• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Якутын баатарлаг туульс

CRI       (GMT+08:00) 2015-06-17 11:27:36

Якут үндэстэн төрөл бүрийн үлгэр туульсаа нийтэд нь Олонх хэмээн нэрлэдэг. Тэр нь Турк-Монголын хамгийн эрт дээр үеийн баатарлаг туульсын урлаг бөгөөд өдгөө ОХУ-ын зүүн хойд нутгийн Бүгд найрамдах Саха улсад уламжлагдаж байна.

Эдгээр үлгэр туульс нь Якут үндэстний хүмүүсийн дуу, яруу найргийн гол хэлбэр юм. Богино гэх нь 10-15 мөр бадагтай байхад зарим урт тууль нь 20 мянган мөртэй, бүр хамгийн урт нь их төлөв 50 мянган мөр шүлэгтэй байна. Якут үндэстний шүтлэг, бөөгийн шашин, нутаг ус, ардын зан үйлийг дүрслэн өгүүлдэг. Амьдралын учир ёс, эртний баатарлаг хүмүүсийн гавьяа зүтгэлийг магтан дуулдаг бөгөөд эдгээр домог туульс бөөгийн шашны уламжлал домог яриатай үндэс гарал нэгтэй байна. Бага буурай үндэстэн улс төрийн дарамт шахалт, уур амьсгалын хүндхэн нөхцөл болон байгаль орчинд оршин тогтнохын тулд тэмүүлсэн нийгэм, эдийн засгийн амьдралын арга хэлбэр ажиглагддаг байна.

Төвлөрөн суурьшсан тосгон суурингууд бүгд өөр өөрийн тууль хайлагчтай. Эдгээр туульчид олон бүтээлийг нэвтэрхий мэддэг. Олонх хэмээх домог туульс олон нутгуудад уламжлагдан яригдахдаа олон янзын хуйлбартай болжээ. Урт хүйтэн өвлийн улирлын цаг хугацааг нөхөхөд үлгэр тууль хайлах, сонсох нь хүмүүсийн хамгийн их зугаа болдог байна.

ОХУ-ын Якутын баатарлаг туульс буюу Олонх-ыг 2005 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэн авчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе