​Ж.Баясах: хамтын ажиллагааны гэрээ байгуулахад судлаачдын үг чухал

2018-09-29 16:56:38
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Монгол Улс дахь хятад судлаач”- тай хийдэг цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монгол Улсын ШУА-ийн ОУХХ- ийн Захирал Ж. Баясах оролцлоо.

Ж.Баясах: хамтын ажиллагааны гэрээ байгуулахад судлаачдын үг чухал

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Сайн, сайн байна уу? Өнөөдөр Солонго сэтгүүл гараад олон жил боллоо. Би байнга хардаг юм. Энд монголчуудад хэрэгтэй шинэ, мэдээ шинэ бичгээр гардаг. Сүүлийн үед үг найруулга нь их сайн болсон байна. Энэ нь хоёр улс хоорондоо ойр болсны бас нэгэн жишээ. Сайн юмыг олж харна, хажуугаар нь ямар алдаа оноо байна гэдгийг харж суудаг.

- Ярилцлага маань “Монгол Улс дахь хятад судлаач”. Тиймээс таны хятад хэл сурсан тухай, хятад судлаач болсон түүхээс эхлүүлье гэж бодож байна?

Манай аав 1957 оноос Бээжингийн их сургуульд очсон. Хоёр жил хэлний бэлтгэлд сураад гурван жил магистр хамгаалаад таван жил сураад 1962 онд төгссөн. Тэнд эрдэмтэн болж ирээд Хятад улстай харилцаж чадсангүй. Хоёр улсын харилцаа сайнгүй байсан. Хятад улсын түүх, хятад хэлийг судлах их чухал гэж ярьдаг байсан. Би орос сургууль төгсөөд, Улсын Багшийн Их Сургуулийн түүхийн ангид нэг жил суралцсан. Их сургуульд маш сайн сурсан учир 1974 оны намраас Орос улсад сурахаар болж, Ленинградын их сургуулийн Дорно дахины факультетын Хятадын түүхийн ангид суралцсан. Дорно дахины факультетэд Хятад судлалын тэнхим байсан ба хэл-уран зохиол, хэл-түүх зэрэг хоёр мэргэшлээр бэлтгэдэг байсан. Би хэл-түүхийн ангид сурахдаа таван жил Хятадын түүх үзсэн. Оросуудын хятад хэлний дуудлага арай өөр байдаг. Төгсөж ирээд Монгол Улсын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Хятад судлалын тасагт ажилласан. Энд хоёр жил ажиллаад, 1982 оноос эхлэн МУИС-д хичээл заасан. 1986 онд Бээжингийн хэлний сургуульд орсноос /Одоо Бээжингийн хэл, соёлын их сургууль гэдэг/ хойш байнга л хятад хэл үзэж байгаа. Хятад хэл хэцүү хэл, бичиг нь хэцүү. Дүрэм нь гайгүй боловч хөг нь хэцүү. Насаараа сураад онц сурсан гэхэд хэцүү. 1974 оноос хойш Монголдоо Хятад судлалын талаар боловсон хүчин бэлддэг болсон. Хоёр улсын харилцаа сайжраад нэг хэсэг нь Хятад улсад яваад хэлээ сайжруулсан.

- Хятад судлаач хүний хувьд ХКН-ын ХIХ их хурлын талаар анхаарсан байх?

Хурал нээгддэг өдөр Монголын Игэл телевизэд энэ хурлын талаар ярилцлага өгсөн. Энэ хурал бол маш чухал хурал гэдгийг онцолсон. “Нэг бүс нэг зам” энэ том хэмжээний төсөл үргэлжлэх үү үгүй үү гэдэг талд анхаарч байсан. Хурлаар Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар үлдлээ. “Нэг бүс нэг зам” дахиад таван жил үргэлжлэхээр боллоо. Гаднынхан ч энэ талд их анхаарч байсан. “Хятадын мөрөөдөл” гэж гарсан. Өнгөрсөн жил “Өнгөрсөн таван жилийн төлөвлөгөө” батлагдлаа. 2013 оноос хойш Ши Жиньпин дарга ”Нэг бүс нэг зам” гэж ярьсан. Энэ бодлого амьдралд хэрэгжиж эхэлсэн. “Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор” гэдэг шинэ юм гарч ирсэн. 2013 онд Ши Жиньпин дарга Торгоны зам эдийн засгийг хөгжүүлнэ гэж хэлсэн. Хоёр улс идэвхтэй ажиллаж эхлэхэд энэ далимд нь Монгол Улс хөгжих эерэг сайн өөрчлөлт гарна гэж үзэж байна. Гурван чиглэлээр хөгжих ёстой гэж бодож байна. Төв чиглэлээр төмөр зам хурдны зам, зүүн хэсгээрээ Хянган аймаг, Хөлөнбуйр, Шилийнголтой хөдөө аж ахуй, аялал жуучлалыг хөгжүүлнэ. Баруун хэсгээрээ Монгол Улсын Баян-Өлгий, Ховд аймгуудтай эдийн засгийн онцгой бүсийг байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Баруун гурван аймаг Орос, Хятад улстай хар замаар холбогдоод байгаа. Мөн Өвөр Монголын Хянган аймгийн Рашаан хотод жилд гурван сая жуулчин ирдэг гэж байна. Түүний 30 хувь буюу нэг сая жуулчин нь Монгол Улсад аялах мөрөөдөлтэй. Тэр хүмүүст 72 цагийн хугацаатай визгүй аялуулах зэрэг Рашаан хот Монгол Улсын түүх дурсгалын нутаг Дорнод аймагтай хэрхэн хамтран ажиллах, яаж аялал жуучлалыг хөгжүүлэх талд бид ярьж байгаа зүйл их байна.

- “Нэг бүс нэг зам”-ын үр өгөөж нь Монгол Улсад ямар байна вэ?

Манайх эрдэм шинжилгээний байгууллага. Хятад улс улс нь хөгжөөд шинжлэх ухаанд зарцуулах мөнгө нь их болж байна. Дэлхийд АНУ-ыг дараалан хоёрдугаар их мөнгө оруулж байна. Хятад улсад олон олон хурал уулзалт болж байна. Тэр болгон Монголоос эрдэмтэн судлаачдыг урихад зардлыг нь дааж байна. Анхаарал тавьж байгаа шинж. Хоёр жилийн өмнө ”Хятад, Монгол, Оросын Тинк Танкын Олон Улсын форум” болсон. Өнгөрсөн жил Хөххотод хийсэн саяхан Улаан-Үдэд хийсэн. Ирэх намар Монголд хийнэ. Жилдээ орос, хятад, монгол хэлээр зуу хүн илтгэл тавьж байна. Тэр нь ном болоод гарч байгаа.

- Монгол Улс нь Хятад, Орос улстай хөрш зэргэлдээ оршдогийн хувьд улс төр, эдийн засаг, хамтын ажиллагааны талаар судлах энэ хариуцлагатай ажлыг танай хамт олон гүйцэтгэдэг юм байна. Монгол Улсын ШУА-ийн ОУХХ нь хэдэн чиглэлээр судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг вэ?

Манайх гурван үндсэн салбартай. Нэгдүгээрт хөрш орны судалгаа, хоёрдугаарт гуравдагч хөрш буюу өрнөд орон. Гуравдугаарт эдийн засгийн хамтын ажиллагаа. Эдийн засаг, хууль цааз, олон улсын гэрээ, эрх зэрэг сайн муу талыг бүгдийг судална. Улсын хоорондын харилцаа, улсын төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ байгуулахад судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын үгийг сонсох хэрэгтэй байдаг.

- Таны бүтээлтэй танилцъя?

1989 онд “Өмнөд Сүн улсын үеийн түүхэн сурвалжууд” сэдвээр докторын (рн.D) зэрэг хамгаалсан. 2004 онд энэ судалгааны суурин дээрээ үндэслэн Их Монгол Улсын түүхэнд холбогдох хятад сурвалжууд ба ХIII зууны үеийн түүхэнд холбогдох бүхий л хятад сурвалжид судалгаа хийж шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1994 онд дэд профессор, 2004 онд профессор болсон. Мөн Ази, Номхон далайн аюулгүй байдал, Монголын гадаад бодлого, Монгол-Хятадын харилцаа, Хятад-Оросын стратегийн түншлэл, Олон улсын харилцаа сэдвээр судалгаа хийдэг. Саяхан Монгол, Оросын гадаад бодлогын талаар ном бичсэн.

- Та Монгол Улсдаа ирээд Хятадын түүхийн багшаар ажилласан юм байна. Шавь олон уу?

Надад хятад судлалын чиглэлээр 2000 гаруй шавь байна. Нийт 5-6 мянган шавь байгаа. Монгол Улсын гадаад яамны 60 хувь нь миний сурагч. Шавь нараараа би бахархдаг. Багш хүн хаана очсон ч багш гэж хүндэтгүүлдэг.

- Цаг зав гарган бид бүхэнд ярилцлага өгсөн танд баярлалаа.

- Баярлалаа!


Зохиогч: Ц.Урантунгалаг, Т. Буняхишиг

Найруулагч: Ц.Урантунгалаг

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Их уншсан

холбоотой мэдээ