Ши Жиньпин дарга яагаад Ма гуайг магтсан бэ?

2019-02-11 09:25:59
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 онд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл өөрчлөлт нээлтэд их хувь нэмэр оруулсан 100 хүнийг шалгаруулсны нэг нь анхан шатны нийгмийн удирдлага, менежментийн шинийг санаачлагч, иргэдийн маргааныг зохицуулагч Ма Шаньшян юм. Ма гуай иргэдийн маргаан, хүндрэлтэй асуудлыг зохицуулахын төлөө олон жил хичээн зүтгэж, өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий арга хэлбэрийг санаачлан, ард олны хүндэтгэлийг хүлээсэн төдийгүй Ши Жиньпин даргыг сайшаалыг хүртсэн юм. Өнөөдөр та бүхэнд “Ши Жиньпин дарга яагаад Ма гуайг магтсан бэ?” хэмээх нэвтрүүлгийг хүргэе.

Ма Шаньшян өөрчлөлт нээлтэд их хувь нэмэр оруулсан 100 хүний нэгээр тодорлоо

Ма Шаньшян өөрчлөлт нээлтэд их хувь нэмэр оруулсан 100 хүний нэгээр тодорлоо

"Намайг Ма Шаньшян гэдэг. Би Чүнчин хотын Жянбэй дүүргийн Гуань-Иньчяо хорооны иргэдийн маргааныг зохицуулагчаар 30 гаруй жил ажиллаж, 160 дэвтэр тэмдэглэл хийсний үр дүнд иргэдийн өдөр тутмын маргааныг зохицуулах 60 гаруй төрлийн аргачлал гаргасан юм...”

2018 оны Хятадын хоёр чуулганы үеэр Ши Жиньпин дарга Чүнчин хотын төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцох үед бүх Хятадын ардын төлөөлөгчөөр анх удаа сонгогдсон Ма Шаньшян анхан шатанд хийсэн ажлынхаа тухай ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулсан юм.

Ма гуай 1988 онд цэргээс халагдаж Гуань-Инчяо хороонд иргэний маргааны зохицуулагч болсон цагаасаа хойш 30 жилийн турш нэгэн ард олны хүндрэл, маргаантай асуудлыг зохицуулахаар нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэж, нийт 2000 гаруй маргааныг амжилттай зохицуулжээ. Одоо тэрээр тэтгэвэртээ гарах насанд хүрсэн ч, тухайлсан ажлаа орхилгүй, үргэлжлэн зүтгэсээр байна.

Ма Шаньшян ажлын өрөөндөө иргэдийн төлөөлөлтэй уулзаж байгаа

Ма Шаньшян ажлын өрөөндөө иргэдийн төлөөлөлтэй уулзаж байгаа

"Анхан шатны ажилд ард иргэдийг нүүлгэж төвхнүүлж, хуучин орон сууцыг нураах, хот суурины менежмент, хорооллын үйлчилгээний компани, иргэд хоорондын маргаан, гэр бүлийн янз бүрийн маргаантай тулгардаг. Өнөө цагт зохицуулагчийн ур чадвар улам өндөр байх шаардлага гарч байна. Нэг удаа зам тавих асуудлаар бүтээн байгуулагч ба замын хажуугийн 22 дэлгүүр хооронд маргаан үүсгэхэд бид иргэдийг эвлэрүүлэх ажил хийж, нөгөө талаар үүссэн асуудлыг бодит байдалд үндэслэн зохицуулж, ард иргэдийн эрх ашгийг ч хамгаалж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын саадыг ч арилган, нийгмийн эв нэгдлийг ахиулсан юм. ”

"Ма Шяньшяны ажлын аргачлал” үндэсний хэмжээнд анхан шатны ажилтнуудын суралцах үлгэр жишээ болжээ. Зохицуулагчийн ажлаас гадна, Ма гуай үргэлж гудамж, хорооллоор явж, туршлагаа түгээн дэлгэрүүлж, шинэ залгамж үеэ бэлтгэхийг хичээдэг байна. Тэрээр их дээд сургуулийн оюутнууд, хөдөө тосгоны тариачин өрхөөр очиж, намын бодлогыг танилцуулдаг юм.

2018 оны 3-р сард Ши Жиньпин 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы үеэр Чүнчин хотын төлөөлөгчидтэй ярилцаж байгаа

2018 оны 3-р сард Ши Жиньпин 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы үеэр
Чүнчин хотын төлөөлөгчидийнхянан хэлэлцүүлэгт оролцож байгаа

"Намын гишүүн хүн намдаа хайртай, бат чанга илтгэл үнэмшилтэй байж л ард түмэндээ сайн үйлчилж, хаа очсон ч иргэдийн талархлыг хүлээдэг юм.” 

Ма гуайн яриаг сонсоод Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализмын цамхаг дөрвөн нуруу, найман тулгууртай. Намын удирдлага бол бүхий л шат дамжлагад нэвтэрсэн араг яс нь, харин намын төв хороо бол дам нуруу бөгөөд энэ бүхэнд бат бөх суурь хэрэгтэй гэжээ.

"Бид анхан шатны ажлыг сайтар хийж, үндэс сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Үндэс суурь бат бөх байхгүй бол амархан цав гарна. Тиймээс Ма гуай шиг анхан шатны үй түмэн удирдах боловсон хүчин намын гишүүдээ манлайлан ажиллах шаардлагатай. Ма гуайдаа ажлаа үргэлжлүүлэн сайн хийж, улам их амжилт гаргахыг хүсье.

"Ерөнхий нарийн бичгийн даргад баярлалаа, надад маш их урам өглөө"

Хоёр хурлын үеэр, Ма гуай 40 гаруй мянган үгтэй тэмдэглэл хийж, үзсэн сонссон бүхнээ хажуу хавийнхаа хүмүүстэй хуваалцахаар бэлтгэжээ. Тэрээр: Ши Жиньпин дарга надад маш их урам хайрласан. Харьж очоод намын үзэл санаа, бодлого, онолыг практикт хэрэгжүүлэн, ард олондоо улам сайн үйлчилнэ гэжээ.

"Ерөнхий нарийн бичгийн дарга надтай гар барьж ‘Маш сайхан ярилаа. Таны яриаг сонсоод олзуурхлаа’ гэсэн. Би намын анхан шатны гишүүний хариуцлагаа ухамсарлаж, эерэг энерги, зөв зүйлийг ард иргэдэд таниулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэн, ерөнхий нарийн бичгийн даргын үзэл санаа, марксист, социалист үзлийг сурталчилна.”

Ерөнхий нарийн бичгийн даргад сайшаагдсан Ма гуайн ард түмэндээ үйлчлэх ажил үргэлжилж, тэр анхан шатны мянга мянган албан хаагчдын хамт ерөнхий нарийн бичгийн даргын зааврын дагуу ажлаа хичээнгүйлэн гүйцэтгэх болно.

"ХКН бол ард түмэндээ үйлчилдэг нам. Иргэдийн хэрэгт их багын ялгаа байхгүй. Тиймээс бүх ажлыг сайтар хийх хэрэгтэй. Улс орны ихэнх ажил анхан шатанд төвлөрсөн байдаг. Бид өөрчлөлт, инновацаар анхан шатны ажлыг улам сайжруулж, засаглалын хүчин чадлаа улам дээшлүүлэхийн зэрэгцээ, ард түмэндээ улам сайн үйлчлэх хэрэгтэй. ”

Их уншсан

холбоотой мэдээ