Гэсэр соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал боллоо

CRI2020-07-16 09:10:49

Гэсэр соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал боллоо

Хятад улсын дарга Ши Жиньпиний үндэстний цөөнхийн соёлын өвийг хамгаалан уламжлах тухай чухал заавар өгсний нэг жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 7-р сарын 15-ны өдөр ӨМ-ын Улаанхад хотын Байран баруун хошуунд боллоо.

Гэсэр соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал боллоо

2019 оны 7-р сарын 15-ны өдөр, Хятад улсын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-нд ажиллахдаа Байран баруун хошууны “Гэсэр” соёлын биет бус соёлын өвийн уламжлагчдын төлөөлөлтэй уулзан, “үндэстний цөөнхийн соёлын өвийг уламжлан хөгжүүлэхийг чухалчлан, Гэсэр зэрэг биет бус соёлын өвийг уламжлах, өвлөн уламжлагчдыг хүмүүжүүлэх ажлыг дэмжих хэрэгтэй” гэсэн чухал заавар өгсөн байна. Нэг жилийн турш, Байран баруун хошуу нь “Бүх Хятадын гэсэр соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал” зэрэг хурал цуглаан зохион байгуулан, Байран баруун хошууны “Гэсэр” соёлоо уламжлан хөгжүүлэх ажилд чухал ач холбогдол өгсөн байна. Байран баруун хошууны Гэсэр соёлын судалгааны хөгжлийн төв, хошууны Гэсэр соёлын нийгмийн хариуцлагатан ба эрдэмтэн судлаачид, сурагчдын төлөөлөл зэрэг зуу гаруй хүн уг ажиллагаанд оролцож, Гэсэрийн уламжлалт домгийн туурь, Гэсэрийн сүм, Гэсэр овоо зэрэгтэй танилцсан байна.

Гэсэр соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал боллоо

Мөн 15-ны өдрийн үдээс хойно, Ши Жиньпин даргын “Гэсэр” соёлын бие бус соёлын өвийг хамгаалан уламжлах тухай чухал заавар өгсний нэг жилийн ойн форум” боллоо.

Гэсэр соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал боллоо

Гэсэр соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал боллоо

Гэсэр соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал боллоо

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Тана