​Ялалт: Монгол улсын ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал гүн гүнзгий ач холбогдолтой юм

2020-02-28 21:50:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ялалт: Монгол улсын ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал гүн гүнзгий ач холбогдолтой юм

2-р сарын 27-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга БНХАУ-д айлчлал хийж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгаа дэгдсэнээс хойш БНХАУ-д айлчилсан анхны төрийн тэргүүн боллоо. Айлчлалын үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжин хотноо түүнийг хүлээн авч уулзан, хоёр тал санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд Х.Баттулга Монгол улсын ард иргэдийн нэрийн өмнөөс БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлах гэрчилгээгээ Ши Жиньпин даргад гардуулсан юм. 27-ны өдөр Хятадын Төв радио телевиз, Ардын өдрийн сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай шуурхай мэдээлж, Хятадын ард иргэд, интернет ашиглагчид нийгмийн сүлжээ зэргээр дамжуулан, сэтгэгдлээ хуваалцаж, чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлсээр байна.

28-ны өдөр Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач, Даляний үндэстний их сургуулийн Монгол улсын судлалын төвийн судлаач, Хятадын олон улсын угсаатны зүйн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга ноён Ялалт Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан ХТРТ-ийн сурвалжлагч Сарантуяад ярилцлага өгсөн юм. Тэрээр энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг өндрөөр үнэлж, хоёр орон хоёр ард түмний найрамдалт харилцааг бүрэн харуулсан айлчлал боллоо, хоёр орны олон салбарын цаашдын хамтын ажиллагааг эерэг эрч хүчээр сэлбэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж үзсэн бөгөөд Хятадын ард түмэн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран тахлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулсны дараа Хятад Монгол хоёр орон хөгжлийн шинэ боломжийг нээж чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Ялалт хэлэхдээ: Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хятадын ард иргэд нам төрийн эрчимтэй удирдлага бодлогын дагуу сар гаруй шаргуу зүтгэсний дүнд шинэ коронавирусийн халдварыг хяналтдаа авсан боловч эцсийн үр дүндээ хүрч хараахан чадаагүй, урьдчилсан сэргийлж, таслан зогсоох үүрэг мөн хүнд байсаар юм. Сүүлийн үед энэ вирусийн халдвар олон улс оронд дэгдэх хандлагатай болж байна. Хятад улсын ойр хөрш Монгол улсын хувьд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх холбогдох бодлогуудыг хэрэгжүүлж, сар шинийн баярын үед хөл хорио тавих зарим бодлогыг хэрэгжүүлж байгаа тул ердөө л Монгол улсын иргэдийн хэвийн амьдралд ч сөргөөр нөлөөллөө гэсэн үг юм. Ийм нөхцөл байдалд Монгол улсын ерөнхийлөгч Хятад улсад тусгайлан айлчлал хийсэн нь маш гүн гүнзгий ач холбогдолтой гэж би хувиндаа бодож байна. Айлчлалаар дамжуулан тэрээр Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд Хятад улсад дахин 30 мянган толгой хонь хандивлах гэрчилгээгээ Ши Жиньпин дарга гардуулсан юм. Үүний хариуд Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадын ард иргэдийн нэрийн өмнөөс баяр талархлаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ сүүлийн үед Хятадын ард иргэд, интернет ашиглагчид цахим орчинд олон төрлийн арга замаар чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлж, “Зовсон цагт нөхрийн чанар танигдана” хэмээн үнэлцгээж байна. Энэ ёстой хүний сэтгэлийг хөдөлгөмөөр сайхан явдал болж байна. Хятад улс бүх түвшинд энэ тус дэмжлэгийг талархалтай хүлээн авч, Монгол улсын засаг төр, ард иргэдэд баярласан сэтгэлээ илэрхийлж байна.

Хятад улс тахал өвчний аюул түгшүүрт тулгарсан энэ хүнд үед Монгол улсын ерөнхийлөгч яахдаа Хятад улсад айлчилсан бэ гэдэг талаар ярихад нэгдүгээрт, хоёр орны урт удаан жилийн найрамдалт харилцаатай холбоотой гэж бодож байна. Ялангуяа 2014 онд Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлах үедээ хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. 2019 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хоёр орны олон салбарын харилцаа хамтын ажиллагааг улам илүү эрчимжүүлсэн юм. Хоёрдугаарт, хоёр орон эдийн засаг зэрэг талд харилцан нөхдөг, хоёр орон эрх тэгш найрсаг гадаад харилцааны бодлого хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ Хятад Монгол хоёр орны ард иргэд сэтгэц зүйн талаар төсөөтэй байдаг юм.

Энэ удаагийн айлчлалын үед Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Тахал өвчнийг таслан зогсооны дараа Хятад Монгол хоёр орон олон салбарт хөгжлийн шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагааны нөөц маш баялаг учраас хөгжлийн өргөн боломжтой гэдэгт миний бие эргэлзэхгүй байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ