• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад гаралтай Америк уран бүтээлч дэлхийн нэр хүндтэй шагнал хүртлээ

CRI       (GMT+08:00) 2013-12-12 13:46:06

      Жүншинь агентлагийн 12-р сарын 2-ны мэдээ, НҮБ-ын элчин сайдуудын гэргий нарын нийгэмлэг байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан тус нийгэмлэг болон НҮБ-д суугаа 100 гаруй орны суурин төлөөлөгчид хамтран хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээг Нью-Йоркийн Манхаттан төв хотхонд байрлах Унгар улсын НҮБ дэх суурин төлөөлөгчийн газар зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гэргий Ёо Сон тайк болон олон орны элчин сайдуудын гэргий оролцжээ.

      Арга хэмжээний үеэр Америкийн хятад удамтай залуу уран бүтээлч Ли И лин-д тус нийгэмлэг хүндэт шагнал олгож, түүний НҮБ-д хятад соёлыг түгээн дэлгэрүүлж, олон улсын соёлын харилцааны хөгжил, эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөөх буяны үйлст үнэт хувь нэмрээ оруулж ирснийг нь өндрөөр үнэллэлээ. Хүндэт шагналыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги муны гэргий хатагтай Ёо Сон тайк болон олон орны элчин сайдуудын гэргий нарын нийгэмлэгийн дарга Ремедиос Фе Кабактулан нар гардуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе