• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээний нисэх онгоцны буудал олон улсын нислэгийн аюулгүй байдлыг баталж чадав

CRI       (GMT+08:00) 2013-12-12 13:41:29

      Эрээний нисэх онгоцны буудал 19-ний өдөр энэ оны олон улсын нислэг үйлдэх хамгийн сүүлчийн онгоцыг хөөргөж, 4 сар үргэлжилсэн олон улсын нислэгийн аюулгүй байдлын чанарын туршилтыг амжилттай давлаа.

      Эрээн бол Европ Азийн эх газрыг холбосон чухал гүүр. Эрээний нисэх онгоцны буудал нь Монгол улсад нээлттэй чухал цонх тул аюулгүйн байдлыг хангах нь маш чухал бөгөөд хариуцлагатай үүрэг юм. Энэ оны 8-р сарын эхээр тус нисэхийн буудлаас Монгол улсад зориулан олон улсын нислэгийн шугам нээж, нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд гурван төрлийн арга хэмжээ авсан юм.

      Нэгд, нийт ажилчдын түвшинд үзэл санааны хүмүүжлийн ажлыг эрчимжүүлсэн. Олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын салбар ажилтнуудаа сургалтанд хамруулан, холбогдох байдлыг танилцуулж, Монголд олон улсын нислэгийн шугам нээхийн ач холбогдлыг ойлгуулж, улс төрийн үүрэг хариуцлагаа биелүүлэх үзэл ухамсрыг дээшлүүлсэн юм.

      Хоёрт, хамгаалалтын болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийг зорьсон. Нисэх онгоцны буудлын хамгаалалтын ажилчид, албан хаагчид үйлчлүүлэгчдийг дээдлэн хүндэтгэх зарчмыг мөрдөх болсон. Олон улсын нислэгийн шугам нээсэнтэй холбогдуулан үйлчилгээний ажилчдын гадаад хэлний мэдлэг сайтай байх шаардлага гарсан тул хамгаалалтын болон үйлчилгээний ажилчдад Монгол улсад хэлний мэдлэгээ дээшлүүлж, Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал, монголчуудын амьдралын хэв маяг, соёл уламжлалтай танилцах боломж олгосон юм.

      Гуравт, ажилчдын ажил мэргэжлийн түвшинг дээшлүүлэхэд анхаарал тавьсан. Олон улсын нислэгийн шугам нээснээс хойш нисэх буудлын хамгаалалтын салбар олон төрлийн арга хэмжээ авч, хамгаалалтын дэг журмыг сайжруулан, хамгаалалтын хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Хилээр зорчигчдын хяналт шалгалтыг улам нарийсгаж, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг баталгаажуулсан. Ачаа тээврийн аюулгүйн хяналт шалгалтаа чангатган, агаарын нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулж чадсан юм.

     Дээрх гурван төрлийн арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Эрээн хотын нисэх онгоцны буудал 86 удаагийн олон улсын нислэгийг амжилттай үйлдэж, давхардсан тоогоор 7355 зорчигчид үйлчилж, Монгол улсад зориулсан олон улсын нислэгийн аюулгүйн чанарын баталгааг бүрэн дүүрэн хангаж чадлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе