​Хүүхдүүдийн "том найз" Ши Жиньпин

2019-02-08 15:27:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин өөрийгөө хүүхдүүдийн "том найз" хэмээж, хүүхэд багачуул өсөж торних, боловсрол эзэмших талаар анхаарал хандуулж, олон арга хэмжээнд оролцох үеэр хүүхэд багачуулд хайр халамжаа илэрхийлж байлаа. Тэрээр төрөлх сургуульдаа очихдоо: "Энд ирвэл бидэнд сурагч, дарга гэж үгүй" гэж хэлсэн юм. Түүний багш нарыг хүндэтгэсэн, талархсан сэтгэл, тэднийг урамшуулж дэмжсэн, найдлага тавьсан сэтгэл нь Хятад улсын боловсрол урагшлан дэвших эрч хүч болсон юм.

Хүүхдүүдийн "том найз" Ши Жиньпин

Өнөөдөр та бүхэндээ “Хүүхдүүдийн ‘том найз’ Ши Жиньпин” нэвтрүүлгийг хүргэх болно.

"Би хэний өмнөөс хэлэх нь зүйтэй билээ? Том найзын хувьд хэлье. 6-р сарын 1-ний хүүхдүүдийн баяр дөхөж байна. Та нарын том найзын нэрийн өмнөөс манай улсын үндэстнүүдийн хүүхдүүд бүхэнд баярын өдрөө сайхан тэмдэглэхийг хүсэж, олон улсын хүүхдийн баярын мэнд хүргэе.”

2013 оны, олон улсын хүүхдүүдийн баярын өмнө Ши Жиньпин дарга “Том найз”-ын хувиар бүх улсын хүүхэд багачуулд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хүүхэд нас бол хүний амьдралын хамгийн нандин үе билээ. Хүүхдүүдтэй ярилцах үедээ Ши Жиньпин өөрийнхөө хүүхэд насны амьдралын түүхээс олонтоо хуваалцаж, учир утгатай үг хэлсэн нь хүүхдүүдийг ухамсарлахыг хүссэн байлаа. 2014 оны олон улсын хүүхдийн баярын өмнө тэрээр Бээжин хотын Хайдянь дүүргийн үндэстний бага сургуульд очиж хүүхэд насныхаа хоёр явдлыг ярьсан юм.

Ши: Бригадын багт ороход зүрх булгилан догдолж байснаа санаж байна. Та нарт бас иймэрхүү юм тохиолдож байсан уу?

Хүүхэд: Байсан.

Ши: Яагаад тэгдэг вэ? Учир нь нэг төрлийн бахархал юм. Би та нарын царайнаас хүсэл эрмэлзлийг харлаа. Эх орон, үндэстнийхээ хүсэл мөрөөдлийг харлаа. Тангараг өргөхдөө хэлсэнчлэн, ирээдүйн залгамжлагч байхын тулд цаг ямагт бэлтгэх хэрэгтэй.”

Хүүхдүүдийн бичсэн "Эх орныхоо ачийг үнэнч шударгаар хариулъя” гэсэн бичгийг хараад Ши Жиньпин ингэж ярьсан юм.

"Надад энэ дөрвөн үг хар багаас минь нөлөөлсөн юм. 4, 5 настай байхад ээж хүүхдийн ном худалдан авч, "Эх орныхоо ачийг үнэнч шударгаар хариулсан Юэ-гийн ээж үсэг шивсэн нь" үлгэрийг ярьж өгдөг байлаа. Би тэгээд: -Зүүгээр үсэг шивэхэд өвдөхгүй юү гэж асуухад ээж: -Өвдөнө, гэхдээ Юэ Фэй хэзээ ямагт санаж явах болно” гэж хэлсэн юм. Би одоо хүртэл санаж байна. Эх орныхоо ачийг үнэнч шударгаар хариулах. Энэ бол миний нэг насны зорилго юм" гэжээ.

Хүүхдүүдийн "том найз" Ши Жиньпин

Намын XVIII их хурлаас хойш, Хүүхдийн ордон, Ардын их хурлын ордон, Хүүхдийн халамжийн газар, газар хөдлөлтийн гамшгийн төвхнүүлэх цэг гээд "Том найз" Ши Жиньпин бяцхан найз нартайгаа хүүхдийн баярыг хамт өнгөрөөж, бүх Хятадын хүүхдүүдэд хандан үг хэлж, хүүхдүүдийн амьдралд нандин дурсамж үлдээсэн юм. Эдгээр бүлээн дулаан, сэтгэл хөдөлгөм агшин, Хятадын удирдагчийн шинэ эриний хүмүүст тавьсан найдлагын илрэл юм.

"Хүүхэд багачууд хүчирхэг байх маш чухал. Та нар багаасаа эрч хүчтэй, мэрийж суралцах хэрэгтэй. Улс орон урагш дэвшинэ гэдэг бол хойч үе нь өмнөх үеэсээ илүү гарахыг хэлнэ. Та нар өмнөх үеийнхээсээ хүчтэй байж чадвал энэ улс орон өдрөөс өдөрт өөдлөн дэвжинэ. Та нар хичээгээрэй" гэжээ.

Хүүхдүүдийн "том найз" Ши Жиньпин

Нарт ертөнцийн хамгийн эрхэм үйлс бол багш юм. 2016 оны багш нарын баярын өмнө, Ши Жиньпин дарга бага, дунд ангид сурсан Бээжингийн "8.1" сургуульдаа ирсэн юм. Сургуулийн ажил байдалтай танилцахдаа тэрээр Чэнь Чиү-Ин зэрэг хэдэн ахмад багш нартай мэндэлж, сурагч байсан үеэ баяр хөөртэйгөөр дурсан ярьсан юм.

"Өнөөдөр би сургуульдаа дахин ирэхэд, маш дотно санагдаж байна. Би хуучин газруудаа харлаа. Сургуулийн төрх байдалд ихээхэн өөрчлөлт гарчээ. Би тэр он жилүүдийг их дурсдаг. Багш нарын хэлсэн сургаал, сургуулийн байдал, сургууль эрхлэлтийн үзэл санаанаас бидэнд өгсөн хүмүүжил гээд хаа ч явсан би төрөлх сургуулиа санадаг, сургуультайгаа харилцаа холбоотой байдаг юм" гэжээ.

Хүүхдүүдийн "том найз" Ши Жиньпин

Цаг хугацаа урсан өнгөрөвч, багш сурагчдын хоорондох гүн зузаан сэтгэл ямагт өөрчлөгдөшгүй юм. Ши Жиньпин: "Алс хэтийн төлөвлөгөө, боловсролоор суурь болгох хэрэгтэй. Багш бол боловсролыг хөгжүүлэх суурь, боловсролыг хүчирхэгжүүлэх эх булаг юм. Багш нар хүүхэд нэг бүрийн эрүүл өсөн торних, ард түмний сэтгэлд хүрсэн боловсролын ажлыг сайтар хийх хүнд үүргийг хүлээж байна" гэж хэлсэн юм. Намын XVIII их хурлаас хойш, захидал илгээх, ажил байдалтай танилцах, судлан ярилцах гээд алинд нь ч Ши Жиньпиний үг, үйл ажиллагаа болгон нь Хятадын хүсэл тэмүүлэлтэй хүмүүст өгсөн урам, эрмэлзлийг агуулдаг юм.

"Нэг хүн сайн багштай учрах нь нэг насны амьдралын аз завшаан юм. Нэг сургууль сайн багштай байх нь сургуулийн нэр төр мөн. Нэг үндэстэнд олон сайн багш нар тасралтгүй төрөн гарах нь үндэстний мөрөөдөл юм. Өргөн олон багш нар бол сурагчдын ёс суртахуун, эрдэм мэдлэгийн замч, сурагчид сэтгэхүйгээ шинэчлэн, эх орондоо хувь нэмрээ оруулах луужин байх хэрэгтэй юм” гэжээ.

Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ