Мэдээлснээр, тус рейсийн онгоц нь Абужагаас Нигерийн баруун хойт нутгийн Сокото муж улс руу нислэг хийхээр байсан боловч Абужагийн онгоцны буудлаас нэг минут арай нисээгүй сүйрсэн байна, онгоцон дээр зорчигч болон нисэх онгоцны багийн 104 хүн байсан юм байна. Нигерийн мусульманы үзэл санааны удирдагч Мохаммад Массидо, Сокото муж улсын орлогч дарга, тус муж улсын боловсролын газрын дарга зэрэг хүмүүс онгоцны осолд эндсэн байна гэж Сокото муж улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч дараа нь нотолж хэлсэн байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\ 1 2
|