Тvвд цам
Хятадын олон улсын радио

       Тvвд цамыг Тvвд хэлээр “Ажлхам” гэдэг, “Дахина эгч” гэсэн утгатай бєгєєд дєхмєєр “Лхам” гэдэг ажээ. Тvвд цамын урлаг єнє удаан тvvхтэй, цамын урлаг олон урсгалтай, тоглох арга хэлбэр нь ч vндэстний євєрмєц онцлогтой, “Вэнь Чэн гvнж”, “Носон Ван” зэрэг 8 их цам нь нэгэнт сонгодог бvтээл болж, ая дуу, хэм хэмнэл сонсвортой, янз бvрийн баг нь ч хачин гайхалтай байна. Энэ бvхэн нь Тvвд цамын гvн зузаа соёлын vндэс суурьтай байгааг харуулж байна.

       Тvвд цам бол ардын дуу бvжгийн хэлбэрээр vлгэрийн агуулгаа илтгэдэг ерєнхийлсєн тоглох урлаг юм. 15-р зуунаас эхлээд, Гаржидавын бvлгийн хувраг Танданжав буддын шашины vлгэрээр агуулга болгон єєрєє найруулж удирдаалсан дєхємхєн vлгэртэй дуулалт жvжигээ олон газарт тоглон гаргасан байна, энэ бол Тvвд цамын эхлэл юм. Язгуур урлагийн маш олон зvтгэлтэдийн хvчин чармайлтаар Тvвд цам нь бvvр эртээс анхны хэлбэрээ єєрчилсєн байна. Орчин vеийн Тvвд цам нь жvжгийн зогиолтой, тоглох бvжигтэй, дуулах аятай, адил бус дvр нь адил бус ємсгєлтєй, багтай бас хавсаран хєгжимдєх, дуулах ангитай, ерєнхийлсєн урлаг болсон байна.
 

       Тvвдэд язгуур цамын чуулга зєндєє байдаг. Тэд хєдєє тосгонд очход хэзээд бэлэн байдаг бєгєєд хvрсэн газраа майхнаа шаагаад, бэржинхээ дэлгэбэл цамын баг тоглож эхэлдэг, ойр хавийн 10 газар орчмын хvн ард цємєєрєє цугларан ирж цам сонирхож цамын талбай байнга пиг дvvрч байдаг.