"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

2018-10-28 15:11:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын үр дүнг ажил хэрэг болгон хэрэгжүүлж,хоёр улсын соёлын солилцоог өргөгтгөн, хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх зорилгоор, ХОУР-гийн санаачлан зохион байгуулж, тус радиогийн Зүүн Хойд Ази, Төв Азийн бүс нутгийн нэвтрүүлгийн төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, МУИС-ийн Күнзийн институтээс хамтран зохион байгуулсан “Хятад, Монголын найрамдал” хятад дууны анхдугаар уралдааны нээлтийн арга хэмжээ 10-р сарын 27-нд Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

ХОУР-гийн Монгол улс дахь салбарын захирал О.Дарамбазар, МУИС-ийн Күнзийн институтын хятадын талын захирал Жү Жюньли, МУБИС-ийн Күнзийн институтын хятадын талын захирал Бао Айдүн, Монгол улсад ажиллаж буй хятад хэлний сайн дурын багш нарын үйл хэрэг хариуцсан дарга Юй Жяхуань, Монгол улс дахь Жүнхуа бизнесийн ерөнхий холбооны байнгын дэд дарга Далангурав, Хятад, Монголын соёл, боловсролын сангийн нарийн бичгийн дэд дарга Фэн Дэхун, Yong tong chang ХХК-ийн ерөнхий захирал Лүө Зэнлүн, Монголын Хятад хэлний багш нарын холбооны дарга Батмаа, МУБИС-ийн Боловсролын сургуулийн захирал Г.Цогзолмаа, уралдаанд оролцогчид болон Монгол улсын олон салбарын хятад хэл соёл сонирхогчид, Хятадын “Рэньминь Рибао” сонины Монгол улс дахь салбар, Монгол улсын TV2 телевиз, NTV телевиз, Eagle телевиз, UBS телевиз, МОНЦАМЭ агентлагийн “Монголын мэдээ” сонины хятад хэлний редакц, FM92.1 радио, FM102.5 радио зэрэг хоёр орны гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид нийт 300 шахам хүн нээлтийн ёслолд оролцжээ.

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

ХОУР-гийн Монгол улс дахь салбарын захирал О.Дарамбазар нээлтийн арга хэмжээнд үг хэлж, тус уралдааны бэлтгэл ажил, уралдааны журмыг танилцууллаа. Тэрээр: “Хятад, Монголын найрамдал” дууны уралдаан нь хоёр орны энгийн иргэдэд хандсан, олон хүн оролцох боломж бүрдсэн, цар хүрээ өргөжсөн зэрэг онцлогтой юм. Энэ уралдааныг 2018 оны 7-р сар ба 9-р сараас эхлэн, хоёр орны иргэдээс уралдаанд оролцохоор өгсөн бүртгэлийн материалыг хүлээн авч, Хятад улсад “Монгол дууг хэн сайн дуулах вэ”, Монголд “Хятад дууг хэн сайн дуулах вэ” гэсэн шалгуураар Бээжин, Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулж, хоёр улсаас нийт 300 шахам хүн оролцохоор бүртгүүлсэн гэж мэдэгдлээ. 

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

Өнөөгийн байдлаар, Хятадад зохион байгуулсан “Монгол дууг хэн сайн дуулах вэ” уралдааны нэг, хоёрдугаар шатны уралдаанаас 6 шилдэг оролцогч шалгарсан байна. 

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

Монгол улсад бүртгүүлсэн оролцогчдын дундаас 60 хүнийг шалгаруулж, 27-нд болсон анхан шатны шалгаруулалтад оролцуулан, тэдний дундаас О.Соёлсүх, Т.Хандмаа, Ц.Алтанхишиг, Б.Анхзаяа, Э.Алтайбаатар зэрэг 30 оролцогчийг сонгон шалгаруулсан юм. Энэ 30 оролцогч 11-р сарын 3-нд болох хоёр дахь шалгаруулалтад оролцож, тэдний дундаас шалгарсан шилдэг 6 оролцогч Хятад улсад тунаж үлдсэн шилдэг 6 оролцогчийн хамт, 11-р сарын 18-нд Улаанбаатар хотод болох “Хятад, Монголын найрамдал” дууны уралдааны тайлан тоглолтод оролцох юм. 

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

Найрамдлын дууг хамтдаа дуулж, Хятад, Монгол хоёр улс соёлоороо харилцан бахархаж, дуу хөгжмөөр гүүр болгон, хоёр орны соёлын сэтгэлгээг улам ойртуулж, найрамдлын дууны уралдаанаар солилцоогоо нэмэгдүүлж, бие биенээсээ суралцан, найрамдал нөхөрлөлөө зузаатгаж, мөн Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шилдэг төсөл болгон хөгжүүлэх зорилгоогоор ХОУР-гоос тус зохион байгуулж байгаа юм.

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

"Хятад, Монголын найрамдал" хятад дууны анхдугаар уралдаан болж байна

/Сэтгүүлч О.Дарамбазар, Э.Саруулчимэг нар мэдээлэв/


Их уншсан

холбоотой мэдээ