БНХАУ дэлхийн энх тайвныг хамгаалах, хөгжлийг түүчээлэх, хөтөлж явах хамгийн найдвартай орон болж байна

2017-10-14 17:00:34
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Удалгүй ХКН-ын XIX хурал болох гэж байгаатай холбогдуулан ХОУР-гоос Улаанбаатар хотод суугаа сэтгүүлч О.Дарамбазар хятад судлаач, нэрт орчуулагч Ц.Сүрэнжавтай ярилцлага хийсэн юм. Уншигч та бүхэнд тус ярилцлагын онцлох эшлэлүүдийг хураангуйлан хүргэж байна.

 

БНХАУ дэлхийн энх тайвныг хамгаалах, хөгжлийг түүчээлэх, хөтөлж явах хамгийн найдвартай орон болж байна

Ц.Сүрэнжав 1977 онд МУИС-ийг монгол хэл уран зохиолын багш,
хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгсөж, 1977-1992 онд МРТУХ,
1992-2016 онд МОНЦАМЭ агентлагаас Бээжинд суух тусгай
сурвалжлагчаар 3 удаа томилогдон ажилласан юм.
Тэрээр хятад, орос хэлнээс 72 ном орчуулжээ.
 
ХКН-ын XIX их хурал энэ сарын 18-нд эхэлж 7 хоног хуралдана. Энэ их хурал Хятадын хөгжлийн түүхэнд онцгой чухал бөгөөд дэлхийн хөгжлийн зүг чигийг заасан хурал болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн 5 жилд Хятад улсын хөгжил сансрын хурдаар урагшилсан билээ. Би нийт 20 жил Хятадад сурч, ажиллаж, амьдарсан хүний хувьд, Хятад улсын талаар судалдаг судлаачийн хувьд үүгээр бахархан бахдаж байна.
 
Манай дэлхий олон туйлт чиглэлээр хөгжиж байгаагийн нэг онцгой туйл нь БНХАУ боллоо. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Дэлхий дахиныг хөтлөн дагуулдаг гол хүч дэлхийн баруун хагас, далайн чанадад байсан бол, аажмаар Ази тив рүү шилжиж ирлээ. Миний мэдэж байгаагаар, 30 жилийн дараа буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор Хятад улс дэлхийд хөгжлөөрөө манлайлна гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл дэлхийн хөгжлийн туйл Азид ирэх нь цаг хугацааны асуудал болжээ. Үүнийг Хятад улсыг судалдаг хүн бүр батлан хэлж байна.
 
Өнгөрсөн 40 жилд БНХАУ-ын хөгжил үнэхээр гайхалтай байлаа. Ялангуяа Ши Жиньпин даргын үед эдийн засаг, шинжлэх ухаан, сансар судлал зэрэг бүхий л салбарт айхамшигтай амжилтад хүрлээ. Үүнийг зөвхөн би хэлээгүй, дэлхий нийтээрээ шагшин магтаж байна. Гол амжилтаас нь товч дурдвал, дэлхий нийтээрээ хамтдаа урагшлах, хамтаараа хөгжих хамгийн том төслийг Хятад улс санаачлан эхлүүлсэн. Үүнийгээ “Нэг бүс нэг зам” хэмээн томьёолсон. Энэ “Нэг бүс нэг зам”-д ороогүй, үүнийг сонирхоогүй улс орныг олоход бэрх болжээ. Энэ нь дэлхий нийтээрээ хамтдаа эв найртай, эрх тэгш хөгжихийн эхлэл боллоо. Хятад улс дэлхийн хамгийн их хүн амтай улс. Үүнийгээ дагаад ядуу хүн ч олон бий. Сүүлийн 5 жилд Хятад улс 55 сая хүнийг ядуу зүдүү амьдралаас ангижруулсан байна. Энэ нь дэлхийн түүхэнд байгаагүй гарамгай амжилт юм.
 
Хятад улс хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэхээс гадна, орчин үеийн шинжлэх ухаан, дэвшилт нарийн технологийн салбарт дэлхий дахинд оройлон оролцдог боллоо. Өнгөрсөн 40 шахам жил гадаадын хөрөнгө оруулалтыг дээд хэмжээгээр, хамгийн их үр ашигтай зарцуулсан улс бол Хятад улс. Гэтэл өнөөдөр дэлхийн хамгийн том гадаадад хөрөнгө оруулагч улс боллоо. Мөн хөгжиж буй орнууд тэр тусмаа Африкийн орнууд хүнд байдалд орвол Хятад улсаас тусламж эрдэг болсон байна. Үүгээр Хятад улс дэлхийн энх тайвныг хамгаалах, хөгжлийг түүчээлэх, хөтөлж явах хамгийн найдвартай орон болсныг илтгэж байна.
 
Энэ нь Хятад улс байсан цагт, бусад улс орон амар тайван хөгжиж оршин тогтнох үндсэн нөхцөл, баталгаа болж, тус улсыг итгэл найдварын нүдээр харж байна. Дэлхийд амьдарч буй 7 тэрбум хүний 6 тэрбум хүн нь Хятад улсын энэ ололт амжилтад баяр хүргэж байгаад миний бие бас бахдан баярлаж, урамшиж байна. Өнөө цагт нэг улс хөгжих нь хөрш улсдаа хамгийн их үр ашиг авчирдгийг хэлэх гэсэн хэрэг.  
 
Хятадын тухай олон жил судалж, Хятадад 20 жил амьдарсны хувьд, би Хятад улс ажил үйлсдээ асар их амжилт гаргаж, улам бүр урагшлах болтугай хэмээн хүсэн ерөөж байна.  

Их уншсан

холбоотой мэдээ