• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кабүки

CRI       (GMT+08:00) 2015-05-27 11:08:54

Кабүки театрын урлаг бол Японы уламжлалт жүжгийн төрөл юм. 17-р зууны Едо гүрний үед үүсэж, хотын оршин суугчид ихээхэн сонирхдог байв. Эхэн үед кабүки театрын тоглолтод эрэгтэй, эмэгтэй жүжигчид чөлөөтэй оролцож болдог байснаа хожим нь эмэгтэй жүжигчин тоглохыг хоригложээ. Энэ хориог өнөөдөр хүртэл хадгалсаар юм. Ийнхүү кабүки жүжгийн дүрүүдэд зөвхөн эрэгтэй жүжигчид л тоглодог болжээ. Голчлон эмэгтэйн дүрд тоглодог эрэгтэй жүжигчдийг оннагата гэж нэрлэдэг. Тэд ердөө нэлээд нэр нөлөө бүхий мэргэжлийн гэр бүлээс ирсэн байдаг. Эрэгтэй жүжигчдийн бүтээдэг хамгийн төлөөлөх чанартай эмэгтэйн гол дүр нь "арагото", "вагото" гэх буюу хатуу, зөөлөн гэсэн хоёр хэлбэртэй.

Кабүки жүжгийн тоглолт зонхилохдоо түүхэн үйл хэрэг ба хайр дурлалын харилцаан дахь ёс суртахууны зөрчил мөргөлдөөнөөр сэдвээ болгодог. Жүжигчид маш энгийн хэмнэл айзмаар өгүүлэн ярьдаг бөгөөд Японы уламжлалт хөгжмийн зэмсгийн аялгуугаар дэвсгэрлэдэг. Тоглолтын тайзыг онцгой төлөвлөлтөөр зохионо. Жишээлбэл, тайз чөлөөтэй эргэлдэж болох, түүнчлэн тайзны шаланд хэд хэдэн газарт таглаа ам гаргаж, жүжигчид үүгээр дамжин ч тайзанд гарч ирж болдог. Кабүки театрын тайзыг, үзэгчдийн суудлын төв хэсэгт хүртэл үргэлжилсэн нарийн урт алхах гүүртэйгээр босгодог нь мөн сонирхолтой.

Өвөрмөц хөгжим, хувцас өмсгөл, тайзны байгуулалтад, хэрэглэл, жүжгийг хадгалан уламжлах, өгүүлэн ярих хэлбэр, тоглолтын хэв намба зэрэг нь кабүки театрын чухал онцлогууд юм. Жишээлбэл, "Мие" хэмээх жүжигт, жүжигчнээс сонин өвөрмөц хөдөлгөөнөөр тухайн дүрийн зан чанарын онцлогийг тодорхойлдог. Харин "Кэшо" хэмээх жүжгийн дүрийг, энэ төрлийн урлагийг хараахан сайн мэдэж ойлгоогүй хүмүүс ч хүртэл энэ бол кабүки жүжгийн тоглолт гэдгийг амархнаар ойлгож болохуйц онцгой дүрээр харуулдаг.
Япон 1868 оноос хойш өрнөдийн соёлын нөлөөг хүлээн авч, кабүки театрын жүжигчид нийгмийн дээд давхаргын нэр алдраа өсгөхөөр хичээх болжээ. Улмаар кабүки урлагийн уламжлалт хэв загварыг орчин үеийн хүмүүсийн сонирхолд нийцүүлсэн байна. Өнөөдөр гэхэд, кабүки театр нь Японд хамгийн өргөн дэлгэр нэр нөлөө бүхий уламжлалт жүжгийн хэлбэр болсон бөгөөд кабүки театрын жүжигчдийн нэр алдар зурагт болон киногоор байнга харагдах болжээ.

Японы Кабүки театр 2005 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэгдэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе