• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Угандагийн үйсэн хувцас

CRI       (GMT+08:00) 2015-09-16 16:23:35

Цаг: 2005 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдэв

Улс: Уганда

Бүс нутаг: Африк

Төрөл зүйл: уламжлалт гар урлал, ур мэргэжил

Өмнөд Угандагийн нутаг дахь Буганда хаант улсын Баганда үндэстний дунд модны үйсээр хувцас хийх эртний гар урлал, ур мэргэжил хадгалагдсаар юм. Тухайн нутгийн Нгонге овгийн гар урчууд Бугандагийн хааны гэр бүл болон нийгмийн бусад бүрэлдэхүүнд зориулан модны үйсээр хувцас хийж өгдөг ба энэ нь 600 гаруй жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй байна. Урчуудыг Кабоггоза хэмээгч үе залгамжлагч ахлагч удирдан дагуулдаг бөгөөд тус ахлагч нь Мпиги бүс нутгийн Мавокота гэдэг газрын Нсангва тосгонд амьдардаг.

Мутуба хэмээх модны үйсээр түүхий материал болгодог. Үйсийг нойтон чийглэг улиралд хэсгээр нь хуулж авна. Урчууд цуглуулсан үйсээ их бага нь адилгүй олон янз хэлбэрийн модон алхаар давтан тогшиж, урт удаан нүсэр хөдөлмөрөөр боловсруулж, илэхэд зөөлөн тааламжтай, жигдхэн шороон өнгөтэй болгоно. Үйс хэт түргэн хатчихаас болгоомжилж, задгай саравчинд боловсруулдаг.
Модны үйсээр хийсэн эрэгтэй, эмэгтэйн загварын хувцас бүгд өргөн нөмрөг мэт гэмээр. Эмэгтэйн хувцас чимэглэлийн бүстэй. Өнгийн хувьд зонхилохдоо вааран шороон өнгөтэй. Хаан, овог аймгийн ахлагчийн хэрэглэх үйсэн хувцсыг цагаан буюу хараар буддаг бөгөөд ондоо ялгаатайгаар өмсөж зүүдэг нь байр суурийн тодорхойлолт болдог байна. Энэ төрлийн хувцсыг голдуу титэм зүүлгэх ёслол, эмчилгээний ёслол, оршуулга болон соёлын үйл ажиллагаанд өмсдөг. Түүнчлэн хаалганы хөшиг, ор дэрийн хэрэглэл, уут сав хийж ч болдог.

Буганда хаант улсын тосгон суурингуудаар бараг бүгдэд нь үйсэн бүтээгдэхүүний гар урлалын газрууд өрнөн хөгжжээ. 19-р зууд Араб худалдаачид хөвөнгийн арилжаа худалдааг оруулж ирснээр, үйсэн хувцасны үйлдвэрлэл эхлэн буурч, бүр устах хэмжээнд хүрч, зөвхөн соёлын болон оюун санааны утга агуулга нь үлджээ. Хэдийгээр ийм байдалд орсон боловч, соёлын өвөрмөц бэлэг тэмдгийн хувьд энэхүү ур мэргэжил Баганда хаант улсын нутагт мөн дээд хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөөр юм. Үйсэн хувцас хийх ур мэргэжил сүүлийн жилүүдэд тус нутагт онцгойлон чухалчлагдаж, сэргэн хөгжиж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе