Хятад хэлний Үй Цай сургууль номын баяр хийв

2018-04-20 16:41:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад хэлний Үй Цай сургууль номын баяр хийв

4-р сарын 19-нд Монгол улсын ерөнхий боловсролын хятад хэлний Үй Цай сургуульд “Үй Цай боловсрол 20 жил: Бидний бүтээл” номын баяр боллоо. Номын баярт 2017 оны хичээлийн жилд сургуулийн багш сурагчдын туурвин бүтээсэн монгол, хятад, англи, япон зэрэг олон хэлээр бичсэн 53 бүтээлийг дэлгэн үзүүлсэн юм. Үүнд шинэхэн хэвлэгдсэн хятад, монгол хос хэлний ном бүтээл уншигчдын анхаарлыг татаж байлаа. Хятад, монгол хос хэлний шинэ бүтээлд “Хятадын хэлц үгийн үлгэрүүд”, “Бяцхан муур загас барьсан нь” зэрэг Хятад ардын үлгэр болон ерөнхий боловсролын 3-6 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан “Хятад хэлний давтлагийн дэвтэр”-үүд багтаж байна. 

Хятад хэлний Үй Цай сургууль номын баяр хийв

“Хятадын хэлц үгийн үлгэрүүд” номын редактор, Үй Цай сургуулийн хятад хэлний менежер Г.Ариунжаргал: “Уншигчид Хятадын хэлц үгийн үлгэрүүдийг унших замаар Хятадын ард түмний уламжлалт ёс, зан заншил, түүх соёлоос суралцахын зэрэгцээ монгол хэлээр орчуулсан хувилбартай харьцуулан уншиж, хөрвүүлэх эрдмээс суралцаж болно” хэмээн ярьж байлаа.  

Хятад хэлний Үй Цай сургууль номын баяр хийв

Сүүлийн жилүүдэд Үй Цай сургуулийн багш сурагчид шүлгийн түүвэр, хэлц үгийн үлгэр, Хятадын эртний алдартай хүмүүсийн намтар, Хятад, Монголын соёл, ёс заншил зэрэг хос хэлний хэдэн арван бүтээл тууривсан юм. 

Хятад хэлний Үй Цай сургууль номын баяр хийв

Хятад хэлний Үй Цай сургуульд одоо 1100 орчим сурагч суралцаж байгаа бөгөөд сурагчид бүгд Хятадын Олон Улсын Радио, Үй Цай хятад хэлний сургуулийн хамтран байгуулсан “CRI Үй Цай Күнзийн сургалтын танхим”-ын гишүүн юм. Энэ онд ерөнхий боловсролын хятад хэлний Үй Цай сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. “Үй Цай боловсрол 20 жил: Бидний бүтээл” номын баяр бол тус сургуулийн 20 жилийн ойн цуврал арга хэмжээний нэг билээ. 

Хятад хэлний Үй Цай сургууль номын баяр хийв

Хятад хэлний Үй Цай сургууль номын баяр хийв

Хятад хэлний Үй Цай сургууль номын баяр хийв

Алтаннавч


Их уншсан

холбоотой мэдээ