​Б.Билгүүн: - Хятад улсад сурснаар надад олон зүйлийг өгсөн

2018-09-30 16:01:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Хятад улсын Нанжин хотноо магистрт суралцаж буй Монгол Улсын оюутан Б.Билгүүн уригдан оролцлоо.

Б.Билгүүн: - Хятад улсад сурснаар надад олон зүйлийг өгсөн

- Сайн байна уу? Танд энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

Сайн, сайн байна уу? Намайг Бүрэнтэгшийн Билгүүн гэдэг. 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. Русская Гимназия 10 жилийн сургуулийг төгссөн. 2007-2012 оны хооронд Шанхай хотын Фүдан Их Сургуульд Хятадын соёл судлал болон хятад хэлний мэргэжлээр сурсан. 2015 онд Тянжин хотын Бинхай дүүрэгт байрлах Монголын Засгийн газрын төлөөлөгчийн газар ажиллаж байсан. Энэ нь надад их туршлага болсон. 2017 оноос Хятадын Нанжин хотын Аудитын их сургуульд аудитын мэргэжлээр магистрт сурч эхэлсэн ба одоогоор Монгол Улсын Үндэстний Аудитын газар ажиллаж байна.

- Таны ажилтай танилцъя. Монгол улсын аудитын байгууллага нь ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Үндэсний аудитын газар нь Монгол Улсын аудитын дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт захирагдана. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын Төрийн байгууллагуудад тавих хяналтыг хэрэгжүүлдэг. Эх орон, ард түмний нүд чих нь болсон байгууллага гэж ойлгодог. Үндэсний аудитын газар нь Улсын Их Хурлын харьяа 7 байгууллагын нэг юм.

- Гадаад хэл сурах арга барил хүн бүрийн авьяас, дадал, чадавхаас шалтгаалан өөр өөр гэж боддог. та хятад хэлийг яаж хурдан, сайн сурсан бэ? Хятадыг зорьсон шалтгаан?

Шинэ хэл сурна гэдэг нь шинэ соёл сурч, шинэ аргаар бодож сэтгэх хэрэгтэй болдог. Анх Хятад улсыг сонгон Хятад улсад явахад хятад хэлний талаар ямар ч ойлголтгүй байсан. Тиймээс хятад хэл сурахад их хүндрэлтэй байсан. Хятад хэлний хөг их хэцүү. Би өөрөө хятад хэлний орчинд нь очсон учраас найз нөхөд, багш, дэлгүүр гээд дэргэд байгаа бүхэнтэйгээ хятад хэлээр харилцах шаардлагатай болж байсан. Анх очоод дохио зангаа ашиглан харилцдаг байснаа бодвол багш найзуудынхаа тусламжтайгаар хятад хэлийг богино хугацаанд гадарладаг болсон. Хятад хүнтэй илүү ойрхон, илүү нөхөрлөж байсан. Тухайн орны түүх соёл, хэл, ёс заншлыг ойлгохын тулд яг тэр орны хүмүүстэй нь илүү харилцаж илүү нөхөрлөж, хамт байх юм бол сурахад илүү хялбар гэж би ойлгодог. Мэдээж хэл сурахад тодорхой цагийг тухайн хэлийг давтахад зарцуулах хэрэгтэй юм.

Арван жилд манай ангид 10 гаруй хүүхэд байсан. Би ганцаараа Хятад улсыг зорьсон. Хятад улс миний хувьд их сонирхолтой санагдсан. Эдийн засаг нь хөгжсөн, Хятадын түүх соёл миний сонирхлыг их татдаг. Хятад улс нь Монгол Улсын дэргэд оршиж байгаа ч гэсэн бид Хятад улсын талаар сайн ойлголттой байдаггүй. Сүүлийн жилүүдэд Хятад улсад сурдаг хүүхдүүд олширч байгаа учраас Хятадыг ойлгодог мэддэг хүмүүс улам илүү олон болж байгаа.

- Хүүхэд бүхэн мөрөөдөлтэй байдаг. таны багын мөрөөдөл?

Би гадаад харилцаанд их дуртай. Намайг бага байхад аав маань Орос улсад магистр хамгаалж байсан. Тэгээд миний бага нас ч Орос улсад өнгөрсөн. Тэр үеэс л хоёр хөршийнхөө түүх соёлыг илүү судалж, илүү харилцаж, хоёр хөршийнхөө ард түмнийхээ сэтгэхүйг сайн судлахыг хүсэж, олон улсын харилцааны талаар ажиллах, элчин сайд гадаад оронд очиж ажиллах мөрөөдөлтэй байсан.

- Оюутан ахуй цаг, оюутан насны дурсамж хамгийн сайхан. Тэр л сайхан цаг үе, гэгээн дурсамжаа бидэнтэй хуваалцаач?

Миний оюутан нас Хятад улстай холбоотой. 2007 онд Хятад багшийг даган Улаанбаатар хотоос Эрээн хот, Эрээн хотоос Бээжин хотоор дамжин галт тэргээр Хятад улсын Шанхай хотод хүрч оюутан амьдралаа эхлүүлж байлаа. Хятад улсад бакалавр хамгаалсан. Одоо ч Хятад улсад магистр үзэж байгаа. Тийм ч учраас Хятад улс бол миний хоёр дахь гэр гэж хэлж болно. Хэдийгээр анх очиход хятад хэл ойлгохгүй их хэцүү байсан ч  Хятад хүмүүс их нөхөрсөг, хэцүү үед ирээд тусалдаг их тусч ард түмэн. Оюутан нас их сайхан, дурсамж дүүрэн өнгөрсөн. Нэгэн сонирхолтой зүйлийг ярихад би анх оюутны хотхондоо төөрч байсан. Оюутны хотхон маань маш том. Мөн унадаг дугуй унаж сурсан, их олон хятад найзуудтай болсон.

- Таны сэтгэлд нанжин хот, шанхай хот ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?

Миний хувьд Шанхай хот сайхан санагдсан. Хятадын эдийн засаг санхүүгийн төв. Хөгжлөөрөө манлайлагч хот хэмээгддэг. Тэр утгаараа их хурдтай хөгжиж байна. 90 оны Шанхай ямар байсан, одоо Шанхай ямар болсныг хүн болгон мэднэ. Тэрээр Хятадын хамгийн том хотуудын нэг. Нанжин хот чимээгүй хүн багатай зам өргөн, ногоон байгууламж сайтай мөн сайхан санагдсан.

- Таны аав ээж ажил сурлагыг хэр дэмждэг вэ?

Ер нь манайх гэр бүлээрээ Хятадын талаар сонирхдог байсан. Намайг Хятад улс руу явж сурах санааг аав ээж маань их дэмжсэн. Тэр нь ч оносон болов уу гэж боддог. Хятад улс руу явсандаа хэзээ ч харамсаж байгаагүй. Хятад улсад сурсан нь надад их зүйлийг өгсөн.

- Та хятад улсад бакалавр хамгаалан одоо магистрт суралцаж байгаа. Тэгвэл хятад хэлийг хэр зэрэг хэрэглэж байна вэ? Хятад улсад суралцаж байхдаа аялж байсан байх?

Ажил дээр ч ажлаас гадуур ч хятад хэл надад их хэрэг болж байгаа. Одоогийн миний ажиллаж байгаа Аудитын байгууллага ч Хятад улстай хамтын ажиллагаа өргөжүүлж байгаа.

Хятад улсын бас нэлээдгүй олон газруудаар явсан. Тайван, Хонконг, Шанхай, Жансүүгийн ихэнх хотуудаар явсан. Өвөр Монгол, Бээжин хотоор явсан. Хятадад байх их сайхан санагддаг. 2007 оноос хойш 11 жил Хятад улстай холбоотой байлаа. Хятад улсад очихоор дотно мэдрэмж төрдөг. Тэр тусам Шанхай хотын өөрийн сургуульдаа очихоор их сайхан байдаг.

- Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.


Зохиогч: Х.Арвинтал

Найруулагч: Х.Арвинтал

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Их уншсан

холбоотой мэдээ