Хятадын ардын цаасан хайчилбар
Хятадын олон улсын радио
 

       Цагаан сарын хугцаанд Хятадын олон газар цаасан хайчилбар наах уламжлалт заншилтай юм. Баярын єдрийн уур амьсгал бий болгохын тєлєє тєрєл бvрийн хэ зурагтай цаасан сийлбэрийг црнхон шил, vvд хаалга, ширээн дээр наадаг.

       Цаасан хайчилбар нь Хятадад єргєн дэлгэрсэн ардын урлагийн нэг тєрєл юм. Цухам хэзээгээс vvсэн хєгжснийг нотлоход бэрх. Цаасан хайчилбар эртний шашин шvтлэг тахил тахих ёслолоос vvсгэлтэй гэсэн хэллэг байдаг. Эртний хvмvvс амьтан хvний дvртэй цаасан хайчилбарыг єєд бологсодын хамт оршуулах юм уу оршуулах ёслол дээр тvлж, эдгээр цаасан хайчилбар нь эд зvйлийн орлон єєд бологсодын хамт байхыг хvсдэг. Гэлээ мянга гаруй жилийн ємнєєс цаасан хайчилбар нь засал чимэглэл, дvрслэх урлаг зэрэг талд ашиглагдах болжээ. Тvvхийн ном бичигт тэмдэглэж байгаагаас vзвэл, Тан улсын vеийн эмэгтэйчvvд хайчилбараар толгойн гоёл чимэлэлийн зvйл болгож байсан тvvхтэй. 12-р зууны Сvн улсын vед хvмvvс цаасан хайчилбарыг бэлэгийн зvйл болгон хvнд бэлэглэх, цонх хаалга, хана, толь, дэнлvv зэрэг дээр чимэглэл болгон наах болсноор мэрэгжилийн хайчилбарчид сийлбэрчид бий болсон байна.

        Хайчилбарыг гараар сийлбэр хийж бvтээдэг. Энгийн хvний бодолд хайч цаастай л бол хялбархан юм шиг санагддаг. Гэтэл мэрэгжилийн хvмvvст авч хэлбэл, нарийн тvвэгтэй хээ зургийг сийлбэрлэхэд том жижиг олон хайч, хутга хэрэгтэй юм. Дан цаасны дєхєм хялбархан хээ зургийг шууд хайчлан сийлж болно. Гэтэл олон давхар цаастай нарийн тvвэгтэй хээ зургийг нарийн зураг тєсєл хийж , том жижиг нь адилгvй хэдэн арван хутгын дотроос тохирсон хутгаар сийлбэр хийх хэрэгтэй юм. Бага л зєрєхєд хvрвэл бvхнээрээ талаар болно.

  Цаасан хайчилбарын агуулага олон байдаг. Навч цэцэг, шувуу шаазгай, загас жараахай, хєєрхєн амьтан, ардын vлгэр домог, эртний сонгодог зохиол бvтээл дэх дvр зэрэг бvх зvйлийг хамарч байдаг. Хятадын олон газрын ард иргэдийн амьдралын зан заншил, гоо сайхны сонирхол ялгаатай байдагаас газар газрын цаасан хайчилбар нь єєр єєр євєрмєц онцлогтой байдаг. Ил шулуун, гvдэс, идрvvн хvчтэй нь умрад нутгийн цаасан хайчилбарын онцлог бол уран нарийн хээнцэр гоёмсог нь усархаг нутгийн хэв намба юм.

       Єнгєрсєнд Хятадын хєдєє тосгонд намрын хураалт дуусч сул сэлvv болсны дараа хvvхнvvд нэг дор тєвлєрч суугаад цаасан хайчилбар хайчилж оролддог. Энэ нь охид нэг бvрийн заавал эзэмших гар урлал болох бєагєєд хадамын газарын шинэ бэрийн гар ураныг хэмжих баримжаа юм. Нийгэмийн хєгжлийг дагалдан хайчилбарыг нэн олон хvн сурахаа больсон боловч хэсэг бvлэг хvн тvvнийг тусгай мэрэгжил болгон ажиллаж бий. Єнєє Хятадад цаасан хайчилбарын vйлдвэр, Хятадын хэмжээний цаасан хайчилбарын нийгэмлэг байж, тогтмол хугцаагаар vзэсгэлэн ажлуулах, техникийн солилцоо хийх, хайчилбарын бvтээлийн эмхэтгэл хэвлvvлэх зэргийг зорион байгуулдаг. Цаасан хайчилбар нь чимэгллийн цар хэмжээгээсээ єрєгжин хєгжєєд єнєє бие даасан урлагийн тєрєл зvйл болж, агуулага нь ч цаг vеийн хєгжлийг даган тасралтгvй хєгжиж байна. Yvний зэрэгцээ бусад урлагийн тєрєл ч цаасан хайчилбарйн євєрмєц илтгэх аргыг уусган авч , Тайзны урлаг, Сонин сэтгvvл номын нvvрийг чимэглэхэд ашиглах болж, кино телевизийн бvтээлд ч хайчилбарын урлаг харагдах боллоо.