• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Уйгарын Мукам

CRI       (GMT+08:00) 2015-05-27 10:58:42

Шиньжяны Уйгар үндэстний Мукам урлаг бол дуу хөгжим, бүжиг, баяр наадмыг нэгтгэн уялдуулсан эртний сонгодог хөгжмийн ерөнхийлсөн урлагийн хэлбэр юм. Шиньжяны Уйгар үндэстэн төвлөрөнгүү суурьшсан нутгуудад уламжлагдсан, тухайлбал "Арван хоёр Мукам", "Долан мукам", "Турпаны мукам", "Хамилийн мукам" зэргийн нийтлэг нэрийдэл мөн. Газар нутгийн хувьд голцуу Шиньжны өмнөд нутаг, хойд нутаг, зүүн нутгийн Уйгар үндэстэн төвлөрөнгүү суурьшсан газар болон Үрэмч зэрэг том жижиг хот суурингуудад өргөн дэлгэр уламжлагджээ. "Мукамын Арван Хоёр Аялгуу" гэдэг нь Уйгарын Мукам урлагийн хамгийн төлөөлөх бүтээл бөгөөд голдуу Шиньжны өмнөд нутгууд, Илийн бүс нутагт түгээмэл буй.

Уйгарын Мукам урлаг ардын соёлоос үүсэлтэй. Хожим нь их элсний хөвөө дагуух ногоон бүсүүдэд байсан эртний хот улсуудын ордны хөгжмийн урлаг болж хөгжсөн байна. Мукам бол том хэлбэрийн сонгодог хөгжмийн аялгуунуудаар бүтээгджээ. Уйгарын ард түмний зохион бүтээсэн дуу хөгжмийн асар их өв баялаг төдийгүй "Дорнын хөгжмийн урлагийн гэрэлт сувд" хэмээгдэн алдаршжээ.
Орчин үеийн Уйгар хэлэнд "Мукам" гэдэг нь сонгодог хөгжим гэдэг утгатайгаар барахгүй, "дүрэм журам", "эмх цэгц", "аялгуу хөг" гэсэн олон утга санааг илэрхийлдэг байна. Мукам нийт арван хоёр бүлгээс бүтдэг, бүлэг нэрбүр нь Их накма, Дастан болон ардын дуу бүжиг Машрап гэх гурван хэсэгтэй. Мукамын дурын нэг бүлэг нь 20-30 дуу, хөгжмийн аялгуутай. Мукамын арван хоёр бүлгийг бүгдийг нь дуулан хөгжимдөхөд бараг 20 гаруй цаг хэрэгсдэг байна. Агуулга сэдэв олон янз, айзам хэмнэл нарийн будлиантай, хөг ая баялаг. Харагдмаар дүрслэг хөгжмийн дүр зураг, хөгжмийн хэл, гүн агуулга удаан айзамтай сонгодог дуу шүлэг, эрч цоглог ардын бүжиг хөгжим, яруу сонсголонтой үлгэрийн дуунууд нь урлагийн харьцуулшгүй өндөр амжилтад хүрчээ.

Мукамын Арван Хоёр Аялгуу алс эртний түүхтэй. Тэр нь эртний баруун нутгийн "Көөсаний хөгжмийн урлаг", "Сулукийн хөгжмийн урлаг", "Хотаний хөгжмийн урлаг" зэрэг уламжлалт урлагийг залгамжлан хөгжүүлжээ. 16-р зуунд Еркент хант улсын Аманисахан хатан хөгжмийн урлагчдыг зохион байгуулж, ардын дунд уламжлагдан тархсан Мукамын арван хоёр бүлгийг системтэй эмхтгэн цуглуулж, Мукамын хөгжмийн аялгууг бүрэн бүтнээр нь хадгалан үлдээсэн байна.

Өдгөө уламжлагдан буй Мукамын аялгуунд өвөрмөц онцлог шинж бүхий төрөл зүйл олон байдаг. Тухайлбал Чагарын мукам, Долан мукам, Хамилийн мукам, Турпаны мукам, Илийн мукам гэх мэт. Эдгээрийн дотор Чагар буюу Кашгар нутгийн мукамын урлагийн хэлбэр хамгийн бүрэн, төлөөлөх чанартай бөгөөд хамгийн өргөнөөр уламжлагджээ.

2005 оны 11-р сарын 25-нд, Уйгарын Мукамын урлагийг ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээл"-д бүртгэн авсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе