Д.Ганхуяг: БНХАУ 2030 , 2050 он хүртэлх хөгжлийнхөө стратегийг гаргасан

2017-10-23 19:31:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Д.Ганхуяг:  БНХАУ ойрын 5 жил, цаашлаад 2030 он, 2050 он хүртэлх хөгжлийнхөө стратегийг тодорхойлон гаргасан

ХКН-ын XIX хурал өндөрлөх үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг манай радиод ярилцлага өгсөн юм.

Тэрээр хэлэхдээ: ХКН-ын XIX хурал үргэлжилж байна, энэ хурал хөрш орнууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл БНХАУ ойрын 5 жил, цаашлаад 2030 он, 2050 он хүртэлх хөгжлийнхөө стратегийг тодорхойлон гаргаж байна. Тэгэхээр хөрш орнууд, бусад орнууд Хятадын хөгжилтэй өөрийнхөө хөгжлөө хэрхэн уялдуулах вэ, Хятадын хөгжлийн туршлагаас хэрхэн суралцах вэ гэдэгт нэлээд анхаарч ажиллаж байна гэж хэлж болно.

Д.Ганхуяг:  БНХАУ ойрын 5 жил, цаашлаад 2030 он, 2050 он хүртэлх хөгжлийнхөө стратегийг тодорхойлон гаргасан

Д.Ганхуяг сайд Хятад улсын хөгжил дэвшлийн талаар ярихдаа: Миний бие 1991-1994 онд залуу дипломат ажилтны хувиар Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д ажиллаж байсан. Одоо тухайн үетэй харьцуулшгүй өөрчлөгдсөн. Сүүлийн таван жилийн байдлыг аваад үзэхэд дэлхийн хоёрдох том эдийн засаг болсон. Мөн ард иргэдээ ядуурлаас бууруулах чиглэлд маш их ахиц гарсан байна. Хүмүүсийг ажлын байраар хангах дээр их ажилласан байна. Үйлдвэрлэлийн орчин үеийн техник технологи, инновацийн чиглэлээр шинэ бодлого, шинэ алхмууд хэрэгжсэн байна гэдэгт нь харагдаж байна гэлээ.

Д.Ганхуяг:  БНХАУ ойрын 5 жил, цаашлаад 2030 он, 2050 он хүртэлх хөгжлийнхөө стратегийг тодорхойлон гаргасан

Ярилцлагын дэлгэрэнгүй агуулгыг мэдээний эхэнд тавигдсан аудио бичлэгийг дарж хүлээн авч сонсоно уу. 


ХОУР-гийн сэтгүүлч Урьхан, Пүрэвжав сурвалжлан мэдээлэв


Их уншсан

холбоотой мэдээ