Морин хуур
Хятадын олон улсын радио

       Морин хуур бол Хятадын vндэстний цєєнх болох Монгол vндэстний хєгжмийн зэмсэг мєн. Морин хуур єнє удаан тvvхтэй, аль эрт 13-р зууны эхэнд даруй Монгол vндэстний хvн ардын дунд єргєн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдагын улмаар, тvvний нэр, хэлбэр тєрх, дууны єнгє, хєгжимдэх арга нь ч хувь хувьны онцлогтой байдаг. Євєр Монголын баруун нутагт уг хєгжмийн зэмсэгийг морин хуур гэж нэрлэж байхад, зvvн нутагт харин цоор гэж нэрлэж байна. 

  Морин хуурын цоорын хайрцаг нь тэгш єнцєгт шаталжин хэлбэртэй, арал дээр нь морин толгой сийлсэн байдаг. Энэ бол морин хуурын vндсэн тєрх бєгєєд морин хуур гэсэн нэрийнх нь ирэлт болох юм.

       Морин хуурын цавхадасыг морин сvvлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бєгєєд дотоод гадаадын утаст хєгжмийн дотор маш их онцлогтой хєгжмийн зэмсэг болох юм.

       Эрт дээр vед морин хуурыг хєгжимчин нар єєрсдєє vйлдэж бvтээгээд єєрсдєє хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэр болон байшинд хєгжимдэхэд тохиромжтой байсан юм.Цаг vе хєгжихийн хирээр Хятадын хєгжмийн зэмсэг vйлдэгчид уламжлалт морин хуурт єєрчлєлт оруулсан байна. Єєрчлєлт оруулсанаас хойших морин хуурын дууны багтац нь єргєжиж, найлун утасаар морин сvvлийг орлуулан цавхадас болгосноор, дууны хэмжээ нь єндєржин, хєг нь дєрвєцєєр дээшилсэн юм. Єєрчлєлт оруулсанаас хойших морин хуур нь уулын морин хуурын уянгалиг сайхан хэв намбыг уламжласан тєдийгvй яруу тод болсоноор тайзан дээр буюу хєдєє талд хєгжимдэхэд тохирч, Монгол vндэстний хамгийн гоцлол хєгжим хєгжимдэх гол хєгжмийн зэвсгийн нэг болсон байна.

       Yvнээс гадна хєгжмийн зэмсэг vйлдвэрлэгчид бас дунд оврын морин хуур болон том оврын морин хуур судлан vйлдсэн юм. Энэ хоёр тєрлийн морин хуурыг хєгжимдэх арга нь Европ хєгжмийн зэвсгийн доторхи морин хийл болон аргилийн хийлтэй адилхан байдаг. Ингэснээр морин хуурын тєрєлд тунгалаг, цээл, аргил бvрдсэн бvрэн бvтэн хєгжмийн хэсэг бvрэлдvvлж, Хятадын vндэстний хєгжмийн ангийг баяжуулсан байна. єєрчлєлт оруулан шинээр судлан бvтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мєн Монгол vндэстний онцлогыг хэвээр нь хадгалж, цар дээр нь vндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдагаар ёстой л уран нарийлаг vйлдсэн гар урлалын бvтээгдэхvvн гэж хэлж болох юм.


   “Дєрвєн цаг” гэсэн хєгжим сонсоорой.