Намцvє нуур
Хятадын олон улсын радио

      “Цvє” гэдэг нь нуур гэсэн Тvвд vг ажээ. ТЄЗР-д их бага нуур бvрд 1500 гаруй байна, нийт талбай нь 240 гаруй хавтгай дєрвєлжин км байгаа бєгєєд Хятадын нийт талбайн бараг гуравны нэг хувийг эзэлж байна. Єндєрлєг газрын нуур бvрдийн талбай нь их мєртєє ус нь ч маш гvнзгий юм, усны эх баялагийн нєєц нь бас тун элбэг дэлбэг юм.

      Хамгийн том нь Намцvє нуур болно. “Намцvє нуур”-ыг “Тэнгэр нуур”, “Сахиулсан нуур” гэж ч нэрэлдэг бєгєєд Тvвд уламжлалт буддын шашны нэрт мєргєлийн газар юм. Намцvє нуур Лхас хотын Дань сюн Сянь болон На чюй районы Бан ге Сянны хооронд байдаг. Зvvн ємнєшєє жил туршаа цас мєсєнд хучигдсан Нянь чин Тангуул уулыг тvшиж, хойт зvг руугаа vргэлжлэн ханарсан уул нуруунуудад тулж, эргэн тойронд нь хєхрєн ногоорсон єргєн уудам тал хєдєєгийн дунд тэнгэрийн заяасан эрдэнийн толь болон тогтожээ. Хєх тэнгэр, номин бvрд, цагаан цас, ногоон тал, малчин айлын цацар майхан нь єєр єєрийн єнгєєрєє ялгаран тодроод их байгалийн гоо сайхан, хvмvvсийн сэтгэлийг хєдєлгєм vзэсгэлэнтэй єнгє тєрхийг бий болгожээ.