Уран бүтээлээрээ ард түмнийхээ ачийг хариулна

2019-02-28 10:28:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Удалгүй Бээжин хотноо жил тутам зохиогддог Хятадын "Хоёр чуулган" эхлэх гэж байна. Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Улаанмөчир чуулгын бүжигчин Хастана манай сэтгүүлч Н.Пүрэвжавт ярилцлага өгсөн юм. Одоо та бүхэнд ярилцлагыг бүтэн эхээр нь хүргэе.

Уран бүтээлээрээ ард түмнийхээ ачийг хариулна

Сурвалжлагч: Сайн байцгаана уу, Эрхэм сонсогчид оо? Бид БХУТЗЗ-ийн гишүүн Хастанатай ярилцахад бэлэн болоод байна. Сайн байна уу? Та ноднин Бээжин хотод ирж "Хоёр чуулган"-нд оролцсоноос хойш бүтэн жил болох гэж байна. Бүтэн жилийн турш юу хийсэн тухайгаа, энэ жилийн чуулганд оролцох бэлтгэл ажлынхаа тухай танилцуулна уу?

Хастана: Сайн байцгаана уу? 2018 он манай Улаанмөчир чуулгын хувьд Ши Жиньпин даргын хариу захидлын үзэл санааг хэрэгжүүлсэн онцгой жил болсон. Манай Улаанмөчирийн уран бүтээлчид Төв телевизийн арав гаруй тоглолтод оролцсон. Бүх Хятадын малчин тариачид, анхан шатанд үйлчлэх тэргүүний хамт олон, Хятадын шилдэг залуучуудын хамт олноор шалгарсан. 2018 онд манай Улаанмөчир чуулга үзэгчдэд нийт 187 тоглолтоо хүргэсэн юм. 2018 он бидний хувьд ядуурлаас ангижруулах ажилд оролцсон чухал жил боллоо. Улаанмөчирийн уран бүтээлчид тоглолтоороо дамжуулан хөдөө орон нутагт нам төрийн дуу хоолой, бодлогыг ухуулахаас гадна сум, гацаа, ядуу өрхөд очиж “Хоёр чуулган”, ядуурлаас ангижруулах бодлогын тухай ухуулсан. Ахмад жүжигчин Ганболдын "Дөрөө мялаасан сүү", "Нандин захиа" дуу, "Урлаж оёсон улаан туг", мөн "Сөнид бүсгүй" бүжиг зэрэг амьдралаас сэдэвлэсэн уран бүтээл хийснийг үзэгчид болон багш нар маань өндрөөр үнэлж, олон уралдаан тэмцээнээс шагнал хүртлээ.

Уран бүтээлээрээ ард түмнийхээ ачийг хариулна

Сурвалжлагч: Энэ жилийн хувьд та ямар санал дэвшүүлэх вэ?

Хастана: Энэ жилийн хуралд дэвшүүлэх санал Улаанмөчир чуулгын ажилтай холбоотой. Бүх Хятадын Улаанмөчир шилдэг чуулгыг шагнах хурал, Бүх Хятадын Улаанмөчирийн үзүүлэх тоглолтыг гурван жилд нэг удаа зохион байгуулах тухай саналаа дахин оруулна. Эдгээр саналыг Улаанмөчирийн үйлсэд зүтгэж буй ахмад уран бүтээлч, багш нартайгаа зөвшилцөж байж гаргасан юм.

Уран бүтээлээрээ ард түмнийхээ ачийг хариулна

Сурвалжлагч: Улаанмөчирийн уран бүтээлч, урлаг соёлын ажилтны хувьд танд ямар ямар өөрчлөлт гарсан бэ?

Хастана: Би бол урлагийн хүн. Урлагийн хүн уран бүтээлээрээ үзэл бодлоо илэрхийлж, олон түмэндээ хүргэдэг. Би энэ жил Сэржидмаатай хамтран уран бүтээл хийсэн. Энэ бүжиг бол амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм. Сөнид нутаг бол тэмээний орон. Гурван бүсгүй тэмээний ноосоор утас ээрч, түүдэг хийж, ноосоо савж буй зэрэг ахуй амьдралыг харуулсан, сайн сайхан амьдралаа магтан дуулсан бүтээл юм. Багш нар маань энэ бүтээлд өндөр үнэлгээ өгч, үзэгчдийн таашаалд хүрсэн билээ. Бид уран бүтээлээрээ нам, ард түмнийхээ ачийг хариулж явна.

Уран бүтээлээрээ ард түмнийхээ ачийг хариулна

Сурвалжлагч: Та Монгол улсад магистрантурт сурч байгаа гэсэн, тэнд суралцах ямар байна?

Хастана: Маш сайхан байна. Соёлын өргөн дэлгэр мэдлэгтэй болсон. Сая нэгдүгээр улирал өнгөрсөн, ямар ном унших, юунд илүү анхаарах талаар суралцаж байна. Мэргэжлийн гол гол хичээлийг энэ улиралд үзнэ. Өнгөрсөн жил онолын хичээлд суусан. Хичээл эхэлчихсэн байгаа. Сарын чөлөө аваад ирсэн. Хуралд оролцсоныхоо дараа ухуулах ажлаа гүйцэтгэж дуусгаад хойшоо очиж үргэлжлүүлэн суралцана.

Уран бүтээлээрээ ард түмнийхээ ачийг хариулна

Сурвалжлагч: Магистрын сургалт хэдэн жил байдаг вэ?

Хастана: Хоёр жил. Ирэх жилийн хавар төгсөнө. Төгсөхдөө бид уран бүтээлийн 90 минутын бүжгэн жүжиг бэлдэхээс гадна, кредит цуглуулах ёстой. Тэгэхээр ажил их бий. Аль алиныг нь орхигдуулахгүйн тулд хичээж л явна.

Сурвалжлагч: Та нутгаасаа гарахын өмнө ярилцлага өгч байна. "Хоёр чуулган"-д амжилттай оролцохыг хүсье.

Хастана: Улаанмөчир чуулгын ажил үйлсийг улам урагштай байлгахын тулд "Хоёр чуулган"-нд очиж санал дэвшүүлнэ. "Хоёр чуулган" амжилттай болохыг хүсье дээ.

Уран бүтээлээрээ ард түмнийхээ ачийг хариулна

Сурвалжлагч: Цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

Хастана: Баярлалаа.

Их уншсан

холбоотой мэдээ