Хөдөө нутаг дахь Хятадын мөрөөдөл

2019-02-05 16:17:52
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдөө нутаг дахь Хятадын мөрөөдөл

Лянжяхэ бол Хятадын баруун хойдын өндөрлөг дэх жижиг тосгон. Ши Жиньпин энэ тосгонд 15-23 нас хүртлээ ажиллаж, Хятадын хөдөө нутгийн амьдралыг цэл залуугаасаа гүнзгий ойлгосон юм. Хятадын нийгмийн анхан шатны ажилд гүнзгийрсэн нь ард түмний төлөөх түүний зорилтыг улам эрчимжүүлжээ.

2015 оны 9-р сарын 22-нд, АНУ-д төрийн айлчлал хийж байсан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вашингтоны захиргаа, Америкийн найрсаг хамт олны түүнд зориулсан хүлээн авалтын үеэр Америкчуудтай өөрийнхөө түүхээс хуваалцсан юм.

Хөдөө нутаг дахь Хятадын мөрөөдөл

"1960-аад оны сүүлчээр би арван хэдхэн насандаа Бээжингээс Хятадын Шаньши мужийн Янь-Ань хотын Лянжяхэ хэмээх жижигхэн тосгонд очиж тариачин болсон юм. Би тэнд 7 жил ажиллаж амьдарсан. Хожим нь тосгоны намын үүрийн дарга болж, тариачдыг дайчлан үйлдвэрлэлийг хөгжүүллээ. Тэр үед миний хүсэл бол ард иргэдэд махтай хоол идүүлэх, гэхдээ үргэлж махтай хоол идүүлэх явдал байлаа" гэжээ.

Тэр бол онцгой өсөлтийн үе юм. 1969 онд, 15 настай Ши Жиньпин тэр нутгийн 1700 гаруй залуус сурагчдыг уриалан дагуулж, хотоос гарч, хөдөө тосгонд очиж туршлага хуримтлуулжээ. 7 жилийн хугацааг шаргуу ажиллаж өнгөрүүлээд Бээжин хотын хүүхэд хөдөөгийн хөрслөг эр болжээ. Лянжяхэ тосгоны 63 настай Ши Чүньян тухайн үеийн үйл явдлыг дурсан ярьсан юм.

“Өвлийн хүйтэнд далан цохих гэж хэцүү ажил байлаа. Ши Жиньпин үг дуу цөөтэй, өмднийхөө шуумгийг шууж хөл нүцгэн мөс өрөмдөнө. Тэр үед архаг хуучтай болно гэж ёстой боддоггүй байжээ” гэжээ.

Хожим Ши Жиньпин сониноос Сычуаний тосгонд намгийн хийн зоорийн технологи ашиглаж байгааг мэдээд, хувийн зардлаараа Сычуаний Мянь-Янд очиж судлаад буцаж ирснийхээ дараа Лянжяхэ тосгонд Шаньши мужийн намгийн хийн анхны зоорийг байгуулсан юм.

“Намгийн хийн анхны зоорийг барихад маш хэцүү байсан. Зоорийн хоёр талаас ус гарахаас биш хий гардаггүй, хожим нь хий гадагшилж нүүр царайг бохирдуулдаг байлаа. Тэгэхэд бид хоолойг нь угсарсны дараа зуухнаас дөл гардаг байсан” гэжээ.

Хөдөө нутаг дахь Хятадын мөрөөдөл

Тосгоны иргэдтэй хамт амьдарч, нэг тогооноос хооллон, зам, намгийн хийн зоорь байгуульж, тэндээ ХКН-д элсэж, багийн намын үүрийн дарга болж... Ши Жиньпин 7 жил хөдөө амьдарч, бат итгэлтэй болжээ. Тэрээр нэгэн өгүүлэлдээ: “Ард түмний зарц болсон надад Шааньбэйн өндөрлөг гэр минь байлаа. Учир нь тэнд би итгэлээ бэхжүүлсэн. Ард түмнийхээ төлөө бодит ажил хийнэ” гэж өнгөрснөө эргэн санаж бичсэн байдаг.

Хөдөө нутаг дахь Хятадын мөрөөдөл

Ши Жиньпин Лянжяхэгийн уул ус, тосгоны айлуудыг сайн мэднэ. 2015 оны цагаан сарын босгон дээр тэрээр мартахын аргагүй энэ жижиг тосгондоо очиж, хамт амьдарч байсан нутгийнхантайгаа уулзан, харилцан бага залуугийн хочоороо дуудалцан мэнд усаа мэдэлцжээ.

Ши Жиньпин АНУ-д айлчлахдаа Лянжяхэгийн өөрчлөлтийн тухай тэрхүү аяллаа дурсаж ярьсан юм.

“Лянжяхэ их өөрчлөгдсөн. Цардмал замтай болж, иргэд нь вааран дээвэрт байшинтай, интернет сүлжээтэй, хөгшид нь өндөр настны даатгалтай, тосгоноороо эмчилгээний даатгалтай, хүүхдүүд нь сайн боловсрол эзэмшиж байгаа. Мах идэх бол энгийн хэрэг. Эдгээрээс би Хятадын мөрөөдөл бол ард түмний мөрөөдөл учраас Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл мөрөөдөлтэй уялдуулбал амжилтад хүрнэ гэдгийг улам сайн ойлгосон юм” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ