• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Маранао ардын тууль Даранген

CRI       (GMT+08:00) 2015-06-15 10:03:15

2005 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэгдэв

Филиппин

Ази, Номхон далайн бүс нутаг

Аман уламжлал

Даранген тууль бол Маранао үндэстний соёлын баялаг мэдлэгийг хадгалсан эрт дээр үеийн тууль юм. Маранао үндэстний иргэд голдуу Минданао арлын Ланао нуурын бүс нутагт амьдардаг. Филиппиний арлуудын хамгийн өмнөд хэсэгт орших энэ арал нь Филиппиний лалын шашинтнуудын гурван гол бүлгийнхний уугуул нутаг юм.

17 боть, 72 мянган мөр бадагтай Даранген туульд Маранао үндэстний түүхийг магтан дуулж, домогт баатрын туулсан зовлон бэрхшээлийг өгүүлжээ. Туулийн агуулга, үйл явдал амьд дүрслэг. Бэлгэдэл, далд зүйрлэл, егөөдөл зэрэг аргаар үхэл амьдрал, хайр дурлал, улс төр, гоо зүйн ухаан зэрэг сэдвийг гүнзгий хөндсөн болно. Даранген туульд мөн Маранао үндэстний онцлог хууль журам, нийгмийн ёс зүй, үндэстний зан заншил, гоо зүйн ойлголт болон нийгмийн үнэ цэнийн үзэл баримтлалыг харуулжээ. Өдгөө гэхэд, тус үндэстний ахмад хүмүүс, удаан он цагийг элээсэн энэхүү туулийн өгүүлэмжээр ахуй амьдралынхаа ёс зүй болгодог байна. Даранген гэдэг нь Маранао хэлэнд "дуу аялгуугаар илтгэх" гэсэн утгатай байна. Аль эрт 14-р зуун буюу Лалын шашин Филиппиний арлуудад уламжлагдан хүрэхээс өмнө үед Даранген тууль нэгэнт буй болсон байна. Тэр нь эрт үеийн санскрит хэлний уламжлалтай түүхэн холбоотой бөгөөд нөлөө нь Минданао арлын зонхилох бүс нутагт түгж, Маранаочууд лалын шашинтай болохоос өмнөх үеийн тэдний соёл уламжлалыг судлахад өнцөг хараас болжээ.

Даранген тууль голдуу аман уламжлалаар уламжлагдаж, туулийн зарим хэсэг нь эртний Араб үсгээр тэмдэглэгдэн үлджээ. Эдгээр гар бичмэлүүд Маранао үндэстний жирийн айл өрхүүдэд олдошгүй ховор нандин өв зүйлээр үе дамжин хадгалагдсан бөгөөд соёлын маш өндөр үнэ цэнэ, нэр нөлөөтэй байдаг. Хурим найрын ёслолд тус туулийг мэргэжлийн эрэгтэй, эмэгтэй жүжигчдээс дуулан үзүүлдэг. Тоглолт ердийн байдалд хэдэн орой үргэлжилнэ. Жүжигчид заавал хууль тогтоол, овог аймгийн тухай мэдлэгтэй байх ёстой бөгөөд заавал маш сайн тогтоох чадвар, жүжиглэх ур авьяас, тууль мэт ургуулан бодох чадвар болон өчүүхэн ч өөгүй дуулах ур мэргэжил, тэр мөртөө хэдэн цагийн тоглолтын явцдаа ахуй талбайн үзэгчдийн сэтгэлгээг тогтоон барьж чадах чадвар шаардагдах юм байна. Туулийг дуулан шүлэглэхэд заримдаа хөгжим, бүжиг ч хавсаргадаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе