Хятадын олон улсын радио
Хятадын уламжлалт анагаах ухаан
бол Хятадын vндэстнvvдийн ард
тvмний урт хугацааны эм эмнэлэг,
амьдрал практикт, тасралтгvй
хуримтлагдаж, байн дахин нэгтгэн
дvгнэгдэж алгуур аажмаар
бvрэлдэн тогтсон євєрмєц онцлог
бvхий онолын стильтэй анагаах
ухааны систем юм.
Хятадын уламжлалт анагаах
ухаан бол Хятадын
vндэстнvvдийн анагаах ухааны
ерєнхий нэрийдэл юм, vvнд
голцуу Хань vндэстний
анагаах ухаан, Тvвд
vндэстний анагаах ухаан,
Монгол vндэстний анагаах
ухаан, Уйгар vндэстний
анагаах ухаан зэрэг
vндэстнvvдийн анагаах ухаан
багтаж байна. Хятадын
уламжлалт анагаах ухааны
дотроо Хань vндэстний хvн ам
нь хамгийн олон, бичиг vсэг
нь хамгийн эрт бий болсон,
тvvх соёл нь нэлээд удаан
болсон тул Хань vндэстний
анагаах ухаан нь Хятад улс
болон дэлхий дээр хамгийн их
нєлєєтэй болсон байна. 19-р
зуунд єрнєдийн анагаах ухаан
Хятад улсад уламжлагдан орж
ирээд их дэлгэрсэнээс хойш,
Хань vндэстний анагаах
ухааныг бас “Хятад эмнэлэг”
гэж нэрлээд “Европ эмнэлэг”
буюу єрнє дахины анагаах
ухаанаас ялгаж vзэх болсон
байна.
|