• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кхмерийн сүүдэр ший

CRI       (GMT+08:00) 2015-06-18 15:22:07

Кхмерчүүд бол Камбожийн гол үндэстэн юм. Кхмерийн сүүдэр шийн урлагийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн юм. Тайзнаа тоглогдох сүүдэр шийн дүрст хүүхэлдэй 2 метр орчим өндөртэй бөгөөд голдуу ширээр бүтээгддэг байна. Ангкорын үе буюу манай эриний 9 дүгээр зуунаас өмнөх үед Кхмерийн сүүдэр ший нь хааны ордны бүжгийн дуурийн адилаар маш ариун дээдлэг урлаг гэгдэж байжээ. Даатган сүсэглэх агуулгатай тоглолт зөвхөн онцгой тохиолдолд, жишээлбэл Кхмерийн хуанлийн шинэ он, вангийн төрсөн өдөр, эсвэл нэр хүндэт хүмүүст зориулагдаж, жилд хэдхэн удаа зохиогддог байжээ. Ангкорын хаант төр мөхсөнөөс хойш энэхүү сүүдэр шийн урлаг ч замхран буурчээ. Гэтэл өдгөө энэ нь ёслолын зан үйлээ хадгалсан баяр ёслолын шинжтэй урлагийн хэлбэрт шилжсэн байна.

Онцгой ёслолд хэрэглэгдэх дүр нэгбүрийн хүүхэлдэйн дүрсийг бүтэн арьс ширээр урлан үйлддэг. Үхрийн арьсыг Кандаол гэдэг модны дурс хальсаар найруулсан шингэнээр буддаг. Урчууд наранд шарж хатаагдсан үхрийн арьсанд бүтээх гэсэн дүрс зургийг урлан зурж, дараа нь хайчилж, өнгө суулгаад, бүжигчид хөдөлгөхөд тун хялбархан болгохын тулд хоёр ширхэг хулсаар бариул хийж хаддаг.
Уламжлал ёсоор тоглолтыг шөнө оройгоор, хээр гадаа тариа шигших талбай буюу эрдэнэт суваргын дэргэд зохион явуулдаг. Хоёр өндөр хулсан баганад тогтоосон цагаан даавуу дэлгэцийг галын овоо, эсвэл гэрэлтүүлэгч дэнгийн өмнө босгодог. Жүжигчид нарийн оновчтой бөгөөд өвөрмөц бүжгийн хөдөлгөөнийг илэрхийлж чадах дүрст хүүхэлдэйг амилуулан хөдөлгөж, олон янз хэлбэрийн үзүүлбэрийг гаргадаг. Хөгжмийн хамтлаг удирдан хөгжимдөж, хоёр жүжигчнээс өгүүлэн тайлбарладаг. Риймкер гэх буюу Кхмер хэлээр орчуулсан Рамаяана туулийн үлгэрийг үзүүлэхэд бараг хэдэн оройн цаг хугацаа зарцуулдаг бөгөөд удаа бүрийн тоглолтод 160 гаруй дүрийн ширэн хүүхэлдэйн дүрс хэрэглэгддэг байна.

Камбожийн сүүдэр шийн урлаг 2005 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэгдэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе