн хамгаалах Хятадын армийн газар дээрх системийн байлдааны хүчин чадавх нь илт дээшилж байна.

16. Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж ирж байгаа нь хээрийн байлдааны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Улаан туг-7Б хэлбэрийн шинэчилсэн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Шинэ цаг эринд Хятадын хуурай замын цэрэг нь хээрийн байлдааны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах тэргүүний пуужин, шинэ хэлбэрийн радар болон тагнуулын командлалын системээр залгаагаар зэвсэглэгдэж, туршуулын урьдчилсан сэрэмж дохиолол, командлалын хяналт, мэдээллийн эсэргүүцэл, галын хүчний хориглолтыг нэгтгэсэн, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах байлдааны системийн алхам алхмаар бүрдүүлэн төгөлдөржүүлснээр, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах чадавх нь илт эрчимжсэн байгаа юм.

17—19. Агаарын тээвэр, хөлөг онгоц сөнөөгч, тэнгисийн хөвөөний пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж ирж байгаа нь тэнгисийн цэргийн агаарын тээврийн пуужинт, хөлөг онгоц сөнөөгч пуужинт, тэнгисийн хөвөөний пуужинт хүчний хайрцагласан жагсаалын 3 анги болно.

Тэнгисийн цэрэг бол Хятадыг стратегийн цэргийн нэг төрөл болох бөгөөд тэр нь эх орны тэнгис далай дээрх аюулгүй байдал, харьяа тэнгис дэх бүрэн эрхийг хамгаалах, тэнгис далай дахь ашиг сонирхлыг хангах зэрэг үүрэг хариуцан гүйцэтгэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятадын тэнгисийн цэрэг нь байлдааны шинэ хэлбэрийн хүчний байгуулалтыг нааштай ахиулан, шинэ хэлбэрийн шумбагч онгоц, сөнөөгч хөлөг онгоц болон нисэх онгоц зэрэг байлдааны гол гол зэвсэг тоноглолоор цэрэг ангийг зэвсэглэж, улс орны бүрэн эрх болон тэнгис далайн эрх ашигтай зохицсон тэнгис далай дээрх сэргийлэлтийн системийг байгуулж бүрдүүлжээ.

Шинэ цаг эринд Хятадын тэнгисийн цэрэг мэдээлэлжүүлэлтийн нөхцөл дэх хэсэг талын дайнд ялалт байгуулах шаардлагын дагуу, тэнгис далай дээр дайдах ерөнхий чадавх, стратегийн далайлгах хүч болон хариу цохилт өгөх чадавх, тэнгис далай дахь эрх ашиг болон стратегийн аяллын замын аюулгүй байдлыг хангах чадавхаа бүх талаар дээшлүүлсэн юм. Хятадын тэнгисийн цэрэг нь цэргийн төрөл зүйл бүрэн, цөмийн болон ердийн зэвсэглэлийг уялдуулсан орчин үеийн цэргийн төрөл болон хөгжиж, тэнгисийн цэргийн байгуулалт нь шат алгасан хөгжсөн түүхт шинэ дэвшилд хүрсэн байна.

Өнгөрсөн 60 жилд Хятадын тэнгисийн цэрэг бас тэнгис далай дээр гамшгаас авран туслах, загасчны онгоцонд аяллын хамгаалалт хангах, шинжлэх ухаан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлд баталгаа хангах зэрэг үүргийг бүрэн дүүрэн биелүүлсэн билээ.

Хятадын тэнгисийн цэргийн флот бас 5 том тивийн хэдэн арван улс оронд айлчилж, Аден булангийн Сомалийн тэнгисийн хилд аяллын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, Хятад улсын хариуцлага хүлээдэг том гүрэн болох сайн сайхан дүр төрхийг дэлхий дахинд харуулан, тэнгис далайн эвсэг зохицонгуй орчин бүрдүүлэх, дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм.

20. Улаан-9 хэлбэрийн газар-агаар ангиллын пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Өргөн талбайд одоо орж ирж яваа нь газар-агаар ангиллын Улаан-9 хэлбэрийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги болно. Уг анги нь агаарын цэргийн газар-агаар ангиллын пуужинт ангиас бүрдсэн байгаа юм. Энэ бол дэлхийн агаарын хамгаалалтын түүхэн дээр, газар"агаар ангиллын пуужингаар өндөр агаарт нисч явсан тагнуулын онгоцыг буудан унагасан анхны тэмдэглэлийг тогтоосон баатар цэрэг анги юм.

50 гаруй жилийн байгуулалт хөгжлийн явцыг өнгөрүүлээд, Хятадын газар-агаар ангиллын пуужинт цэргийн анги нь шинэ хэлбэрийн пуужингаар гол болгосон байлдааны хүчний системийг үндсэндээ бүрдүүлж, алс дунд ойр зайг холбосон, агаар огторгуйн өндөр дунд богино зайг уялдуулсан, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах байлдааны чадавхыг бүрдүүлж, улс орныхоо харьяа агаарын аюулгүй байдлыг хангах, аюулгүйн найдвартай халхавчийг цогцолсон байгаа юм.

21. Улаан-12 хэлбэрийн газар-агаар ангиллын пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж ирж байгаа нь улаан-12 хэлбэрийн газар-агаар ангиллын пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги болно.

Газар-агаар ангиллын пуужинт хүчин бол агаарын довтолгооноос газар дээрээс эсэргүүцэн хамгаалах байлдааны цэргийн гол төрөл, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дайны системийн голлох хүчин байгаа юм. Хятадын агаарын цэргийн гаеар-агаар ангиллын пуужинт хүчний зэвсэг тоноглол нь нэгбүрчилсэн хэлбэрийн байснаасаа олон хэлбэрийн болох тийш шилжиж, байлдааны чадавх нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах нэгбүрчилсэн байдлаасаа агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалахыг уялдуулсан чиглэлээр хөгжиж, нутаг дэвсгэрийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төвшин ихээр дээшилсэн байна.

22. Радарын хөдөлгөөнт хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо ирж яваа нь үндэсний баярын парадад анх оролцож буй радарын хөдөлгөөнт хүчний хайрцагласан жагсаалын анги болно.

Сүүлийн жилүүдэд Хятадын агаарын цэрэг нь туршуулын урьдчилсан сэрэмж дохиоллыг мэдээлэжүүлэлтийн байгуулалтын гол тал болгон, шинэ хэлбэрийн радар, урьдчилсан сэрэмж дохиоллын шинэ хэлбэрийн тоног төхөөрөмж хөгжүүлж, радарын цогцолбор сүлжээ болон урьдчилсан сэрэмж дохионы мэдээллийн уялдаа холбоог ахиулан, урьдчилсан сэрэмж дохиоллын арга хэмжээний хүрээнд агаар-газрыг хамарсан, агаарын мэдээллийг нэгтгэсэн хамтын хүртээлийн, урьдчилсан сэрэмж дохиоллын хяналтын системийг үндсэнд нь байгуулж, эх орны хамгаалалтын харуул манааны дархан үүргийг цаг мөч алдалгүй гүйцэтгэж байгаа юм.

23. Холбооны хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо ирж яваа нь холбооны хүчний хайрцагласан жагсаалын эгнээ болно. Энэ цэрэг ангийн анхны эх үүсвэр нь 1931 онд байгуулагдсан Улаан армийн радио холбооны анхны анги байсан юм.

Шинэ цаг эринд Хятадын холбооны хүчин нь мэдээллийн дэд бүтцийн байгуулалт болон командлалын мэдээллийн шинэ хэлбэрийн системийн байгуулалтаа эрчимжүүлэн, кабель, дагуул, богино долгионы мэдээллээр тулгуур хэрэглүүр болгосон, бөөний дамжуулга, зохицуулалт, үйлчилгээ, хамгаалалтыг нэгтгэсэн, олон зүг чиглэлийг хамарсан, аюулгүйн найдвартай мэдээллийн баталгааны системийг бүрдүүлж, Хятадын армийн мэдээлэлжүүлэлтийн байгуулалтын "хошууч цэрэг" болсон байна.

24. Нисэгчгүй агаарын хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж ирж байгаа нь нисэгчгүй агаарын хүчний хайрцагласан жагсаалын эгнээ юм. Энэ нь уг ангийнхны анх удаагаа олон нийтийн өмнө илэрч байгаа нь болно.

Дайн байлдааны хэв байдал, дайдах арга хэлбэр байнга өөрчлөгдөж байгаагийн хирээр, агаарт нисэгчгүй онгоцоор дайдах байлдааны тавцан нь ирээдүйн дайн дахь байр суурь нь нэн чухал болж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын арми нисэгчгүй онгоцны хүчний хөгжлийг түргэтгэж, нисэх онгоцны олон хэлбэр, аяллын олон чиглэл, хэрэгцээ олон талт чанартай хүчний систем бүрдүүлж, цэрэг дайны олон янзын үүрэг гүйцэтгэх явцад байлдааны шинэ арга хэлбэрийг нэмэрлэсэн билээ.

25. Арын албаны тоног төхөөрөмж хангамжийн хүчний хайрцагласан жагсаалын анги

Парадад анх оролцож байгаа арын албаны тоног төхөөрөмж хангамжийн хүчний хайрцагласан жагсаалын эгнээ нь хээрийн байлдааны тактикийн машин, хоол хүнсний машин, цэвэр усны машин, шатахуун түгээгүүрийн машин болон хүнд хэлбэрийн тавцант машинаас бүрджээ.

Цэрэг дайны олон янзын үүрэг гүйцэтгэх шаардлагыг хангахын тулд, Хятадын арми баталгааны тогтолцоог интеграцчлах чиглэлээр ахих явцын түргэтгэн, баталгааны хэлбэрийг нийгэмжүүлэх чиглэлээр өргөжүүлэн тэлж, баталгааны аргыг мэдээлэлжүүлэлтийн чиглэлээр ахиулан, арын албаны ажлын удирдлагыг шинжлэх ухаанч чиглэлээр өөрчилж, орчин үеийн арын алба байгуулах зорилт тийш бүх талаар алхам хийж байна.

26. Дүнфэн-15 Б хэлбэрийн ердийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Хятадын армийн дотор хүмүүсийн анхаарлыг нэлээд их татдаг стратегийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги удахгүй өргөн талбайд орж ирэх гэж байна. зэвсэг тоноглол бүрдсэн хайрцагласан жагсаалын 5 анги сүр далайцтай асар том жагсаалын эгнээгээр талбайд орж байна. хамгийн тэргүүнд явж байгаа хайрцагласан жагсаалын эгнээ нь Хятад улсын "Ердийн пуужинт хүчний нэгдүгээр бригад" гэж алдаршсан Дүнфэн 15 Б хэлбэрийн ердийн пуужинт бригадын эгнээ болно.

Пуужинт хүчин бол Хятад улсын стратегийн далайлгах гол хүчин байгаа юм. Бусад орноос Хятад улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх хориглох, цөмийн зэвсгийн хариу цохилт өгөх, ердийн пуужингаар нарийвчилсан цохилт өгөх үүрийг тэд гол хариуцаж байгаа юм. Хэдэн арван жилийн байгуулалтыг өнгөрүүлээд, Хятадын стратегийн пуужинт хүчин нь цөмийн болон ердийн хоёрдмол далайлгах чадавх, хоёрдмол цохилт өгөх чадавхыг нэгтгэсэн бүх талаар дайдах хүчин болон хөгжлөө.

27. Дүнфэн-11 А хэлбэрийн ердийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Залгаад талбайд орж байгаа нь Дүнфэн 11 А хэлбэрийн ердийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын эгнээ болно. Ердийн энэхүү пуужин нь цаг агаарын ямар ч нөхцөлд олон зүйлийн объектын эсрэг бүх талаар оновчтой цохилт өгч чаддаг.

Хятадын ердийн пуужинт хүчин нь өнгөрөгч зууны 90-ээд онд эмхлэн байгуулагдсан байгаа юм. Дунд зайд цохилт өгөх шилмэл бригад болсны хувьд, Хятадын ердийн пуужинт хүчин нь цэрэг дайны чухал том үүргийг олон удаа гүйцэтгэж, хатуу бэрх ээдрээн будлиантай орчинд давтан боловсорч, ирээдүйн мэдээлэлжүүлэлтийн дайнд ялалт байгуулах чадавхаа дээшлүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна.

28. Урт сэлэм-10 хэлбэрийн далавчит пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Далавчит пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги нь парадад анх оролцож байгаа юм. Уг хүчний мэндэлсэн нь Хятадын армийн стратегийн пуужинт хүчний цохилт өгөх хэлбэр болон дайдах чадавхыг шинэ дэвшил, шинэ ахицад хүргэсэн байна.

Газрын баазтай далавчит пуужин нь алс зайн тусгалтай, нарийвчилсан хэмжээ их, агаарт доор зайд нисэх, гэнэтийн дайралтаас зайлах, залгаагаар цохилт өгөх чадавхтай байдаг болохоор, дайсан этгээдэд дунд зайн хэмжээнд нарийвчилсан цохилт өгч чадах хурц хүчин байгаа юм. Энэ бол Хятадын армийн стратегийн пуужинт хүчний мэдээлэлжүүлэлтийн байгуулалтдаа хүрсэн хамгийн шинэ ололт амжилт юм.

29. Дүнфэн-21 С хэлбэрийн ердийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Одоо, өргөн талбайд орж ирж байгаа нь дунд зайн тусгалтай газар-газар ангиллын хамгийн шинэ хэлбэрийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын эгнээ болно.

Хятадын армийн ердийн пуужинт хүчин нь голцуу дайсан этгээдийн стратегийн дайны гол чухал объектын эсрэг газар дээрх баазаас дунд зайд нарийвчилсан цохилт өгөх үүрэг гүйцэтгэнэ. Сүүлийн жилүүдэд ердийн пуужинт хүчин байгуулалт хөгжлийн хурдаа нэмж, шинэ хэлбэрийн олон төрлийн пуужингаар цэрэг ангиа залгаагар зэвсэглэн, олон хэлбэрийн, тусгалын зай хэмжээ нийцтэй, цохилтын үр дүн олон янзын дайдах хүчний системийг бүрдүүлж, мэдээлэлжүүлэлтийн нөхцөл дэх хэсэг талын дайнд ялалт байгуулахын "манцрага" хүчин болон хөгжлөө.

30. Дүнфэн-31 А хэлбэрийн цөмийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын анги

Өргөн талбайгаар одоо өнгөрч яваа нь цөмийн пуужинт хүчний хайрцагласан жагсаалын эгнээ болно. Стратегийн цөмийн хүчин нь Хятадын батлан хамгаалалтын бодит хүчний тодорхой илрэл байгаа юм. Хятадын стратегийн зэвсэг тоноглол хөгжихийн хирээр, дайны хямралыг тогтоон барих, дэлхийн энх тайван байдлыг хамгаалах хүчин чадавх нь байнга нэмэгдсээр байна.

Хятад улс цөмийн зэвсэг тэргүүлэн хэрэглэхгүй байх бодлогыг эх эцэс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, өөрийгөө хамгаалах цөмийн стратеги баримталж, ямарваа улс оронтой цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн хийхгүй. Стратегийн пуужинт хүчний пуужин цөмийн зэвсэг нь ердийн байдалд ямар ч улс орныг онилоогүй байдаг бөгөөд Хятад улс цөмийн заналхийлэлд учрах үед, дайны бэлэн байдалд орж, цөмийн хариу цохилт өгөх бэлтгэл хийж, Хятад улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхийг оролдогч дайсан этгээдийн оролдлогыг хазаарлан зогсоох болно. Улс орон цөмийн дайралтад учирсан үед, пуужинт цөмийн зэвсгээр дайсан этгээдэд шуурхай цохилт өгнө. Хариуцлагатай том гүрэн болсны хувьд, Хятад улс дэлхийн энх тайван, хөгжлийн үйлст өөрийн хувь нэмрээ идэвхтэй оруулна.

Тавдугаар хэсэг: зэвсэг тоноглолын хүчнүүдийн хайрцагласан жагсаалын ангиудын төгсгөлийн хэсэг нь ёслох шугамыг давснаас агаарын шаталсан нислэгийн хошууч онгоц Ардын Баатруудын Дурсгалын хөшөөний агаарт ортол

Хуурай, тэнгис, агаар 3 замын нисэх хүчнээс бүрдсэн агаарын шаталсан нислэгийн үзүүлгийн их ангийнхан Тянь Аньмэний талбайн агаарт орж байна. Үүнд агаарын шаталсан нислэгийн 12 ангийн нийт 151 онгоц парадад оролцож байгаа юм.

1. Шаталсан нислэгийн хошууч онгоцын анги

Эн тэргүүнд Тянь Аньмэний талбайн агаараар нисэн өнгөрч яваа нь олон онгоцноос бүрдсэн шаталсан нислэгийн хошууч онгоцны анги болно. Даргалагч онгоц нь Агаарын цагдаа-2000 хэлбэрийн сэрэмжийн дохионы онгоц юм. Хятад улсын "Агаарын ёслолын анги" гэж алдаршсан "8.1" нислэгийн үзүүлгийн ангийнхан хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.

"8.1" нислэгийн үзүүлгийн ангийнхан нь солонгон өнгөт зурвас утаа татууллаа. Энэхүү цаг мөчид тоо томшгүй хүмүүс агаар зүг бараалан нислэгийг сонирхоцгоож байна.

Парадын үзүүлэгт оролцож байгаа агаарын шаталсан нислэгийн ангийн жолоодон нисч буй онгоцнууд нь одоо ашиглаж буй, Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн гол гол хэлбэрийн онгоцыг бүхнийг хамарсан бөгөөд парадад оролцож буй онгоцны хэлбэр, тоо хэмжээ нь ч түүхийн хамгийн олон төвшинд хүрсэн байгаа юм.

2. Шаталсан нислэгийн урьдчилсан сэрэмж дохионы онгоцны анги

Одоо, өргөн талбайн агаарт нисч байгаа нь Агаарын цагдаа-2000 хэлбэрийн урьдчилсан сэрэмж дохионы 2 онгоц болон сөнөөгч-11 хэлбэрийн байлдааны 6 онгоцноос бүрдсэн, шаталсан нислэгийн урьдчилсан сэрэмж дохионы онгоцны анги болно.

Урьдчилсан сэрэмж дохионы онгоц бол Хятад улсын бие даан судлан үйлдсэн мэдээлэлжүүлэлтийн туслалцааны баталгаа хангамжийн тоног төхөөрөмж байгаа бөгөөд энэ нь Хятадын агаарын сэрэмж дохиоллын хоосон орон зайг нөхөж, доор агаарт алс зайн туршуул хийх хүчин чадавх нь ихээр дээшилж, агаарт дайдах командлал, хяналтын арга барил нь эрчимжиж, дайдах командлалын хүрээг тэлж өргөжүүлэн, агаарын цэргийн мэдээлэлжүүлэлтийн төвшин болон системжсэн дайдах хүчин чадавх нь ихээр дээшилсэн байна.

3. шаталсан нислэгийн бөмбөгдөгч онгоцны анги

Одоо, парадын үзүүлэг хийж байгаа нь бөмбөгдөгч-6 H хэлбэрийн 9 онгоцноос бүрдсэн агаарын шаталсан нислэгийн анги болно.

Сүүлийн жилүүдэд Хятадын агаарын цэрэг мэдээлэлжүүлэлтээр гол агуулга болгон, командлалын мэдээллийн системийн байгуулалтаар нуруу тулгуур болгож, туршуулын урьдчилсан сэрэмж дохиолол, командлалын хяналт, цохилтын хүчин болон ерөнхий баталгааны системийн байгуулалтаа байнга төгөлдөржүүлснээр, мэдээлэлжүүлэлтэд тулгуурласан орчин ахуйн нөхцөл нь тодорхой сайжирч, байлдааны системжсэн хүчин чадавх нь ихээр дээшилжээ.

4. Шаталсан нислэгийн шатахуун түгээх, шатахуун хүлээн авах онгоцны анги

шаталсан нислэгийн шатахуун түгээх, шатхуун хүлээн авах онгоцны анги агаараар нисэн өнгөрч байна. энэ анги нь шатхуун түгээгч-6 хэлбэрийн 2 онгоц, шинэ хэлбэрийн сөнөөгч 4 онгоцоос бүрдсэн байна.

Агаарт шатахуун түгээх орчин үеийн техник нь агаарын цэргийн байлдах хүчинд тун их өөрчлөлт авчирч өгсөн байгаа юм. Хятад улсын бие даан судлан үйлдсэн агаарт шатахуун түгээх анхны онгоц нь 2 онгоцонд зэргээр шатахуун түгээж болдог. Түүний тоног төхөөрөмж нь Хятадын агаарын цэрэг, агаарын тээврийн цэргийн алс зайд хөдөлгөөн хийх, үргэлжлэн байлдах хүчин чадавхыг ихээр дээшлүүлсэн байна.

5. Шаталсан нислэгийн сөнөөгч бөмбөгдөгч онгоцны анги

Одоо, агаараар нисч байгаа нь тэнгисийн цэргийн агаарын тээврийн сөнөөгч бөмбөгдөгч-7 А хэлбэрийн 15 онгоцноос бүрдсэн, шаталсан нислэгийн сөнөөгч онгоцны эгнээ болно. Сөнөөгч бөмбөгдөгч онгоц нь агаар-агаар ангиллын пуужин, агаарын хөлгийн пуужин зэрэг зэвсэг ачиж болдог бөгөөд ирээдүйн дайны талбарын агаарын байлдааны чухал зэвсэг тоноглол болох юм.

Хятадын тэнгисийн цэргийн агаарын тээврийн анги нь сөнөөгч онгоц, бөмбөгдөгч онгоц, шумбагчийг сөнөөгч онгоц, электрон эсэргүүцлийн онгоц зэрэг агаарын тээврийн олон төрлийн хүчинтэй болон хөгжиж, тэнгис далай дээр хяналтын эрхийг гартаа авахад чухал баталгаа хангасан байгаа юм.

6—8. Шаталсан ислэгийн сөнөөгч онгоцны анги

Одоо, агаараар нисэн өнгөрч буй нь сөнөөгч-8 хэлбэрийн 16 онгоц, сөнөөгч-10 хэлбэрийн 15 онгоц болон сөнөөгч-11 хэлбэрийн 12 онгоцноос бүрдсэн, шаталсан нислэгийн сөнөөгч онгоцны эгнээ болно.

Энэ 3 төрлийн онгоц бол Хятад улсын бие даан судлан үйлдсэн, ямар ч үеийн ямар ч нөхцөлд, олон зориулалтаар ашиглаж болох байлдааны онгоц, агаарын хяналтын эрхийг гартаа авах, агаарын дайралт хийх, улс орноо агаарын довтолгооноос хамгаалах гол хүчин юм.

Шинэ Хятад улстай цуг мэндэлсэн Хятадын агаарын цэрэг нь шинжлэх ухаан техникийн дэвшилд түшиглэн байлдааны хүчнээ дээшлүүлэхийг баримталж, гуравдугаар үеийн нисэх онгоц болон газар-агаар ангиллын пуужингаар нуруу тулгуур болгож, хоёрдугаар үеийн шинэчилсэн нисэх онгоц болон газар-агаар ангиллын пуужингаар нөхвөр болгосон зэвсэг тоноглолын гол системийг анх бүрдүүлсэн байна. 60 жилд Хятадын агаарын цэрэг нь олон төрлийн цэргээс бүрдсэн стратегийн цэрэг анги болон анх хөгжиж, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, агаарын довтолгоо хийх байлдааны нэлээд их чадавхтай болж, зохих алс зайд нарийвчилсан цохилт өгөх, стратегийн зөөвөрлөлт хийх хүчин чадалтай болсон байна. Энэ бол Хятад улсын олон улс дахь байр суурьтай нийцсэн, ажил үүргээ үр ашигтай биелүүлж чаддаг орчин үеийн агаарын цэрэг, улс орны аюулгүй байдлыг хангах агаар огторгуй болд хана байгаа юм.

60 жилд Хятадын агаарын цэрэг эх орныхоо хилийг хамгаалан, харийн дайсны агаарын түрэмгийллийг хориглосон тэмцэлд, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний туршилтын том чухал үүргийг баталгаажуулах явцад, гамшгаас авран туслах зангилаагийн үе шатанд, түүхт үүргээ хэлбэрэлтгүй шударгаар хэрэгжүүлж, улс орны аюулгүй байдал, хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулсан юм.

9—11. шаталсан нислэгийн нисдэг тэрэгний 1-р, 2-р 3-р анги

Агаараар доор нислэг хийж яваа нь шаталсан нислэгийн нисдэг тэрэгний 3 анги болно. Нисдэг-8 хэлбэрийн туршуулын 8 нисдэг тэрэг, нисдэг-9 хэлбэрийн 18 нисдэг тэрэг, нисдэг-9 хэлбэрийн зэвсэгт 18 нисдэг тэрэгтэй уг анги нь агаарын цэргийн агаарын тээврийн анги, агаарын десантын анги, хуурай замын цэргийн агаарын тээврийн ангиас бүрдсэн байгаа юм.

Ирээдүйн дайны явцад, нисдэг тэрэгний үүрэг улмаар чухал болно. Нисдэг тэрэг нь дайны талбарт зохицох чанар, тактикийн уян хатан чанар зэрэг маш их давуу талтай тул, агаараар доор нислэг хийж турших, цэргийн хүчин зөөвөрлөх, газар руу довтлох, агаараас цэрэг буулгах, агаараас тоног төхөөрөмжийн туслалцаа хангах, эрэл хайгуул хийж авран туслах зэрэг үүрэг гүйцэтгэж чаддаг. Терроризмын эсрэг тэмцэх, онц байдлыг зохицуулах, гамшгаас авран туслах, агаараас зураг авах зэрэг байлдааны бус цэргийн үйл ажиллагаанд ч чухал үүрэг гүйцэтгэх болно.

Агаарын дайралтын энэхүү тусгай гавшгай анги нь тэнгис хуурай агаар 3 замын цэргийг нэгтгэх, нэгдсэн байлдаан хийх, системжсэн байгуулалт хийх, ерөнхий нэгтгэл хийх гэсэн Хятадын армийн шаардлагын дагуу, зэвсэг тоноглолын системээ төгөлдөржүүлж шилдэгжүүлсний илрэл байгаа юм. Агаарын дайралтын анги нь эх орны цэнхэр агаартай өнгө нийлж, эх газартай алсаас жавхаа нэмж, бүгд найрамдах уллсын 60 жилийн ойн цэргийн парадад нэг мөрийн үзэмж болж байна.

12. шаталсан нислэгийн дасгалжуулагч онгоцны анги

Хамгийн эцэст Тянь Аньмэний талбайн агаараар нисэн өнгөрч яваа нь Агаарын цэргийн нислэгийн дээд сургуулийн дасгалжуулагч 8 онгоцноос бүрдсэн, шаталсан нислэгийн дасгалжуулагч онгоцны анги болно.

Дээд зэрэглэлийн дасгалжуулагч онгоцыг жолоодож яваа нь бүхнээрээ бүсгүй нисэгчид байгаа юм. Тэд боловсронгуй мэргэшлээр цэнхэр агаар нисч, романтик сэтгэлгээний цэцгэсийг цэнхэр огторгуйд цацаж байна.

Долдугаар хэсэг: шаталсан нислэгийн онгоцны анги нисч өнгөрснөөс олон нийтийн жагсаалын эгнээ орж ирэх хүртэл

Хятадын арми улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс орны хөгжлийн ашиг сонирхлыг баталгаажуулах, ард түмний ашиг сонирхлыг хамгаалах явдлыг тэргүүн байранд тавихыг эх эцэс хэлбэрэлтгүй баримталж, социалист эх орноо хамгаалах болд хана болж байгаа юм. Шинэ зууны шинэ цаг эринд Хятадын арми мэдээлэлжүүлэлтээр гол агуулга болгосон батлан хамгаалалт, армийн байгуулалтаа цаашид чангатган, улс орны аюулгүй байдал, нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах болно.

Хятадын үндэстнүүд бол энх тайвныг эрхэмлэгч үндэстнүүд юм. Хятад улс ерөөс бие даасан энх тайванч дипломат бодлого болон сэргийлэлтийн чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлж, өөрийгөө хамгаалах цөмийн стратеги баримтлан, дэлхийн улс түмэнтэй хамтаар өнө үүрд энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын тулд хүчин чармайлт гарган ажилласаар ирсэн юм.

Лю Чи: "Олон нийтийн баярын жагсаалыг одоо эхлүүл" гэж мэдэгдлээ.

Олон нийтийн баярын жагсаал эхэлснийг ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Бээжин хотын Хорооны нарийн бичгийн дарга Лю Чи мэдэгдлээ.

Үндэсний баярыг тэмдэглэх өнөөдрийн их цуглааны олон нийтийн жагсаал нь ажил үйлсийн шаргуу бүтээлт, өөрчлөлт нээлт, зууны алгасал, шинжлэх ухаанч хөгжил, гэрэл цацрангуй ололт амжилт, үзэмж төгс Хятад орон, сайн сайхан ирээдүй гэсэн 7 уриан дор болж байгаа юм. Олон салбарын иргэдийн 100 мянган төлөөлөгч, чимэгт 60 машинаас бүрдсэн хайрцагласан жагсаалын 36 анги болон уран сайхны тоглолтын 6 хэсэгчилсэн анги нь Тянь Аньмэний талбайн төв районоор тэс дараалан өнгөрч, өргөн талбай дахь 80 мянган залуучууд багачуудын дүрслэн бүтээсэн 41 зураг, 49 удаа шинэчлэгдэн өөрчлөгдөх үзэгдэл зурагтай өнгө уралдан нийлж, Чань-ань өрөн чөлөөнд Хятадын өнгөрөн одсон түүхэн замналыг дахин үзүүлж, Тянь Аньмэний талбайд баярын өдрийн хөгжөөн цэнгээнт байдал бүрдэж, Жинь Шүйчяо гүүрийн хажууд ард иргэд болон төрийн удирдагчдын үзэл сэтгэлгээ нэгтэй байгааг харуулж, нийслэл Бээжинд дотоод гадаад дахь Хятадын үр хүүхдүүдийн сэтгэл санаагаараа эх оронтойгоо холбогдож буй халуун сэтгэлийг илэрхийлж байна.

Олон нийтийн жагсаалын эгнээний хамгийн тэргүүнд яваа нь төрийн далбаа, төрийн сүлд болон үндэсний баяр, он тооллын ёслолын хайрцагласан жагсаалын эгнээ байгаа юм. Оргилом цалгим хөг аястай "Улаан тугийн магтаал" хөгжмийн эгшгийн дунд, 1949 залуу төрийн том далбааг өндөрт өргөж, 2009 залуу төрийн сүлдтэй чимэгт машиныг хүрээлэн идэрхэг алхаагаар орж ирж байна.

Гялбаа татсан өнгөтэй Таван таван хошуут улаан туг бол Хятадын үндэстнүүдийн гэрэлт далбаа юм. Ариун дархан төрийн сүлд бол эх орны цэцэглэл хөгжил, үндэстний эв санааны нэгдэл, ард түмний аз жаргалын бэлэг тэмдэг юм. 1949—2009 он бол агуу их Хятад улсын маш их өөрчлөгдөн шинэчлэгдсэн 60 жил, Хятадын үндэстнүүдийн хатуу бэрхийг туулан байнга хөгжиж ирсэн 60 жил юм.

"Ажил үйлсийн шаргуу бүтээлт" гэсэн олон нийтийн жагсаалын анхны уриа удахгүй илрэх гэж байна.

Юуны өмнө, өргөн талбайд орж ирж байгаа нь цус асгаруулсан шаргуу тэмцлийг харуулсан 2400 гаруй хүнээс бүрдсэн хайрцагласан жагсаалын эгнээ болно. Энэхүү жагсаалын эгнээ нь Хятадын ард түмний ХКН-ын удирдлага дор өмнөх нь ойчвол ар дахь залган урагшилж шинэ Хятад улсын үндэслэн байгуулсан хувьсгалын түүхэн замналыг харуулсан байгаа юм. Энэхүү жагсаалын ангид бүгд найрамдах улстай нас сацуу 100 хүн оролцож байна. Тэд гартаа хурц улаан цэцгийн хэлхээ барьж, Ардын баатруудын дурсгалын хөшөөний дууриан бүтээсэн шуумлыг хүрээлэн алхаж байна. Үүний зэрэгцээ, өргөн талбайн арын үзэгдэл нь "Ардын баатруудад хүндэтгэл илэрхийлье" гэсэн үсэг болж өөрчлөгдөж байна.

Цус асгаруулан тэмцсэн тэмцлийн дурсгасан хайрцагласан жагсаалын чимэгт машин бол үндэсний баярын олон нийтийн жагсаалын чимэгт машинуудын доторх хамгийн том нэг машин байгаа юм. Түүний урт нь 31 метр, өргөн нь 15 метр байгаа юм. Чимэгт машины гадар талаар нь 8.1-гийн гавьяаны одон, тусгаар тогтнол эрх чөлөөний одон болон чөлөөлөлтийн гавьяаны одонгоор чимсэн байна. Тэдгээрийг Хятадын газар шорооны хувьсгалын дайны үе, Японы түрэмгийллийн эсрэг дайны үе болон чөлөөлөх дайны үед гавьяа байгуулсан хүмүүст олгосон байгаа бөгөөд 3 төрлийн энэ одонд Хятадын хувьсгалын сүр жавхаатай замналыг цомхотгон харуулсан байгаа юм. Чимэгт машины дээр зогсож буй, шинэ Хятад улсыг байгуулахад гавьяа зүтгэл гаргасан хувьсгалт 20 ахмад дайчин бол тэдгээр баатруудын гарамгай төлөөлөгчид болно.  

Одоо, өргөн талбайд орж байгаа нь 2700 гаруй хүнээс бүрдсэн их үйлс бүтээгчдийн хайрцагласан жагсаалын анги болно. Тэд гартаа улаан дурдан атган, шинэ Хятад улсыг үндэслэн байгуулагч Мао Зэдүнгийн том хөргийг хүрээлэн өргөн талбайн төв орж байна. Үүний зэрэгцээ, өргөн талбайн арын үзэгдэл нь "Социализм сайн" гэсэн үсэг болж өөрчлөгдөж байна.

Мао Зэдүн бол ХКН-ын 1-р удаагийн Төв Хорооны удирдах амт олны гол удирдагч юм. Тэрээр ХКН-ыг удирдан, хөдөө нутгаар хотыг бүслэх, зэвсэгт тэмцлээр засгийн эрхийг авах замыг нээж, Мао Зэдүнгийн үзэл санааг үүсгэн бүрдүүлж, БНХАУ-ыг үндэслэн байгуулж, гандан бууршгүй түүхт гавьяа байгуулсан билээ.

60 жилийн тэртээх энэ өдөр, Мао Зэдүн Тянь Аньмэний талбайд бүх дэлхийд хандан: "БНХАУ-ын Төв Засгийн газар өнөөдөр байгуулагдлаа" гэж сүр жавхаатай мэдэгдсэн юм.

Ажил үйлс бүтээгчдийн хайрцагласан жагсаалын дараагаар орж ирж байгаа нь "Хятадын ард түмэн өнөөгөөс эхлэн улс орныхоо эзэн нь боллоо" гэсэн лоозонт машин болно. Энэ бол шинэ Хятад улсаас бүх дэлхийд хандан мэдэгдсэн сүр жавхлант тунхаглал юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, үйлдвэрлэх хүчийг чөлөөлөн хөгжүүлснээр, 100 гаруй жилд харийн түрэмгийлэлд нухцагдаж дарлагдаж ирсэн хагас колони, хагас феодалын хуучин Хятад улс нь туурга тусгаар, бие даасан, ард түмэн улс орныхоо эзэн нь болсон социалист шинэ Хятад улс болон өөрчлөгдсөн билээ. Хятадын түүхэн дэх урьд өмнө байгаагүй энэхүү агуу их хувьсгал нь Хятадын түүхийн шинэ эрин үеийг нээж, Хятадын ард түмэн тэр үеэс эхлэн тусгаар тогтнож баян хүчирхэг болох замналд хөл тавьсан юм.

Одоо, Өргөн талбайд орж ирж багаа нь ажил үйлс бүтээх салбарт шаргуу зүтгэгчдийн 3300 гаруй төлөөлөгчөөс бүрдсэн эгнээ болно. Тэд гартаа цэцэгт царгиг барьж,чимэгт машиныг хүрээлэн жагсаж өргөн талбайн төв орж байна. Чимэгт машины дээрх хүмүүс бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших үе үеийн хөдөлмөрийн сайчуулын төлөөлөгчид байгаа юм. Тэдний төлөөлж буй өргөн олон хөдөлмөрчид ажилч хөдөлмөрч гараараа шинэ Хятад улсын бүтээн байгуулалтын ололт амжилтуудыг бүтээсэн билээ. Чимэгт машины дээр үзүүлж байгаа "Хөх-мөрний том гүүр" зэрэг загварууд нь тухайн он жилүүдийн нийтлэг ололт амжилтууд юм.

Шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед, Хятадын ард түмэн юу ч үгүй байснаасаа эхлэн ажил үйлс хатуу шаргуу хийж бүтээсэн юм. 1959 онд Хятад улс зүүн хойд нутгийн Да-чинд газрын тосны том ордыг илрүүлснээр, Хятад улсын газрын тосоор ядуу байсан түүхийг туйлбартай эцэс болгосон байна. Хятад улс 1964 онд анхны атомын бөмбөгөө, 1967 онд анхны устөрөгч бөмбөгөө тус тус амжилттай дэлбэрүүлэв. Хятад улс 1968 онд Наньжингийн Хөх-мөрний том гүүрийг байгуулж, 1970 онд анхны хиймэл дагуулаа хөөргөсөн юм. Эдгээр ололт амжилтууд нь Хятад улсын аж үйлдвэржилт болон шинжлэх ухаан-техникжүүлэлтийн ахицыг түргэтгэсэн төдийгүй, нэн чухал нь Хятадын ард иргэдийн өөрийн хүчиндээ түшиглэн улс орноо бүтээн байгуулж байгаагийн бэлэг тэмдэг болсон билээ.

Гадаад харилцааны талаар, 1953 онд Хятадын Ерөнхий сайд Жөү Эньлай энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмыг хамгийн анх дэвшүүлсэн, энэ зарчим нь одоо дэлхийн зонхилох улс оронд хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн энх тайван болон олон улсын найрсаг харилцааг ахиулахад асар их үүрэг гүйцэтгэсэн юм. 1971 онд шинэ Хятад улс НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээж, ус орныхоо ирээдүйн хөгжилд олон улсын ашигтай орчин ахуй бүрдүүлэн өгсөн билээ.

Одоо өргөн талбайд орж байгаа нь Хятадын Шааньши мужийн Аньсай нутгийн 1000 гаруй тариачин эрсээс бүрдсэн хэнгэрэгт тоглолтын үзүүлгийн ангийнхан болно. "Бодол сэтгэлээ баяр баясгалантай илэрхийлье" гэсэн тэдний энэ тоглолтын программ нь хэнгэргийн нүжгэнэсэн дуу, сүр жавхаатай хэнгэргэн бүжгийн хөдөлгөөн, сэтгэл баяссан инээмсэглэлээрээ Хятадын ард түмний эрх чөлөөгөө олж, улс орныхоо эзэн нь болсон баярт сэтгэлгээг илтгэсэн байгаа юм.

Хэнгэргэн бүжиг бол Хятадын Шааньши мужийн умард нутгийн олон газарт өргөнөөр уламжлагдсан дэлгэрсэн ардын хэнгэргэн бүжгийн нэг төрөл болох бөгөөд уламжлал ихтэй зарим гол гол нутгуудад тосгон болгонд нь хэнгэргийн анги, өрх болгонд нь хэнгэрэгчинтэй, түүнийгээ үеийн үед уламжлан баяжуулж хөгжүүлсээр иржээ. Гэвч адил бус нутгуудын хооронд тоглох хэв намба болон зан заншил нь зөрөө ялгаатай байдаг. Аньсай нутгийн хэнгэргэн бүжиг бол тэдгээрийн доторх төлөөлөх чанартай онцлог нэг төрөл нь болно. Аньсай нутгийн хэнгэргэн бүжиг нь олонх байдалд хамтын тоглолтын хэлбэрийг ашигладаг бөгөөд голцуу хэнгэрэгчдийн сүр жавхаатай бүжгийн хөдөлгөөн болон хэнгэргийн хүчтэй дэлдэлтийн ур эрдмээр Хятадын Шир-хөрст өндөрлөгийн эрчүүдийн дүр төрхийг бүрэн харуулан байгаа юм.

Аньсай нутаг нь Шааньши мужийн Янь-ань нутгийн умард хэсэгт байрладаг бөгөөд тэндэх нь түүхэнд цэрэг дайны чухал газар болж байжээ. Тухайн газрын ардын дунд уламжлагдсан ярианаас үзвэл, аль эрт Чинь гүрэн, Хань гүрний үед хэнгэргэн бүжиг нь тухайн орон нутагт хилийн хамгаалалтын алба хааж байсан цэрэг дайчдын хувьд тэдний жад илд, зэв саадагтай нь адилхан дутагдаж болшгүй зэвсэг тоноглол болж, дайсан этгээдийн гэнэтийн дайралтад учирсан тохиолдолд, хэнгэрэг дэлдэн сэрэмж дохио өгдөг бөгөөд хоёр этгээд эсэргүүцэн жагссан үед хэнгэрэг дэлдэн сүр нэмж, дайнд ялсан үед бас хэнгэрэг дэлдэн ялалтаа тэмдэглэдэг байлаа. Цаг эрин улирахын хирээр, хэнгэрэг нь цэргийн хэрэглээнээсээ аажмаар салж, тухайн орон нутгийн иргэдийн бурхан сахиулсанд даатган мөргөл тахил үйлдэх, үр тарианы элбэг ургац авахыг зөгнөн даатгах, сар шинийн баяраа тэмдэглэх үеийн зан заншлын учир холбогдол бүхий бүжгийн нэг төрөл болон хөгжжээ.

1942 онд Хятадын хуьсгалын гал гололмт болсон Янь-ань болон Шааньши-Ханьсү-Ниншягийн бүс нутагт дэлгэрэн хөгжсөн шинэ янгуу бүжиг нь Аньсай нутгийн хэнгэргэн бүжиг хэмээх энэхүү ардын эртний урлагийг баяжуулан хөгжүүлж, түг түмэн цэрэг ардын ялалтаа тэмдэглэх, чөлөөлөлтөө тэмдэглэхийн бэлэг тэмдэг болж, "Ялалтын хэнгэргэн бүжиг" хэмээн нэрлэгджээ. 1951 онд Аньсай нутгийн хэнгэргэн бүжиг нь Унгары нийслэл Будапештэд болсон дэлхийн залуучууд болон оюутнуудын хамтарсан наадамд оролцож тусгай шагнал хүртсэнээр, Аньсай нутгийн хэнгэргэн бүжиг нь дотоод гадаадад алдаршсан билээ.

Олон нийтийн жагсаалын хоёр дахь гол уриа—"Өөрчлөлт нээлтийн үе" хэсэгт орох гэж байна.

Одоо өргөн талбайд орж байгаа нь 3000 орчим хүнээс бүрдсэн "Хаврын үлгэр" хэмээх хайрцагласан жагсаалын эгнээ болно. Тэд гартаа хаврыг бэлэгшээсэн шир өнгийн цэцэг барьж, Хятадын өөрчлөлт нээлтийн бодлогын ерөнхий зохион бүтээгч Дэн Шяопингийн том хөргийг хүрээлэн өргөн талбайн төв рүү орж байна. Энэ үед өргөн талбайн чимэглэлийн арын үзэгдэл нь "Үзэл санаагаа чөдөөе" гэсэн үсэг болон өөрчлөгдлөө.

Дэн Шяопин бол ХКН-ын Төв Хорооны 2 дэх үеийн удирдах хамт олны гол хүн, мөн ч Хятадын өөрчлөлт нээлт болон орчин үеийн хөгжилд хүрэх байгуулалтын ерөнхий зохион төлөвлөгч юм. 1978 оны 12-р сард ХКН-ын 11 дэх удаагийн 3-р бүгд хуралдаан хуралдаж, Дэн Шяопин уг хуралдаан дээр, үзэл санаагаа чөлөөлөн, бодит байдалд үндэслэн үнийг баримтлах зарчим дэвшүүлсэн бөгөөд Хятадын онцлогтой социализмыг байгуулах онолыг дурдсан юм. Тэр үеэс эхлэн, Хятад улс өөрчлөлт нээлтийн шинэ цаг үед дэвшин орсон байна. 1979 онд Дэн Шяопин эдийн засгийн тусгай чөлөөт бүс гарган ажиллуулахыг санаачлан, тэнгис дагуу 14 хотыг нээлттэй болгон, Шанхай хотын Пүдүнгийн шинэ тойргийг нээлттэй болгосон нь Хятад улсын гадаадад бүх талаар нээлттэй болох тогтолцоог ахиулсан билээ. 1997 онд хуралдсан ХКН-ын 15-р их хурлаар Хятадын онцлогтой социализмыг байгуулах тухай онолыг Дэн Шяопингийн онол болгон хураангуйлан дүгнэсэн юм.

Шянган, Аомэнь, Тайваний асуудлыг зохицуулан, эх орноо энх тайвнаар нэгдэхийн төлөө, Дэн Шяопин "Нэг Хятад, хоёр систем" гэсэн үзэл баримтлалыг бүтээлчээр дэвшүүлжээ. Энэхүү үзэл баримтлалын дагуу, Шянган 1997 онд эх орныхоо мэдэлд шилжиж, Аомэнь ч 1999 оны эцсээр эх орныхоо мэдэлд шилжсэн билээ.

Гадаад харилцааны талаар, Дэн Шяопин энх тайван болон хөгжил бол дэлхийн эрин үеийн хоёр том гол сэдэв мөн гэж дэвшүүлсэн бөгөөд бие даасан энх тайванч дипломат бодлого дэвшүүлжээ. Түүний даргалал дор, 1978 онд Хятад, Япон хоёр орон энх тайван, найрамдлын гэрээ, 1979 онд Хятад, Америк дипломат харилцаа тогтоож, 1989 онд Хятад, Зөвлөлтийн харилцаа хэвийн болсны зэрэгцээ, Хятад улс бас эргэн тойрны улс орнууд, гурав дахь ертөнцийн улс орнуудтай найрсаг харилцаа нааштай хөгжүүлж, Хятад улсын дипломат харилцааны шинэ байдлыг тогтоон хөгжүүлсэн юм.

Хятадын ард түмэн байнгын хөгжлийн практик явцдаа нэгэн агуу их нийтлэг ойлголттой болсон юм:

Одоо өргөн талбайд орж байгаа нь 3200 гаруй хүнээс бүрдсэн өөрчлөлт нээлтийн лоозонт хайрцагласан жагсаалын эгнээ болно. Тэнд гартаа солонгон өнгөт сүрэл барьж, хоёр том лоозонг хүрээлэн алхаж байна. Энэ хоёр том лоозон нь "Дэн Шяопингийн онолыг баримталъя", "Өөрчлөлт нээлт болон социалист орчин үеийн байгуулалтын үйлсийг ахиулъя" гэсэн болно. Үүний зэрэгцээ, өргөн талбайн чимэглэл арын үзэгдэл нь "Өөрчлөлт нээлт" гэсэн үсэг болон өөрчлөгдөж байна.

Дэн Шяопингийн онолын жолоодлого дор, Хятадын үндэстнүүдийн ард иргэд өөрчлөлт нээлт болон социалист орчин үеийн байгуулалтын агуу их практик ажилд идэвхтэй гар бие оролцон, үндэстнүүдийн сэргэн мандалтын их үйлийн байнгын дэвшилд тус дөхөм үзүүлж, дэлхий нийтийн анхаарлыг татсан цацрангуй ололт амжилтад хүрсэн байна.

1978 онд Хятадын тариачид "Ургацыг өрхөд даачлуулах" гэрээ анх тохиролож, гэр бүлийн нэгдмэл ургац даачлах хариуцлагын дүрэм хэрэгжиж эхэлсэн байна. Энэ нь тариачдад үйлдвэрлэл, хуваарилалтын бие даасан эрх эдлүүлснээр, тэдний идэвхжлийг дайчилж, хөдөө аж ахуйн хөгжлийг шууд ахиулсан юм. Тэр үеэс эхэлж, Хятад улс бүх улсын хэмжээнд ард иргэдийн хоол хүнс, хувцас хунарын асуудлыг алхам алхмаар амжилттай зохицуулсан юм.

1980 онд Хятадн дорнод нутгийн Шэньжэнь, Жүхай, Шаньтөү, Шямэньд эдийн засгийн тусгай чөлөөт бүс гарган ажиллуулсан нь Хятад улсын өөрчлөлт нээлтийн цонх, туршилтын гараа болсон юм. Эдийн засгийн эдгээр тусгай чөлөөт бүсүүд байгуулагдсан нь Хятадын эдийн засгийн хөгжилд чухал их нөлөө үзүүлж, Хятадын эдийн засгийн өсөлтийн нэгэн чухал шинэ цэг болон хөгжлөө.

Үүний зэрэгцээ, Хятад улс бас бусад салбаруудад ч гарамгай ололт амжилтууд хүрсн юм. 1984 онд Хятадын буудлагын спортын нэрт мастер Шюй Хайфэн Лос-Анжелесад болсон олимпын наадам дээр алтан медал авснаар, Хятад улс олимпын наадмаас алтан медаль аваагүй байсан түүхийг эцэс болгосон байлаа.

Одоо, бид 676 хүнээс бүрдсэн нийтийн бүжгийн—"Урь залуу Хятад улс" гэсэн том тоглолтыг сонирхож байна. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээр, юм бүхэн шинэчлэгдэн өөрчлөгдөж, Хятад улс даяар ололт амжилтын байдал бялхсан юм. Тоглогчид гартаа улаан хэмэрлэг барьсан нь Хятадын залуу нэг үеийнхний дэвшин дэгжихийн төгөлдөр жавхаа, халуун сэтгэлгээг харуулсан байна.

1977 онд 10 жил тасалсан их дээд сургуулийн оюутан элсэх шалгалтын тогтолцоо сэргэсэн нь түг түмэн залуучуудын хүсэн мөрөөдсөөр ирсэн зүйлийг биелэх боломжтой болгосон билээ. Эрдэм мэдлэг бол хүчин чадал юм. Залуучууд их дээд сургуульд оюутан элсэх шалгалтад оролцон хувь заяагаа өөрчилж, улмаар Хятадын орчин үеийн байгуулалтад их олон шилдэг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн өгч, Хятадын нийгмийн дэвшил болон орчин үеийн хөгжилтэй болох ахицад тус дөхөм үзүүлжээ. Зохих учир холбогдлын хувьд, их дээд сургуульд оюутан элсэх шалгалтын тогтолцоог сэргээсэн явдал нь зөвхөн хувь хүний хувь заяаг л өөрчилсөн төдий биш, харин Хятад улсын хувь заяаг өөрчилсөн байгаа юм.

Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн түүхэн явцад, залуу нэгэн үеийнхэн үзэл санаа хөгжингүй, алс холыг харсан сэтгэцтэй, шинэлэг зүйлийг бүтээх зориг санаа баялаг байгаагаа илрүүлж, оргилом халуун сэтгэлгээгээр эх орны бүтээн байгуулалтын практик ажилд гар бие оролцон, эх орныхоо хөгжлийн амьжиргааны шинэ хүчин, тулгуур хүчин болсон юм. Тэд идэвх чармайлттай нүр хичээнгүй ажиллаж, өөрчлөлт нээлт болон социалист орчин үеийн байгуулалтын олон фронтод хувь нэмрээ оруулсан юм. Өөрчлөлт нээлтийн аялалд залуу нэг үеийнхэн ул мөрөө үлдээсэн, энэ үйлсийг гүнц өргөцийн хувьд цаашид ахиулахад залуу үеийнхний нийтийн оролцоо, хамтын хүчин чармайлт шаардагдаж байгаа юм.

Одоо, олон нийтийн жагсаал "Зууны алгасал" гэсэн гурав дахь хэсэгтээ орж байна. Жагсаалын эгнээний өмнө явж байгаа нь "Шинэ цаг эринд дэвшин орцгооё" гэсэн хайрцагласан жагсаалын эгнээ болно. Тэд ХКН-ын Төв Хорооны хурав дахь үеийн удирдах группийн гол хүн болох Жян Зэминий том хөргийг хүрээлэн өргөн талбайд орж байна. Жян Зэминий үүрэгт ажилд ажиллаж байсан цаг үе нь 20-р зууны сүүлч, 21-р зууны эхийг хамарсан болохоор, энэхүү хайрцагласан жагсаалыг зуун алгассан хайрцагласан жагсаал гэж нэрлэжээ. \О.Дарамбазар оруулав.\

Жян зэмин тушаалд байх хугацаанд, өөрчлөлт нээлтийн үр бүтээл Хятадад тасралтгүй илэрч, Хаятал болон дэлхийн уялдаа нэгдэл тасралтгүй гүнзгийрэн, Хятадын олон улсын байр суурь ч улмаар дээшилсэн байна. Бүх хятадуудын баярлууштай үйл явдал гэхэд 1997 онд Их Британид 150 жил колоничлогдсон Шянган нь эх орныхоо халуун элгэнд буцан иржээ. 1999 онд Португалид колоничлогдож байсан Аомэнь ч буцан ирлээ. Хятадын Шянган болон Аоменьд "нэг оронд хоёр систем" -ийн бодлогыг хэрэгжүүлж, энэ бодлого нь амжилтад хүрсэн, Хятадын байдалд нийцсэн байхыг практик нотолсон бөгөөд Хятадын үндэстний бүх талын нэгдэлд бат бэх үндэс тавьсан байна.

Шянгань Аомень эх орныхоо халуун элгэнд буцан ирсний дараа Хятадын ард түмэн цог бадрангуй цоо шинэ төрхөөр шинэ зуун шинэ үе шатанд дэвшин оржээ. 2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орж, Хятадын эдийн засаг олон жил үргэлжлэн 2 оронтой тоогоор өсөн нэмэгдсэн байна. Хятадын онцлогтой социализмын үйлс тасралтгүй шинэ ахицад хүрч, Хятадын ард түмэн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах агуу их үйл явцад шинэ дэвшлийг биелүүлсэн байна.

Одоо хүрч ирж байгаа нь уриа лоозонгийн хайрцаг болно. Энэ хайрцгийн уриа лоозон нь "чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулъя" "гурвийг төлөөлөх чухал үзэл санааг баримталъя"

ХКН 2000 онд болсон 15-р хугацааны 5-р бүгд хуралд, шинэ зуунаас эхэлж, Хятад улс нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, социализмын орчин үеийн болгохыг түлхэн ахиулах хөгжлийн шинэ шатанд орсныг дэвшүүлсэн байна. 2002 онд ХКН ирээдүйн 20 жилд Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үүргийг тодорхойлжээ. Үүнд эдийн засгийг улмаар хөгжүүлж, ардчиллыг нэн боловсронгуй болгон, шинжлэх ухаан боловсролыг хөгжүүлж, соёлыг дэлгэрүүлэх, нийгмийг эвсэг зохицонгуй болгон, ардын амьжиргааг цаашид сайжруулах багтаж байна.

Жян Зэминь "гурвыг төлөөлөх" чухал үзэл санааг үүсгэн байгуулсан юм. Тухайлбал ХКН нь Хятадын тэргүүний үйлдвэрлэлийн хүчний хөгжлийн шаардлагыг төлөөлж, Хятадын тэргүүний соёлын урагшлах чиглэлийг төлөөлөн, Хятадын хамгийн өргөн олон ард түмний үндсэн ашиг сонирхлыг төлөөлөх явдал болно. "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа нь ХКН-ын засаг явуулах үндэс, хүчин чадлын эх үүсвэр юм. "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санааны удирдлага дор ХКН үндэстнүүдийн ард түмнийг дайчлан,чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах агуу их үйл явцад шинэ дэвшлийг биелүүлжээ.

Олон түмний жагсаалын дараа нийтийн бүжиг "зууныг дамнах" болно. 600 гаруй эрэгтэй бүжигчин урт цамц, алагласан өмд болон мөнгөн өнгөтэй бүжгийн гутал өмсөж, Хятадын ард түмний шинэ зууныг дамнаж байгаа итгэл зоригийг харуулжээ. Одоо та бүхний сонсож байгаа энэ бүжгийн хөгжим нь "Хөх мөрний дуулал" гэдэг. Хөх мөрөн нь Хятадын 1-р том мөрөн болно. Бүжигчид эрүүл чийрэг дал мөр, уран сайхан бүжгийн алхаагаар Хөх мөрний аугаа сүрлэг давалгааныг үзүүлжээ. Мөн шинэ зууны уулзварт Хятадын өөрчлөлт нээлтийн том хөлөг 21-р зуунд орсныг бэлгэдэж байгаа юм.

Өнөө олон нийтийн жагсаал 4-р хэсэгт орж байна. Энэ хэсэг нь "шинжлэх ухаанч хөгжил"-ийн гол уриан дор болно. Жагсаалын эгнээ нь Хятадын өнөөгийн хамгийн дээд удирдагч Хү Жиньтаогийн том хөргийг өргөн нааш алхаж ирлээ.

Хү Жиньтаогоор ерөнхий нарийн бичгийн дарга болсон ХКН-ын шинэ үеийн удирдах хамт олон нь засаг явуулах хугацаанд, үлэмжхэн түүхийн шалгалтыг туулж иржээ. Мөн гайхамшгийг залгаагаар үүдсэн юм. 2003 оны САРС, 2008 оны цас мөстлөгийн гамшиг болон Вэньчуаний газар хөдлөлт нь Хятадын иргэдийг ерөөс байгаагүй сорилтод учруулсан байна. ХүЖиньтао дарга тухайн үед Сьчуаний гамшигт нэрвэгдсэн районд хэлсэнчлэн, "аливаа бэрхшээл нь эрэлхэг баатарлаг Хятадын ард түмнийг нугаруулж чадахгүй юм".

Вэньчуаний онц их газар хөдлөлт болсны бараг 3 сарын дараа 2008 оны 8-р сард 29-р зуны олимп Бээжинд амжилттай зохиосон юм. Бээжингийн олимп нь ч дэлхийд Хятадыг ойлгох цоо шинэ хаалга онгойлгож өгчээ. Олон улсын олимпын хорооны дарга Роге Бээжингийн олимпыг эгнэшгүй олимп гэж үнэлсэн байна.

Хятад улс хямралын дунд гайхамшгийг бүтээсээр ирсэн юм. Өнгөрсөн жилээс дэлхийн эдийн засаг хүндрэлийн дунд аажмаар урагшилж иржээ. Хятадын эдийн засаг ч олон улсын банк санхүүгийн хямралын хүчтэй сорилтод учирсан юм. Үүнд холбогдуулан Хятадын засгийн газар үлэмжхэн аргацаах арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засаг 7.1 хувийн өсөлтийн хурдыг хадгалж, тогтвортой сайн сайнаар хөгжих хандлага гарсан байна. Шинжлэх ухаанчаар хөгжүүлэх нь Хятадыг юуны өмнө банк санхүүгийн хямралаас гаргажээ.

Хү Жиньтао: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шинэ амжилтад хүрч, ард түмний сайн сайхан амьдралын шинэ хуудсыг нээхээр хамтаар чармайцгаая.

Өнөө хүрч ирж байгаа нь уриа лоозонгийн хайрцаг болно. Энэ хайрцагт "шинжлэх ухаанчаар хөгжүүлэх үзлийг хэрэгжүүлье" "Хятадын онцлогтой социализмын замналаар хэлбэрэлтгүй замная" уриа лоозонг үзүүлж байна.

Хү Жиньтаогоор ерөнхий нарийн бичгийн дарга болгосон ХКН нь өнөөгийн байдалд "шинжлэх ухаанчаар хөгжүүлэх"-ийг дэвшүүлж, шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг дэлгэрүүлж, нийгмийн эвсэг зохицонгуй д тус дөхөм үзүүлсэн байна. Шинжлэх ухаанч хөгжлийн удирдлага дор Хятадын эдийн засгийн байгуулалт, соёлын байгуулалт, нийгмийн байгуулалт, экологийн соёл иргэншлийн байгуулалт болон намын байгуулалт нь бүх талаар түлхэн урагшилж байна. Өнөөдөр тэрбум 300 сая хятадын ард түмэн нь эрэн үеийн цагийн урсгалыг дагаж, баян чинээлэг амар амгалан амьдралын саруул дардан замналаар алхсан бөгөөд Хятадын онцлогтой социализм нь амьдралын хүчнээр бялхам байж, хүн төрөлхтний соёл иргэншил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан Хятадын үндэстэн нь ерөөс байгаагүй аугаа сүлэг төрөх байдлаар дорнодын зүгт сүндэрлэж байна.

Жагсаалын эгнээний дараа нь усан ханцуйн бүжиг "эх орондоо ерөөлөө дэвшүүлье" болно. Усан ханцуй нь Хятадын ши жүжгийн бүжгээс ирэлттэй. Бүжигчид ханцуй дээрээ цагаан торгыг оёж, хөдөлгөөн хийхэд усны давлагаан мэт харагдах тул усан ханцуй гэж нэрлэсэн юм. Усан ханцуйн урт нь ямар нэгэн тогтсон хэмжээ гэж байхгүй, олонхдоо хагас метрийн урттай, мөн жүжигчдийн биеийн өндрөөр тогтоодог юм. Бие нь өндөр бүдүүн хүнд нэлээд урт ханцуй шаардагдана. Усан ханцуйн бүжиг нь гайхамшигтай сайхан байж, ханцуйн хөдөлгөөн нь бүжигчдийн дүр байдал, дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг харуулж чадах юм.

Жагсаалын дундах бүжигчид усан ханцуйгаа уян сайхан хөдөлгөж байх нь харагдана. Шинэ хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх энэ үеэр, бүжигчид гоё сайхан манд арваа цэцгийг гартаа барьж, уран сайхан бүжгийн хөдөлгөөнөөр эх орныхоо төрсөн өдрийн баярт ерөөлөө дэвшүүлж байхаа илэрхийлсэн байна. Нийт иргэд мань амар жаргалантай байгаасай.

Өнөө олон нийтийн жагсаал 5-р хэсэгтээ орж байна. Энэ хэсэг нь "гэрэл цацран гуй ололт амжилт" уриан дор болох юм. 60 жилд Хятад улсад тэнгэр газрын өөрчлөлт гарсан юм. Энэ хэсгийн олон нийтийн жагсаалд Хятадын олон талын ололт амжилтыг харуулах болно.

Эгнээний тэргүүнд явж байгаа нь тариачдаар бүрэлдсэн хөдөө аж ахуйн хөгжлийн жагсаал болно. Цэцэгт машин дээр асар том буудайн сүрлийг тээж, үр тарианы элбэг ургацыг төлөөлжээ. "Эрлийзжүүлсэн тутаргын эцэг" хэмээгдсэн Хятадын инженерийн академийн академич Юань Лүнпин ч цэцэгт машин дээр зогсож байна.

Хятад улс нь хөдөө аж ахуйн том орон юм, 800 сая тариачин хүн амтай, хөдөө аж ахуй нь улс орон болон эдийн засгийн үндэс юм. Хятадын 60 жилийн хөдөө аж ахуйн хөгжил нь нэгэн гайхамшиг гэж болно, тухайлбал 7 хувийн газар тариан дээр дэлхийн 22 хувийг эзлэх хүн амыг тэжээжээ. Шинэ хятад улс байгуулагдсан эхний үед хөдөө аж ахуй нь нэлээд хоцрогдонгуй байдалд байсаар байжээ. Тухайн үед Хятад улс гадаадаас их хэмжээний үр тариа оруулж, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын хоолны асуудлыг зохицуулж байсан бөгөөд засгийн газрын тараасан билетийн дагуу тогтмол хэмжээтэй өгч байсан юм. Өнөө Хятадын хүн дунджийн үр тарианы хэмжээ дэлхийн тэгшитгэсэн хэмжээнээс давж, үр тарианы өөрөө хангах хэмжээ 95 хувьд хүрчээ.

Хятадын хөдөө аж ахуйн хөгжил нь Хятадын засгийн газрын үлэмжхэн бодлоготой холбоотой юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Хятад улс газар шорооны өөрчлөлтийг бүх талаар хийж, тариачид түүнээс аваад анх удаагаа газар шороотой болсон байна. Өнгөрсөн зуны 80-ад оны үед Хятадын хөдөө нутагт олон нийтийн өмч байсан газар шороог тариачин айлд урт хугацаагаар даачлуулан эзэгнүүлж, ашиг орлогоо өөрөө хариуцах болгожээ. Ингэснээр тариачид дааж авсан тариагаа ашиглан хуваарилах эрхтэй болж, тэд нарын идэвхжлийг ихээр дайчилсан байна. 2005 онд хятад улс нь 2000 гаруй жил хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн татварыг чөлөөлжээ.

Хятад улс нь 120 сая га газар тарианы улаан шугамыг баталсаар ирсэн бөгөөд орчин үеийн хөдөө аж ахуйг биелүүлж, шинжлэх ухаанчаар тариа тарих болсноор үр тарианы аюулгүй байдлыг баталж чадсан байна. Хятад улс өөрийн биедээ түшиж, тэрбум 300 сая хүн амын хоол идэх асуудлыг зохицуулсан юм, энэ нь мөн Хятад улс хүн төрөлхтний хөгжилд хийсэн чухал хувь нэмэр болно.

Хөдөө аж ахуйн хөгжлийн жагсаалын дараа нь шинэ хөдөө тосгоны байгуулалтын жагсаал болно. Энэ жагсаал нь хөдөө тосгоны тариачин айл, урьдаар баяжсан хүмүүс тэрчлэн анхан шатны хөдөө тосгонд ажиллаж байгаа хүмүүсээр бүрэлджээ. Цэцэгт машин дээр гоё сайхан хөдөө тосгон, эмх цэгцтэй тариачин айл, орчин үеийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэргийг үзүүлж, эдгээр нь Хятадын шинэ хөдөө тосгоны байгуулалтын үр бүтээл юм.

Энэ зууны эхээр Хятадын засгийн газар аж үйлдвэрээр хөдөө аж ахуйг тэтгэх, хот суурь наар хөдөө тосгоныг дэмжих чиг шугамыг хэрэгжүүлсэн байна. 2005 онд Хятад улс "социализмын шинэ хөдөө тосгоныг байгуулах нь Хятадын орчин үеийн үйл явц дахь чухал түүхт үүрэг болно" гэж албан ёсоор дэвшүүлжээ.

Өнөө, Хятадын засгийн газар хөдөө тосгоны заавал сургах сургалтын шатны хүүхдүүдийн сургалтын төлбөрийг чөлөөлсөн бөгөөд хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгийн дүрмийг хэрэгжүүлсэн юм. Энэ жилээс бас хөдөө тосгоны шинэ хэлбэрийн нийгмийн өндөр настайчуудын асрамжийн даатгалын туршилтын цэгийг хэрэгжүүлж, тариачид хотыг оршин суугчидтай адилаар нийгмийн өндөр настайчуудын асрамжийн даатгалыг эдлэх болжээ.

Өнөөдөр хөдөө тосгоны амьдралд тэнгэр газрын өөрчлөлт гарсан юм. Хятадын 90 хувь шахам захиргааны тосгонд нийтийн үйлчилгээний автобус нэвтэрч, тал хувиас дээших тариачин айлд суурин утас угсруулж, 95 хувийн шян сууринд өргөн зурвасыг тааруулж, интернетийн сүлжээ ашиглах болсон бөгөөд олонх тариачин сүлжээнээс шаардагдах мэдээллээ авч чадах болсон байна.  

Өнөө хүрч ирж байгаа нь аж үйлдвэрийн ажилчид болон тариачдаар бүрэлдсэн жагсаал юм. Цэцэгт машин дээрх араа хүрт ний хэлбэр нь Хятадын аж үйлдвэрийн дуусашгүй хөдөлгүүр хүчнийг бэлгэдэж байна.

Шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед аж үйлдвэрийн суурь нь маш буурай байсан юм. Тухайн үеийн Хятадын удирдагч Мао Зэдүн гүн сэтгэгдэлтэйгээр хэлэхдээ, "бид юу бүтээж чадах буй? Ширээ сандал хийж чадна, шаазан сав хийж чадна, үр тариа тарьж өрөмдөж чадна, мөн цаас хийж чадна, гэвч нэг машин, нэг онгоц, нэг танк, нэг тракторыг ч үйлдэж чадахгүй" гэжээ.

60 жилийн хөгжлийн дагуу, Хятадын аж үйлдвэр нь чанарын өөрчлөлтийг биелүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн системийг аажмаар байгуулсан юм. Өнөөдөр хятад улс ган болд үйлдвэрлэхээр 10 жил дараалан дэлхийн тэргүүн байранд орсон байна. Дэлхийн эдийн засаг хямралд учрах үеэр 2009 онд Хятадын Авто машины борлуулалт дараалан 7 сар дэлхийн тэргүүн байранд оржээ. Хятад улс нь хоцрогдонгуй хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэр чилсэн хэмжээгээр дундын төвшинтэй орон болж хөгжсөн байна. Биеэ дааж эзэн мэдсэн үндсэн дээр Хятадын онцлогтой шинэ хэлбэрийн аж үйлдвэр чилсэн замналыг баримталж, мэдээлэлжүүлэлт болон аж үйлдвэржүүлэлтийн нэгдлийн чармайн ахиулж байна.

Хятад улс 60 жилийн хугацаагаар хөгжингүй орны 200 -300 жилийн аж үйлдвэржилтийн замналыг туулсан гэж зарим хүн хэлдэг, энэ нь мөн хүн төрөлхтний түүхэнд ерөөс байгаагүй гайхамшиг хэмээгддэг.

Зам харилцаа тээврийн салбарын төлөөлөгчид бидний өөдөөс ирж байна. Энэ жагсаал нь Хятад улсын 60 жилийн турших зам харилцаа тээврийн салбарын ололт амжилтыг харуулжээ.

Өнөө интернетийн сүлжээнээс гадна, бас нэгэн сүлжээ нь бүх Хятадыг хамарч байгаа юм, тэр нь хуурай замын, агаарын, усан дээрх дөрвөн зүг найман зовхист нэвтэрсэн зам харилцаа тээврийн ерөнхийлсөн сүлжээ юм. Өнөөдөр, Хятадад хаашаа явсан ч энэ сүлжээ нь таны аян замд тус дөхөм үзүүлэх болно.

Бид 60 жилийн өмнөх байдлыг эргэн харъя. Тухайн үед Хятадын вагон явж болох төмөр зам нь 10 мянга гаруйхан километр байж, бүх Хятадад 30 мянга гаруй километр урт авто замтай. Зам харилцаа тээврийн хөгжил нь өрнөдийн хөгжингүй орноос зуун шахам жил хоцрогдож байсан юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Хятадын засгийн газар зам харилцаа ачаа тээврийн байгуулалтыг голчлон барьж, өөрчлөлт нээлттэй байлгахын бодлогыг хэрэгжүүлснээс хойш, хүмүүс зам харилцааны чухал чанарыг нэн ч тодорхой танин олж, тухайн үед хүмүүсийн хамгийн их ярьдаг үг нь гэвэл "Баяжъя гэвэл замаа урьдаар тавь" .

Өнөө Хятадын зам харилцааны дэд бүтцийн байгуулалт, зам харилцаа тээврийн техник тоног төхөөрөмж өргөн цар хэмжээгээр сайжирч, бүх хятадын боомтын бараа тээвэрлэх хэмжээ дэлхийд тэргүүн байранд орж, авто замын нийт урт нь дэлхийн хоёрдугаар байранд орсон байна. Хятадын биеэ дааж үйлдвэрлэн бүтээсэн "эвсэг зохицонгуй" галт тэрэг нь Хятадын өндөр хурдцад төмөр замын шинэ үеийг нээж, Хятадын бүрмөсөн өөрөө үйлдвэрлэсэн салбар шугамын тийрэлт нисэх онгоц амжилттай ниссэн байна. Зам харилцаа нь хүмүүсийн амьдралын хөгийг өөрчилж, хурд нь орон зайг багасгажээ.

Хятадын эрчим хүчний салбарын ажилтнуудаар бүрэлдсэн төлөөлөгчдийн эгнээ төв районоор өнгөрч байна, энэ жагсаалын цэцэгт машин нь шинэ эрчим хүчээр хөдөлгүүр болгожээ.

Шинэ Хятад улсын 60 жилийн турших эрчим хүчний салбарын амжилтыг эргэцүүлэхэд хоёр хэсгээр дүгнэж болох юм. Юуны өмнө Хятад улс нь өөрөө өөрийн биеийг хангах эрчим хүчний хатгалгын системийг баримталсаар иржээ. Хятадын усан аж ахуйн байгуулалтаар жишээлж хэлэхэд, шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө Хятад улсад том дунд оврын 22 сан сан болон зарим хашлага далантай байж, бага оврын усан сан, гол мөрний далан нь 420 мянган километр байсан юм. Өнөө Хятад улс нь Хөх мөрний гурван хавцлын усан ашиглалтын гол барилга, Шяо Ланди усан ашиглалтын гол барилга, өмнөд нутгийн усыг умард нутагт татах усан ашиглалтын үлэмжхэн сонгодог барилгатай болсон юм.

үүнээс гадна өөрчлөлт хийж нээлттэй бодлогыг хэрэгжүүлснээс хойш, Хятад улс эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нааштай оролцож, дэлхийн эрчим хүчтэй байх харилцаа тасралтгүй эрчимжин, Хятадын эрчим хүчний олон улсын хамтын ажиллагааны салбар нь хамгийн эхний чулуун тос болон байгалийн хийгээр голлуулж байсан бол өнөө бай галлаг уран, нүүрс, цахилгаан эрчим хүч, салхины эрчим хүч, био шатахуун зэрэг олон салбарт дэлгэрчээ. "Хятад нь дэлхийгээс салж чадахгүй, дэлхий нь Хятадаас салж чадахгүй" эрчим хүчний байдлыг буй болгожээ.

Өнөө алхан ирж байгаа нь байгаль орчныг хамгаалах ажилтнууд болон байгаль орчныг хамгаалах сайн дурынхнаар бүрэлдсэн эгнэ болно. Цэцэгт машин дээр хүүхдүүд цэлмэг тэнгэр цэнхэр усны дунд тоглон гүйж, ногоон гэр хороололд зол жаргалтай гаар өсөн бойжиж байна. Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн дагуу, Хятадуудын байгаль орчныг хамгаалах үзэл танил ч тасралтгүй дээшилж байна.

Өнгөрсөн зууны жараад онд, Хятад улс байгаль орчныг хамгаалах анхны хууль тогтоолыг нийтэлсэн байна. Ерээд онд хүрээд байгаль орчныг хамгаалах нь улсын бодлогын өндөрлөгт хүрчээ. Хятад улс тогтвортой хөгжлийг биелүүлэхийг улсын стратеги болгож, экологийн соёл иргэншлийн байгуулалтыг ихээр ахиулжээ.

Өнөө, экологийн орчныг хамгаалах нь олон нийтийн хөөцөлдөл болж байгаа юм. Хятадын маш олон айл өрхөд зуны улирал болоход засгийн газрын дэвшүүлсэн "зуны улиралд агааржуулагчийг 26 хэмээс доош байлгахгүй " дүрмийг хэрэгжүүлдэг. Хүмүүс гадуур зорчихдоо нийтийн үйлчилгээний автобусыг өргөнөөр ашиглах болжээ. Хаврын улирал болох бүр Хятад улс мөн сайн дураар мод тарих уламжлалтай юм.

Өнөөдрийн Хятад улс нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаанч хөгжлийн онолын баримталж, "ногоон"-ыухаагдхуун нь хүмүүсийн сэтгэлд гүн хүрчээ. Өнөө Хятадын шат бүрийн засгийн газрын ажлын үнэлгээний системд бохир бодисыг хасаг дуулах заалтуудыг биелүүлсэн байдлыг албаны хүмүүсийг дэвшүүлэхтэй нягт уялдуулж эхэлжээ. Эх баялгийг арвилан хэмнэж байгаль орчинтой найрсгаар зохицсон нийгмийг байгуулах нь Хятадын Засгийн газрын зорилт болж байгаа юм .

Экологи байгаль орчны хамгаалалтын жагсаалын дараах нь ардчилсан улс төрийн жагсаал болно. Энэ жагсаал нь ардын төлөөлөгчдийн их хурын депутат, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, ардчилсан нам бүлэг, намын бус тэрчлэн шашин, аж үйлдвэр худалдаан холбоо, Шянган Аомэнь Тайваний ахан дүүс зэрэг нийгмийн олон салбарын зүтгэлтнээр бүрэлджээ. 60 жилийн турш, Хятад улс нь социализмын ардчилсан улс төрийг ихээр хөгжүүлж, ардын төлөөлөгчдийн их хурлын дүрэм, ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах ба улс төрийн зөвшилцөл хийх дүрэм, үндэстний районы өртөө засах дүрэм болон анхан шатны ард иргэдийн өөртөө засах дүрэм нь өдөр ирэх тутам боловсронгуй болж, Хятадын социализмын ардчилсан улс төр амьдралын нэн их хүчнээ харуулжээ.

Одоо алхан ирж байгаа нь хуулийн дагуу улсаа засах жагсаал болно. Үндсэн хууль нь Хятадын үндсэн их хууль болно. Хуулийн дагуу улсаа заах нь Хятадын улс орноо засах үндсэн стратеги бөгөөд нийгэм соёл иргэншлийн дэвшлийн чухал бэлэг тэмдэг, улс орон өнө үүрд амар тогтуун байхын үндсэн баталгаа юм. Өнөөдөр, хятадын онцлогтой социализмын хууль дүрмийн систем үндсэндээ бүрэлдэж, хуулийн дагуу улсаа засах үндсэн стратегийг үз ашигтай хэрэгжүүлж, социализмын хууль дүрмийн үзэл бодол хүмүүсийн сэтгэлд гүн хүрчээ.

Шинжлэх ухаан техникийн ажилтнууд, инженер эн техникийн ажилтнуудаар бүрэлдсэн шинжлэх ухаан техникийн хөгжлийн жагсаал дөхөж ирж байна. Энэ жагсаалын цэцэгт машинд компьютерын загвар болон лабораторийн ажлын тайзны загвартай. Цэцэгт машинд "биеэ дааж шинийг нээн, тасралтгүй амжилт байгуулах, хөгжлийн тулгуурлан, ирээдүйг хөтлөн дагуулах" үсэгтэй, энэ нь Хятадын шинжлэх ухаан техникийн ажлын 16 үсэгт чиг шугам болно.

Шинэ Хятад улсын 60 жилийг эргэцүүлэхэд, Хятадын шинжлэх ухаан техникийн ажил үйлс нь ер бусын хөгжлийн замналыг тулж ирсэн юм. Шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед, Хятад улсад зөвхөн судалгааны 30 гаруйхан тусгай байгууллагатай байж, нийт хятадын шинжлэх ухаан техникийн хүмүүс нь 50 мянгыг давахгүй байжээ. Хятадын шинжлэх ухаан техникийн хүмүүс нур анх дээрээс босон зогссон байна. Атомын бөмбөг, устөрөгч бөмбөг, хиймэл даг уулиас эрлийзжүүлсэн тутарга хүртэл , үхрийн инсулиныг боловсруулахаас хүн төрөлхтний генийн бүлгийн төлөвлөгөөний нэг хувийн жагсаалтын зураг хүртэл шинжлэх ухаан техникийн үлэмжхэн бүтээл нь Хятадын шинжлэх ухан техникийн бодит хүчнийг харуулсан байна. Өнөө, шинжлэх ухаан боловсролоор улс орноо хөгжүүлэх нь улсын стратеги болж байгаа юм.

Сансрын техникийн ажилтнуудын төлөөлөгчид ирж байна. 60 жилийн турш хятадын сансрын судлал нь юу ч үгүй хоосон байснаас дэлийн тэргүүн эгнээнд дэвшин орж, ер бусын хүчин чармайлтыг гаргаж иржээ. Шэньжөү нэгдүгээр хүнгүй туршилтын сансрын хөлгөөс Шэньжөү зургадугаар, Шэньжөү долдугаар хүн тээгч сансрын хөлөг хүртэл , дахин 2010 онд Хятад улс Тянь гүн буюу тэнгэрийн ордон нэгдүгээр сансрын лабораторийг хөөргөхөөр төлөвлөж байгаа нь Хятадын тэнгэрийн аялал нь алхаж байгаа биш харин гүйж байна гэж хэлж болох юм.

Цэцэгт машин дээр сансрын баатарчууд зогсож байх нь харагдана. 2003 онд Ян Ливэй Хятадын өөрийн үйлдвэрлэсэн Шэньжөү тавдугаар хүн тээгч нисэх онгоцоор сансар огторгуйд гарч, Хятадын сансрын анхны хүн болсон байна. Хятад улс нь мөн хүн тээгч сансрын хөлгийг хөөргөж чадах дэлхийн гуравдагч орон болсон байна.

Өнөө цэцэгт машины сансрын бөхөө гийн загвараас гарч ирж байгаа нь сансрын баатар Жай Зиган болно. Тэрээр Хятадын хүний сансрын уудамд анх удаагаа хөл тавьсан агшныг дахин үзүүлжээ. 2008 оны 9-р сарын 27-ны өдөр Жай Зиган, Шэньжөү долдугаар хүн тээгч сансрын хөлгөөр сансарт гарч, бөхөөгний гадна 19 минут 35 секунд алхсанаар, Хятад хүн сансрын уудамд анхдагч удаагаа хөг тавьсан юм.

Одоо ирж байгаа нь их дээд сургуулийн багш сурагч нараар бүрэлдсэн боловсролын хөгжлийн хайрцаг болно. Цэцэгт машин дээр дэлгэсэн судар бичгийн загвар нь Хятадын боловсролын үйлсийн хөгжлийн амжилтыг харуулжээ.

Шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед Хятадын 600 сая хүн амын дотор 400 сая нь бичиггүй хүн юм, Хөдөө тосгон бичиггүй хүн нэн ч 95 хувиас дээш байжээ. 1986 онд Хятад улс "БНХАУ-ын заавал сургах боловсролын хууль"-г нийтэлж, Хятадын суурь боловсрол урьд байгаагүй эрчтэй хөгжиж иржээ. 2001онд хятад улс "заавал сургах 9 жилийн боловсролыг үндсэндээ дэлгэрүүлж, залуу хижээл насны бичиггүй хүмүүсийг үндсэндээ бичигтэй болгох" стратегийн зорилтыг биелүүлснээ дэлхийд тунхагласан байна. Үүний зэрэгцээ, Хятадын их дээд сургуулийн боловсрол ч охь шилдгээс олон нийтийн болгох зүгт шилжихийг биелүүлжээ. Хятад улсад, их сургуульд элсүүлэх шалгалтад оролцож байгаа 10 сурагч бүрээс 6 нь элсүүлж байгаа юм.

Утга урлагийн ажилтнууд болон утга урлагт сонирхолтой хүмүүсээр бүрэлдсэн хайрцаг алхан ирлээ. Энэ хайрцагт шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турших соёлын байгуулалтыг талаарх амжилтыг үзүүлжээ.

Шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед соёлын ажил төрөл зогсон гуй байдалд байсан юм. 1949 онд Хятадад нийтийн номын сан 55-хан байж, энгийн иргэдийн хувьд зурагт кино үзэх нь маш ховор байжээ. 60 жилийн хөгжлийн хөгжлийн явцад Хятадын засгийн газар соёлын салбарт тасралтгүй хөрөнгө оруулсан байна. Өнөөдөр, Хятадын олон нутгийн нийтийн номын сан 2800 гаруй байгаа бөгөөд төрөл бүрийн музей, дурсгалын газар нь 1000 гаруй байж, төлбөргүйгээр хүмүүст үйлчилж байна.

Тариачдын соёлын ажиллагааг баялаг агуулгатай болгохын тулд Хятадын холбогдох байгууллага тосгон бүрд радио телевиз нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж, хөдөө тосгоны

радио сонсож, телевиз үзэх асуудлыг зохицуулжээ.

Хятадад хэрэгжүүлсэн соёлын тогтолцооны өөрчлөлт нь ч соёлын үйлдвэрлэлийн ажиллагааг эрчимжүүлсэн байна.

Энэ оны 7-р сард банк санхүүгийн хямралын байдалд Хятад улс "соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөө" -г баталж, соёлын үйлдвэрлэл нь улс орны стратегийн гараанд гарсныг харуулж байгаа юм. Энэ нь Хятадын банк санхүүгийн хямралтай тэмцэх, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг ахиулах болон эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Өнөө ирж байгаа нь биеийн тамир спортын хөгжлийн хайрцаг болно. Тамирчид, биеийн тамирын ажил хийж байгаа хүмүүс, спортод сонирхолтой хүмүүсээр бүрэлджээ. Биеийн тамир спортын амжилтын 3 давхар цэцэгт машин нь олон нийтээрээ биеэ бялдаржуулах, уламжлалт биеийн тамир болон биеийн тамирын уралдааныг төлөөлж байна.

Шинэ Хятад улс байгуулагдсанаас нааш, олон нийтийн биеийн тамирын ажил эрчтэй явагдан, Бүх үйл хятадуудын биеийн эрүүл мэндийн байдал болон спортыг ажиллагаанд оролцох урам нь ихээр дээшилсэн юм. Энэ оноос эхэлж, жилийн бүрийн 8-р сарын 8-ны өдрийг Хятадын олон нийтийн биеийн тамирын дасгалын өдөр болгохоор Хятадын засгийн газар шийдвэрлэжээ.

Дэлхийн биеийн тамирын спортын дэвжээнд, Хятадын тамирчид шилдэг амжилт байгуулсаар иржээ. Шинэ Хятад улс байгуулагдсанаас нааш хятадын тамирчид төрөл бүрийн тэмцээнд 2300 гаруй удаа дэлхийн аварга болж, 1200 удаагаа дэлхийн рекорд амжилтыг шинэтгэжээ. Хятад улс нь нэрдээ тохирсон "биеийн тамирын том орон" болж, мөн "биеийн тамирын хүчирхэг орон" зүг дэвшин орж байна.

"Дэлхий нь надад 16 хоног олгож, би дэлхийд 5000 жилийг буцаах болно" 2008 оны 8-р сарын 8-ны өдрөөс 8-р сарын 24-ний өдрүүдэд, Хятад улс нь "өвөрмөц онцлогтой, өндөр төвшинтэй" олимпын наадмыг амжилттай зохион байгуулжээ.

Бээжингийн олимпын гол дуу "би болон та" гэдэг хөгжимд шувуун үүр, өлзийт үүл, гал бамбар, олимпын бэлэг тэмдгээр бүрэлдсэн "Бээжингийн олимп" хайрцаг наашаа ирж байна. Энэ хайрцагт олимпын сайн дурынхан, бүтээн байгуулагч, ажилтнуудын төлөөлөгч оролцож, Хятадын ард түмэн олимпын тухай зуун жилийн мөрөөдлийг биелүүлсэн баярт сэтгэлийг төвлөрүүлэн тусгажээ. Цэцэгт машины дэлгэцэн дээр Бээжингийн олимпын гайхамшигтай агшин илэрч байна.

Цэцэгт машин тайзны өмнөөс өнгөрөн гарахад шувууны үүрийн загвар өнгө алаглаж байх нь харагдана. Хятад улсыг Бээжингийн олимпыг зохион байгуулж байсан үед хөтлөн орууллаа. Энэ удаагийн олимп ад, тэмцээнийг зохион байгуулах, талбай ордны байгуулалтаас тамирчдын хир хэмжээ, зориг санаа хүртэл Бээжингийн олимп нь дэлхийг бахдуулжээ. Бээжингийн олимпыг амжилттай зохион байгуулснаар мөн өнө удаан түүхтэй гэрэл цацран гуй соёлтой Хятад улс, хүчирхэгжин мандаж дэлхийд нэгдэж байгаа хятад улсыг дэлхийн хүмүүст харуулжээ.

Эм эмнэлэг эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийг ажилтнуудаар бүрэлдсэн эмчилгээ эрүүл мэндийн хайрцаг нь эрүүл чийрэг, амь нас, хүсэл эрмэлзлийн гол уриаг харуулж байна.

Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө Хятадын хүн дунджийн наслалт 35-хан нас байсан юм. Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш Хятадын олон нийтийн эрүүл мэндийн систем болон эмчилгээ үйлчилгээний систем тасралтгүй боловсронгуй болж, эмчилгээний үндсэн даатгалын дүрэм анх алхам байгуулагдаж, хүмүүсийн эрүүл мэндийн төвшин үргэлжлэн дээшилж байна. Өнөө Хятадын хүн дунджийн наслалт өнгөрсний 35 наснаас 73 нас хүртэл дээшилсэн байна. Жирэмсэн эмэгтэй болон нялх хүүхдийн нас баралтын хэмжээ ч ихээр дорогшилжээ. Хятадууд улмаар эрүүл чийрэг биетэй болж, улмаар урт наслах болсон гэж хэлж болох юм.

Үүнээс гадна, өнгөрсөн зууны 70-аад оноос эхэлж Хятад улс нь төлөвлөгөөт төрөлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. 30 гаруй жилийн турш Хятад улс 400 сая хүнийг цөөн төрж, энэ нь Хятадын "тэрбум 300 сая хүн амын өдөрлөг " болон дэлхийн "6 тэрбум хүн амын өдөрлөг"-ийн хүрч ирэхийг 4 жил хойшлуулсан юм. Хятадын хүн амын бодлогын тухай өнгөрсөнд зарим хүн ёс бусаар шүүмжилж байсан бол өнөө нэн олон хүн энэ бодлогыг сайшаах болжээ. "Хятадын хүн амын бодлого нь мянга мянган жилд ач тусаа үзүүлэх болно" гэжээ.

"Гэр бүлээрээ эе найртай бол аливаа явдал бүтнэ" гэж Хятадын хүмүүс байнга ярьдаг. "Эвсэг зохицонгуй гэр орны хайрцаг"-ын цэцэгт машин дээр гоё сайхан гэр хорооллын загвартай. Цэцэгт машинд мөн шинэ хосын төлөөлөгч, эе найртай гэр бүлийн төлөөлөгч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөгч, нийгмийн ажилтнуудын төлөөлөгч нар зогсож, баяр ёслолын хувцсаа өмсөж, царайд нь мишээл тодрон, эвсэг зохицонгуй гэр орны гойд зургийг үзүүлжээ.

ХКН 2004 онд "эвсэг зохицонгуй нийгэм"-г байгуулах нийгмийн хөгжлийн стратегийн зорилтыг дэвшүүлсэн юм. Энэ нь эв найрамдалтай, эвсэг зохицонгуй тэрчлэн олон давхаргын хүмүүс хүчээ нэгтгэсэн нийгмийн байдлыг зааж байна. "Ардчилсан улс төр, эрх тэгш шударга ёс, амьдралын хүчнээр бялхам, амар тогтуун эмх цэгцтэй, хүн байгаль эвсэг зохицонгуй гаар харилцах" нь эвсэг зохицонгуй нийгмийн гол агуулга болно.

"Эвсэг зохицонгуй нийгэм"-ийн ойлгогдох уун нь хятад хүн нэгбүрийн сэтгэлд гүн орсон юм. Тэд нар эвсэг зохицонгуй гэр бүл, эвсэг зохицонгуй хорооллыг байгуулахаар үндэс болгож, "эвсэг зохицонгуй нийгэм"-ийг байгуулахад өөрийн хувь нэмрийг оруулж байна. Хятадын засгийн газар гэр хорооллын ажлыг чухалд үзэж, гэр хорооллын хөгжилд хүчирхэг их хөдөлгүүр хүч олгон, эвсэг зохицонгуй гэр хороолол нь нийт иргэдийн сайн сайхан гэр орон болон амарлингуй байр болжээ.

Өнөө хүрч ирж байгаа "олон нийтээрээ хүчээ хамтатгасан" хайрцаг болно. Энэ хайрцаг нь нийслэлийн олон салбарын иргэд тэрчлэн үер ус дал, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх ажиллагаанд идэвхийлэн оролцсон олон нийтийн төлөөлөгчөөс бүрэлджээ, төрөл бүрийн гамшгийн өмнө Хятадын нийт иргэд хүчээ хамтатган эрэлхэгээр тэмцэх зориг санааг харуулж байна."Нэг тал нь гамшигт нэрвэгдэхэд найман талаараа тусална" гэж Хятадууд байнга ярьдаг. Энэ хайрцгийн цэцэгт машинд Хятадын үндэстнүүдийн ард түмэн сэтгэлээ хамтатгаж, гамшигтай эрэлхэгээр тэмцэж байгаа хүний сэтгэлийг хөдөлгөм байдлыг төвлөрүүлэн тусгажээ.

Гай гамшиг нь түмнийг сэргэдэг. Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш олон гай барцдыг туулж иржээ. 1977 оны Таншаний их газар хөдлөлтөөс өнгөрсөн жилийн Вэньчуаний газар хөдлөлт, 1989 оны үер усны гамшигтай тэмцэх болон өнгөрсөн жилийн цас мөстлөгийн гамшиг хүртэл , үер ус, ган хавсаргаа, САРС, шувууны ханиад, цас мөс төл, газар хөдлөлт зэрэг олон гай гамшиг тулгаран ирэхэд Хятадын ард түмэн бэрхшээлээс айхгүй шуурхайлан ордог. Удаа бүрийн хүндрэл бэрхшээл гай гамшиг нь Хятадын ард түмнийг нэн эв найрамдалтай болгодог. Ямарваа гамшиг нь агуу их Хятадын үндэстэн болон эрэлхэг баатарлаг хятадын ард түмний урагшлах алхааг хориглож чадахгүй.

Гадаадаас сурч ирсэн оюутан, гадаадад байгаа Хятадууд, Хятадын харьяатаар бүрэлдсэн "миний эх оронч сэтгэл" хайрцаг алхан ирлээ. Цэцэгт машин дээрх Хөх мөрөн Хатан гол нь хятадын үндэстний оюун санааны өмөг түшгийг бэлгэдэж, аугаа сүрлэг цагаан хэрэм нь хятадуудын эрс бат зориг санааг илэрхийлсэн байна. Энэ хайрцагт бие хаана байсан ч сэтгэл мань эх орныхоо зүг тэмүүлж л байдаг санааг харуулжээ.

Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, гадаадад суралцах хятадууд улмаар олширч, нэгэн үеийн халуун өрнөл болсон байна. Өнөөдөр хятадын оюутан дэлхийн 100 гаруй улс орон бүс нутаг тархаж, сурч байгаа мэргэжил нь бараг бүх төрлийн мэргэжлийг хамарсан юм. Үүний зэрэгцээ хятад улс төрөл бүрийн нөхцөл боломжийг бүрэлдүүлж, оюутнуудын эх орондоо буцан ирж ажиллахыг урамшуулж байна. Эх орондоо буцан ирж ажиллах нь ч нэн олон хүний тэргүүн сонголт болж байгаа юм.

Гадаадад байгаа Хятадын харьяат хятадууд ч эх орныхоо хөгжил дэвшлийг цаг ямагт анхааралдаа авдаг. Өөрчлөлт нээлтийн эхний үед их хэмжээний хятадын харьяат эх орондоо хөрөнгө оруулж, өнөөдөр ч гэсэн тэд нар нь сургалтыг дэмжих, гамшигт хандивлах, дотоод гадаадын найрсаг харилцаанд тус дөхөм үзүүлэх зэргээр эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм.

Одоо ирж байгаа нь "нэг дэлхий" хайрцаг болно. Олон улсын найрсаг зүтгэлтэн, гадаадын мэргэжилтэн, гадаадын оюутан, Бээжинд байгаа гадаадын байгууллагын төлөөлөгч нараас бүрэлджээ.

Цэцэгт машин дээрх дэлхийн бөмбөрцгийг тойрсон бөөрөнхий дугуй зам нь "энх тайван , хөгжил , хамтын ажиллагаа" гэх цаг эриний гол уриаг илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болсны хувьд хятад улс биеэ дааж эзэн мэдсэн энх тайванч гадаад бодлогыг хэрэгжүүлж, энх тайвнаар хөгжих замналыг баримталж байна. Өөрчлөлт нээлтийн 30 жилий турш хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгт нааштай нэгдэн орж, засгийн газрын хоорондох 100 гаруй олон улсын байгууллагад нэгдэн орсон бөгөөд 300 гаруй олон улсын конвенц ад гарын үсэг зурсан байна. НҮБ-ын энхийг дэмжин сахиулах 22 төрлийн ажиллагаанд оролцож, давхардсан тоогоор 10 мянга гаруй цэрэг цагдааг илгээж, олон улсын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ.

Өнөө гарч ирэх гэж байгаа нь "үзэсгэлэнт сайхан Хятад орон" олон нийтийн жагсаал болно. Олон муж, район, шууд хариа хот тэрчлэн Шянган, Аомень, Тайваний хийсэн гойд сайхан 34 цэцэгт машин гол талбайгаар өнгөрөх болно.

Одоо бидний харж байгаа нь 900 хүнээр бүрэлдсэн "Хятад орондоо хайртай" олон үндэстний нийтийн бүжгийн тоглолт юм. Тэд нар олон үндэстний ёслолын хувцсаа өмсөж, дуу эгшиглүүлэн бүжиг бүжсээр наашаа ирж байна. Үүний зэрэгцээ талбайн арын үзэмж нь "олон үндэстний эв найрамдал мандтугай" гэсэн үсэг болон өөрчлөгджээ.

Хятад улс нь нэгдсэн олон үндэстэнтэй орон юм, 56 үндэстэн нь салшгүй барилдлагатай. Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн цацран гуй замналд үндэстнүүдийн ард түмэн жаргал зовлоо хамтатгаж, эвсэг зохицонгуй гаар харилцан, Хятадын үндэстний эв найрамдлын магтаал дууг найруулжээ.

Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө Хятадын олон төрийн засгийн газарт үндэстний үйл хэргийн тухай бодлого дүрэм байсан хэдий ч хань үндэстэн юм үү үндэстний цөөнхийн байгуулсан дэглэмд үндэстний хооронд эрх тэгш биш юм. 1949 онд шинэ Хятад улс байгуулагдсаны дараа төв засгийн газраас эрх тэгш, эв найрамдалтай, харилцан туслалцсан үндэстний бодлогыг хэрэгжүүлж, олон үндэстний хооронд шинэ хэлбэрийн үндэстний харилцааг байгуулсан байна. Хань үндэстэн нь үндэстний цөөнхөөс салж чадахгүй, үндэстний цөөнх нь хань үндэстнээс салж чадахгүй, олон үндэстний хооронд харилцан салж чадахгүй юм. 1955 онд төв засгийн газар үндэстний районы өөртөө засах дүрмийг хэрэгжүүлж, үндэстний цөөнхийн улс төр дээрх эрх тэгш байр суурь болон эрх тэгш эрхийг баталж, үндэстний цөөнхийн төр гүрний үйл хэрэгт оролцох хүсэл мөрөөдлийг бүрэн хангаж чаджээ. Үүний зэрэгцээ төв засгийн газар үндэстний цөөнхийн шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, тэд нарын өөрийн үндэстнийхээ үг хэл үсэг бичгийг хэрэглэхийг урамшуулан, үндэстний цөөнхийн уламжлалт соёлыг хамгаалж хөгжүүлэн, үндэстний зан дад галыг хүндэтгэж байна. Үүнээс гадна, санхүү, төрөлт, сургуульд элсүүлэх талаар үндэстний цөөнх ч хөнгөлөлттэй бодлогыг эдэлж байгаа юм.

Хятадын олон үндэстний хувь тавилан нь улс орны хувь тавилантай нягт холболдож байна, улс орны нэгдэл нь үндэстнүүдийн хамгийн дээд ашиг сонирхол юм. Харилцан тусалж эв найрамдалтай байх нь Хятадын үндэстний мянга мянган жилээр тасралтгүй урагшлах хүчин чадлын эх үүсвэр бөгөөд Хятад улсын олон олон гайхамшгийг тасралтгүй үүдэх

үндсэн баталгаа гэдгийг түүх болон практик нотолсоор иржээ.

Одоо ирж байгаа нь 2200 хүнээр бүрэлдсэн "эв найрамдал хүчин чармайлт" -ын хайрцаг болно. Хүмүүс гартаа жижиг далбаа барьж, том хүрдний хэлбэртэй цэцэгт машиныг хүрээлэн, Хятадын олон нутгийн цэцэгт машиныг дагуулж бидний өөдөөс ирлээ. Хятадын 56 үндэстнийг төлөөлсөн ард түмэн ХКН-ын эргэн тойронд нягтран бүлхэмдэж, улс орны бүтээн байгуулалтад халуун урамтай оролцоцгоож байна. Үүний зэрэгцээ талбайн арын үзэмж нь "хөгжил цэцэглэлт" болж өөрчлөгджээ.

Шинэ Хятад улсын 60 жилд үндэстэн хоорондоо тус дөхөм үзүүлж, хамтар хөгжин, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулжээ. Хятадын таван үндэстний цөөнхийн районоор жишээлж хэлэхэд, Өвөр Монголын өөртөө засах районы эдийн засгийн хөгжлийн хурд нь 7 жил дараалан Хятадад түрүүлж байгаа юм. Ниншагийн хотон үндэстний өөртөө заах районы дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 1958 онд байгуулагдах үеийн 329 сая юаниас 2008 оны 107 тэрбум юаньд хүрчээ. Төвдийн өөртөө засах районы эдийн засгийн өсөлт 8 жил дараалан 12 хувиас дээших хурдыг баталсан байна. Шиньжяны уйгарын өөртөө засах район 1955 онд анх байгуулагдах үеийн тэрбум 200 сая юаниас 2008 оны 420 тэрбум 300 сая юаньд хүрч, Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах район нь 1958 онд байгуулагдах үеийн 14 тэрбум 600 сая юаниас 2007 оны 590 тэрбум юань хүртэл нэмэгджээ.

Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс нааш Хятадын үндэстний цөөнх болон үндэстний районд тэнгэр газрын өөрчлөлт гарсан нь тогтвортой байдал хөгжил нь үндэстнүүдийн ард түмний хамтын эрмэлзэл болохыг нотолжээ. Өнөө хятад улс нь өөрчлөлт нээлтийн зангилааны үед оршиж байна, Хятадын 56 үндэстэн эрх тэгш ,эв найрамдалтай, харилцан туслалцсан үндсэнд хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй шинэ Хятад улсыг байгуулахаар

хамтаар хүчин чармайлт гаргах болно.

6200 хүнээр бүрэлдсэн "Үзэсгэлэнт сайхан Хятад орон " хайрцаг бидний өөдөөс ирлээ. Энэ нь энэ удаагийн олон нийтийн жагсаалын хамгийн олон хүнтэй хайрцаг болно. Хүмүүс гартаа алтан мөнгөн өнгөтэй сүрлийг атгаж, Хятадын 31 муж, район, шууд хариа хот тэрчлэн Шянган, Аомень, Тайванийн төлөөлсөн 34 цэцэгт машиныг хүрээлж, талбайн голд хүрч ирлээ. Адил бусын хэлбэртэй цэцэгт машин нь хоёр мөрөөр жагсаж, сүлжилдэн явж байна. Үүний зэрэгцээ "тансаг сайхан уул ус" том хэлбэрийн хятад зураг арын үзэмж болж, Тянь Аньмэний талбайд дэлгэгдлээ. Зураг дээр мандах наран эх орныхоо тансаг сайхан уул усыг гийгүүлж, аугаа сүрлэг харагдан, Хятадын амьдралын хүчнийг харуулжээ.

одоо бидний харж байгаа нь "Бээжингийн дуулал" цэцэгт машин болно, тэр нь "хүмүүнлэгийн Бээжин, шинжлэх ухаан техникийн Бээжин, ногоон Бээжин "-гийн ухагдахууныг хуримтлуулжээ. Бээжин хот нь хятадын нийслэл юм, мөн Хятадын улс төр, эдийн засаг, зам харилцаа, соёлын төв болно. Бээжин хот нь 3000 гаруй жилийн түүхтэй, дэлхийд соёлын өвөөр хамгийн олон хот юм. Хятадын түүхэнд хэдэн үеийн хаадын нийслэл болон шинэ Хятад улсын нийслэл болсны хувьд Бээжин хот нь эртний бөгөөд шинэ эртний цоо шинэ байдлаар дэлхийн олон орны найзуудын морилон саатахыг угтаж байна.

Өнөө Бидний харж байгаа нь "Бөхайн үүлэн дарвуул" цэцэгт машин болно. Тэр нь Тяньжинь хотын олон улсын боомт хот, умардын эдийн засгийн төв болон экологийн хотыг байгуулж байгаа зураг төлөвлөгөөг үзүүлжээ. Тяньжинь хот нь Бөү Хай тэнгисийн эдийн засгийн тойргийн төвт оршиж, хятадын умард нутгийн тэнгис дагуу хамгийн том нээлттэй хот болно, мөн "Бөхай тэнгисийн сувд" гоё нэрийдэлтэй. Тяньжинь хот нь бас Хятадын орчин үеийн аж үйлдвэрийн эх үүсвэр газар бөгөөд орчин үед гадаадад хамгийн эрт нээлттэй байсан тэнгис дагуу хот, Хятадын умард нутгийн далайн тээвэр болон аж үйлдвэрийн төв болох юм. Ялангуяа Тяньжинь хотын Биньхай шинэ дүүрэг нь Хятадын хамгийн том зохиомол боомт, хэрэглээний хамгийн их нөөц хүчинтэй зах зээл болон хамгийн бүрэн төгөлдөр дэд бүтэцтэй байж, орчин үеийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хамгийн ирээдүйтэй район гэж дотоод гадаадын хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Өнөөдөр дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгж дотор үндэстэн дамнасан 128 компани нь Тяньжиньд хөрөнгө оруулж, үйлдвэр байгуулан, Тяньжинь нь гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их үр өгөөж хүртэх районы нэг болсон байна. 2008 онд Тяньжинь хот нь 2008 оны Хятадын зол жаргалын үзүүлэлтээр хамгийн өндөр хот болгон сонгогджээ.

Өнөө бидний харж байгаа нь "Яньжаогийн мөс чанар" цэцэгт машин болно, тэр нь Хэбэй мужийн Бөхай тэнгисийн тойронд асар хурдтай хөгжиж байгаа байдал болон тэнгис дагуу эдийн засаг нийгмийн хөгжлөөр хүчирхэг муж болгон байгуулах стратегийн зорилтыг харуулжээ. Хэбэй муж нь Хятадын үр тариа хөвөнгийн чухал район болно, мөн нийслэл Бээжингийн Хятадын олон нутагтай холбох зам харилцааны гол зангилаа юм. Хуурай, тэнгис, агаарын зам харилцааны ерөнхийлсөн сүлжээтэй байж, ялангуяа тэнгисийн тээврийн нөхцөл нь маш дөхөм байдаг. Өнөө, Хэбэй муж нь дэлхийн 170 улс орон бүс нутагтай эдийн засаг худалдааны харилцаа байгуулаад байна.

Э: Одоо бидний харж байгаа нь "сонирхолтой Шаньши"-н цэцэгт машин болно. Тэр нь Шаньши мужийн байгалийн эх баялагийн том мужаас эдийн засаг соёлын хүчирхэг муж болон хөгжих дэвшлийг харуулсан байна. Шаньши муж нь Хятадын үндэстний өлгий нутгийн нэг юм, өнө удаан түүхтэй, жуулчлалын эх баялаг өнөр баян, "Хятадын эртний соёлын музей" гэх нэрийдэлтэй. Шаньши мужийн уул уурхайн эх баялаг олонтой бөгөөд нэгэнт илрүүлсэн ашигт малтмал нь 120 гаруй төрлийн байж, үүний доторх нүүрсний нөөц нь Хятад даа түрүүлж, нийт хэмжээний гуравны нэг хувийг эзлэн, дэлхийн нүүрсний 6-р том бааз болж байгаа юм. Өөрчлөлт нээлтийн 30 жилийн турш, Шаньши мужийн эдийн засгийн байгуулалт асар их амжилтад хүрч, үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 2006 оноос Хятадын 2-р байранд оржээ. 2008 онд Шаньши муж нь эдийн засаг соёлын хүчирхэг мужийг байгуулах шийдвэр гаргаж, энэ нь хөгжлийн жамд нийцэж, сорилтод нааштай нүүрлэн, бүс нутгийн ерөнхийлсөн өрсөлдөх хүчнийг дээшлүүлэх зайлшгүй сонголт юм.

Одоо бидний өмнө байгаа нь "тал нутгийн солонго" цэцэгт машин юм. Тэр нь Өвөр Монголын өөртөө засах районы олон үндэстний ард түмэн хилийн нутгаа байгуулж, эх орноо хайрлах уудам багтаамжтай сэтгэлийг харуулжээ. Өвөр Монголын өөртөө засах район нь Хятадын умард нутгийн хилийн районоор байрлаж, баруун хойд талаар Монгол болон ОХУ-тай хиллэн, өндөрлөгөөр гол болгожээ. ӨМӨЗР нь 1947 онд байгуулагдаж, Хятадын анхны үндэстний цөөнхийн өөртөө засах район болно, монгол үндэстэн болон хань үндэстний хүн ам нь зонхилох тоог эзэлнэ. Шинэ Хятад улс байгуулагдсанаас нааш, Өвөр монгол нь үндэстний эв найрамдал, хилийн нутгийн амгалан тогтвортой, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг баалсаар ирж, эдийн засгийн өсөлтөөр Хятад даа 7 жил дараалан түрүүлж байгаа юм.

Одоо бидний өмнө байгаа нь "сэргээн хөгжлийн аялгуу хөг" цэцэгт машин болно. Тэр нь аж үйлдвэрийн хуучин бааз Ляонин мужийн өнгөрсний амжилт, өнөөдрийн сэргэн хөгжил тэрчлэн ирээдүйн сайн сайхан хэтийн төлөвийг харуулжээ. Ляонин муж нь хятадын зүүн хойд нутгийн өмнө хэсгээр байрладаг, Хятадын зүүн хойдын эдийн засгийн район болон Бөү Хай тэнгисийн тойрны эдийн засгийн бүсийн чухал уулз ар хэсэг юм. Шинэ хятад улс байгуулагдах эхний үед Ляонины аж үйлдвэрийн хуучин баазын орон байрыг тогтоосон бөгөөд хэдэн арван жилийн турш Ляонин нь шинэ Хятад улсын аж үйлдвэржилтийн ахицыг түлхэн ахиулахад чухал хувь нэмэр оруулжээ. 2003 онд Хятадын засгийн гараас "зүүн хойд зэрэг аж үйлдвэрийн хуучин баазын сэргээн хөгжүүлэх" стратеги дэвшүүлж, Ляонин муж нь хөгжлийн шинэ аз тохиолыг угтан ирсэн байна. Өнөө, Ляонин муж нь шинжлэх ухаан техникээр шинийг үүдэхээр дамжуулж, аж үйлдвэрийн хуучин баазаа сэргээхийг дэмжиж байна.

Өнөө бидний харж байгаа нь "Гайхамшигтай Гирин" -ы цэцэгт машин болно. Тэр нь Гирин мужийн соёлын баялаг агуулга болон олон үндэстний ард түмний бүтээн байгуулалтын үр бүтээлийг ерөнхийлөн үзүүлжээ. Гирин муж нь үржил шимтэй газар шороотой, "шимлэг хөрсний өлгий " нэрийдэлтэй. Гирин мужийн хилд жуулчлалын цэг олон байж, Чан Байшаний дархан цаазтай район нь дэлхийд байгалийн экологийн орчныг хамгийн сайн хадгалж байгаа газрын нэг байж, "байгалийн музей" гэгддэг.

Одоо бидний харж байгаа нь "луу бүжсэн бадрангуй эрэн" цэцэгт машин болно. Тэр нь Хятадын зүүн хойд нутагт байрлах Хармөрөн мужийн Хятадын үр тарианы сан, чулуун тосны агуулах болох хүчирхэг хүчин, мөн улс орны үр тариа болон эрчим хүчний аюулгүй байдалд нэн их хувь нэмрээ оруулах шийдвэр зоригийг харуулжээ. Хармөрөн мужийн газар шорооны нөхцөл нь Хятадад тэргүүн байранд орж, нийт тариалах талбай болон нэн ашиглаж болох газар шорооны нөөц баялаг нь бүх Хятадын аравны нэг хувиас илүү эзэлж байна. Дэлхийн нэртэй шимлэг хөрсний бүсийн нэг юм. Үүнээс гадна Хармөрөн мужийн ашигт малтмалын төрөл зүйл олонтой, нөөц нь элбэг, нефть, байгалийн хийг гол олборлож байгаа юм. 2003 онд Хятадын засгийн газар нь зүүн хойд нутгийн сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээс нааш, Хармөрөн муж нь асар түргэн хөгжиж, ялангуяа ОХУ-ын алс дорнодын бүс нутагтай байх хамтын ажиллагаа цаашид эрчимжсэн байна.

Одоо бидний өмнө хүрч ирж байгаа нь "Хөгжин мандаж байгаа Шанхай" цэцэгт машин болно. Цэцэгт машин дээр 2010 он Шанхайн дэлхийн яармагийн бэлэг тэмдэг "Хай Бао"-г тээж, тэрээр дотоод гадаадын зочдыг халуунаар угтаж байна. Шанхай нь Хятадын эх газрын тэнгисийн шугамын төв хэсгийн Хөхмөрний аманд байрлаж, хятадын хамгийн том хот бөгөөд 4 шууд хариа хотын нэг юм. Хятаддаа аж үйлдвэрийн хамгийн том бааз, гадаад худалдааны хамгийн том боомттой. Шанхай нь Хятадын шинжлэх ухаан техник, худалдаа, банк санхүү,мэдээллийн төв бөгөөд дэлхийн соёлын хуран цугларсан газар юм. Шанхай нь олон улсын банк санхүүгийн төв, агаарын тээврийн төвийг байгуулахаар хүчин чармайлт гаргаж буй. 2010 онд Шанхай нь дэлхийн яармагийг зохион байгуулж, тухайн үед хөгжлийн нэн олон шинэ тохиолыг олгох нь дамжиггүй.

Одоо бидний харж байгаа нь "өлзий дэмбэрэлт" цэцэгт машин болно. Тэр нь Хятадын Жянсүмужийн тогтвортой хөгжлийн замналд эрэлхэгээр урагшлан, ирээдүйд хандаж байгаа аугаа хүчнийг харуулжээ. Жянсүмуж нь Хөхмөрний гурвалжин хойгт оршиж, газар шороо нь үржил шимтэй, эх баялаг нь өнөр баян, "загас амуугаар балаг нутаг" нэрийдэлтэй юм. Жянсү нь Хятадын эдийн засгийн том муж, 2008 онд Жянсүмужийн дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 3 триллион юаниас давж, нэмэгдлийн хэмжээ нь Хятадын дундаж төвшнөөс өндөр байгаа юм. Жянсү муж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахыг юуны өмнө дурдаж, орчин үеийн болгох стратегийн зорилт болон төлөвлөгөөг юуны өмнө үндсэндээ биелүүлжээ. Тухайлбал 2010 он гэхэд бүх мужаараа чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахыг үндсэндээ биелүүлж, 2020 он гэхэд бүх мужаараа орчин үеийн болгохыг үндсэндээ биелүүлнэ. Жянсү мужийг эдийн засаг нь хөгжин цэцэглэсэн, шинжлэх ухаан боловсрол нь хөгжсөн, хууль дүрэм бүрэн төгөлдөр, нийгэм ь эмх цэгцтэй, гоё сайхан байгаль орчинтой муж болгон бүтээн байгуулах болно.

Одоо ирж байгаа нь "Чянь Танжяний сувд" цэцэгт машин болно. Тэр нь үйлс бүтээж ардаа баяжуулах, хүчирхэг шинэ муж районыг байгуулах Жэжян мужийн ард түмний шуурхай зоригийг илэрхийлжээ. Жэжян муж нь Хятадын зүүн өмнөдийн тэнгис дагуу байрлаж, Хятадын эдийн засгаар нэлээд хөгжсөн тэнгис дагуу гадаадад нээлттэй муж болно. Жэжян мужийн хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл нь бүр нэлээд хөгжсөн юм. Өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс нааш, Жэжяны шян суурины аж ахуйн нэгж түргэн хөгжиж, бүх мужийн эдийн засгийн нэмэгдлийн дайчин хүчин болсон байна. Ялангуяа Жэжян мужийн гадаадад зориулсан эдийн засаг нь амьдралын хүчнээр бялхам байж, 67 хот шянь нь гадаадад нээлттэй бөгөөд 37 хот шянийг тэнгис дагуу эдийн засгийн нээлттэй районоор тогтоосон байна. 2008 онд Жэжян муж нь биеэ дааж шинийг нээх хүчин чадавхыг дээшлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, шинийг нээж хүчирхэг мужийг байгуулах саруул дардан замаар итгэл төгөлдөр алхаж байгаа юм.

Өнөө бидний харж байгаа нь "Хөхмөрөн Хуайхэ голын уялдаа" болно. Тэр нь өөрчлөлт хийж, чинээлэг нийгмийг байгуулан, сэргээн хөгжилтийн шинэ хуудсыг нээх Аньхуй мужийн ард түмний зориг санааг харуулжээ. Анхүй муж нь Хятадын дорнод нутагт байрлаж, эх газрын муж районд харьяалагдана. Мөн Хятадын түүхээс өмнөх соёл иргэншлийн чухал үүсвэр газрын нэг юм. Аньхүй мужийн хилд дэлхийн соёл болон байгалийн өвийн жагсаалтад хамрагдсан Хуан Шань нэрт уул байдаг. 1978 онд, Аньхуй мужийн Фэн Яны Шяган тосгоны 18 өрх тариачин "газар тариаг хувь хүнд даачлуулан өгөх гэрээ"-д гарын үсэг зурж, Хятадын хөдөө тосгоны өөрчлөлтийн эх үүслийн газар болжээ. 2005 онд Хятад улс "төв нутгийг сэргээн хөгжүүлэх" стратеги хэрэгжүүлснээс хойш, Аньхүй муж нь хөгжлийн шинэ аз тохиолыг угтан ирсэн байна.

Одоо бидний харж байгаа нь "дарвуулаа босгож, аяндаа мордох" цэцэгт машин болно. Тэр нь Фүжянь мужийн Тайваний хоолойн баруун эргийн үзэсгэлэнт сайхан өнгө үзэмж болон бүтээн байгуулалтын амжилт бүтээлийг харуулжээ. Фүжянь муж нь Хятадын зүүн өмнөд тэнгис дагуу оршиж, Тайваньтай тэнгис алслан байрлаж байна. Фүжянь нь Хятадын харьяатаар хамгийн олон муж юм. Дэлхийн олон оронд амьдарч байгаа Фүжянь нутагтай хятадын харьяат хятадууд 10 саяыг давсан юм. Фүжянь мужийн хилд Ү И- шань, Гү Ланюй, тэнгис дээрх торгоны замыг багтаасан олон жуулчлалын газартай. Сүүлийн жилүүдэд Фүжянь мужийн эдийн засаг түргэн нэмэгдэж, 2008 онд үйлдвэрлэлийн нийт хэмжээ анх удаагаа триллион юанийг давж, өсөлтийн хурд нь 13 хувьд хүрчээ.

Одоо бидний өмнө ирж байгаа нь "сэргээн мандаж байгаа Жянши" цэцэгт машин болно. Тэр нь Жянши мужийн "улаан түүх ногоон хөгжил"-ийн гол ухагдахууныг товойлгожээ. 1927 оны 8-р сарын 1-ний өдөр Жяншигийн Наньчанд бослого гарч, ХКН-ын биеэ дааж удирдсан зэвсэгт тэмцэл болон хувьсгалт армийг байгуулах хөшгийг нээжээ. 1927 оны 10-р сард ХКН Жяншигийн Жинь Ган Шаньд хөдөө тосгоны анхдагч суурин газрыг байгуулж, Жинь Ган шань нь "Хятадын хувьсгалын алтан өлгий" хэмээн нэрийг дэгжээ. Шинэ Хятад улс байгуулагдсанаас нааш Жянши муж нь хүнсний аюулгүй байдлын баталгааны талаар Хятадад чухал хувь нэмэр оруулсан юм. Сүүлийн жилүүдэд үзэсгэлэнт сайхан уул устай Жянши муж нь төв нутгийн сэргээн хөгжилтийг түргэтгэх үйл явцад "ногоон хөгжил"-ийн замналыг хэлбэрэлтгүй сонгожээ. Тухайлбал "уулан дээр ойжуулж, уулан дор тариа тарих" , экологийн байгуулалтыг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийн замналаар замнан, эдийн засгийн түргэн бөгөөд сайн сайхан хөгжлийг чармайн биелүүлэх явдал болно.

Одоо бидний харж байгаа нь "цэмцгэр тунгалаг цэнхэр нутаг" цэцэгт машин болно. Тэр нь Шаньдүн мужийн цэнхэр эдийн засгийн районыг байгуулах хэтийн төлөвийг зураглажээ. Шаньдүн хойгийн далайн хөвөөний шугам нь 3000 гаруй километр байж, тэнгисийн эх баялгийн давуу байртай бөгөөд Хятадын далай тэнгисийн эдийн засгаар эрчтэй хөгжиж байгаа районы нэг юм. Далай тэнгисийн эх баялгийг шинжлэх ухаанчаар нээн ашиглаж, тэнгис далайн өвөрмөц үйлдвэрлэлийг буй болгохын тулд Энэ оны 8-р сард Шандун хойгийн цэнхэр эдийн засгийн районы төлөвлөгөөг албан ёсоор ажиллуулж эхэлсэн байна. 2015 он гэхэд гол өрсөлдөх хүчинтэй далай тэнгисийн давуулаг үйлдвэрлэлийг буй болгож, 2020 он гэхэд Шаньдүн хойгийн цэнхэр эдийн засгийн районыг байгуулж дуусгах зорилт тавин ажиллаж байгаа юм.

Одоо ирж байгаа нь "цэцэг алагласан хөгжөөнт төр"-ийн цэцэгт машин болно. Тэр нь Хэнань мужийн хөгжин бадарсан шинэ байдлыг харуулжээ. Хэнань муж нь Хятадын соёл иргэншил болон Хятадын үндэстний хамгийн эх үүсвэр газрын нэг юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа тэр нь уламжлалт хөдөө аж ахуйн том муж, хүн ам олонтой бөгөөд шинээр хөгжсөн эдийн засгийн том муж, аж үйлдвэрийн том муж юм. 2007 онд Хэнань мужийн үр тарианы ургац 50 тэрбум килограммыг давж, найман жил дараалан хятадын эхний байранд оржээ. Хэнань муж нь төмөр зам, авто зам, агаарын тээвэр, холбоо, эрчим хүчний талаар ч Хятаддаа чухал байр суурьтай. Жэнжөүгийн барааны бирж нь Хятадын захиалгат барааны анхны бирж байж, үүнээс буй болсон "Жэнжюгийн үнэ ханш" нь дэлхийн буудай, хөвөн, саахаар зэрэг бараа бүтээгдэхүүний гол лавлах үнэ ханшийн нэг болжээ.

Одоо бидний харж байгаа нь "гарди тоглосон чү нутаг" болно. Тэр нь Хүбэй мужийн оргилуун халуун сэтгэлтэй зочинсог ард түмний төрхө байдлыг харуулжээ. Хүбэй муж нь Хятадын усан зам, хуурай замын гол зангилаа бөгөөд аж үйлдвэрийн чухал баазын нэг юм. Авто машины үйлдвэрлэл нь Хүбэй мужийн тулгуурлах үйлдвэрлэл болно. Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, Хүбэйгийн ард түмэн буцалтгүй хүчин зүтгэсээр иржээ. 2008 онд Хүбэй муж нь Хятадын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь триллион юаниас давсан 13 муж шууд хариа хотын нэг болжээ.

Одоо хүрч ирж байгаа нь "тансаг сайхан Шяо Шян" цэцэгт машин болно. Тэр нь Хүнань мужийн "загс амууны нутаг"-аас аж үйлдвэр шинжлэх ухаан техникийн хүчирхэг муж болох зүг хүчлэн чармайж байгаа байдлыг харуулжээ. Хүнань муж нь Хөхмөрний дунд сар газарт оршиж, загас тутарга элбэг гардаг, мөн уламжлалт хөдөө аж ахуйн том муж юм. 2008 онд Хүнань муж нь биеэ дааж шинийг үүдэх хүчин чадавхыг дээшлүүлэх болон шинийг нээх хэлбэртэй Хүнаньг байгуулахаар гол шугам болгож, шинжлэх ухаан техникийн шинийг нээхийг ихээр дээшлүүлэн, шинжлэх ухаан техникийн олон үр бүтээл цолгорон гарснаар эдийн засаг нийгмийн хөгжлийг түлхэн ахиулахад чухал тулгуурлах хүчин хангажээ.

Одоо хүрч ирж байгаа нь "цагийн урсгалын хөтлөн дагуулагч" цэцэгт машин болно. Тэр нь Гуандун мужийн "хүнээс түрүүнд гавшгайлан орж, цагийн урсгалыг хөтлөн дагуулах" эрч зоригийг үзүүлжээ. Гуандун муж нь Хятадын эх газрын өмнөд хэсгийн тэнгис дагуу байрлаж, Хятадын эдийн засгаг хамгийн их хөгжсөн муж районы нэг юм. 1980 онд, Гуандуны Шэнжэнь, Жүхай, Шаньтөү болон Фүжяний Шямэньд эдийн засгийн онцгой районыг байгуулж, Хятадын өөрчлөлт нээлтийн цонх болон туршилтын цэг болжээ. Шинэ зуунд орсны хойно Гуандүн муж нь эрэн үетэй хамт урагшилж, тасралтгүй шинэ амжилтыг байгуулан, үйлдвэрлэлийн шат өгсөх болон биеэ дааж шинийг нэхийг биелүүлжээ. Ирээдүйг Бараалх ад Гуандүн муж нь Хятадын өөрчлөлт нээлтийн дайчин хүчин хэвээр.

Одоо бидний өөдөөс ирж байгаа нь "Жуан нутгийн баярт дуулал" цэцэгт машин болно. Тэр нь Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы ардын зан алийг төвлөрүүлэн тусгажээ. Гуншигийн Жуан үндэстний өөртөө засах район нь Хятадын Баруун өмнөд нутагт байрлаж, Хятадын үндэстний цөөнхийн хүн амаар хамгийн олон муж районыг нэг юм. Энэ районд Жуан үндэстэн голлуулж, хилд нь 12 үндэстэн үеийн үеэр суурьшиж иржээ. Гуаншигийн байгалийн үзэмж нь гойд сайхан, ардын зан ааль нь өвөрмөц онцлогтой байж, Жуан үндэстний 3-р сарын 3-ны дууны баяр, ё үндэстний да нүгийн баяр, Мяо үндэстний цай хуа шань зэрэг нь дотоод гадаадын жуулчдын сонирхлыг яахын аргагүй татаж байдаг. Гуанши нь Хятадын баруун өмнөдийн хамгийн дөт далайн гарц юм, АСЕАН-ы орнуудтай тэнгисээр алслагдаж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын "баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги"-н дагуу Гуаншигийн район нь хөгжлийн түргэн замналд орж, энэ оны эхний хагаст Гуаншигийн умардын булангийн эдийн засгийн районы эдийн засгийн өсөлт нь бүх Хятадын дундаж төвшнөөс 9.2 хувь өндөр байгаа юм.

одоо бидний харж байгаа нь "ногоон Хайнань" цэцэгт машин болно. Тэр нь олон улсын жуулчлалын арлыг байгуулах Хайнань мужийн хөгжлийн зорилтыг харуулжээ.

Хайнань нь Хятадын хамгийн сүүлийн үед байгуулагдсан муж бөгөөд эдийн засгийн хамгийн том онцгой район байж, арал дээрх цаг агаар дулаан чийглэг, дөрвөн улиралд мөнхийн ногоон байж, жуулчлалын эх баялаг маш баян юм. 2008 онд Хайнань муж олон улсын жуулчлалын арлыг байгуулах төлөвлөгөөгөө нийтэлж, тэр нь олон улсын гараатай бүх талаар нэгдэн, Хайнаний шинэ ээлжийн нэн өргөн хүрээнд нэн өндөр зиндаатай нээлттэй байхад тус дөхөм үзүүлэх болно.

Одоо хүрч ирж байгаа нь "гурван хавцлын дуулал" цэцэгт машин болно. Тэр нь Хятадын 4 том шууд хариа хотын нэг болох Чүнчины Хөхмөрний гурван хавцлыг үзүүлжээ. Гурван хавцлын барилга нь өнөөгийн дэлхийн усан ашиглалтын хамгийн том гол зангилаа төсөл болно, хэдэн үеийн Хятадын удирдах хамт олон болон бүх Хятадын ард түмний оюун ухаан хүчин чадлыг хурим туулжээ. 1978-аас 1988 оны хооронд Хөхмөрний гурван хавцлын байгуулалтын төлөвлөгөөний бэлтгэл ажлыг үндсэндээ биелүүлж, 1988 оноос 1998 оны хооронд Хөхмөрний гурван хавцлын барилгыг албан ёсоор байгуулж эхэлсэн бөгөөд урсгалыг хаших ажлыг хийж эхэлжээ. 1998 оноос 2008 оны хооронд гурван хавцлын төслийн гол барилга, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн барилга тэрчлэн иргэдийг нүүлгэх ажлыг үндсэндээ биелүүлжээ. Төлөвлөгөөний дагуу, энэ оны 10-р сарын сүүлчээр гурван хавцлын усыг зайлуулах хэмжээ 175 метр өндөрт хүрч, тухайн үед 17 жил байгуулсан Хөхмөрний гурван хавцлын барилга нь амжилттай дуусах болно. Тэр нь тэжээж үржүүлэх, аялал жуулчлал, байгаль орчныг цэвэршүүлэх, нээн хөгжүүлэх чанартай иргэдийг нүүлгэх, өмнөд нутгийн усыг умард нутагт татах, усны хангалаа услалтын ажил зэрэг олон талаар баялаг үр ашгаа үзүүлэх болно.

Одоо ирж байгаа нь "эрэлхэгээр урагшилж байгаа Сьчуань" цэцэгт машин болно. Тэр нь Сьчуаний газар хөдлөлтийн гамшгийн дараах гэр орноо сэргээн байгуулах тэрчлэн баруун бүсийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх агуу их зориг санаа болон амжилтыг үзүүлжээ. 2008 оны 5-р сарын 12-ны өдөр Сьчуаны Вэньчуаньд 8 баллын хүчтэй газар хөдөлж, олон хүн эндэж шархаджээ. Гамшгийн өмнө Сьчуаний ард түмэн нугараагүй, бүх Хятадын ард түмэн болон дэлхийн найрсаг зүтгэлтнүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр Сьчуаний ард түмэн сайн сайхан гэр орноо сэргээн байгуулж, "баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги"-н дагуу Сьчуаний ирээдүй нь нэн саруул сайхан болох нь дамжиггүй.

Одоо бидний харж байгаа нь "үзэсгэлэнт Гүйжю" цэцэгт машин болно. Тэр нь "Зүнь И-гийн хурал"-ын гэрэл цацран гуй түүх болон өвөрмөц онцлогтой үндэстний зан алийг үзүүлжээ. 1935 оны 1-р сард ХКН-ын төв удирдлагын хэсгийнхэн Зүнь И-д хурал хийлгэж, Мао Зэдүнгийн намын төв хорооны удирдах байр суурийг тогтоон, улаан цэрэг болон намын төв хороог маш аюултай үед хэвээр хадгалж иржээ. Энэ нт мөн ХКН-ын түүхэнд үхэж сэхэхийн зангилааны эргэлт болжээ.

Гүйжөү нь олон үндэстний иргэн төвлөрөн суусан муж юм, 49 үндэстний бүрэлдэхүүнтэй. Үндэстэн нэг бүр нь өрийнхөө өвөрмөц онцлогтой соёл болон зан дад галтай байж, жил бүрийн үндэстний баяр нь даруй 1000 гаруй байдаг, Үндэстний онцлогоор маш товойм юм.

Гүйжю нь мөн Хятадын эрчим хүчний том муж байж, усан цахилгаан, нүүрсний эх баялаг их байдаг. Гүйжөүгийн Маотай тосгоны үйлдвэрлэсэн Хятадын төрийн архи байж, Их Британийн виски, Францын брэндитэй зэрэг дэлхийн 3 том нэрсэн архи гэгддэг.

Одоо бидний өөдөөс ирж байгаа нь "долоон өнгөөр солонгорсон Юннань"-ний цэцэгт машин болно. Тэр нь Юннаний байгалийн үзэмж болон үндэстний онцлогийг харуулжээ. Юннань нь Хятадын үндэстний цөөнх хамгийн олон муж юм, нийт 52 үндэстэнтэй, үүний дотор и үндэстэн нь үндэстний цөөнхийн доторх хүн амаар хамгийн олон үндэстэн юм. Олон үндэстэн өөр өөрийн онцлогоо хадгалж, өвөрмөц онцлогтой үндэстний зай аалийг буй болгожээ. Үүнээс гадна Юннаньг бас "амьтны хүрээлэн" "Ургамалын хүрээлэн" "өнгөт төмөрлөгийн вант улс" гэдэг. Юннаний аялал жуулчлалын газар маш олон байж, Лижяны эртний хот, гурван мөрний ус нийлсэн, чулуун агуй зэрэг нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн байгалийн өвийн жагсаалтад хамрагджээ. Дянь Чи, Да Ли зэрэг нь ч Хятадын үндэсний хэмжээний нэрт жуулчлалын газар юм.

Одоо бидний харж байгаа нь "эвсэг зохицонгуй төвд"-ийн цэцэгт машин болно. Тэр нь Төвдийн өөртөө засах районы шинэ амжилт тэрчлэн Төвдийн олон үндэстний ард түмний эх орныхоо тухай сайн сайхан хүсэл өрөөлийг дэвшүүлжээ. 1951 онд Төвдийг энхээр чөлөөлсний хойно Төвд болон хятадын олон үндэстэн нь эрх тэгш эв найрамдлыг биелүүлсэн байна. 1959 онд хэрэгжүүлсэн ардчилсан өөрчлөлт нь улс төр шашин нэгдсэн хамжилгын дүрмийг хүчингүй болгож, сая олон хамниганууд биеийн эрх чөлөөгөө олжээ. 1965 онд Төвдийн өөртөө засах район байгуулагдаж, Төвдийн ард түмэн өөрийн үйл хэргээ биеэ дааж удирдах эргийг олгосон байна. Сүүлийн жилүүдэд Төвдийн өөртөө засах районы нийгэм эдийн засгийн хөгжил асар их амжилтад хүрч, ард түмний амьжиргааны төвшин тасралтгүй дээшилжээ. Төвдийн өөртөө засах районы үйлдвэрлэлийн нийт хэмжээ 7 жил дараалан 12 хувиар өсөн нэмэгдэж, Хятадад юуны өмнө хот шяны заавал сургах боловсролын шатны хүүхдүүдийн сургалтын төлбөрийг чөлөөлөх, мөн хот суурины суу гал ардын эмчилгээний даатгалд бүх талаар хамруулахыг биелүүлж, өргөн олон малчин тариачин төлбөргүйгээр эмчлүүлэхээр үндэс болгосон эмчилгээний дүрмийг эдлэх болжээ. Төвдийн ард түмэн сайн сайхан амьдралтай болъё гэвэл эх орныхоо нэгдлийг хүрээлж, үндэстнүүдийн эв найрамдлыг хамгаалан, нийгмийн тогтвортой байдлыг батлах хэрэгтэй гэдгийг түүх болон практик нотолжээ.

Одоо бидний харж байгаа нь "гурван чиний шинэ төрөх" цэцэгт машин болно. "хүмүүнлэгийн гурван чинь, ногоон Янь-ань, орчин үеийн Шаньши" гэх баруун нутгийн үзэмж байдлыг харуулжээ. Шаньши муж нь Хятадын газрын зургийн төв хэсэгт байрлаж, өмнө умардыг сундлан , зүүн барууныг холбосон, Хятадын эртний хүн төрөлхтөн тэрчлэн Хятадын үндэстний соёлын чухал эх үүсвэр газар юм. Уг нутаг Хятадын түүхэнд олон хаант төрийн төв байж, Мөн Хятадын үндэстний түүх соёл иргэншил хамгийн тэргүүнд дэлхийг зорьсон газар юм. Шаньшид дэлхийн найман их гайхамшиг хэмээгдсэн Чинь Шихуаны цэрэг морины жагсаал зэрэг туухын дурсгалт зүйлстэй байж, хүмүүнлэгийн уур амьсгалаар маш бялхам байдаг.

Шаньши нь мөн орчин үеийн Хятадын хувьсгалын голомт газар юм. 1935 онд улаан цэрэг урт замын аяны туулж Янь Аньд хүрэн, ХКН Хятадын ард түмнийг удирдан энэ нутагт 13 жилийн хувьсгалын тэмцлийг хийж, Японы түрэмгийллийн эсрэг болон чөлөөл тийн дайны эцсийн ялалтыг олон юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс нааш, Шаньшигийн эдийн засгийн хөгжил түүхийн хамгийн сайн шат үедээ орж, Хятад улсын хэрэгжүүлсэн "баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги" нь Шаньшид хөгжлийн шинэ боломжийг авчирчээ.

Одоо ирж байгаа нь "хөгжөөнт төрийн аялгуут хөг"цэцэгт машин болно. Уран дагина бүжиж, Ганьсүгийн эртний торгоны замын шинэ амьдралын хүчнийг харуулжээ. Ганьсүмуж нь Шармөрний дунд доод сав газарт байрлаж, Хятадын үндэстний үүслийн газрын нэг юм. Хятадын эртн ий хань тангийн гүрний үед Ганьсүмуж нь Хятад Европын соёлын солилцоо, худалдаа наймнаа чухал торгоны зам байж, маш олон түүхийн дурсгалт зүйлүүдийг үлдээсэн юм. Дүнь Хуангийн Мө Гаокү нь өнөө хадгалагдаж байгаа хамгийн том "дэлхийн урлагийн сан" байж, дэлхийн соёлын өвийн жагсаалтад хамрагджээ.

Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Ганьсүны энэхүү эртний торгоны зам нь амьдралын шинэ хүчнээр бялхаж, Хятадын "баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги"-ийн дагуу тогтвортой хөгжлийн замналаар эрэлхэгээр урагшилж байгаа юм.

Одоо бидний харж байгаа нь "өргөн тансаг Хөхнуур" цэцэгт машин болно. Тэр нь баян чинээлэг, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй шинэ Хөхнуурыг байгуулах Хөхнуурын ард түмний шуурхай зоригийг харуулжээ. Хөхнуур муж нь Хөхнуур Төвдийн өндөрлөгийн зүүн хойд хэсгээр байрлаж, Хөхмөрөн, Шшармөрөн, Лань Цаньжян мөрний эх авсан газар юм. "Гол мөрний эх үүсвэр" "Хятадын усан цамхаг" нэрийдэлтэй, Хятадын эх газрын хамгийн том шорвог нуур – Хөхнуур нь энд байдаг. Хөхнуурын эх баялаг баян тансаг байж, маш олон ашигт малтмалын нөөц нь Хятаддаа түрүүлж, Цайдамын хотгорыг "эрдэнийн сан" гэдэг. Үүнээс гадна, Хөхнуур нь гайхамшигтай сайхан байгалийн үзэмжтэй байж, хүмүүнлэг болон жуулчлан эх баялаг өнөр баян юм.

"Баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги"-ийн дагуу Хөхнуурын эдийн засаг ч хөгжлийн түргэн замналдаа оржээ. 2008 онд Хөхнуурын эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн жилийнхээс 0.2 хувиар өндөр байж, 1985 оноос нааш нэмэгдлийн хурдаар хамгийн түргэн нэгэн жил болсон байна.

Одоо ирж байгаа нь "эвсэг зохицонгуй Ниншя" цэцэгт машин болно. Тэр нь "хилийн боомтын Жяннань, сайн сайхан Ниншя, үндэстний эв найрамдал""ын байдлыг үзүүлжээ. Ниншагийн хотон үндэстний өөртөө засах район нь торгоны зам дээр байрлаж, өнө удаан Шармөрний соёлтой юм. Ниншягийн тал газрын хөрс шороо үржил шимтэй, услалтын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд ашигтай байж, хүмүүс "боомт хилийн жяннань нутаг" гэдэг. Ниншяд 31 үндэстэнтэй, мөн хотон үндэстний төвлөрөн суусан Хятадын хамгийн их бөгөөд цорын ганц мужийн шатны хотон үндэстний өөртөө засах газар болно. Энд үндэстнүүдийн ард түмэн харилцан туслалцаж, хөгжлийн замналын эрэн сүвэгчилж байгаа юм. Хятад улсын "баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги"-ийн дагуу, Нинша нь эмийн материалын үйлдвэрлэлийг ихээр хөгжүүлж, "баруун бүсийн эмийн сан"-г алхам алхмаар байгуулж иржээ.

Одоо ирж байгаа нь "Тянь шаний өлзийт ерөөл" цэцэгт машин болно. Тэр нь Шиньжяны уйгарын өөртөө засах районы үндэстнүүдийн ард түмний зол жаргалтай амьдралыг үзүүлжээ. Шиньжяны уйгарын өөртөө засах район нь Хятадын мужийн шатны хамгийн том засаг захиргааны район байж, 1955 од байгуулагджээ. Шиньжян нь Хятадын нэртэй "дуу бүжгийн өлгий" "гуа жимсний өлгий" юм. Хятадын анхны Ерөнхий сайд асан Жю Эньлай Шиньжянг "эрдэнийн район" гэж хэлж байжээ. Шиньжянд олон үндэстэнтэй бөгөөд Ханас нуур, ЛөүЛаны эртний хот, Тянь чи зэрэг үзэмжит районтой байж, аялал жуулчлалын баялаг нөөцтэй. Хэдэн арван жилийн турш, Шиньжяны үндэстнүүдийн ард түмэн эрх тэгш эв найрамдалтай, бүтээн байгуулалтын асар их амжилтад хүрсэн юм. Хятадын "баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги" гүнзгийрэхийн хэрээр Шиньжян нь хөгжлийн нэн өргөн боломжийг угтан иржээ.

Одоо бидний өөдөөс ирж байгаа нь "Зи Жиньхуа цэцэг бадран дэлгэрсэн" цэцэгт машин болно. Зи Жиньхуа цэцэг нь Шянганы засаг захиргааны онцгой районы хотын цэцэг болно. Цэцэгт машинд "дорнодын сувд" Шянганы өнгө төрхийг үзүүлжээ. 1842 оны хар тамхины дайны үед Шянган нь Их Британийн колонийн нутаг болсон юм. 1997 оны 7-р сарын 1-ний өдөр, Хятад улс нь Шянганд бүрэн эрхээ сэргээж, "нэг оронд хоёр систем"-ийн дагуу Шянганы засаг захиргааны онцгой районыг байгуулсан юм. Тухайлбал "Шянган хүнээр Шянганг удирдуулж, дээд хэмжээгээр өөртөө засах" болно. Эх оронтойгоо нэгдсэн 12 жилийн турш, Шянганы эдийн засаг ирмүүн хөгжиж, ардын амьжиргаа сайжран, олон улсын нэр хүнд тасралтгүй дээшилж байгаа юм. Өнөө, Шянган нь олон улсын банк санхүү, үйлчилгээ, агаарын тээврийн чухал төв байж, мөн дэлхийн хамгийн баян чинээлэг, эдийн засгаар хамгийн хөгжсөн, амьжиргааны төвшин хамгийн өндөр районы нэг юм. Эх орныхоо халуун элгэнд буцан ирсний дараа "дорнодын сувд" нь амьдралын нэн бялхам хүчнийг харуулж байна.

Одоо бидний өөдөөс ирж байгаа нь "Хөгжөөнт төрийн бадмаа лянхуа" цэцэгт машин болно. Лянхуа цэцэг нь Аомэний хотын цэцэг юм. Цэцэгт машинд Аомений эх оронтойгоо нэгдсэн 10 гаруй жилийн турших хөгжил цэцэглэлтыг харуулжээ. Аомэнь нь өнгөрсөнд жижиг загасчны тосгон байж, 16-р зуунд Португалийн түрээсний газар болжээ. 1999 оны 12-р сарын 20-ны өдөр хятад улс нь Аомэньд бүрэн эрхээ сэргээж, "нэр оронд хоёр ситем"-ийн бодлогын дагуу Аомэний засаг захиргааны онцгой районыг байгуулжээ. Мөн "Аомэнь хүнээр Аомэнийг удирдуулж, дээд хэмжээгээр өөртөө засах"-ыг хэрэгжүүлсэн юм. Эх оронтойгоо нэгдсэн 10 жилийн турш, Аомэний эдийн засаг нийгэм хөгжлийн түргэн шатанд орж, өнөө Аомень нь дэлхийн хүн амаар хамгийн нягт районы нэг бөгөөд хамгийн баян чинээлэг хотын нэг болно.

өнөө бидний өөдөөс ирж байгаа нь "эрдэнийн арал Тайван"-ий цэцэгт машин болно. Тэр нь Тайвань мужийн тансаг үзэсгэлэн болон эдийн засгийн хөгжлийг харуулж, Тайвань хоолойн хоёр эргийн тасалж болшгүй мах цусны барилдлага, хоёр эргийн харилцаа , энх тайван хөгжлийн тухай хоёр эргийн ард түмний хамтын хүсэл эрмэлзлийг харуулжээ. Тайвань арал нь Хятадын зүүн өмнөдийн тэнгисийн хилд оршиж, Хятадын эх газартай тэнгис алслан байрлаж байна. Тайвань нь эрт дээдээс аваад Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй хэсэг юм. Өнгөрсөн жилийн 5-р сард Хятадын дотор газрын Сьчуаны Вэньчуаньд хүчтэй газар хөдөлж, Тайваний олон иргэд мөнгө бодис хандивлаж, халуунаар туслалцсан байна. Энэ оны 8-р сард Тайвань нь Морак хар салхинд хүчтэй нэрвэгдэж, дотор газрын ард түмэн ч халуун гараа сунгаж, хүчтэй дэмжсэн юм. Энэ нь мөн Тайвань хоолойн хоёр эргийн салшгүй цус махны барилдлагыг харуулжээ. Өнөө, хоёр эргийн харилцаа энхээр хөгжиж, энэ нь мөн Тайвань хоолойн хоёр эргийн нийт иргэдийн хамтын хүсэл эрмэлзэл юм.

Эдгээр цэцэгт машинд Хятадын олон нутгийн үзэмжит сайхан уул ус, хүмүүнлэгийн зан үйл, гэрэл цацран гуй ололт амжилт болон сайн сайхан ирээдүйг гүйцэд харуулж, мөн олон үндэстний ард түмний эх орныхоо тухай сайн сайхан өлзийт өрөөлийг дэвшүүлж, дэлхийд гайхамшгаа үзүүлсэн байна.

Одоо үзүүлэх гэж байгаа нь олон нийтийн жагсаалын хамгийн эцсийн гол ури сайн сайхан ирээдүй болно. Хайрцаг нь залуучууд багачуудаар бүрэлдэж, залуучууд багачууд нь Хятад улсын ирээдүй, үндэстний эрмэлзэл юм. Залуучууд багачуудаар олон нийтийн жагсаалын төгсгөл болгож байгаа нь мөн Хятадын онцлогтой социализмын ажил үйлсийн голомт үе үеэр уламжлан, улмаар бадран хөгжихийг бэлгэджээ.

Өмнө явж байгаа нь "хэтийн төлөвийн зураглал" хайрцаг болно. ХКН байгуулагдсан 100 жилийн үед тэрбум хэдэн зуун сая хүн амд үр өгөөжөө өгсөн нэн өндөр төвшний чинээлэг нийгмийг байгуулах, ХКН байгуулагдсан 100 жилийн үед орчин үеийн болгохыг үндсэндээ биелүүлж, "хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй" социализмын орчин үеийн улс орныг байгуулах, энэхүү зорилт нь Хятадын ирээдүйн тухай сайн сайхан хэтийн төлөвийн зурагласан байна. Усан хөлгийн хэлбэртэй цэцэгт машин нь үндэстнүүдийн ард түмэн ХКН-ын удирдлага дор эв найрамдалтай аливаа бэрхшээлийг туулан, бүгд найрамдах улсын сайн сайхан ирээдүйн зүг хүчлэн тэмүүлж байгааг бэлгэджээ.

Одоо бидний харж байгаа нь "долоон өнгийн солонго" хэнгэрэг бүрээний хэсэг тоглож байгаа байдал болно. Энэ хэсэг нь Бээжин хотын дунд бага сургуулийн 1400 гаруй сурагчдаар бүрэлджээ. Бид гал улаан бүч зүүж, бүрээгээ хангинуулсан залуу багачуудын цог жавхааг мэдэрч болно. Тэд хэнгэрэг бүрээг хослуулж, пионерын ангийн дуу "бид бол эв хамтын үзлийн залгамжлагч"-ийг эгшиглүүлж байна. Залуу багачууд төв алхаагаар Тянь Аньмэний талбайг өнгөрсөн туулж, орчин үеийн залуу багачуудын өнгө төрхийг үзүүлжээ. Энэ удаагийн хэнгэрэг бүрээний хэсэгт оролцож байгаа хүний тоо 50 жилийн ойн үеийнхээс давж, хөгжмийн зэмсэгт бага бүрээ, саксофоноос гадна, гурван хөндийт хэнгэргийг нэмж, тоглолтын байдлыг нэн гоё болгожээ. Одоо хамтдаа тэд нарын тоглолтыг сонирхъё.

Пионерын ангийн хүүхдүүдээр бүрэлдсэн очит бамбарын хайрцаг бидний өөдөөс ирлээ. Хятадын пионерын анги нь хятадын хүүхэд багачуудын олон түмэнч байгууллага юм. Хятадын 7-гоос 14 насны хоорондох хүүхдүүд үндсэндээ бүр пионерын гишүүн болно.

Энэ он нь Хятадын Пионерын ангийн байгуулагдсан 60 жилийн ой юм. 60 жилийн турш, Пионерын анги нь эх оронтойгоо зэргээр урагшилж, эрэн үетэй алхаагаа нэгтгэн, халуун дулаан хамт олон болж хөгжиж, үндэстнүүдийн хүүхэд багачуудыг удирдан, чармайн суралцаж, жаргалтай бойжин, бүх талаар хөгжүүлж байна. Эх орныхоо ирээдүй, социализмын орчин үеийн ажил үйлсийн төлөө, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтын төлөө пионерын гишүүд цаг ямагт бэлэн.

5000 гаруй хүүхэд багачууд өнгөт бөмбөлөг, цэцгийн цагираг барьж наашаа ирлээ. Өнгө өнгийн амьд цэцгийг тээсэн том цэцгийн сагсан хэлбэртэй цэцэгт машин нь эх орны ирээдүй цэцэг мэт бадран хөгжихийг бэлгэджээ.

Өнөөдрийн хүүхэд багачууд нээлттэй орчинд өсөн хүмүүжжээ. Нийгмийн чөлөөтэй орчин нь Хятадын өөрчлөлт нээлтийн бодлоготой салж чадашгүй юм. Өөрчлөлт нээлтийн бодлогоос болсон Хятадын нийгмийн бүтцийн бүх талын өөрчлөлт нь Хятад улсыг түүхийн цоо шинэ үе шатанд дэвшүүлж, улс төрийн байдал болон нийгмийн эмх дэглэм өдрөөс өдөрт тогтворжин бэхжиж, эдийн засгийн хөгжлийн хурд тасралтгүй нэмэгдэн, үзэл санаа соёлын орчин нь улмаар чөлөөлөгдөж, төрөл бүрийн ажил үйлс хөгжин бадарсан байдал буй болсон байна. Энэ бүгд нь хүүхэд багачуудад өсөн бойжих сайн сайхан орчныг ханган өгчээ.

"Эх орныгоо магтан дуулъя" сүрлэг хөгжмийн дунд, хүүхэд багачууд гартаа барьсан хийн бөмбөлгийг дэгдүүлж, баяр хөг жилтэйгээр Жинь Шүйчяо уруу цугларан, 60 мянган энхийн цагаан тагтаа огторгуйд дүүллээ. Баярын мишээд, өнгийн цэцэг, гойд бөмбөлөг, энхийн цагаан тагтаа, Тянь Аньмэний талбай нь цэцгийн ертөнц, дууны далай болоо.

Лю Чи зарлан Улсын баярт зориулсан их хурал өндөрлөх болоо.

ХКН-ын Бээжин хотын хорооны нарийн бичгийн дарга Лю Чи хурал өндөрлөснийг зарлаж байна.

Хятадын олон улсын радио, хүндэт сонсогчид оо, БНХАУ тунхаглан байгуулагдсан 60 жилийн ойд зориулсан тэмдэглэх их хурлын шууд нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөх боллоо, та бүхнийхээ хүлээн авч сонссонд баярлалаа. Баяртай.