​Монгол улсын ГХЯ-ны тусгай үүргийн элчин сайд Баясахтай хийсэн ярилцлага

2019-06-15 17:06:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1949-1962 онд Хятад, Монгол хоёр улс найрсаг харилцаатай байлаа, 1966-1976 хүртэл Хятадын дотоодын хямрал-"Соёлын хувьсгал” болсон юм. Дараа нь Монгол Зөвлөлтийн харилцаа, Зөвлөлтийн Хятадын харилцаа сайжрахын хэрээр 1985 оноос Монгол Хятадын харилцаа сэргэсэн байдаг. 1990-ээд оны дундуур сайн хөршийн харилцаатай болсон. 2013 онд стратегийн түншлэл тогтоох санаачилга гаргаж 2015 онд биеллээ олсон юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын харилцаа оргил үедээ хөгжиж байна гэжээ. Сүүлийн 10 жилд Монгол, Хятадын харилцаа өргөжиж байна. Урьд нь 34 төсөл байдаг гэж ярьдаг байсан бол ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар хурдны замын хөтөлбөр дээр онцгой анхаарал тавьж байна.

Уул уурхайн чиглэлээр бол Хятад улс Монголын эрдэс баялгийг экспортолдог цорын ганц улс юм. Худалдааны эргэлт урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулсан. Үүнд Монгол улс хөрөнгө оруулагчийн нэг, эндээс мөнгө авбал Монгол улсад томоохон төслүүд хэрэгжүүлэх бололцоотой гэж үзэж байна.

ШХАБ 2000 онд байгуулагдсан. Монгол улс ажиглагч орон биш харин гишүүн орон болох хэрэгтэй гэж бодож байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ