“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

2019-04-02 16:50:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн дунд сургуулиудын сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх анхан шатны шалгаруулалтын арга хэмжээ 2019 оны 3-р сарын 31-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь “Улаанбаатар чуулга”-д болж, МУ-ын хятад хэлний сургалт явуулдаг дунд сургуулиудын сурагчид оролцож, энэ арга хэмжээг зохион байгуулагчаар БНХАУ-ын Күнзийн Төв Институт, гүйцэтгэгчээр МУИС-ийн Күнзийн институт, МУ-ын Хятад Хэлний Багш нарын Холбоо, дэмжигчээр Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв зэрэг байгууллагууд тус тус ажилласан юм.

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дэд дарга н.Хасбагана, МУИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жюньли, МУ-ын Хятад Хэлний Багш нарын Холбооны тэргүүн н.Батмаа, МУБИС-ийн Боловсролын Дээд Сургуулийн захирал Г.Цогзолмаа, МУБИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Бао Айдүн, МУ-ын Ерөнхий Боловсролын 23-р Сургуулийн захирал Ц.Цолмонбаатар, “Хятад-Монголын Найрамдал” сургуулийн захирал Жян Шяньмэй, “Хүсэлийн Өргөө” дунд сургуулийн захирал н.Цэцэгмаа, Дархан-Уул аймгийн “Цай Хун” бүрэн дунд сургуулийн захирал н.Бямбабаатар, “Хишиг” дунд сургуулийн захирал Д.Хишигжаргал, МУ дахь хятад хэлний сайн дурын багш нарын ахлах багш Юй Жяхуань зэрэг холбогдох байгууллага, сургуулиудын удирдлага, төлөөлөл нар нээлтийн ёслолд оролцов.

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

Энэ оны 3-р сарын 17-нд МУ-ын дунд сургуулиудын 15-20 хүртлэх насны сурагчдын дунд олимпиадын тэмцээн болон “Хятад хэлний гүүр” тэмцээний бичгийн шалгалт зохион явуулсан бөгөөд түүнд тунаж шалгарсан 28 сурагчийг 3-р сарын 31-нд болсон дэлхийн дунд сургуулиудын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх анхан шатны энэ шалгаруулалтад оролцуулжээ. Улаанбаатар хотын дунд сургуулиудаас дунд зэрэглэлийн багт Б.Хангал, Н.Энх-Үжин, А.Мянгансувд зэрэг 8 сурагч, өндөр зэрэглэлийн багт Х.Бодьмарал, Б.Намуундарь, Э.Бат-Эрдэнэ зэрэг 18 сурагч шалгарсан бол, бусад аймгийн дунд сургуулиудаас 2 сурагчийг шалгалтад хамруулалгүйгээр анхан шатны шалгаруулалтад шууд оролцуулсан байна.

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

Үүнд “Хүслийн Өргөө” дунд сургуулиас 2, Ерөнхий Боловсролын 23-р дунд сургуулиас 3, “Хишиг” дунд сургуулиас 4, “Үй Цай” дунд сургуулиас 5, “Хятад-Монголын найрамдал” сургуулиас 7, Дархан-Уул аймгийн “Цай Хун” бүрэн дунд сургуулиас 5, “Солонго SF” сургуулиас 1, “British” сургуулиас 1 сурагч тус тус багтсан болно.

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

Шалгаруулалтад оролцсон сурагчид өөр өөрийн сонгон авсан дарааллын дагуу тайзнаа гарч, яриа илтгэл хийх, асуултанд хариулах, ур аяьяасын ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэх зэрэг хэлбэрээр өрсөлдсөний дүнд 15 сурагч шалгарч, эцсийн шатны шалгаруулалтанд өрсөлдөх эрхийг авсан байна.

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

“Хятад хэлний гүүр” тэмцээний анхан шатны шалгаруулалт болов

Зохион байгуулагч талын танилцуулснаар, шалгарч үлдсэн энэ 15 сурагч 4-р сарын 13-нд Улаанбаатар хотод болох эцсийн шатны шалгаруулалтад оролцож, тэдний дундаас шалгарсан 1 сурагч нь энэ оны 10-р сард Хятад улсад болох дэлхийн дунд сургуулидын “Хятад хэлний гүүр” XII тэмцээнд мэдлэг чадвар, ур авьяасаа сорьж өрсөлдөх юм байна.

/сэтгүүлч Б.Сэвжид мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ