• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "Чан-Э 3" тандагч аппаратыг амжилттай хөөргөлөө

CRI       (GMT+08:00) 2013-12-12 13:39:34

      Бээжингийн цагаар 12-р сарын 21-ний өдрийн 1 цаг 30 минутад Хятад улс Шичангийн хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн 3В" зөөгч пуужингаар "Чан-Э 3" тандагч аппаратыг амжилттай хөөргөлөө. "Чан-Э 3" тандагч аппарат саран дээр анх удаа бууж, сарны гадаргууг тандаж судлах эрдэм шинжилгээний шинэ ажлыг эхлүүлэх юм.

      ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, цэргийн төв зөвлөлийн дэд дарга Фань Чанлүн, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, цэргийн төв зөвлөлийн дэд дарга Шюй Чилян, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жин нарын зэрэг хүмүүс уг аппаратыг хөөргөх явцыг Шичангийн дагуул хөөргөх төв, Бээжингийн сансрын нислэгийн хяналтын төвөөс сонирхон үзсэн байна.

      Хөөргөлт амжилттай болсны дараа Ма Кай, Фань Чанлүн, Шюй Чилян, Ян Жин нарын зэрэг удирдагчид уг төсөлд оролцогч хүмүүст цогтой халуун баяр хүргэж, ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн өмнөөс уг төслийн судалгаа, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, туршилтын ажилд гар бие оролцсон нөхдөд халуун дотно мэндчилгээ дэвшүүлэн, эрхэм дээд хүндэтгэл илэрхийлж, хөөргөлт бүрэн дүүрэн амжилттай болсонд баяр хүргэжээ.

    "Чанжэн 3В" зөөгч пуужин хөөрөн нисээд 19 минут болох үед "Чан-Э 3" тандагч аппарат пуужингаас салж, дэлхийн бөмбөрцгөөс 210 километрээс 368 мянган километр алслагдсан сарны тойрог замд оржээ. "Чан-Э 3" тандагч аппарат саран бөмбөрцөг хүртэл бараг 112 цагийн нислэг үйлдэх бөгөөд энэ хугацаанд тойрог замын байдалд ажиглалт хийж, 12-р сарын 6-ны орчимд сарны ойролцоо хүрч, тандалтын аппаратыг ажиллуулах ба ойрын зайнаас тандах төслийг эхлүүлж, 100х100 км тойрог замаар сарыг тойрон аялна.

     "Чан-Э 3"-ын сар тандах төсөл бол "сарыг тойрох, саран дээр буух, сарнаас буцах" 3 алхмын хамгийн чухал алхам тул бэлэг тэмдгийн чанартай чухал ач холбогдолтой юм. Төлөвлөгөө ёсоор бол 12-р сарын дунд 10 хоногт цагийн байдлыг үндэслэн сарны солонгон булангийн бүсэд зөөлөн газардаж, сарны гадаргуу, хөрсний бүтэц, сарны гадаргуун бодисын эсүүд, ашиглаж болохуйц эх баялаг, газрын бөмбөрцгийн тэнцэл ионт давхарга, сарны гэрэл зэрэгт судалгаа шинжилгээ хийнэ. 2017 онд саран бөмбөрцөгт тандалт хийх 3 дахь шатны ажилдаа орж, сарны гадаргуунд зөөлөн газардан дээж авсны дараа дэлхий рүү буцаж ирэх юм.

     "Чан-Э 3" тандагч аппарат болон "Чанжэн 3В" зөөгч пуужинг Хятадын сансрын техникийн корпорац судлан үйлдвэрлэсэн юм. "Чан-Э 3" тандагч аппаратыг амжилттай хөөргөсөн "Чанжэн 3В" нь "Чан-Э 2" дагуулыг хөөргөсөн зөөгч пуужинтай харьцуулбал техникийн олон шинэ шийдэл бүхий, найдвартай, аюулгүй байдлын төвшинг илүү өндөржүүлсэн зэргээрээ давуу юм. Энэ удаагийн төсөлд Чанжэн зөөгч пуужинг хөөргөсөн нь тус брэндийн сансарт амжилттай хөөрсөн 186 дахь пуужин юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе