Шинэ бүтээмжийн тухай бидний яриа

2019-02-09 15:33:16
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын шинэ эриний хөгжлийн тухай ярихад зайлшгүй чухал сэдэв бол шинэ бүтээмж юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин: "Өөрчлөлт хийгчид хөгжиж, шинийг бүтээгчид хүчирхэгжин, өөрчлөлт шинэчлэлийг баримтлагчид ялна" гэж олонтоо онцлон өгүүлсэн юм. Тэр яагаад Хятад улс шинэчлэлээр хөгжихийг чухалчилдаг вэ? Энэ эриний урсгалд хувь хүн хүсэл мөрөөдлөө хэрхэн биелүүлэх вэ? Өнөөдрийн дугаараар та бүхэндээ Ши Жиньпиний эгэл ажилтнууд, аж ахуйн эзэд, эрдэмтэн судлаачидтай шинэ бүтээмжийн талаар ярилцаж байсан түүхээс хүргэхээр бэлтгэлээ.

"Та нар маань аз жаргалтай байна уу? Аз жаргалтай байна”

2018 оны 10-р сарын 22-нд Ши Жиньпин Гэли компанид ажиллаж байна

2018 оны 10-р сарын 22-нд Ши Жиньпин Гэли компанид ажиллаж байна

2018 оны 10-р сарын 22-нд, цахилгаан барааны Гэли компаний ажилтнууд баяр хөөртэй байлаа. Тус компанийн ажил байдалтай танилцахаар ирсэн ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэдний шинэ бүтээмжийн үзэл санааг үнэлэн сайшаажээ. Тус компани эхлээд ердөө гэр ахуйн хэрэглээний агааржуулагч угсардаг жижиг аж ахуйн нэгж байсан бол одоо олон улсын хэмжээнд хөгжлийн хүрээгээ тэлсэн аж үйлдвэрийн корпорац болон хөгжиж, гэр ахуйн хэрэглээний цахилгаан бараа, дээд технологийн тоног төхөөрөмж, холбооны төхөөрөмж зэрэг олон салбарыг хамран, 160 гаруй улс орон, газар нутагт бараагаа борлуулж байна. Эднийх бие дааж шинийг бүтээхийг баримталсны үр шимээр ийм амжилттай ажиллаж байгаа юм.

Ши Жиньпин ажилтнуудад хандан, бие дааж шинийг бүтээх хүч чадлаа эрчимжүүлэх зоригтой байж, шинэчлэл хөгжлийн жолоог гартаа авах хэрэгтэй гэж урам өгчээ. Тэрээр:"Том орноос хүчирхэг гүрэн болоход бодит эдийн засгийн хөгжил маш чухал бөгөөд хэзээ ч бодит байдлаас салж хийсвэрээр шилжиж болохгүй. Аж үйлдвэр бол бодит эдийн засгийн чухал салбар, шинийг бүтээх нь аж үйлдвэрийн гол ажил. Гол технологийг эзэмшин, хөл дээрээ босож, бие даан шинийг бүтээхийг бүх аж ахуйн нэгжүүдээс хүсэж байна” гэжээ.

Ажилтнууд: "Бид хянуур сайн ажиллаж, Хятадын барааг дэлхий нийтийн хүртээл болгоно. Ерөнхий нарийн бичгийн дарга та бидэнд итгээрэй" гэж нэгэн дуугаар хариуллаа.

2018 оны 6-р сарын 14-нд Ши Жиньпин Ланчао компанид ажиллаж байна

2018 оны 6-р сарын 14-нд Ши Жиньпин Ланчао компанид ажиллаж байна

Хятадын үүлэн тооцоолуурын компьютер, их өгөгдлийн үйлчилгээний манлайлагч Ланчао корпорац дэлхийн зуу гаруй улс орон, газар нутагт IT салбарын бараагаа борлуулж, үйлчилгээ үзүүлдэг. 2018 оны 6-р сард, Ши Жиньпин дарга Ланчао корпорацын системийн алдаа засагч супер компьютерын үйлдвэрийн ажил байдал, өөрсдөө зохион бүтээсэн үйлчилгээний дээд технологийн аппарат, их өгөгдөл, засаглалын үүлэн тооцоолуур, ухаалаг хот зэрэг мэдээлэлжүүлэлтийн индэртэй танилцжээ. Тэрээр хэлэхдээ:"Одоо бид Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхэд урьдын аль ч үеэс илүү ойртоод байна. Амжилт айсуй өнөөдөр бид урьд байгаагүй их сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Тэгэхээр бид эв санаа нэгтэй, үүрэг хариуцлага ягштал биелүүлэхийн төлөө хоёр нартай уралдах хэрэгтэй. Гол чухал, дээд технологийг өөрсдөө нээхэд тогтолцооны давуу талдаа түшиглэн, хүчээ төвлөрүүлэн том ажлуудаа ахиулах хэрэгтэй” гэжээ.

2019 оны 1-р сарын 17-нд Ши Жиньпин Жүнгуансүнь ажиллаж байна

2019 оны 1-р сарын 17-нд Ши Жиньпин Жүнгуаньцүнь ажиллаж байна

Тяньжиний тэнгисийн эргийн шинжлэх ухаан технологийн Жүнгуаньцүнь хүрээлэн бол мобайл интернет, соёлын урлан, био эм эмчилгээ зэрэг салбарын дээд, шинэ технологийн аж ахуйн нэгжүүдийг төвлөрүүлсэн газар юм. Тус хүрээлэн ажлаа эхлүүлээд хоёр жил гаруйхан болж байгаа боловч энд суурьшсан аж ахуйн нэгжүүд амжилттай ажиллаж байна. Энэ оны эхээр тус хүрээлэн Ши Жиньпиний орон нутгийн ажил байдалтай танилцсан анхны өртөө болжээ.

Шинжлэх ухаан технологийн Ифэй Жикүн ХХК-ын ерөнхий захирал Чи Жюньтүн Ши Жиньпин даргад тус аж ахуйн нэгжийн зохион бүтээсэн олон улсын тэргүүний технологи бүхий нисгэгчгүй нисэх аппаратуудын автомат удирдлагын системийг танилцуулжээ. Тэрээр ерөнхий нарийн бичгийн даргад хэлэхдээ:"Төрийн эдгээр бодлого эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагуудын идэвхийг дайчилж байна. Бид хүсэл мөрөөдлөө лавтай биелүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга та бидэнд итгээрэй” гэжээ.

Ши Жиньпин: "Нам, төрөөс олон төрлийн бодлого боловсруулж, шинийг бүтээх таатай орчин бүрдүүлж өгч байна" гэжээ.   

"Чанартай хөгжихөд шинэ бүтээмжид түшиглэнэ. Улс орныхоо хөгжлийн түвшинг дээшлүүлэхийн тулд мөн шинийг бүтээхэд түшиглэнэ. Бид ажлаа үргэлжлүүлж, шинийг бүтээхийг хүсдэг хүмүүсийг чин сэтгэлээсээ шуурхай ажиллах нөхцөл бүрдүүлнэ” гэжээ.

ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятадын олон салбарт шинэчлэл өрнөсөн юм. Шинийг бүтээх эрч хүчийг сулруулахгүй байлгах тухайд Ши Жиньпин Хятадын эртний утга зохиолын нэрт эрдэмтэн Чюй Юаний “Ли Сао” гэдэг шүлгээс эш татаж өгүүлсэн байдаг.

"Шинийг бүтээхэд эрсдэл ихтэй боловч бид сайн сайхан зорилтоо биелүүлэхийн төлөө амь хайргүй зүтгэж, бэрх асуудлуудыг шийдвэрлэж, шилдгийн шилдгийг бүтээж, амжилт ялалтад хүрнэ" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ