Будлаа ордон
Хятадын олон улсын радио

        ТЄЗР-ны тєв Лхас хотын баруун хойт уулан дээр байралж байгаа Будлаа ордон бол дэлхийн далайн тvвшнээс хамгийн єндєрт байгаа, хамгийн их цар хэмжээ бvхvй орд харшууд юм. Энэ бол манай тооллийн 7-р зуунд байгуулагдсан 13 давхар єндєр, 41 га талбайтай, vргэлждээ боржин чулуугаар бvтсэн мянгаад єрєєтєй ордон юм. Дотроо vе vеийн далай ламын хєрєг бvхvй шарлын суврага, шарлын дуган болон тєрєл бvрийн номын дугантай. Шарлын суврага болгоныг vргэлжид нь алтдаж, сувд хаш шигтгэсэнээр туйлын эрхэм чухаг болжээ. Тавдугаар далай ламын шарлын суврага нь 14.85 м єндєр, нийт 119 гаруй мянган лан буюу 5850 кг гаруй алт, 4000 гаруй ширхэг том жижиг сувд болон єєр тоо томшгvй олон шvр сувд хэргэлсэн байна. Далай ламын амьдарлын орон сууц, ажлын єргєє, шашны ажиллагаа хийдэг газар нь бvгд Будлаа ордонд байдаг. Тvvний суудаг ордон нь хамгийн дээр талд нарнаас ойрхон байдаг болхоор Нарны ордон гэж нэрэлжээ.

       1961 онд, Будлаа ордоныг Хятадын тєв засгийн газраас улсын хэмжээний тvvх соёлын голчлон хамгаалах газар болгож, жил бvр тусгай мєнгє тєгрєг санхvvжvvлж засвар хийсэн байна. 1989 оны хавраас 1994 оны зун болтол улс орноос бас 53 сая юаны хєрєнгє мєнгє зарцуулж Будлаа ордоныг бvх талаар засч янзлаад нэн гэрэл цацрангуй болгосон байна.
 

(Зураг:Будлаа ордон)