​“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

2018-09-30 09:16:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Уламжлал ба харьцуулал-Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” номын тараах ёслол болон монгол уран зохиолын судлалын асуудлын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөр Монголын Их Сургууль дээр боллоо.

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

Энэхүү арга хэмжээг ӨМИС-ийн Монгол судлалын төв санаачлан зохион байгуулсан бол ӨМИС-ийн хэвлэлийн газар хариуцан зохион байгуулсан байна. Тус хуралд Бээжингийн Их Сургууль, Төвийн Үндэсний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Шинжлэх Ухааны Академи, Өвөр Монголын Утга урлагийн холбоо зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид, багш сурагчид оролцсон байна. Эрдэмтэн судлаачид Бээжингийн Их Сургуулийн профессор Дулаан /Чэнь Ганлүн/-ы өгүүллийн түүвэр “Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” номын эргэн тойронд болон монгол уран зохиолын судалгааны асуудлын эргэн тойронд санал бодлоо солилцсон байна.

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

“Уламжлал ба харьцуулал-Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” номыг уншиж, энэхүү номын тухай өгүүлэл дэвшүүлэн илтгэл тавьсан эрдэмтэн судлаачид энэхүү номыг өндрөөр үнэлсэн байна. Өвөр Монголын Шинжлэх ухааны академийн судлаач Ван Тежүнь Дулаан багшийн өгүүллүүд зөвхөн монгол уран зохиолын цар хүрээнээс давж, Хятадын бусад үндэстэн, тэрчлэн гадаадын уран зохиолтой харьцуулан судалсан бөгөөд аман зохиол, бичгийн уран зохиолын харилцаа нөлөөллийг нарийн судалсан байна. Монгол уран зохиол судалдаг багш сурагчдад шинэ харалт, шинэ сэтгэгдлийг өгсөн бөгөөд монгол уран зохиолын шинэ хэв маягийг бий болгосон байна гэж болно гэсэн байна.

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

“Уламжлал ба харьцуулал-Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” ном нь профессор Дулааны 1993-2016 оны хооронд монгол хэлээр бичигдсэн 47 эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэвлүүлсэн байна. Уг номыг дээд доод хоёр дэвтэрт хуваан, дээд дэвтэрт “Монгол аман зохиол, зан үйлийн судлал”-т зохиол судлал, Монгол зан заншлын судлал, монгол хэл үсэг бичгийн тухай судал зэрэг хэдэн талын судалгааны хүрээнд холбогдсон 23 өгүүлэл хамрагдсан болно. Доод дэвтэрт “Харьцуулсан утга зохиолын судлал ба уран зохиолын онол шүүмж”-д Д.Нацагдоржийн тухай 4 өгүүллийг хамруулсан нийт 23 өгүүллийг нийтлүүлсэн байна. Эдгээр өгүүллийн доторх 29 өгүүлэл нь Монгол Улсын ”Аман зохиол судлал”, “Монгол хэл бичиг”, “Дундад улсын Монгол судлал”, ”Өнөр цэцэг”, ”Өвөр Монголын өдрийн сонин” зэрэг ном, сонин сэтгүүл дээр нийтлэгдсэн байна.

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

- Агуу их зохиолч, яруу найрагч Д.Нацагдорж гуай “Хэлхээгүй сувд” гэдэг туужийг туурвиж байсан. Сүүлийн жилүүдэд би Д.Нацагдоржийн зохиол бүтээлүүдийг судалж сурч байгаа учир энэхүү агуулгаас салж чадахгүй болсон. Тэгээд өөрийн номдоо ийнхүү нэр өгсөн байна. Монгол соёл, уран зохиолоо дээдлэн судалж, төрөлх хэлээрээ туурвиж бичсэн өгүүлэл зохиол маань надад оюун тархинаас ургаж бүтсэн сувд тан шиг болох нь мэдээж юм. Миний энэ олон жил бичсэн өгүүлэл зохиолууд гадаад дотоодын эрдэм шинжилгээний ном сэтгүүл буюу хурлын илтгэлд зориулан хэвлүүлсэн боловч тархай хэвлүүлэн нийтэлсэн учир уншигч уншихад төвөгтэй байдаг. Иймээс монгол уран зохиолд хорхойтой хүмүүс, ялангуяа сурч судалж байгаа залуу эрдэмтэн, оюутнууд сурч ашиглахад амар хялбар болгохын тулд энэхүү түүврийг хэвлүүлсэн гэж профессор Дулаан номынхоо тухай танилцууллаа.

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

Дулаан (Чэнь Ганлүн): Бээжин Их Сургуулийн профессор, докторын удирдагч багш. ӨМӨЗО-ы Зарууд хошууны уугуул. 1987 онд Төвийн Үндэстний Их Сургуулийн түүхийн мэргэжлээр оюутан болжээ. 1997 онд Бээжингийн Багшийн Их Сургуульд доктор цол хамгаалан Бээжин Их Сургуульд багшийн ажлын гараагаа эхлүүлжээ. “Монгол аман зохиолын харьцуулсан судлал”, “Мангасын үлгэрийн судлал”, “Шилийн галзуу баатар”, “Сүүтэй цай ба кофе”, “Дорно дахины аман зохиолын тойм” зэрэг дөч гаруй эрдэм шинжилгээний ном бичиг хэвлүүлж, дотоод гадаадад 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлсэн байна. “Монгол хүн”, “Нойтон сар”, “Шар нүдэн хүүхэн” зэрэг яруу найргийн түүвэртэй бөгөөд “Монгол хүн” бүтээл нь Монгол Улсын сурах бичигт сонгогдон орсон аж. Тэрээр одоо Хятадын Монгол утга зохиол нийгэмлэгийн дэд дарга, Хятадын зан үйлийн ухааны нийгэмлэгийн дэд даргаар ажиллаж яваа юм. Сүүлийн үед тэрээр хүүхдийн яруу найрагт анхаарал хандуулан, Монгол Улсын алдарт хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн хамт “Монгол Улсын хүүхдийн шүлгийн сонгомол”-ыг сонгон найруулж хэвлүүлсэн бөгөөд өөрийн туурвисан шүлгүүдээ түүвэрлэж “Чандмань эрдэнийн даага” нэрээр хэвлүүлсэн байна.

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

“Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” монгол уран зохиолын шинэ бүтээл хэвлэгдлээ

Найруулагч: Б.АРИУХАН

Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Их уншсан

холбоотой мэдээ