• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиолоо

CRI       (GMT+08:00) 2013-12-12 14:04:30

      12-р сарын 3 бол Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах дэлхийн өдөр. Энэ жилийн арга хэмжээг "Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм байгуулахад саад бэрхшээлийг арилгая" уриан дор зохион явууллаа.

      Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгэм нийтийн анхаарлыг хандуулахын тулд 1976 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей 1981 оныг "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах олон улсын жил" хэмээн зарлаж байсан юм. 1992 оны 10 сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 47-р чуулганаас жил болгоны 12-р сарын 3-ыг "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах дэлхийн өдөр" болгон тэмдэглэхээр тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар нааштай үр дүнтэй олон арга хэмжээ зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг сайжруулан, тэдэнд нийгмийн үйл хэрэгт эрх тэгшээр оролцох боломж олгохыг дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагуудад хандан уриалсан юм.

Дэлхийн улс орнууд олон жилийн турш болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг баталгаажуулах болон тэднийг нийгмийн бүх ажиллагаанд саадгүй оролцуулах талаар нэлээд амжилт гаргалаа. 2006 оны 12-р сард, НҮБ-ын ерөнхий ассамблей 61-р чуулганаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах конвенц" баталсан юм. 2008 оны 5-р сарын 3-нд тус конвенц албан ёсоор хүчинтэй болов. Энэ бол НҮБ-аас баталсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах олон улсын хуулийн анхны баримт бичиг билээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл болон эрхзүйн саад бэрхшээл мөн аль орны ч нийгэмд оршсоор байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангагдах, боловсрол хүртэх, эмчилгээ үйлчилгээ авах зэрэг нийгмийн эрх ашгийг хамгаалах асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе