• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ДОХ-ын халдварыг тэглэхээр чармайж байна

CRI       (GMT+08:00) 2013-12-12 13:47:08

      12-р сарын 1-нд 26 дахь "ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр" тохиолоо. Дэлхий нийтээр энэ өдрийг "ДОХ-ын халдварыг тэглэе" уриан дор тэмдэглэсэн юм. Хятад улсад ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх суртал ухуулгын өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулж, мөн ДОХ-ын халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхыг нийгэмд уриалсан юм.

      Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос нийтэлсэн судалгааны тоо баримтаас үзэхэд, энэ оны 1-9 дүгээр сард шинээр бүртгэгдсэн ДОХ-ын халдвар авагчид болон өвчин тээгчдийн 89.9% нь бэлгийн харилцаагаар халдвар авсан ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе