Монгол улсын залуус Бээжингийн их сургуульд зочлов

Сарантуяа 2018-11-21 17:40:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүх Хятадын Залуучуудын холбооны урилгаар Монгол улсын 92 залуу Өвөр Монгол, Тяньжинь, Бээжин зэрэг газраар 7 хоног айлчлаад 11-нд эх орон руугаа буцлаа. Долоо хоногийн айлчлалын үеэр тэд шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн парк, судалгааны газар, аж ахуйн нэгж, музей, их дээд сургуультай танилцсан юм. Бээжингийн их сургуультай танилцах үед нь ХОУР-гийн сэтгүүлч Сарантуяа Монгол улсын залуус, Хятадад сурч буй Монгол оюутнууд, Хятадын залуустай уулзаж ярилцсан байна.

Монгол улсын залуус Бээжингийн их сургуульд зочлов

Монгол улсын төлөөлөгчдийг ахалж ирсэн Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Нямсүрэн манай сэтгүүлчдэд ярилцлага өгч айлчлалынхаа хөтөлбөр, төлөөлөгчдөө танилцууллаа.

Айлчлалаар Монгол улсын залуус Өвөр Монголын музей, Или групп, Бээжингийн их сургуультай танилцаж, дэвшилтэт технологи зэрэг нь тэдний сонирхлыг татсан тухай ярьж байлаа.

Монгол улсын залуус Бээжингийн их сургуульд зочлов

1898 онд байгуулагдсан Бээжингийн их сургууль Хятадад төдийгүй дэлхийд алдартай сургууль юм. Монголын залуус тус сургуультай танилцан, Юаньпэй коллежэд зочилж, оюутнуудтай санал бодлоо солилцжээ. Монголын залуус цог жавхаатай, орчин үеийн шинжтэй юм шиг санагдсан гэж Бээжингийн их сургуулийн оюутан Шюй Хүнчэн ярьсан юм. Тэрээр: “Саяхан Бээжингийн их сургуулийн олон улсын соёлын солилцооны арга хэмжээний үеэр би Монголын оюутнуудын хөгжим бүжгийн тоглолтыг анх үзсэн юм. Ёстой гоё байлаа, маш жавхаалаг, халуун дулаан санагдлаа. Монгол улс гэхээр уламжлалт нүүдлийн соёл санаанд ордог байсан. Тэднийг хараад Монголын тухай шинэ ойлголттой боллоо” хэмээн ярьж байлаа.

Монгол улсын залуус Бээжингийн их сургуульд зочлов

Монгол улсын оюутнууд ширүүн өрсөлдсөний дүнд Бээжингийн их сургуульд Хятадын засгийн газрын тэтгэлэгтэй ирж суралцдаг. Монголын төлөөлөгчид Бээжингийн их сургуульд айлчлах үеэр тус сургуульд сурч буй Монголын оюутан Заяа, Цолмон, Цэлмэг нар Монгол улсаас ирсэн залуусын сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгсөн юм.

11-нд Монгол улсын залуусын төлөөлөгчид айлчлалаа өндөрлүүлээд эх орон руугаа буцлаа. Ц.Нямсүрэн Монгол, Хятадын залуучуудын солилцооны талаар сэтгэгдлээ хуваалцаж: Хятад улс хурдтай хөгжиж, уламжлалаа сайхан хадгалж байна. Хоёр орны залуус харилцан ойлголцох нь олон салбарын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ