МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

2018-10-21 16:17:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

БНХАУ-ын Күнзийн төв институт/Хятад Хэлийг Түгээн Дэлгэрүүлэх Үндэсний   Алба/-ээс санаачилж, МУИС-ийн Күнзийн нститутээс зохион байгуулж, МУ-ын Хятад   Хэлний Багш нарын Холбооноос дэмжин явуулсан МУ-ын дунд сургуулийн сурагчдын   хятадын үндэстнүүдийн бүжгийн V уралдаан 2018 оны 10-р сарын 20-ны үдээс хойно   МУ-ын нийслэл Улаанбаатар хотын “Улаанбаатар чуулга”-д   болов. 
 

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

“Үндэстнийн бүжиг бүжиглэж, ур чадвараа сорьцгооё” уриан дор   болсон тус уралдааны нээлтийн ёслолд, МУИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн   Күнзийн институтын захирал, МУ-ын Хятад Хэлний Багш нарын Холбооны тэргүүн, МУ   дахь хятад хэлний сайн дурын багш нарын үйл хэргийг хариуцагч багш болон МУ-ын   ЕБ-ын 23-р дунд сургууль, “Хятад-Монголын найрамдал” сургууль, Дархан-Уул   аймгийн “Цай Хун” бүрэн дунд сургууль, “Хишиг” дунд сургууль, “Пүтүнхуа” бүрэн   дунд сургууль, “Шэнлижэ” бүрэн дунд сургууль, “Гэгээрэл” бүрэн дунд сургууль,   “Хүслийн өргөө” хятад хэлний дунд сургууль, ESM дунд сургууль зэрэг 10 гаруй   сургуулийн төлөөлөл, уралдаанд оролцогч сурагчдын эцэг эхчүүд жич хэвлэл   мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид нийт 300 гаруй хүн оролцжээ.  
 

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

Дунд   сургуулиуд тус бүр хэдэн баг бүрдүүлж уралдаанд оролцсон бөгөөд багууд өөр   өөрийн урьдчлан сонгож авсан дугаарын дарааллаар тоглолт хийсэн байна. Тэд   “Шодөли”, “Мянган мутарт Арьяабал”, “Цаасан шувуу нисгэе”, “Талын бүргэд”,   “Шиньжян охин”, “Намрын өнгө”, “Үнсэлт бэлэглэе” зэрэг Хятадын үндэстнүүдийн   болон орон нутгийн онцлог бүхий сонирхолтой тоглолтууд тоглон, ур авьяасаа   сорьж, үзэгч олныг баясгалаа.  
 

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

Шүүгчдээс багуудын тоглолт бүрт өөр   өөрийн үнэлгээг өгч, тэдний авсан онооных нь нийлбэрээр эцсийн дүнг гаргах   журмаар  шалгаруулсан байна. Үүний дүнд, “Хүслийн өргөө” хятад хэлний дунд   сургуулийн баг 1-р байранд, “Цай Хун” бүрэн дунд сургууль, “Хишиг” дунд   сургууль, ЕБ-ын 23-р дунд сургууль зэрэг 3 сургуулийн баг 2-р байранд, ESM дунд   сургууль, “Хүслийн өргөө” хятад хэлний дунд сургууль, “Пүтүнхуа” бүрэн дунд   сургууль, “Цай Хун” бүрэн дунд сургууль, “Хишиг” дунд сургууль, ЕБ-ын 23-р дунд   сургууль зэрэг 6 сургуудийн баг 3-р байранд,  “Хүслийн өргөө” хятад хэлний дунд   сургуулийн Ану, “Цай Хун” бүрэн дунд сургууийн Жинь Ли нар бүжиг дэглэгч шилдэг багшаар тус тус доторч, шагнал урамшуулал хүртсэн байна. 
 

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

Үүнээс   гадна, УБИС-ийн харьяа дунд сургууль, “Хятад-Монголын найрамдал” сургууль, ESM   дунд сургууль, “Хүслийн өргөө” хятад хэлний дунд сургууль, “Хишиг” дунд   сургууль, “Пүтүнхуа” бүрэн дунд сургууль зэрэг 7 сургуулийн баг шилдэг оролцогч   багаар тус тус шалгаран, шагнал урамшуулал хүртжээ.

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

МУ-ын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстнүүийн бүжгийн V уралдаан болов

Зохион байгуулагч талын танилцуулснаар, 2014 онноос эхлэн, тэд МУ-ын дунд   сургуулиудын хятад хэл сурч буй сурагчдын дунд Хятадын үндэстнүүдийн бүжгийн   уралдааныг жил болгон зохион байгуулдаг болсон ажээ. 
 
/Сэтгүүлч   О.Дарамбазар мэдээлэв/

 

 

Их уншсан

холбоотой мэдээ