• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төмсийг хоолонд хэрэглэхэд анхаарах зүйлс

CRI       (GMT+08:00) 2013-12-12 14:18:49

     1. Төмсийг хоолонд хэрэглэхдээ хальсыг нь маш нимгэн хусаж арилгавал сайн. Учир нь яг нимгэн хальсных нь доор маш их уураг агуулагддаг. Хальсалсан төмсийг хоолондоо шууд хэрэглэхгүй тохиолдолд өнгө нь харлахаас сэргийлж, усанд сойж болох ч усанд удаан байлгаж болохгүй, эс бөгөөс шим нь алдагдана.

     2. Төмсийг зөөлөн галаар чанавал болц нь жигд байдаг. Гал нь хүчтэй бол дотроо хатуу түүхий байх эсвэл төсм бутарч хагарах талтай.

     3. Удаан хадгалсан төмсний гадаргууд хөх эсвэл ногоон толбо үүсдэг ба ийм төмсийг хоолонд хэрэглэхэд үзэмжгүй тул төмсөө чанахдаа жаахан цуу дусаавал өнгө нь сэргэж толбо нь арилдаг.

     4. Сайрмаг төмс болох нь хурдан байдаг ч маш амархан уусдаг. Бүр хальстай нь чанахад ч тэр. Төмсний салат хийхдээ чанаж буй төмсөндөө даршилсан ногооны шүүс юм уу цуу дусаавал төмс биежиж, амархан уусдаггүй.

     5. Хальсалсан төмсийг хүйтэн усанд хадгалахдаа дээр нь жаахан цуу дусаавал өнгө нь хувирахгүй.

     6. Шинэ төмсийг халуун усанд жаахан байлгаад авч хүйтэн усанд сойвол хальслахад хялбар байдаг. Чанасны дараа ч хальсалж болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе