 |
 |
 |
 |
 |
“Гэсэр хааны тууж”
|
 |
Хятадын олон улсын радио
“Гэсэр хааны тууж” бол дэлхийн
хамгийн урт амьд тууль юм. Одоо
болтол ардын хэдэн зуун уран
сайханчид Тvвд, Євєр Монгол,
Хєхнуур зэрэг районд Гэсэр
баатрын vйл явдлыг уламжлан
дуулсаар байна.
“Гэсэр хааны тууж” нь их тєлєв манай
тооллын ємнєх 100—300 оноос
манай тооллын 6-р зууны vеийн
хооронд vvсч бvрэлдсэн бєгєєд
мянга шахам жилийн урт удаан
хугацаанд ардын уран сайханчдын
ам дамжин уламжлагдах явацдаа
vлгэрийн vйл явдал болон хэл
хэллэг нь тасралтгvй баяжин
хєгжиж ирсэн ба 12-р зууны эх
гэхэд “Гэсэр хааны тууж” нь
улмаар боловсронгуй болж, Тvвд
vндэстний нутаг районд єргєнєєр
тархан дэлгэрсэн байлаа.
“Гэсэр хааны тууж”-д ийм нэгэн vлгэрийг
єгvvлсэн байдаг: Эрт урт цагт
гай гамшиг Тvвдийн газар бvхэнд
дэлгэрч, мангас чєтгєр ад болж,
ард иргэд гал усны гаслан зовлон
амсаж байжээ. Энэрэнгvй
нvгэлсэнvй хумшим бодисатваа
хамаг амьтан зургаан зvйлийг
зовлонгийн далайгаас гаргахын
тєлєє, тэнгэрийн сахиулсны
хєвгvvнийг тоост ерєтєнцєд
тєрvvлэн туслуулахыг Аминдваа
бурханд хvссэн байлаа. Сахиулсан
хєвгvvн Туйбагаваа Тvвд районд
хувилан тєрж, хар тэргvvт
Тvвдчvvдийн эзэн богд—Гэсэр хаан
болсон байв. Гэсэр хаанаар
мангас чєтгєрийг доройтуулах,
хvчирхэгийг дарж буурайг тэтгэх,
ард иргэдэд жаргал эдлvvлэх
дархан vvргийг нь биелvvлэхийн
тулд, уг туужийн зохиогчид Гэсэр
хаанд онцгой зан чанар болон ер
бусын хvчин чадал олгож,
сахиулсан, луу, нянь ﹙Тvвдийн
баларлаг шашны нэг зvйлийн
тогшин сахиулсан﹚ зэрэг гурван
хувилгаан сахиусыг тvvний биед
нэгтгэж, Гэсэрийг хагас
сахиулсан хагас хvний дvртэй
баатар болгон єгvvлсэн байдаг
билээ.
Гэсэр хаан хvний ертєнцєд мандэлснийхээ дараа,
олон удаа хорлолд учирсан боловч
тэр єєрийн хvчин чадал болон
тэнгэрийн сахиулсан нарын
хамгаалалтад тvшиглэн, хорлолд
vрдсэнгvйгээр барахгvй бас
хvнийг хорлогч адгар мангасыг
дардаг байна. Гэсэр хаан
мэндэлсэн тэр єдрєєсєє эхлэн,
ард иргэдийн ємнєєс хортон
дайсныг арилгаж, таван настай
байхдаа эхийн хамт Хатан голын
хєвєєнд нутаг сэлгэн суусан ба
арван хоёр настай байхдаа аймаг
бvлгийнхээ морь уралдуулах
тэмцээнд оролцоод ялалт байгуулж
хаан суусан байжээ. Тvvнээс
эхэлж, Гэсэр хаан авьяас чадлаа
бадруулан, дайлан дагуулах дайн
хийж, дєрвєн зvгийн дайсадыг
эрхэндээ оруулан авчээ. Хvний
ерєтєнцийн ад тvйтгэрийг
доройтуулан дарсныхаа дараа,
Гэсэр хааны гавьяа зvтгэл бvрэн
тєгєс болж, эх болон хатан зэрэг
хvмvvсээ авч, тэнгэрийн ороноо
буцаж харьснаар “Гэсэр хааны
тууж”-ийн vйл явдал єндєрлєдєг
байна.
“Гэсэр хааны тууж”-ийн цар хэмжээ нь маш их
юм. Єнєєгийн цуглуулга болон
эмхтгэлийн байдлаас vзвэл, тvвд
vндэстний энэ тууль нь нийт 120
гаруй бvлэг, сая гаруй мєр шvлэг,
20 сая гаруй vгтэй байж, дэлхийн
дээрх хамгийн урт тууль болсон
байна. Тоо хэмжээгээр нь авч
хэлсэн ч эртний Бабилоны “Гилгамеш”,
Грекийн “Иляди”, “Одесей”,
Энэтхэгийн “Раамааянаа”,
“Махаапарата” зэрэг дэлхийн
хамгийн нэрт таван туулийн
нийлбэрээс ч их байдаг юм.
“Гэсэр хааны тууж”-ийн олонхи агуулга нь
ардын дуу, домог vлгэр зэргээс
ирэлтэй бєгєєд хэдэн зуун хvний
дvрийг бvтээсэн байдаг юм.
Тvvний дотор зєв талын баатар,
буруу талын харгис эзэн, эрэгтэй
эмэгтэй, хєгшин залуу гэж
ялгалгvйгээр бvр ил тод євєрмєц
онцлогийг бvрдvvлсэн байна. Хэл
хэллэгийн талаар, “Гэсэр хааны
тууж” нь Тvвд хэлний их олон
зvйр цэцэн vгийг авч ашигласан
ба зvйрлэх, даин давтан шvлэглэх,
сvvл толгойг холбох зэрэг аман
зохиолын онцлогийг хэвээр
хадгалсан байдаг. Жишээлбэл
“Хурлин-гийн их тулалдаан”-д
бvсгvйн тухай бичихдээ, Лин
оронд нэгэн vзэсгэлэн гоо охин
байдаг. Тvvнийг урагш нэг алхах
нь зуун агтын vнэтэй, хойш нэг
алхах нь зуун хонины vнэтэй,
євлийн цагт наран мэт дулаахан,
зуны цагт саран мэт сэрvvхэн
байж, алхсан газарт нь єнгын
цэцэг дэлгэрдэг” гэсэн байна.
Соёлын ховор нандин євийн хувьд, Хятадын
Засгийн Газар “Гэсэр хааны
тууж”-ийг цуглуулах, эмхтгэх,
орчуулах, хэвлvvлэх зэрэг ажлыг
дээд хэмжээнд чухалчлан vзсээр
ирсэн юм. 2002 онд Хятад улс
“Гэсэр хааны тууж”-ийн мянган
жилийн турсган тэмдэглэх єргєн
их ёслолын ажиллагааг зохион
явуулсан байна. Єнєєгийн
байдлаар, Хятадын арав гаруй их
дээд сургууль болон байгууллагад
бvр их олон судлаачид “Гэсэр
хааны тууж”-ийг тусгайлан судалж
байна.
Хятад улс “Гэсэр хааны тууж”-ийг
дэлхийн биет бус соёлын євийн
жагсаалтад оруулахаар албан
ёсоор єргєдєл дэвшvvлээд байна.
|
|
 |
|
|
 |
|
 |
 |
 |
 |
|
|
|
|