Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

2017-09-19 15:59:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Хятадын Төрийн   Зөвлөлийн дэргэдэх Хятадын Харьяат нарын Хэрэг Эрхлэх Албанаас зохион байгуулж,   Хятадын Сычуань мужийн Гадаад Хэрэг, Харьяатын нарын Хэрэг Эрхлэх Алба, МУ-ын   нийслэл Улаанбаатар хот дахь Монгол-Хятадын Найрамдлын Сургуулийн гүйцэтгэн   явуулсан 2017 оны Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслангийн нээлтийн арга   хэмжээ 9-р сарын 19-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Монгол-Хятадын   Найрамдлын Сургуулийн байранд боллоо.

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Улаанбаатар   дахь зуслангийн нээлтийн ёслолд Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хятадын   Харьяат нарын Хэрэг Эрхлэх Албаны Соёлын хэлтсийн орлогч дарга Лян Живэй,   Сычуань мужийн Гадаад Хэрэг, Харьяат нарын Хэрэг Эрхлэх Албаны орлогч дарга Шэнь   Чао, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны консулын газрын дарга   Цэцэнзориг зэрэг албаны хүмүүс, Сычуань мужийн зарим багш нар, Монгол-Хятадын   Найрамдлын Сургуулийн багш сурагчид, Синьхуа агетлаг, ХОУР, TV-5, TV-25 зэрэг   Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид оролцсон   байна.

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Монгол-Хятадын   Найрамдлын Сургуулийн захирал Жян Шяньмэй, Сычуань мужийн Гадаад Хэрэг, Харьяат   нарын Хэрэг Эрхлэх Албаны орлогч дарга Шэнь Чао нар зуслангийн нээлтийн ёслолд   тус тус баяр хүргэж, үг хэлсэн байна.
Монгол-Хятадын   Найрамдлын Сургуулийн захирал Жян Шяньмэйгийн танилцуулснаас үзвэл, 2012, 2013   онд Хятадын соёлын зуслан хэмээх энэ арга хэмжээг тус сургуульд 2 удаа зохиож,   багш сурагчдад мартагдшгүй сайхан дурсамж үлдээсэн бөгөөд тэдгээр арга   хэмжээнээс сурагчид Хятадын баялаг агуулга хэлбэр бүхий соёлыг улам гүнзгий   ойлгож, мэдлэг, сурлагын цар хүрээгээ тэлж, багш нар нь ч заах арга зүйн олон   арга туршлага хуримтлуулж, ур чадвар, эрдэм мэдлэг нь улам дээшилсэн байна.   Тэрээр: 4 жилийн дараа, энэ арга хэмжээ манай сургуульд дахин зохиогдож байгаад   бид маш их баяртай байна гэлээ.

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Зуслангийн   нээлтийн ёслолд, Хятадын талын албаны төлөөлөгч зуслангийн тугийг албан ёсоор   Монгол-Хятадын Найрамдлын Сургуулийн захирал Жян Шяньмэйд хүлээлгэн өгсөн бөгөөд   хоёр тал  харилцан бэлэг дурсгалын зүйлс солилцлоо. Үүнээс гадна, Сычуань мужийн   багш нар, Монгол-Хятадын Найрамдлын Сургуулийн сурагчид өөр өөрийн онцлогтой   хөгжим, дуу, бүжиг, Ү-шүгийн тоглолт хийсэн байна.
Эх сурвалжийн   мэдээлснээр, ирэх хэд хоногт, энэ удаагийн зуслангийн арга хэмжээний хүрээнд   Сычуань мужиас Улаанбаатар хотноо тусгайлан хүрэлцэн ирсэн 12 багш хөгжим,   бүжиг, уран зураг, Ү-шүгийн сургалтын олон төрөл чиглэлээр Монгол-Хятадын   Найрамдлын Сургуулийн сурагчдад хичээл заах юм байна. 

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

Хятадын соёлын Улаанбаатар дахь зуслан нээгдлээ

/ХОУР-гоос   МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ