• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүүдэр ший

CRI       (GMT+08:00) 2015-06-18 17:20:35

Гэрэл гэрэлтүүлгийн өмнө татсан цаасан бөсөнд хөл хөдөлгөөн ихтэй захын дүрс байдал илэрч, худалдагчдын дуудах чимээ, баяр наргиан шуугьж, хэнгэрэг дэлдэх чимээний дунд ер бусын бужигнаа үүснэ. Дэнгийн гэрэл унтарч, тоглолт дуусахаар, хэрэв та сониучлан хөшигний ард очиж харвал бүр гайхширна. Ганцхан хүн хоёр гартаа хэд хэдэн дүрст сүүдэр атгаж, хөлдөө хэнгэрэг цохиур гишгэж буйг хараад итгэж ядмаар болно. Саяхных хөл хөдөлгөөн бужигнасан тоглолтыг уул нь тэр ганцхан хүн удирдан гүйцэтгэжээ. Нээрээ тийм ээ. Энэ бол даруй алдарт "Хятадын сүүдэрт дэн" буюу сүүдэр ший юм.

Сүүдэр ший юу юм бол? Хүмүүс ан амьтны арьс ширэн дээр зурж будаж, төрөл бүрийн дүрс зургийг бүтээгээд, түүнийг хэдэн нарийхан модонд чөлөөтэй хөдөлж болохоор ишилж, адил бус хөдөлгөөнийг үзүүлж болдог. Тоглолтын үед жүжигчид цагаан бөсний ар талд сүүдэр дүрсийг хөдөлгөнө. Тусгасан гэрлээр дамжин үзэгчид цагаан бөснөөс сүүдэр дүрсийг харна. Энэ бол даруй сүүдэр ший юм. Сүүдэр ший тоглуулагчид ярих, унших, цохих, дуулах, түүнчлэн хөлөөрөө хэнгэргийн цохилгыг удирдах чадвартай байх ёстой. Иймээс цагаарсан мэргэжилтэй сүүдэр ший тоглуулагч болоход маш урт удаан хугацааны дасгал боловсрол шаардагдах бөгөөд олон төрлийн ур мэргэжлийг эзэмших чухалтай байдаг. Сүүдэр ший анх хэрхэн үүсэн тухай ийм нэгэн сайхан хайрын домог бий.

Эрт урьдын цагт гэнэ. 2000 гаруй жилийн өмнө нэгэн хаан нас барсан гэргийгээ санан дурсаж, бодлын шаналгаанд автжээ. Ингэхэд нэгэн их түшмэл нь хөвөн бөсөөр түүний гэргийн дүрийг бүтээж, будаг суулгаж, модон ишээр бөс хүнийг хөдөлгөөнтэй болгожээ. Орой нь хаан бөс хөшигний цаанаас нөгөө нас барсан гэргий нь харагдах шиг болоход маш их баярлан догдолсон гэнэ. Ийнхүү сүүдэр ший үүсэн буй болжээ. Харамсалтай нь, өдгөө сүүдэр ший урлан бүтээх, сүүдэр шийг тоглуулж чадах хүмүүс улам ховордож байна.

2011 оны 11-р сард Хятадын сүүдэр шийн урлаг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлээр бүртгэгдэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе