Да Жуан Юань мах махан бүтээгдэхүүний компанитай танилцлаа
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн 10 хоногийн хамтарсан сурвалжлагын хүрээнд сэтгүүлчид зургадугаар сарын 16-ний өдөр Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шилийн хот дахь Хятадын үхэр хонины паркийн Да Жуан Юань мах махан бүтээгдэхүүний компанитай танилцлаа.
Тус компанийн бүтээн байгуулалт 2014 оноос эхэлж, 2016 оны 9-р сараас үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Тус аж ахуй нь 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар 100 мянган квадрат метр барилга байгууламж бүхий 500 мянган метр квадрат талбайд үйл ажиллагаагаа явуулж байна.Тус компани нь өвс тэжээл бэлтгэх, үхэр хонь өсгөх, үүлдэр сайжруулах болон судалгааны төв зэргийг нэгтгэсэн ӨМ-ын хамгийн том аж ахуйн нэгж , өдөрт 10 мянган толгой хонь, жилд 100 мянган толгой үхэр нядлаж боловсруулах чадалтай бөгөөд 5000 гаруй нутгийн иргэдийг ажлаар хангаж байна. Монгол улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Оюундарь тус компанитай танилцсан сэтгэгдлээ ингэж ярилаа :
Өвөр Монголын Радиогийн талын дуу хоолойн сэтгүүлч Чэнь Таны мэдээлэв