• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвлийн цагт ханиаднаас сэргийлэхэд тусгай 6 төрлийн хүнсний ногоо

CRI       (GMT+08:00) 2013-12-12 14:15:32

       1. Лууван

      Лууван нь дотор хийг дараж, хоолны шингэцийг сайжруулж, тамир тэнхээ нэмэх ба ханиалгын үед цэр ховхолж, хор тайлах, шээс гадагшлуулах зэргэд нэн тустай. Лууван нь ханиаднаас сэргийлэх, томууг эмчлэх үйлдэл бүхий ашигтай элемент агуулдаг юм. Луувангийн доторх лигнин нь биеийн өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлж, дархлааг дэмждэг юм.

      2. Сармис

      Сармис нь биеийн дархлааг дэмжих онцгой үйлдэлтэй. Сармис байнга хэрэглэвэл ханиад тусах эрсдлийг 2/3 хувиар бууруулж чадна.

      3.Хулуу

       Хулуу нь А амин дэмээр баялаг. Өвөл хаврын улиралд ялангуяа бага насны хүүхдийн биед А витамин дутагддаг тул амьсгалын замын халдвар авахдаа амархан байдаг. А амин дэм нь хүний биеийн дархлааг нэмэгдүүлэх онцгой үйлдэлтэй тул А амин дэмээр баялаг хүнс хэрэглэх нь ханиад томууны халдвараас сэргийлэх чухал арга хэмээн Америкийн эрдэмтэд онцолж байна.

      4. Лимон

      Лимонд витамин С, лимоны хүчил, алимын хүчил баялаг агуулагдахаас гадна натри их хэмжээгээр, кали тодорхой хэмжээгээр агуулагддаг тул дотор халуун дарах, хор тайлах, ханиаднаас сэргийлэх зэрэгт маш их ач тустай.

      5. Байцай

      Байцай нь халуун дарах, хор тайлах, ханиалгыг зогсоох, цэрийг ховхлох, өтгөн шингэн гадагшлуулах, ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжруулах зэрэгт тустай. Байцайны шүүсэнд агуулагддаг витамин А нь амьсгалын замын өвчин үл халдаах чадварыг нэмэгдүүлж, ханиаднаас сэргийлэхэд онцгой тустайг орчин үеийн туршилтаар нэгэнт батлаад байгаа юм.

       6. Сонгино

       Сонгино сармисны гашуун эс нь нян устгах, бактер вирусыг дарангуйлах гойд үйлдэлтэйг орчин үеийн шинжлэх ухаанд илрүүлээд байна. Сонгино нь хүний биеийн хөлсний булчирхайг идэвхжүүлэн, хөлс гаргаж, дотор халуун дардаг. Мөн хоол шингээлт, өтгөн шингэн ялгаруулалтыг дэмждэг, ходоодны галыг сайжруулж, хүний биеийн дархлалыг нэмэгдүүлж, тэнхээг сайжруулж, биеийг бялдаржуулах олон талын үйлдэлтэй юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе