• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗО-д Хятадын биг дата ерөнхийлсөн туршилтын бүс байгуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-17 17:26:09

11-р сарын 7-нд Бээжин хотноо Өвөр Монголын Өөртөө Засах Орны биг дата-г хөгжүүлэх сурталчилгааны хурал болжээ. Саяхан Өвөр Монгол биг дата дэд бүтцийн тоног төхөөрөмж хөгжүүлэх ерөнхийлсөн туршилтын бүс байгуулах эрх авч, 3-5 жилийн хугацаанд серверийн тоог 3 саяд хүргэх зорилт тавьсан тухай ХОУР-гийн сурвалжлагч Сарантуяа, Сандагийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

ӨМӨЗО-ны биг дата-г хөгжүүлэх сурталчилгааны хуралд Хятадын Хөгжил өөрчлөлтийн хороо, Шинжлэх ухаан техникийн яам зэрэг төрийн байгууллага, ӨМӨЗО-ны удирдагчид, олон аймаг хотын холбогдох салбар Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид зэрэг хэдэн зуун хүн оролцжээ. Хурлын үеэр Өвөр Монголд биг датагийн ерөнхийлсөн туршилтын төв байгуулах нээлтийн ёслол хийсэн байна.

/Бичлэг 1-ёслолын чимээ/

Хятадын цорын ганц биг датагийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийг хөгжүүлэх туршилтын бүс ийнхүү байгуулагдав. Сүүлийн үед Өвөр Монгол биг дата төв байгуулах, шилэн кабель тавих зэрэг ажлаа түргэтгэж, тоног төхөөрөмжийн дэд бүтцийг бэхжүүлэн хөгжүүлж байна. ӨМӨЗО-ны биг дата-г хөгжүүлэх сурталчилгааны хуралд ӨМӨЗО уур амьсгал, геологийн бүтэц, Бээжин Тяньжинь зэрэг хотуудад ойрхон, хангалттай эрчим хүчтэй зэрэг онцлог нь биг дата, үүлэн тооцоолуурыг хөгжүүлэх өвөрмөц давуу тал юм гэж ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жихэн хэлсэн юм. Одоо түүний ярихыг сонсъё.

/Бичлэг 2-Ли Жихэн/

"Өвөр Монгол биг датаг хөгжүүлэхэд орлуулшгүй олон давуу талтай. Нэгд, цаг агаарын нөхцөл сайн. Нэг жилийн зургаан сард серверийг зориудаар хөргөх шаардлагагүй. Хоёрт, геологийн бүтэц тогтвортой, дийлэнх нутаг газар хөдлөлтийн бүс биш учраас бааз байгуулахад баталгаатай. Гуравт, эрчим хүч баталгаатай. Энэ бол дэлхийд ховор тохиолдол. Эрчим хүч хангалттай, хямд, тогтвортой. Дөрөвт, бүс нутгийн хувьд давуу талтай. Бээжин, Тяньжинь Хэбэйгээс ойрхон, найман муж хоттой зах нийлж, Орос, Монгол зэрэг улстай хиллэх бөгөөд интернетийн дэд бүтэц боловсронгуй. Хурдны төмөр зам ашиглалтад орохоор Хөх хот, Улаанцаваас Бээжин хүрэхэд цаг гаруй л явна. Тавд, бодлогын хөнгөлөлттэй. ӨМ-д үндэстний орны өөртөө засах бодлого, баруун бүс нутгийг хөгжүүлэх, зүүн хойдын аж үйлдвэрийн баазыг сэргээн хөгжүүлэх зэрэг олон хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн үед Өвөр Монголд биг дата-гийн ерөнхий туршилтын бааз байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Зургаад, үйлдвэрлэлийн суурь сайн. Үүлэн тооцооны судалгаа, интернет+ зэрэг үйлдвэрлэлийн төлөв байдлыг бүрдүүлсэн."

Биг дата бол сүүлийн үед төрөн гарч, ид хөгжиж буй шинэ технологи, шинэ салбар юм. Нийгмийн амьдрал, үйлдвэрлэл, улс орныг удирдахад гүнзгий ач холбогдолтой. Биг датаг хөгжүүлэх талаар өдгөө дэлхийн улс орнуудын гараа ижил түвшинд байгаа. Хятад улс тус салбарын хөгжлийг чухалчилж, олон янзын бодлого хэрэгжүүлэн дэмжиж, өдгөө 20 гаруй муж хот, өөртөө засах оронд үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Шюй Шаоши тус хуралд үг хэлж, Хятад улсын биг дата-г хөгжүүлэх хэтийн төлөвийн тухай танилцууллаа.

/Бичлэг 3-Шюй Шаоши/

"Нэгд, үндэсний биг дата-гийн ерөнхийлсөн туршилтын бүс байгуулахад тулгуурлан, нийлүүлэгч талын бүтцэд өөрчлөлт хийнэ. Хоёрт, дижитал эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг идэвхтэй бий болгож бэлтгэнэ. Гуравт, засгийн газар биг датаг ашиглан, засаглал явуулах чадвараа дээшлүүлнэ."

Энэ оноос эхлэн ӨМӨЗО 500 сая юанийн хөрөнгө оруулж, Дата мэдээллийн архив, олон нийтийн үйлчилгээний индэр, гол технологи, үйлдвэрлэлийн сүлжээ байгуулах, боловсон хүчин бэлтгэх зэрэг төслийг дэмжиж, олон янзын хөнгөлөлттэй арга хэмжээ авч байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол, Орос гурван улсын олон улсын шилэн кабелийн Хөх хот-Бээжин чиглэлийн хурдтай 4 шилэн кабелийг тавьж дуусалаа. Хөх хот Хятадын бүс нутгийн чанартай олон улсын үйлчилгээний зургаа дахь гарц болж, дотоодод өндөр хурдны сүлжээ, Монгол, Орос тэрчлэн Европ хүрэх олон улсын холбооны үйлчилгээний зам сувагтай болсон байна.

Алибаба корпорацын ерөнхий захирал Жинь Жяньхан ӨМӨЗО-ны биг дата-г хөгжүүлэх сурталчилгааны хуралд оролцон, биг датаг ашиглах тухай Алибабагийн үзэл баримтлал, хэтийн төлвөө хуваалцсан бөгөөд биг дата-г хөгжүүлэх төв байгуулсан нь Өвөр Монголын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

/Бичлэг 4-Жинь Жяньхан/

"Интернетийн биг датаг ашигласан шинэ үзэл ойлголт, шинэ үйлдвэрлэл ӨМ-ын хөгжилд шинэ боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна. Сая биг дата үйлдвэрлэлийг дэмжих ӨМ-ын бодлогыг сонслоо. Маш ажил хэрэгч, эрч хүчтэй байна. Үйлдвэрлэлийн салбарынхан үүнд их итгэлтэй байна."

ӨМӨЗО-ны биг дата-г хөгжүүлэх сурталчилгааны хурлын танхимд ӨМ-ын олон аймаг хотын холбогдох салбар, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид биг датаг ашигласан шинэ төслүүдээ танилцуулж байлаа. Или корпорацын брэнд хариуцсан дэд захирал Сүнь Пэйпэй биг дата технологийг ашиглан, шинийг бүтээж, хөгжлийн хэлбэрээ шинэчлэн, хамтын ажиллагааныхаа цар хүрээг хэрхэн тэлж буйгаа танилцууллаа. Сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүх явцыг хэрэглэгчид онлайнаар үзэж болох тухай шинэ санаагаа бидэнтэй хуваалцсан юм. Одоо түүний ярихыг сонсоно уу.

/Бичлэг 5-Сүнь Пэйпэй /

"Манай Или корпорац биг датаг ашиглан олон шинэ төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, энэ технологийг ашиглан манай үйлдвэртэй онлайнаар танилцах төслийг дурдаж болно. Дээд техникийн VR нүдний шил зүүж, үйлдвэртэй танилцаж, сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүх үйл явцыг үзэх боломжтой юм. Хэрэглэгч газар дээр нь очиж оролцож болно, тэдний сэтгэгдлийг бүртгэж, хэрэглэгчийн хамгийн их сонирхож буй мэдээллийг бүртгэж, зарим санал хүсэлтийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Энэ бол одоохондоо биг датаг ашиглан хэрэгжүүлж буй төлөөлөх төсөл юм. Үүнээс гадна олон шинэ төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Манай гадаадад ажиллуулж буй үйлдвэрүүд маань ч энэ технологийг ашиглан, үйлдвэрээ хэрэглэгчдэд нээлттэй болгож байна. Манай бүтээгдэхүүн олон улсын зах зээлийн талархлыг хүлээж байна. "

Ай-ян-ню хэмээх сүү сүүн бүтээгдэхүүнтэй холбоотой аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний индэр гаргаж, эргэлтийн хөрөнгөөр туслан, чанарын хяналт тавьж, хэрэглэгчдийг найдвартай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдүүлжээ. Үүнээс гадна биг датаг ашиглан, хэрэглэгчийн санал хүсэлт, захиалгын дагуу шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зэрэг хөгжлийн шинэ замыг эрэлхийлж байгаа гэж тус копманийг хариуцашч Лю Шяожян хэлж байлаа.

ӨМӨЗО-ны биг дата-г хөгжүүлэх сурталчилгааны хурлын үеэр нийт 50.8 тэрбум юанийн үнэ бүхий 93 том төсөл, аймаг хотуудын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Эх сурвалжаас үзвэл, Өвөр Монгол 3-5 жилийн хугацаанд том хэмжээний Дата төв, Хятадын умард нутгийн Дата төв, Торгоны зам дагуух Дата төв байгуулж, Хятадын Датагийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн байршуулалтыг боловсронгуй болгож, аж үйлдвэрийн хөгжилд чухал тулгуур болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе