• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Луут завины баяр

CRI       (GMT+08:00) 2015-06-17 11:21:41

Та навчинд будаа боон идэж өнгөрсөн үү ? Жил бүрийн билгийн тооллын 5-р сарын 5-ны энэ өдөр бол Хятадын луут завины баяр юм. Олонх айлууд навчинд будаа боож, түүнийгээ иддэг, зарим газарт луут завь уралдуулах үйл ажиллагаа зохиодог. Яагаад луут завины баяраар навчинд будаа боож идэж, бас луут завь уралдуулдгийг та мэдэх үү ?

Уламжлал ярианд луут завины баяр бол Хятадын эртний эх оронч яруу найрагч Чюй Юанийг дурсган тэмдэглэх өдөр юм. Чюй Юань бол байлдаант улсын үеийн Чү улсын том түшмэл юм. Тэрээр маш их авьяастай байжээ. Улс ардад ашигтай маш олон санал санаачилга дурдан гаргасан байдаг, гэвч эдгээр санал санаачилга маш олон язгууртны ашиг сонирхлыг хохироох учир тэдний хатуу эсэргүүцэлд учирснаар, Чюй Юань хил хязгаарт цөлөгджээ. Дараа нь Чюй Юаний эх улс хөрш зэргэлдээ орондоо түрэмгийлэгджээ. Улсын нийслэл нь эзлэгдсэн тэр өдөр Чюй Юань сэтгэлийн гүнээсээ эмгэнэн шаналж, мөрөнд харайсан байна. Чюй Юань мөрөнд харайсны дараа, Чү улсын ард иргэд ихээр гашуудан зовж, тэр даруй хэнгэрэг цангаа балбан, луут завь сэлж, түүнийг аврахаар мордсон боловч амжилтгүй болж, Чюй Юань нас баржээ. Түүний бие цогцсыг загасны хоол болгохгүйн тулд хүмүүс навчинд будаа ороож, гол руу хаяж байсан гэлцдэг. Үүнээс хойш жил бүрийн 5-р сарын 5-нд навчин будаа боож идэн, луут завь уралдуулах заншилтай болсон гэдэг.

Навчинд будаа боож идэн, луут завь уралдуулахаас гадна олон газар бүгд өөр өөрийн зан заншилтай. Жишээлбэл, маш олон газарт бүгд эртлэн босож, уул авиран, нар гарахаас өмнө морин агь түүж, гэрийнхээ үүдэн дээр өлгөдөг. Умарт нутгийн зарим газарт тахиан өндөг чанаж идэж, өмнөд нутгийн зарим газарт алтан хөхүүрт архи уудаг. Эдгээр бүхэн нь цөм зун цаг ирэхээс өмнө, гажуу өвчнийг арилгаж, эрүүл саруул аз жаргалтай байхыг хүсэхийн төлөө юм.

Луут завины баяр уламжлалыг Хятад улс 2009 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе