Мэнь ба vндэстэн 
Хятадын олон улсын радио

      Мэнь ба vндэстэн бол Тvвдийн єндєрлєгт нутаглан сууж байгаа эртний vндэстэн юм, голцуу ТЄЗР-ны ємнєд хэсгийн районд тархан сууж, зарим нь Мє Тvє, Линь Зы, Цvє На зэрэг Сянд нутаглан амьдарч байдаг. Мэнь ба чууд тариалангаар гол болгож, мал малжиж,ойн аж ахуй эрхлэн, ан гєрєє хийж, гар vйлдвэрлэл эрхэлдэг. Мэнь ба vндэстний эрхтэй эмэгтэйчvvд бvгдээрээ улаан єнгийн дээл ємєсч, шаравтар єнгийн юм уу Тvвд цэмбэн малгай ємсєх дуртай, эмэгтэйчvvд нь бугуйвч, ээмэг зэрэг засал чимэглэлийн зvйл зvvж, эрхтэйчvvд нь бvснээсээ хутга зvvдэг. Эрхтэй эмэгтэйгvй архи ууж, хамар тамхи татдаг. Хvнсний зvйлнь голцуу цагаан будаа, эрдэнэ шиш, сагдайн гурил байдаг. Мэнь ба чуудын дийлэнх нь Тvвд уламжилын Буддын шашин шvтдэг, зарим газар нь бас балар эртний бєєгийн шашнийг шvтэж, усанд оршуулах, газарт оршуулах, тэнгэрт оршуулах, галаар оршуулах заншилтэй.