​"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

2019-04-22 17:04:41
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны 4-р сарын 21-нд Улаанбаатар хотноо Монгол улсын "Хятад хэлтэй боловсон хичин таницуулах III өдөрлөг" болж, уг арга хэмжээний зохион байгуулагчаар БНХАУ-ын Күнзийн Төв Институт, гүйцэтгэгчээр МУИС-ийн Күнзийн институт, дэмжигчээр Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв тус тус ажиллажээ.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, МУ-ын ГХЯ-ны Хөрш Орнуудын Газрын дэд захирал бөгөөд Монгол-Хятадын засгийн газар хоорондын Эдийн засаг Худалдаа, Шинжлэх Ухаан Техникийн Хамтын Ажиллагааны Нэгдсэн Комиссын Монголын талын нарийн бичгийн дарга Г.Бумцэнд, МУ дахь “Жүнхуа” Бизнесийн Ерөнхий Холбооны дарга Ян Шяочи, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн байнгын зөвлөлийн дарга бөгөөд Хятадбанкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн дэд төлөөлөгч Ян Жи-Юн, МУ дахь Хятадын Цагаачдын Нийгэмлэгийн дарга Бай Шуанжань болон МУ-ын их дээд сургуулиуд, ЕБС-ийн удирдлагууд, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, МУ-ын аж ахуйн нэгжийн ажлын байраар хангах үйл хэрэг хариуцсан албаны хүмүүс, хятад хэлний сургалт явуулдаг сургуулиудын багш сурагчид, ажлын байр хайгчид давхардсан тоогоор нийт 2000 гаруй хүн тус арга хэмжээнд оролцлоо.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй элчин сайд Шин Хайминг төлөөлөн үг хэлж, энэхүү арга хэмжээнд халуун баяр хүргэлээ. Тэрээр: МУИС-ийн Күнзийн институтээс зохион байгуулж байгаа "Хятад хэлтэй боловсон хүчин танилцуулах өдөрлөг" арга хэмжээ нь Хятад улсын "Нэг бүс нэг зам" санаачилга ба МУ-ын "Хөгжлийн зам" хөтөлбөрийн холболтод хангаж буй нэгэн түүхэн боломж юм. Хятад, Монгол хоёр орон хаяа нийлэн оршдог найрсаг хөрш, МУ бол "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг хамтдаа хийх бүрэн боломжтой түнш юм. Энэ онд Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Шинэ гараан дээр, Хятад, Монгол хоёр орон "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг хамтаар хийх замаар хамтын ажиллагааны улам олон боломж, улам өргөн орон зайг нээхийн зэрэгцээ, МУ-ын залууст ажлын байртай болох улам их боломжийг нээж болно. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад хятад хэлтэй, өргөн мэдлэгтэй боловсон хүчин маш их хэрэгцээтэй байна гэлээ.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

МУ-ын ГХЯ-ны Хөрш Орнуудын Газрын дэд захирал бөгөөд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Эдийн Засаг Худалдаа, Шинжлэх Ухаан Техникийн Хамтын Ажиллагааны Нэгдсэн Комиссын Монголын талын нарийн бичгийн дарга Г.Бумцэнд "Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" арга хэмжээ зохиогдож буйд юуны өмнө халуун баяр хүргэж, энэ нь МУ-ын залууст туслах, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажлын байртай болох боломж бүрдүүлж байгааг онцлон тэмдэглээд, хойшид ийм арга хэмжээг зохион байгуулахад МУ-ын ГХЯ улам их дэмжлэг туслалцаа үзүүлнэ хэмээн мэдэгдлээ. Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтдаа тэмдэглэхээр МУ-ын засгийн газар, Хятад улсын засгийн газар олон ажил хийж байна. МУ-ын ГХЯ-ны гол ажлын нэг нь Монгол, Хятадын боловсон хүчин хоорондын харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлд тус дөхөм үзүүлэх явдал юм гэжээ.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

МУ дахь “Жүнхуа” Биснесийн Ерөнхий Холбооны дарга Ян Шяочи холбооныхоо өмнөөс үг хэлж, "Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" арга хэмжээ зохиогдож байгаад халуун баяр хүргэж, ерөнхий холбооны ажил байдал, хятад хэлтэй хүмүүсийн ажлын байрны хэрэгцээ зэрэг асуудлаар товч таницуулав. Манай холбоо Күнзийн институттэй хамтран, хятад хэлтэй хүмүүс хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлж, хятад, монгол хэлний орчуулагчид, мэргэжлийн хүмүүсийн мэдээллийн датабэйс байгуулан, хүний нөөцийн мэдээллийн солилцоогоор дамжуулж, аж ахуйн нэгжүүдэд улам сайн үйлчилнэ гэжээ.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн байнгын зөвлөлийн дарга бөгөөд Хятадбанкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн дэд төлөөлөгч Ян Жи-Юн хэлсэн үгэндээ, МУИС-ийн Күнзийн институтийн дорвитой дэмжлэгээр, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангаас хандив туслалцааны ажлуудаа нааштай хийж ирснийг тэмдэглээд, Күнзийн институтийн хийх хятад хэл дэлгэрүүлэх арга хэмжээг үргэлжлэн идэвхтэй дэмжиж ажиллана гэлээ.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

МУ дахь Хятадын Цагаачдын Нийгэмлэгийн дарга Бай Шуанжань нийгэмлэгээ төлөөлөн үг хэлж, "Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" арга хэмжээ амжилттай зохиогдож буйд халуун баяр хэргэв. Энэхүү арга хэмжээ маш их утга агуулгатай үйл ажиллагаа болж, хятад хэлийг сонирхон сурч буй залуусыг ажлын байртай болоход нь тус дөхөм үзүүлж байна гэж тэмдэглэв.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

Ли Вэй, Г.Бумцэнд зэрэг зочид “Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг” арга хэмжээнд зориулан хамтдаа тууз хайчилсан байна.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

Уг арга хэмжээний үеэр, МУ-ын хятад хэлний хичээл сургалтыг ахиулах, шилдэг суралцагсдыг дэмжих зорилгоор, МУИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жюньли, Монголын талын захирал М.Чимэдцэеэ нар МУ-ын хамтран ажиллагч их дээд сургууль, ЕБС-иудад хятад хэлний 60000 юаний үнэ бүхий олон төлийн 1500 ном бэлэглэжээ.

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

"Хятад хэлтэй боловсон хүчин таницуулах өдөрлөг" болов

Энэ арга хэмжээний үеэр бас Хятадад суралцагсдын хөгжлийн чуулга уулзалт зэрэг цуврал арга хэмжээг зохион явуулж, сурагч оюутнууд, тэдний эцэг эхчүүд, тухайн орон нутгийн багш нарын анхаарал хандуулж буй МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хөгжлийн байдал, хятад хэлтэй боловсон хүчний эрэгцээ зэрэг асуудлаар харилцан ярилцаж мэдээлэл солилцсон байна.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Б.Сэвжид нар мэдээлэв/



Их уншсан

холбоотой мэдээ