​Монгол улс АСЕН, АПЕК-т элсэхэд ШХАБ дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна

2019-06-15 17:10:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хурал 14-нд Киргизийн нийслэл Бишкект болж байна. Энэ үеэр Монгол улсын хятад судлаач Х.Баатархүү Хятадын Олон Улсын Радиод ярилцлага өглөө.

Хорлоогийн Баатархүү: ШХАБ 2001 онд албан ёсоор байгуулагдаж, одоогийн байдлаар албан ёсны 8 гишүүн орон, 4 ажиглагч орон, яриа хэлэлцээний түнш 6 орон, зочин оролцогч 4 орон зэрэг 22 субъект оролцож байгаа том бүтэцтэй болсон, Азид байгаа харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлдэг энх тайван шударга байдлыг сахин хамгаалахад үүрэг гүйцэтгэдэг том байгууллага юм. Мөн жил болгон гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт болдог. Монгол улс 2004 оноос эхлээд жил болгоны арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн, одоо 19 дэх жил болж байна. ШХАБ бол эдийн засаг, улс төр, батлан хамгаалах, соёлын хамтын ажиллагааны талаар гишүүн орнуудад эерэг нөлөө үзүүлсэн зүйл олон бий.

Монгол улсын хувьд ШХАБ-ын ажиглагч орноор 2005 оноос тасралтгүй явж байгаа, энэ явцдаа эдийн засгийн хамтын ажиллагааг илүү бэхжүүлэн, улс төрийн нийтлэг ойлголтыг харилцан бие биеэ хүндэтгэж, шударга, эрх тэгш хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэх мэтээр олон чиглэлээр хамтран ажилласан. 2003 оноос эхлээд ШХАБ-ын гишүүн орнуудын хүрээнд 100 тэрбум ам.долларын өртөгтэй 100 төслийг жагсааж бичээд энэ бол ШХАБ-ын гишүүн орнуудад хэрэгжүүлэх төсөл гэж гишүүн орнуудын тэргүүн нар бүгд гарын үсэг зурсан. ШХАБ Монгол улстай хамтран ажилласны давуу тал бол ШХАБ НҮБ-тай түншийн харилцаатай. Монгол улс НҮБ төдийгүй АСЕН АПЕК-т элсэхэд ШХАБ-ын механизм Монгол улсад дэмжиж тусалж байгаа. Монгол улс АСЕН АПЕК-т элсэхэд ШХАБ дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна гэжээ.

Энэ жилийн ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хурлын нэг халуун сэдэв бол ШХАБ Афганистаны харилцааны талаар хамтран ажлын хэсэг гаргаж Афганистаны асуудлыг ШХАБ-ын жил тутмын хуралд ярих байх гэж бодож байна. Душанбегийн хурал 4 жил тутам болдог, өнгөрсөн 4 жилийн ажлыг дүгнэнэ. Хамгийн том хөрөнгө оруулагч орон болох Хятад улс цаашдаа Азийн хамтын ажиллагааны гишүүн Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнууддаа хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Бүс ба замын дагуу улс орнуудаас гадна бусад хамтын ажиллагааны бага хурлын гишүүн орнуудтай яаж хамтарч ажиллах талаар Хятад улс өөрийнхөө байр суурийг шинээр илэрхийлэх байна. Ши Жиньпин дарга Тажикстан, Киргизэд албан ёсны айлчлал хийж байгаа, Тажикстанд ажиллаад Тажикстан Хятадын хилийн маргааныг эцэслэн, 435 километр хил бол энх тайвны хил гэж зарлана гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ